4 страница6 июня 2019, 09:25

Part 4

Би: 0.о 0.о 0.о /намайг орход тэр унтчихсан байв.Гэвч би юу харсан гэж бодно, би одоо солиорч байгаа юм байхдаа тэр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна нүүрийн түлэнхий огт байхгүй цав цагаан булбарай арьс өөлөхийн аргагүй хөөрхөн төрх .Би бүл хэлэх ч үггүй болчихлоо. Эсвэл би их ажиллаад ядаргаанд орсон юм шиг байна толгойгоо сэгсрээд нүдээ нухлаад дахин түүнийг харлаа тэр хөөрхөн хэвээрээ байх юм холоос муу хараад байгаа юм болов уу гэж бодоод нүүрэнд нь тулаад харж үзлээ бас л өөрчлөгдсөнгүй үнэхээр үзэсгэлэнтэй.Эсвэл би зүүдлээд байгаа юм болов уу??........... юу ч гэсэн баримтжуулах хэрэгтэй гээд түүнийг зургийг дарлаа"


4-р хэсэг


Бэкхёны талаас:


Би зургийг нь аваад түүнийг ширтээд л байлаа яг үнэндээ би ийм үзэсгэлэнтэй эмэгтэй огт харж байгаагүй тэр үзэсгэлэнтэй гэхэд дэндүү үзэсгэлэнтэй юм би нүдээ ч салгаж чадахгүй байлаа.


Өөрийн мэдэлгүй нэг мэдэхэд л гар минь түүний булбарай хацрыг илээд байж байх бөгөөд арьс нь яг л нярай хүүхдийнх шиг булбарай зөөлхөн бас цав цагаан сормуус нь сүүлээ дэлгэсэн тогос шиг дэрвэгэр урт, хөмсөг нь жигүүрээ дэлгэсэн хараацай мэт уруул нь яг л амтлаг тоор шиг харагдана яагаад ч юм түүнийг амталмаар санагдаад ягаахан уруул дээр нь зөөлөн үнсчихлээ тархи минь уруулаа авахыг шаардах боловч уруул минь байрнаасаа үл хөдөлнө...........................


Гэтэл Сүжин гэнэт сэрчихлээ: 0.о "надаас холдоод" ч................ч.....чи чинь яа..яагаад байгаа юм бэ???? 0.о


Би: нөгөө /түүний царай уруу хартал муухай болчихсон байлаа гэхдээ анх уулзаж байсныг бодвол хамаагүй дээр болчихсон ч юм шиг ямар ч байсан түүний улаан арьс нь цагаан болчихсон байв гэхдээ түүний арьсны атирсан нь хэвээрээ байлаа/ уучлаарай ш..шөл болчихсон


Сужин яахаа мэдэхгүй маш их сандарсан бололтой гараа тас зууран атгасан байх бөгөөд: 0.о за гэж хэлээд түрүүлээд гал тогоо руу гүйх шах уу орчихлоо


Би яг юу болоод байгаа талаар бодох боловч ойлгох юм нэг ч алга ЭНД ЯГ ЮУ БОЛООД БАЙНА АА??? Гэдэг асуултыг 100 100н удаа өөрөөсөө асууна


Би Сүжиний дэргэд очин: хоолоо ид дээ бие чинь яаж байна ? гэж асуун харцаа бурууллаа түрүүний хийсэн үйлдлээс минь болж бидний хэн хэн нь ичсэндээ өөд өөдөөсөө харж чадахгүй байсаар


Сүжин: зү..зүгээр дээ гэж хэлээд шөлөө ууж эхлэв


Би хэлэх үгүй дээ эргэлзэж байгаад ам нээлээ: түрүүний үнсэлтийг уучлаарай би нөгөө "үг таслах"


Сүжин: зүгээр дээ яагаад гэж би асуухгүй ээ??? Зүгээр л мартахад болно гэж хэлээд цааш юм хэлсэнгүй


Би : тэгье ээ /би ч бас өөр үйл хэлэх гэсэн болов ч хэлэх зүйл олдсонгүй/


Сүжин: үнэхээр амттай байлаа "инээх"


Би: /түүнийг анх хархад харахын аргагүй аймаар харагдаж байсан нь үнэн гэвч одоо энгийн л харагдаад байх юм түүний дэндүү хөөрхөн төрхийг нь харчихсан болохоор тэгээд байгаа юм болов уу??? эсвэл арьс нь цагаан болсон болохоор энгийн харагдаад байгаа юм болов уу?? мэдэхгүй юм/ манай Сүжин эмчилгээгээ сайн хийлгэж байгаа бололтой улам л хөөрхөн болоод байх юм гэж хэлэхэд


Сүжин нэлээд гайхсан харцаар өөдөөс харна: 0.о ммм???


Би: чи ямар эмчилгээ хаана хийлгэж байгаа юм бэ ?? уг нь чинийх шиг ийм хүнд түлэгдэлт арьс нөхөөд ч нээх олигтой болдоггүй ш дээ гэтэл чиний арьс чинь час улаан байсан аа одоо цав цагаан болчихсон байна


Гэж хэлэхэд Сүжин арай үгүй байлгүй дээ гэсэн шиг итгэж ядан: 0.о АЙН???? НЭЭРЭЭ ЮУ "нүд нь бүлтрэх гэж байна уу гэлтэй томорчихсон байлаа"


Би: тийн чи өөрөө мэдээгүй юм уу??


Тэр гүйгээд угаалгын өрөө лүү орчихлоо


Сүжин: ААААА ААААА


Би: яасан бэ???? "угаалгын өрөөлүү гүйгээд орлоо"


Сүжин: би..би миний арьс цагаан болчихсон байна "уйлах"


Би: тийн аль түрүүнээс хойш л цагаан байсан шүү дээ /түүнийг уйлуулсандаа сандран аргадах гэж хичээнэ/


Сүжин: Бэкхёнаа баярлалаа гээд намайг тэвэрчихлээ


Би: 0.о зүгээрээ гэхдээ яг юунд баярлалаа гээд байгаа билээ???


гэж асуухад Сүжин: миний төлөө хийсэн бүх зүйлд


Би яг сайн ойлгохгүй байгаа ч гэсэн: зүгээр дээ гэдэг хариулт өглөө.Гэвч түүнд тэврүүлсэн чинь яагаад ч юм нэг л сонин өмнө нь хэн нэгнээс мэдэрч байгаагүй мэдрэмж мэдрэгдэнэ


Сүжин намайг тэврээд зогсож байсан аа гэнэт доошоо уначихлаа


Би: Сүжинаа Сүжин "түүнийг өргөөд өрөөнд нь оруулаад орон дээр нь хэвтүүллээ"


Би: Сүжинаа Зүгээр үү??


Сүжин толгойгоо барьсаар өндийгөөд: ммм зүгээр дээ жаахан ядраад байна "маш сул сонсогдох төдийд хэллээ"


Би: ойлголоо амар даа би явлаа шүү


Сүжин: мм тэг дээ баярлалаа


Би: зүгээр дээ баяртай


Миний талаас:


Улаан сарны нөлөө үнэхээр их байлаа зарим үед ухаан санаа орж гаран яг юу болоод байгааг ухаарах сөхөө алга миний бие үнэхээр муу байна хүч минь ямар ч хяналтгүй болж янз2 сонин2 болоод байх юм энэ олон мянган жил амьдрахдаа маш олон удаа улаан сарыг давж гарсан гэтэл энэ удаад үнэхээр хэцүү байна давж гарч чадахгүй мэт хэцүү мэдрэмж төрж байна. Энэ удаад дэлхий дээр байгаа болохоор тэгж байгаа бололтой улаан сарны нөлөөлөл улам хүчтэй болохын хэрээр миний биед өөрчлөлт гарч байлаа үс минь усан цэнхэр өнгөтэй болж нүдний өнгө ч бас өөрчлөгдөөд хамаг бие хэдэн хэсэг тасран унаж байгаа юм шиг л өвдөх юм ямар азаар Бэкхён явчихсан байсан юм бол тэгээгүй бол миний харь гаригаас ирсэн гэдгийг мэдэх байлаа би түүнд аль эртнээс татагдаад эхэлчихсэн одоо л түүнтэй найзууд гээд ч хамаагүй дотно болох хэрэгтэй учир нь тэр л миний хараалыг тайлж өгөх хүн гэдгийг би ойлгосон анх түүнтэй найз болоход тэр намайг тэвэрсэн тэр үед миний нүүрний зарим хэсэгт наалдсан муухай арьс зүгээр болсон харин өнөөдөр түүнд үнсүүлэх үед миний нүүрний арьс тэр чигтэй цагаан болж өөрчлөгдсөн тэр намайг зүгээр болгож чадах хүн тиймээс би түүнийг ямар ч хамаагүй аргаар өөрийн болгомоор байна хэдэн мянган жил ямар ч зорилгогүй байсан амьдрал минь одоо л зорилготой болж байх шиг байна ганцхан удаа ганцхан удаал шунаглаад түүнрүү зүтгэе мэдээж түүний өөрийн болгохын тулд найз охиноос нь салгана, би дахиж хэзээ ч өөр хэн нэгнийг гомдоохгүй гэж амласан ч Бэкхёныг өөрийн болгохын тулд ганцхан тэр хүнийг л гомдооно болно биз дээ "одод уруу ширтсээр өөртөө шинэ зорилго тавилаа"


Шөнөжин юу болоод байгааг ч ухаарах сөхөөгүй хагас ухаантай байсаар өглөө болгожээ гэвч дэлхий дээр нэг шөнө өнгөрсөн ч гэсэн улаан сар мандсаар л байгаа учир нь дэлхийн цагаар бол 69 цаг 38 минуттай тэнцүү хугацаанд улаан сар мандана шүү дээ тиймээс бараг 3 хоног гэсэн үг би ЭНТ залган 3 хоногийн чөлөө авлаа ингэхгүй бол болохгүй би юун ажиллаа хийх нь битгий хэл хөл дээрээ ч зогсож чадахгүй байна


ЭНТ дээр


Бэкхёны талаас:


Миний толгой задрах нь ээ өчигдрийн харсан зүйлдээ итгэж ч чадахгүй нь тийм юм байх боломжгүй тийм биз дээ үлгэр дээр л тийм юм байдаг байх гэвч амьдрал дээр байж боломгүй юм


Болсон явдал:


Сүжин: ммм зүгээр дээ жаахан ядраад байна "маш сул сонсогдох төдийд хэллээ"


Би: ойлголоо амар даа би явлаа шүү


Сүжин: мм тэг дээ баярлалаа


Би: зүгээр дээ баяртай


Сүжин: баяртай


Би Сүжиний гэрээс гараад явж байгаад утсаа байхгүй байгааг анзаарлаа нээрээ би чинь Сүжиний зургийг авч байгаад өрөөнд нь үлдээчихсэн юм байна шүү дээ утсаа авахгүй бол болохгүй хүмүүс залгана би эргээд Сүжиний гэрт ирлээ хаалгыг нь татаад үзтэл онгорхой байх юм гайхаад дотогшоо ортол нэг л биш ээ түүний өрөөнөөс гэрэл цацраад байлаа би гайхаад ортол


Би: 0.о "өө бурхан минь Сүжин чи яг хэн юм бэ ??? чи хүн мөн үү???"


Намайг өрөөнд нь орход Сүжин унтаж байсан шиг ээ үзэсгэлэнтэй болчихсон бас биеэс нь гэрэл цацраад үс нь цэнхэр болчихсон орныхоо дээр хөвөөд байна гэх үү нисээд байна гэх үү би сайн мэдэхгүй юм ямар ч байсан орноосоо хөндий нүд нь яг л асаж байгаа гал шиг гэрэлтэнэ ийм зүйл байж болох уу даа??? Ямар уран зөгнөлт кино биш дээ би бүр ямар хариу үйлдэл үзүүлэхээ ч мэдэхгүй юм Сүжин яг юу юм бэ ??? чөтгөр үү?? Ид шидтэн үү??? Бас тэр миний өөдөөс тасралтгүй ширтэнэ гэхдээ юу ч хэлсэнгүй зүгээр л намайг ширтэнэ тэгж тэгж бие нь гэрэл цацрахаа больж доошоо орон дээрээ хэвтээд унтаад өглөө харин би харсан зүйлдээ огт итгэхгүй яг л солиотой хүн шиг түүнийг ширтэн 1000 1000н асуултаар өөрийгөө булан хэдэн цаг тэнд суусан бүү мэд гадаа үүр хаяараад ирэх үед тэдний гэрээс гаран дромруугаа явлаа....................


Болсон явдал төгсөв.


Ёол: андаа явъя


Би:...............................


Ёол: хөөе Бэк явъя менежер ах гадаа хүлээгээд байна


Би:.........................


Ёол: ЯАА БЮН БЭКХЁН !!!!!!!!!!!!!!!!!!


Би: а...ан яасан гэнээ???


Ёол: чи зүгээр үү андаа нэг л биш байх чинь өчигдөр хаана хоносон юм Намитай хоносон уу?


Би: айн "юу ч ойлгоогүй царай"


Ёол: ёо чамд юу тохиолдоод байгааг бурхан л мэдэх байх зүгээр л явъя гадаа залуус менежер ах хүлээгээд байна зураг авалтын цаг боллоо гэсээр намайг сугадаад чирээд явлаа харин надад Сүжин яг хэн юм бэ? гэдгээс өөр юу ч бодогдохгүй байна


Машин дотор:


Чэн: манай хүн их сонин байх чинь ядарсан ч юм уу?? шөнө гадуур хоноод л хаха


Сэүн: шөнө унтах ч завгүй байсан бололтой нүд нь бүр гархилсан байна хаха


Сухо: чи нээрээ Намитай байсан юм уу??


Кай: та юун мэдээжийн юм асуудын хихи харваас шөнөжин ажилласан царайтай байгаа биз дээ "жуумалзах"


Бүгд: ХАХАХА


Шүимин: залуу минь хэдийгээр тийм их хүссэн ч гэсэн ядаж маргааш нь ажиллаа хийх жаахан эрч хүч үлдээж байгаач хаха хамаг хүчээ шавхаад зүгээр хаха


Бүгд: ХАХАХА


Кёнсүү: чи үнэхээр Намитай байсан юм уу??


Би: а..айн???? юу гэсэн бэ та нар??? "юу ч ойлгоогүй царай"


Ёол: наадах чинь Намитай байгаагүй байх өө шөнө ганцаараа явж байгаад юм хүм мөргөсөн байх бүр шал мангар болчихсон байгаа биз дээ


Би тэдний яриаг сонсоод байгаа хэрнээ юу ч ойлгохгүй зөвхөн Сүжинийг л бодоод байлаа


Би: Ким Сүжин чи яг хэн юм бэ?? "утсан дээрх түүний зургийг ширтэн хэлнэ"


Бүгд: 0.о "бүгд нэг нэгэн лүүгээ гайхсан харцаар харж мөрөө хавчина

4 страница6 июня 2019, 09:25