3 страница6 июня 2019, 09:22

Part 3

За Бэкхёны найз охиныг зохиомол болгохоор шийдлээ тэгээд угийн л зохиомол болгож байгаа юм чинь гээд аймаар зэвүүн жинхэнэ эсрэг дүрээр гаргахаар боллоо шүү (бас энэ өгүүллэг дээр гарч байгаа гариг нтр бүгд зохиомол шүү )

Бэк: за сайхан амраарай "инээх" байна уу?? "утсаа авах" мхн хайр нь одоо бараг ирчихсэн байна миний хайр хувцас аа өмсөөд гараад ир дулаахан хувцаслаарай гадаа жаахан жиндүү байна шүү за "утсаар ярингаа над уруу явлаа гэж дохиод яваад өглөө ямар азтай эмэгтэй нь ийм гайхалтай залуутай үерхдэг байна аа"

3-р хэсэг

Би гэдэг хүн бөөн баяр болсоор гэртэй орж ирлээ хараагдсан цагаасаа хойш би хэзээ ч ийм жаргалтай байж үзсэнгүй ямар сайхан сэтгэлтэй хүн гэхээрээ ийм байдаг байна аа бүтэн оройжингоо инээмсэглэж байснаа гэнэт гайхлаа учир нь миний нүүрний арьс түлэгдсэн юм шиг сонин улаан бас зарим газраа үрчгэр түүнээсээ болоод инээх үед таталдаад өвдөөд байдаг гэтэл би бүтэн оройжин инээсэн байтал огт өвдсөнгүй гайхаад угаалгын өрөө рүү гүйн орж толинд хартал

Би: 0.о /бурхан минь гэж миний нүүрний зарим үрчийж наалдсан арьс нь тэнийчихсэн байлаа энд яг юу болоод байна аа намайг эдгээж чадах хүн арай Бэкхён....... үгүй2 тийм биш байх гэхдээ яаж????/

Би бүтэн шөнөжингөө арьсныхаа талаар бодлоо яг юунаас болж эдгэрсэн юм бол Бэкхёнтай найз болсон болохоор уу?? эсвэл энэ олон жилийн турш ганц ч муу юм хийж байгаагүй болохоор уу?? хүмүүст байнга тусалж байсан болохоор уу??? яг юунаас болсон юм бол би үнэхээр баяртай байна энэ олон жилийн турш хичээсэн байхад анх удаа л өөрчлөлт орж байна миний нүүр зүгээр болоогүй ч гэсэн ганц хоёрхон үрчлээс алга болсон ч гэсэн надад бол бүхэл бүтэн амьдралыг минь өөрчилсөн мэт аз жаргалыг мэдрүүлж байлаа

Маргааш нь ажил дээр маск зүүн очлоо масктай болохоор хүмүүс нээх анзаарахгүй байх гэж бодон бүтэн өдөржин инээлээ

............: яагаад инээгээд байгаа юм найз минь??? "мэдээж Бэкхёны сайхан хоолой"Би: "толгойгоо өргөөд "аан нэг гоё юм болоод л

Бэк: юу юм ?? чи өчигдөр надтай найз болохдоо ч ийм жаргалтай байгаагүй дээ

Би: яалаа гэж дээ би чамтай найз болохдоо хамгийн жаргалтай байсанБэк: мм тийм үү?? Тэгээд юу болоод инээгээд байгаа юм

Би: /за байз юу гэх вэ? Ямар ид шид тохиогоод миний нүүр эдгэрч эхэлж байгаа гэлтэй нь биш дээ/ аа..аан би нүүрэндээ маш олон янзын эмчилгээ хийлгэж байсан юм бүгд үйлчлээгүй гэтэл саяхан хийлгэсэн эмчилгээ бага зэрэг үр дүн өгөөд л тэгээд л би баяртай байна

Бэк: ВООАААААААА САЙН БАЙНА НАЙЗ МИНЬ БИ Ч ГЭСЭН ЧИНИЙ ӨМНӨӨС МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА БАЯР ХҮРГЭЕ "намайг тэвэрлээ"

Би: 0.о б...ба..баярлалааБэк: тэгвэл удахгүй манай Сүжин аймаар хөөрхөн болох юм байна л даа гэсээр чин сэтгэлээсээ инээж байгаа харагдав

Би: хөөрхөн болох нь чухал биш ээ ямар ч байсан бүх хүн надаас айгаад байхгүй л болмоор байна гэж хэлээд үл ялиг санаа алдахад

Бэк: бүгд чамаас айдаг гэдэг нь худлаа би чамаас айдаггүй шүү дээ гэж Бэкхён хэлээд дахин инээвхийлэвБи: тийм юм байна энэ дэлхий дээр надаас айдаггүй цорын ганц хүн миний хамгийн сайн найз юм байна шүү дээ "инээх"

Бэк: би чамайг инээ гэж хэлсэн биз дээ сайн инээх юм бол түүнийгээ дагаад ажил төрөл ч сайхан бүтдэг байхгүй юу даа "инээх" тэгээд л би байнга инээдэг "утас нь дуугарах" байна уу?? мм хайр нь ЭНТ дээр байна чи хаана байгаа юм??..................мммм.................... хайр нь санаад байна аа "хошуугаа унжуулах" өчигдөр уулзсан ч гэсэн санаад л байгаа юмыг би одоо яая гэх вэ дээ ммм мм ммм хурдан ирээ "гэх мэтийн нялуун үгс урсгана бас хөөрхөн2 болно найз охин нь үнэхээр азтай юм аа"

Би: чи найз охинтой юм уу??

Бэк: тийм ээ Нами гэдэг манай ЭНТ дуучин "MGT" хамтлагт дуулдаг (хамтлаг нтр-г нь бүгдийг нь зохиогоод хийчихлээ шүү хэхэ )чи мэднэ биз дээ аймаар хөөрхөн байгаа биз гэсээр утсан дээрээсээ зургийг нь үзүүлээд: бас бид 2-н үерхэл ил манай фенүүд хүлээн зөвшөөрсөн гоё байгаа биз гээд инээлээ

Би: а..аан тийм байна гэхдээ хүмүүс мэддэг юм бол яагаад нууцаар уулзаад байсан юм???Бэк: хэдий хүмүүс мэддэг ч гэсэн байнга уулзаад байж болохгүй шүү дээ фенүүд минь намайг бодоод намайг жаргалтай байлгахын тулд хүлээн зөвшөөрсөн байхад би гэдэг хүн ганц өөрийгөө бодолгүй тэднийг бас бодох хэрэгтэй би байнга болзоонд яваад найз охинтойгоо нялуураад байвал надад хайртай намайг дэмждэг охидын сэтгэл өвдөнө шүү дээ тиймээс л нууцаар уулздаг байхгүй юу

Би: мм нээрээ ч тийм дээ гэхдээ чи үнэхээр ухаантай юм аа

Бэк: тийм байгаа биз хахаха за за тоглосон юм өө нээрээ би чинь бэлтгэлтэй юм байна ш дээ явлаа гэсээр гүйгээд явчихлаа

Би: за за баяртай

Би ч ЭНТ дээр нээх онцын ажилгүй байж байлаа

..........1 : хөөе үзлийн царайт аа

Би гайхаад эргэж харлаа гэтэл хэдэн охид инээлдээд зогсож байх юм 

...........2: хөөх өөрийг нь дуудаж байгааг мэдэж байх шив хаха

Бүгд: хаха

3 : яаж ийм балиар юмыг ажилд авдаг байна аа ёо шал сэжгийн юмаа бас ямар азгүй юмнууд нь энэ заваан юмаар нүүрээ будуулж байгаа болдоо хаха

2 : ЕХО-н нүүр хувиргагч гэсэн ш дээ

3 : WHAT!!!!!!! Манай уббугын нүүрийг энэ үзлийн амьтан буддаг болж байна уу?? за бас арай чи ер нь сайн дураараа ажлаасаа гарвал яаж байна... яаж ийм үзлийн муухай юм байж миний найз залуугийн нүүрийг будаж болно гэж боддог байна аа

Би: та нар хэн юм???

4 : "MGT" гэж мэддэггүй юм уу?? чи одоо хэдэн оноос ирээ вэ??

5 : арай манай хамтлагийг мэдэхгүй гэх гээд байгаа муу тийм байж яаж SM-д ажилладаг гэдэг нэр зүүдэг байна аа??

6 : за яах вэ дээ мэдэхгүй байж болно ш дээ "инээх" эгч нараа та нар арай л ха..хатуу байгаа юм биш үү??

3 : хатуу гэнээ Хэжин чи энэ үзлийн юмыг өмөөрөөд байгаа юм уу???

6 : ү..үгүй гэхдээ л "доошоо харах"

3 : хэн юм гэнээ??? "муухай харах" азийн хамгийн алдартай охидын хамтлаг "MGT" –н гол хоолой И Нами байна за одоо мэдэж авсан бол миний хэлсэн саналыг бодоорой доо ийм үзлийн муухай юм миний хайрын нүүрэнд хүрсэн гэж бодоход л бөөлжис хүрч байна Бюн Бэкхён мэднэ биз дээ ЕХО-н гол хоолой тэр залуу бол миний найз залуу одооноос эхлээд түүний нүүрийг будахдаа бээлий өмс ямар ч байсан миний хайрын сайхан нүүрэнд хүрэхгүй шүү за

4 : гэхдээ нүүр нь л муухай болохоос биш гар нь зүгээр л юм байна ш дээ

Нами: тэр нь ямар хамаатай юм энэ нүүр царайг нь харваас ямар нэг өвчинтэй гэдэг нь тодорхой байгаа биз дээ тиймээс янз бүрийн өвчин халдаахаас сэргийлж маск бээлийтэй байх хэрэгтэй шүү дээ би анхаарууллаа шүү бас бид нараас ч бас хол байгаарай 10 алхмаас дотогшоо ойртохгүй шүү шал сэжгийн юм "ярвайх" явъя охидоо дэндүү сэжиг хүрмээр хүнтэй уулзчихсан чинь хамаг бие сонин болчихлоо "над уруу муухай харсаар хэлэв"

Ажил дуусах дөхөөд гэрлүүгээ явах гэж байлаа өнөөдөр Бэкхёны найз охинтой уулзсанаас хойш инээх хүсэл огт байхгүй болчихсон -_-

Бэк: Сүжин-ши харих гэж байна уу?? "нөгөө л нэг цоглог инээмсэглэл"

Би: а..аан тийм ээ "уравгар царайлах"

Бэк: яасан бэ өглөөхөн инээгээд л байсан юу болсон бэ??

Би: аан юу ч биш ээ за за би явлаа баяртай

Бэкхён яахаа мэдэхгүй гайхсан бололтой толгойгоо маажаад: за за баяртай юу болсноо тэгж байгаад хэлээрэй найз гэдэг чинь хэцүү үед яриаг нь сонсож дэмждэг байхгүй юу даа

Би: за за "эргээд алхах гэтэл толгой эргээд нүд харанхуйлаад л ................"

Бэк:0.о /тэр бүр маш их гайхсан эсвэл айсан мэт харагдаж байлаа/ Сүжинаа чи зүгээр үү??? Эмнэлэг явах уу?? яаж байна ?? /нүдээ удаанаар нээтэл би Бэкхёны гаран дээр хэвтэж байв/Би: зүгээр дээ "босох"

Бэкхён үнэхээр санаа зовсон харагдаж байв: эмнэлэг явсан нь дээр байхаа чи их ажиллаад тэгээд ядаргаанд орчихсон юм шиг байна

Би: зүгээр дээ зүгээр л жаахан толгой эргэсэн байх

Бэк: за тэгвэл хамтдаа гарцгаая манай хэд түрүүлээд явчихсан

Би: за

Бид хамтдаа ЭНТ-с гарлаа.Бас л миний толгой эргээд унахаа шахлаа

Бэк:" намайг түшээд " чиний бие чинь зүгээр биш л байна даа одоохон эмнэлэг явъя

Би: зүгээр дээ энэ улаан сарны нөлөөнөөс л болж байгаа юм

Бэкхён сар уруу хараад: ямар улаан сар? сар цагаан л байна шүү дээ 0.о

өө тэнэг ээ би юу ч бодолгүй хэлчихлээ үнэндээ бол улаан сар хүмүүст харагддаггүй зөвхөн галактикын бусад гаригт харагддаг жилдээ 1 удаа гардаг бөгөөд онцгой жил буюу 120 жил тутамын 120 дохь жилд нь 2 удаа гардаг энэ жил бол онцгой жил тиймээс өнөөдөр эхнийх нь гарсан юм чинь яг 3 сарын дараа 2 дахь нь гарна гэсэн үг. Мазотины тооллоор 1 шөнө буюу дэлхийн тооллоор 69 цаг 38 минуттай тэнцүү хугацаанд манддаг....ертөнц дээр хүмүүсийн мэдэхгүй маш олон зүйл байгаа түүний нэг нь улаан сар юм. Улаан сар гэдэг бол "Аурис" "Кенимат" гэх 2 гаригийн давхцалаас үүсдэг энэ 2 гариг нь дэлхийгээс 8 дахин том хэмжээтэй гаригууд эдгээр гаригийн хүчний үндэс нь ус юм харин манай гаригийн хүчний үндэс нь гал гэрэл салхи байдаг энэ 2 гариг давхцах үед усны нөлөө маш их болдог тул манайхтай адил уснаас харш хүчний үндэстэй гариг бүр улаан сарны нөлөөлөлд автдаг.

Манай гариг энэ 2-с хэдэн зуу дахин том бөгөөд галактикийн хамгийн том хүчирхэг гаригт зүй ёсоор ордог энгийн үед "Аурис" "Кенимат" мэтийн жижиг гариг манай гаригтай хүч тэнцэхгүй харин улаан сарны нөлөөллөөр шөнийн турш манай Мазотинчууд сул дорой хүч муутай болдог өөрсдийн ид шидийн хүчийг ашиглах чадваргүй болж нэг ёсны усны нөлөөлөлд автдаг. Усны нөлөөлөлтэй байх үед гариг хоорондын дайн болдог мэдээж томоохон гаригууд манай гаригийг эзлэхийг хүсэж байгаа учир нь манай гариг бол галактикийн хамгийн хүчирхэг 5 гаригт багтдаг газар нутаг хэмжээний хувьд ч бас хамгийн томдоо ордог тул хүчирхэг болох гэсэн харийнханд манай гариг хамгийн тохиромжтой сонголт юм тиймээс л энэ үеийг ашиглан манай гаригийг эзлэх гэж бусад гаригууд маш их оролддог гэвч хэдэн мянганы турш тэд чадаагүй учир нь тухайн гаригийн хатан хааны цусаар галактикийн сүүн замыг будсан тохиолдолд л тухайн хүнийг гаригийн шинэ эзэн хэмээн хүлээн зөвшөөрдөг тиймээс гариг хоорондын дайнд зөвхөн хатан хаан л оролцдог түүнээс биш ард иргэд рүү дайрахыг хориглодог энэ бол галактикийн хууль одоо бол намайг алхыг хүссэн өөр гаригийн хүмүүс хаа сайгүй намайг хайж байгаа гэдэгт итгэлтэй байна ялангуяа би эх гариг дээрээ байхгүй байгаа минь миний хүчийг үнэхээр сул дорой болгож байна энэ л миний санааг маш их зовоогоод байгаа юм хэрэв би өөрийн гариг дээр байсан бол маш хүчирхэг байгаа дайраад ирсэн хэнийг ч дийлэх хангалттай хүч надад бий гэвч би одоо өөр гариг дээр байна бас дэлхий бол хүчний үндэс нь ус би улаан сарны нөлөөнд байна бас дээрээс нь усны гариг дээр байгаа болохоор одоо би үнэхээр өөрийгөө дээш өргөх ч хүч алга яг энэ үед өөр гаригийн хүмүүс ирэх юм бол бүх зүйл дуусна би тэднийг ийм хүчтэйгээр дийлэхгүй

Бэк: Сүжинаа зүгээр үү юу ингэтлээ бодоод байгаа юм бэ?? бие чинь муу байна эмнэлэг явъя

Би: хэрэггүй дээ чи зүгээр л намайг гэрт минь хүргээд өгөөч гуйж байна

Бэк: за за үүрүүлчих чи алхаж чадахгүй харагдаж байна гэж хэлээд миний урд суулаа

Би үүрүүлмээргүй байсан ч өөрөө алхаж чадахгүй байсан тул түүнд үүрүүлсээр гэртэй ирлээ

Бэк намайг орон дээр минь хэвтүүлээд: тэгээд хэвтэж бай би гялс шөл хийгээд өгье чи үнэхээр муу харагдаж байна

Би: хэрэггүй дээ чи одоо яв........баярлалаа чи өөрөө ядарч байгаа

Бэк: ээе сайн найз минь өвдчихөөд байхад яаж дээ олон юм ярилгүй хэвтэж бай би одоохон

Бэкхёны талаас:

Сүжин үнэхээр муу харагдаж байна тэр царайнаасаа болоод эмнэлэг явахгүй гээд байгаа юм болов уу?? ямар ч байсан жаахан шөл хийж өгөх хэрэгтэй .............................би шөлөө хийж дуусаад өрөөнд нь орлоо

Би: 0.о 0.о 0.о /намайг орход тэр унтчихсан байв.Гэвч би юу харсан гэж бодно, би одоо солиорч байгаа юм байхдаа тэр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна нүүрийн түлэнхий огт байхгүй цав цагаан булбарай арьс өөлөхийн аргагүй хөөрхөн төрх .Би бүр хэлэх ч үггүй болчихлоо. Эсвэл би их ажиллаад ядаргаанд орсон юм шиг байна толгойгоо сэгсрээд нүдээ нухлаад дахин түүнийг харлаа тэр хөөрхөн хэвээрээ байх юм холоос муу хараад байгаа юм болов уу гэж бодоод нүүрэнд нь тулаад харж үзлээ бас л өөрчлөгдсөнгүй үнэхээр үзэсгэлэнтэй.Эсвэл би зүүдлээд байгаа юм болов уу??........... юу ч гэсэн баримтжуулах хэрэгтэй гээд түүнийг зургийг дарлаа"

3 страница6 июня 2019, 09:22