АРАЙЧДЭЭ
Та нар мэдэхгүй л дээ.
Ганцхан хэсэг оруулах гэж хэдэн өдөр шаналдагийг.
Та нар мэдэхгүй л дээ.
Бичсэнийхээ дараа нүдээ ширгэтэл алдаа мадаг, найруулгын алдааг нь хайж засдаг гэдгийг.
Та нар мэдэхгүй л дээ.
Учир зангилаа, чимхлүүр хэсгийг хаана нь оруулах уу яах уу гэж байнга боддогийг.
Та нар мэдэхгүй л дээ.
Гар бичвэр маань хэд дахиж засч, хэд дахиж бичдэг гэдгийг.
Та нар мэдэхгүй л дээ.
Та нарын ганцхан минут зарцуулсан комментийг хараад ямар их баярладаг гэдгийг.
Эцэст нь хүний бичсэн юмыг улаан цайм хусчихдаг ичих нүүрээ элгэндээ наасан, гашилсан тархитай хүмүүс байх юм. Тэрийг нь мэдсэн ч яаж ч чадахгүй би өрөвдөлтэй юм.
2, 3 сар яаж бодож, тархиа ажлуулж бичлээ дээ. Арайчдээ нээрээ.
Хэлэх муу үг олдохгүй нь.
Уншигч нараасаа гуйхад миний зохиолтой ижил төстэй өгүүллэгүүд гарч ирэх юм бол надад мэдэгдэж болох уу?
