21 страница12 декабря 2017, 10:37

Хуучин бичвэрүүд #3

Кино үзэх дуртай хүмүүст

Миний хувьд заавал үзэх ёстой 3 кино бол
1. The Help
2. Mona lisa smile
3. Beautiful mind

Энэ 3 кино миний сэтгэлд маш их хүрсэн. Mona lisa smile энэ киноны агуулга маш их таалагдсан. Юуны тухай вэ гэхлээр 1950аад онд Wellesley охидын коллежид нэгэн эмэгтэй профессор шинээр ирсэнээр эхлэх болно. Энэ коллежийн охидууд маш эрт хүнтэй гэрлэж сургуулиа хаяж тэд нарт боловсрол биш нөхрөө халамжилж сайн гэрийн эзэгтэй болох нь тэдний үүрэг мэтээр байдагт багш нь дургүйцэж тэмцдэг. Тэр багш нь та нар бол маш ухаантай цаашаа үргэлжлүүлээд сурцгаа нөхөрт гарахад хэзээ ч оройтохгүй гэж хэлэх боловч бүтэлгүйтнэ. Гэхдээ тэр нэгэн охиныг ятгаад чи хуульч болох хүсэлтэй юм байна Yale их сургуулийн хуулийн тэнхимд өргөдөлөө бөглөж явуулах талаар зөвлөнө. Нөгөө охин ч зөвшөөрөөд өргөдлөө бөглөж явуулдаг. Даанч тэр охин Yale-д тэнцсэн ч багшаасаа уучлал хүсэн би одоо л гэрлэхгүй бол боломжоо алдана хэмээн татгалздаг.

3fdba8d2ba2d3f93ee46d22c3e1a033a.avif


52020c20545f0d4720c0679feb24dab1.avif


2d8766d9e4942275dc38bde35df561f5.avif


Миний хувьд бол энэ киноны төгсгөл харамсалтай хэдий ч та нарын хувьд өөр байж магадгүй. Заавал үзээрэй. Нөгөө 2 киноны хувьд бол энд бичих юм бол утгагүй болох учир өөрсдөө үзээрэй. Ямар нэгэн аймшгийн кино ч юмуу солонгос сериал үзэхийн оронд энэ кинонуудыг үзэхийг зөвлөе. (Уфффф энэ их хэдэн жилийн өмнө бичсэн болохоор ойлгоорой хха. Би чинь аймшгийн кино, сериал гэхээр амиа тавьдаг болсон шүү дээ ккк.)

21 страница12 декабря 2017, 10:37

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!