PCY(14-р хэсэг)
Шиүмин: Тэгэхээр чи миний хүчийг илэрч байна гэх гээд байна уу. Миний юу. Гэхдээ яагаад заавал минийх гэж.
:Энэ зүгээр л таамаг төдий зүйл шүү дээ. Яг ч хүч чинь илэрсэн гэж хэлээгүй. Тийм биздээ. Ахаа.
Яах аргагүй Шиүминий хүч илэрч байгаа юм шиг л байна даа. Миний мэдрэмж алдаж байсан удаагүй.
Жүхёг: Миний бодлоор Чэёоны хэлсэнчлэн хүч чинь илэрсэн байх. Ямар нэртэй билээдээ уншиж байсан номон дээр
Жэн:Хараал идсэн номон дээрээсээ юу уншсанаа хурдан хэлээдэх л дээ. Битгий сунжруулаад бай. Бас тэр номны нэр нь бидэнд ямар хамаатай юм.
Жис:Та нар тэрнийг ойлгож байгаа биздээ. Тэр сунжирсан бас удаан зүйлд дургүй тиймээс гуйя Жүхёг яг одоо хурдан номон дээрээсээ юу уншсан тухайгаа хэлээдэх.
Жүхёг:Чэёон танай найзуудыг ийм аймар гэж мэдээгүй юм байна😨
Жэн:дуугай байд өгэдэээ худан хэдэдэ"сарвалзах"
Кай:Жүхёг би Жэннигийн амыг дарж байх болохоор хурдан хэлэх зүйлээ хэл.
Жүхёг:Тэгэхээр Чанёол Чэёон хоёрын хүч хальт илэрсэн. Та нар мэдэж байгаа байх. Тэр номон дээр байсан зүйл гэвэл хоёр онцгой цус сорогчийн хүч илэрсний дараа хамгийн ахмад гишүүний хүч илэрнэ гэсэн байсан. Гол нь хамгийн ахмад гэхээр би биш гэж үү. Тийм байтал яагаад Шиүминд түрүүлээд.
Энэ үед Жэнни Кайгийн гарыг хүчээр тавиулаад "Энэ тэнэг таниас хөгшин юм бишүү"гэж хэлэх нь тэр. Бурхан минь тэрний ааш нь хөдөлчихөж. Шиүмин санаа алдаад"Үнэндээ. Би Жүхёгоос 2насаар ах. Энийг Эксогийн гишүүдээс өөр хүн мэдэхгүй."гэж хэллээ. "Яагаад манай ахад хэлээгүй юм" хэмээн асуухад тэд"Бид хэлэх гэж байгаад мартчихсан байсан юмаа. Санаатай хэлээгүй гэсэн үг биш шүү."гэхэд ах маань "Зүгээр дээ"гэж эелдгээр хэлээд яриагаа үргэлжлүүлсэн. Ахдаа санаа зовчихлоо. Тэр ийм тайван байх ёсгүй дээ. Өөрөөс нь ямар нэгэн зүйл нуусныг мэдэхэд тэр их уурладаг.
Нас нь яваад намба сууж байгаа юм болов уу. 🤔.
Жүхёг:Тэгэхээр Шиүминээс өөр насаа нуусан хүн байна уу.
Бүгд:Байхгүй ээ.
Жүхёг: Дараагийнх нь би байх нь ээ."бувтнах" Одоо тэгвэл төрсөн сар өдрийнх нь дарааллаар хүчнүүд чинь илрэх байх. Хүч чинь илэрсэн л бол заавал бүгдэд нь мэдэгдэх хэрэгтэй. Ойлгосон биз.
Бүгд:Ойлголоо.
:Ахаа. Өөр ямар нэгэн зүйл байгаа болов уу. Сөрөг нөлөө эсвэл сайн зүйл ч юмуу.
Бид түүний хэлэх үгийг анхааралтай гэх чинь хүлээж байлаа. Тэр уртаар санаа алдсан. Энэ нь биднийг улам түгшүүртэй болгож орхисон. Хэсэг хугацааны дараа тэр "Сөрөг нөлөө байхгүй ээ. Юу гэж тийм зүйл болох вэ дээ" гэж хэлхэд бүгдэнгийнх нь сэтгэл санаа уужрах шиг л болсон. Гэхдээ минийх биш.
:Ахаа хоёулаа тусдаа уулзаадах уу?
Жүхёг:Заа.
Ах ямар нэгэн юм нуугаад байна гэж таамаглан түүнээс"Та үнэнээр нь хэлчих" гэхэд тэр сандарч нүд нь тогтворгүй болж ээрч муурч байлаа. "Намайг хуурах гэсний хэрэггүй л байх шүү. Та худлаа ярьж чаддаггүй. Тэрийгээ мартчихаад ингээд байгаа юм уу. Ямар сөрөг нөлөө байгааг хэлээдэх" гэж захиргаадахад ярьж эхэлсэн.
Би үнэнийг хэлэхийг шаардах ёсгүй байж.
Чанёолын талаас:
Чэёон. Түүнтэй яаж уулзах уу. Бас нэг л уур хүрээд байх чинь. Би одоо Чэёоныг ахтай нь хардаад байна уу даа. Яаа тэнэглэхээ больж үз Пак Чанёол. Үгүй ээ арай л өөр зүйл мэдрэгдээд байна даа.
Бэк:Өхх Чанёол өрөөний чинь хамтрагчид ирж байна.
Жон Жонгүг. Энэ мэдрэгдээд уур хүрээд байсан юм байнашд. Тайван байх хэрэгтэй шүү Чанёол.
Жонгүг:Та нар эрт тарсан бололтой.
Чан:Юу болоов. Яагаад бидэн дээр хүрээд ирэв.
?:Чанёол чи яагаад муухай аашлаад байгаа юм.
Энэ хоолой чинь Чэёон. Тэр одоо энийг өмөөрөөд байна уу даа 😳. Г-гэхдээ why.
Намайг Чэёон луу харан бодолдоо автаж байхад хэн нэгэн миний чихэнд "Найз охин чинь хөөрхөн юм" гэсэн шивнээ сонсогдлоо. Би Жонгүгийг хэллээ гэж бодон харахад ёжтой инээмсэглэл хүйтэн энерги мэдрэгдэж байлаа. Тэр яг яах гээд байна. Би сандралаа даран хурдхан шиг Чэёоныг мөрөөр нь тэврээд авлаа.
Жүхёг:Эегүү манай хүргэн чинь өөрийн эмэгтэйгээ харамлаад байна уу даа.
Чан:Тиймээ. Хүргэн ахаа. Чэёон чи зөвхөн минийх шүү гэж хэлэхэд тэр ичсэн бололтой хацар нь амтат алим шиг улаан болчихлоо. Ингэж л түүнийгээ өөрийн хүн гэдэгээ батлах хэрэгтэй. Крис л чимээгүй өнгөрөөрэй.
Крис:Чи хэ...
Кай өнөөдөр их тус болж байх чинь ээ. Сайн байна наад буруу чалчаагийнхаа амыг дарж бай.
Кай: Өнөөдөр миний хэн нэгний амыг хамхиулдаг өдөр бололтой. Тэр буруу хөл дээрээ босоод хачин зүйл яриад аашлаад байгаа юм.Ойлгоорой.
Жонгүг эелдгээр инээмсэглээд "Тэгэлгүй яахав ойлгож байна. Манай Намжүүн бас өнөөдөр буруу хөл дээрээ босцон юм шиг байсан. Та нарыг ноён Жонсонтой явж байсан гээд хачин зүйл яриад байна лээ. Вампирууд Жонсоноор энд анх ирэхдээ өрөөндөө хүргүүлж байснаас биш хичээлийн анхны өдөр авахуулж ангидаа хүргүүлж үзээгүй. Тийм байхад яагаад гэнэт тэгэх билээдээ. Тэгэхээр Намжүүн л биднээр тоглоом хийсэн байх."
Намжүүн:Эегүү. Би худлаа яриагүй юм шүү. Та нар хэлдээ.
:Та нар яагаад бидний хэрэгт санаа тавиад байгаа юм. Жонсон яагаад биднийг хүргэж өгч болохгүй гэж. Асуудал байгаа хэрэг үү.
Жонгүг:Ха Асуудал байгаа хэрэг үү гэнээ. Та нар шинээр ирсэн болохоор мэдэхгүй байх шиг байна. Жонсонг ямар вампир гэдгийг. Удахгүй та нар мэдэх болноо.
Чэёоны талаас:
Жонгүг гэх вампир бидэнд хэдэн хачин зүйл хэлчихээд бусдыгаа дагуулаад яваад өглөө. Чанёол руу харахад тэр их уурласан харагдана. Тэрэнтэй таардаггүй юм байхдаа.
Бүгд:"алга таших"
:Та нар чинь одоо яагаад байнаа. Яагаад алгаа ташаад байгаа юм.
Чан:Тиймээ. Бид үерхэж байгаа. Бидний эхний өдөр.
Ю-юу тэр хэлчихлээ гэж үү.😮
Хэд хоног нууцлах байх гэж бодсон юмсан. Тэр над руу хараад "Яасан бэ? Бүгдэд нь хэлсэнд дургүй байгаа юмуу"

Омо Омо зүрх минь. Тэрнээс яагаад гэрэл цацраад байнаа. Түг-түг түг-түг.
: Үгүй ээ би дургүй байгаа юм биш гэж сандран хэлэхэд Крис Кайгийн гарыг нь арай хийж амнаасаа салгаад "Чи чинь яагаад хүний ам таглаад байгаа юм. Намайг алахаар шийдсэн юм уу айн. Бас энэ Чан өнөөдөр юун зоригтой болцон юм. Жүхёг юун цэцэн болцон юм. Бас чи"Жэнни рүү заах" юун ууртай юм." гэж тэр хавиар нэг самарж хаялаа. Тэр ч аймар юмаа
Бүгд:О.О
Крис:Хүүү сайхан болчихлоо. Заа одоо гол яриандаа оръё.
Whaaaaaatt тэр саяхан л эндхийг нураах шахчихаад одоо болохоор юу ч болоогүй юм шиг байна гэж үү. Бас юун гол яриа вэ.
Крис: Тэгэхээр Чанёол тэр Жонгүг ч билүү Гону ч билүү тэр залууд дургүй юм байна. Ажиглаад байхад яагаад дургүй болсон шалтгааныг нь олсон шүү. Та нар сонсоод 🤣🤣.
Чан:Тэгээд хэлээч. Зөв хэлэх нь үү харжил байя.
Крис:Тэр Гонгүг нь Чэёоныг сонирхсон бололтой тиймүү "ёжтой харах"🙃
Чан:Чи ч таахдаа сайн юм. Тэрнийг Гону бас Гонгүг гэдэггүй харин Жонгүг гэдэг. Гэхдээ чи хамаг юм баллах шахсан өөдгүй золиг минь"заамдах"
Крис:Яаж баллах шахсан гэж. Ааннн мэдлээ. Би зүгээр л үнэнийг хэлэх гэж байсан "зөрүүлж заамдах"
...
Тэд Чанёол бид хоёрыг үлдээгээд бүгд дотуур байр луугаа орцгоосон. Энд зөвхөн бид хоёр л байна.
:Хха. Сая та хоёр яагаад байсан бэ? Бараг охидуудаас долоон дор зодолдох гэж хха. Ёооё элэг хөшлөө. Хха.
Намайг түүнийг шоолж инээхэд ичсэн бололтой мөр лүү зөөлөн нударч аваад "Тэр чинь л өөдөөс охин шиг сарвалзаад байсаншд. Бусдаар бол юу гэж самардалцах вэ дээ. Бас хамаг юм тэрнээс болсон" гэж Крис рүү хамаг бурууг чихэв. Би түүний нүүрэн дээрх самардуулсан хэсэгт өөрт байсан хамгийн хайртай наалтаа наагаад "Хэдий цус сорогчийн шарх хурдан эдгэдэг ч гэсэн ингээд наачихвал сэтгэл арай дээрдэж байна. Цохиулсан бол яах байсан юм" гэж загнилаа.
Чан:Чэёон "хэлээ зажлах"
:Ммм.
Чан:Би яг одоо ямар жаргалтай байна гээч. Чи төсөөлөхчгүй байх. Чамайг хайр эсвэл нөхөрлөл хоёрын нэгийг сонго гэхэд чинь би их балмагдсан шүү.
Намайг үг хэлэх гэтэл тэр миний амыг дараад чимээгүй байхыг хүсэж цааш үргэлжлүүлэн "Яагаад гэж асуух гэж байгаа байх. Учир нь би чамд түрүүлж сэтгэлээ илчилж түрүүлж асуух гэж байсан юм. Илүү гоёоор...". Би юу ярих гэж байгааг нь ойлгон яриаг нь зогсоохын тулд уруул дээр нь үнсчихлээ. Oh my God oh my gosh. Надаас яаж ийм их зориг гардаг байнаа. Тэр их гайхсан харагдана. Би ч өөрөө өөрийгөө гайхаж байхад. Тэр яаж гайхахгүй байж чадах билээ
Би яг одоо Чанёолоос уучлалт гуйчихсан сууж байна. Яагаад уучлалт гуйгаад байгаа юм бэ Чэёон. Гэтэл тэр зөрүүлээд миний уруул дээр зөөлөн үнсээд "Ингээд бид тэнцсэн үү?" гээд инээлээ. Би ичих биш харин ч эсрэгээрээ түүнийгээ дагаад инээж байсан. Цаг хугацааг зогсоочихмоор санагдаж байна. Үерхэж эхлээд ганц ч хоноогүй байхад арай их догдлоод байна уу гэж өөрөөсөө асууна.
Чан:Чи уучлалт гуйх хэрэггүй шүү дээ. Чи бид хоёр чинь
:"Хахах"
Чан:Зүгээр үү
:Тиймээ. Гэхдээ миний бие нэг л сонин болоод байх юм. Яг бидний хүч анх илэрсэн өдөр шиг.
Чан:Хүнгүй газар очих хэрэгтэй байх. Гэнэт хүчнүүд маань илрээд бусдыг гэмтээчих ч юм билүү.
Тиймээ тэрний зөв.
Бид хүнгүй газар хайн 10гаран минут алхасны эцэст нэг хуучин газар оллоо. Чанёол намайг нэг газар олж суулгаад миний биеийн байдлыг асууна. Гэнэт зөнчийн хэлсэн санаанд орлоо. "Чи бид хоёр холбогдсон болохоор намайг өвдвөл чи өвдөж үхвэл мөн л хамт үхнэ гэсэн зөнчийн үгийг санаж байна уу" хэмээхэд тэр "Тиймээ. Одоохондоо миний бие зүв зүгээр байна. Тийм болохоор санаагаа зовоох хэрэггүй. Намайг өвтгөмөөргүй байвал чи өөрийнхөө биеийг л бод. Ойлгосон биз миний охин". Тэр ч зүрх булиглуулахдаа сайн юмаа. Тэр галт шувуу юудаа. Байз гэхдээ тал нь.
:Чанёол. Тэр галт шувууг харж байна уу"заах"
Чан:Тэнд ямар ч шувуу алга. Ооо харин тэнд галт шувуу байнашд "эсрэг зүгрүү нь заах"
:Чиний харж байгаа галт шувуу бүхэлдээ улаан бас гал гаргаж байна уу.
Чан:Тиймээ. Чинийх ч бас тийм байна уу.
:Үгүй ээ. Минийх тал нь гал тал нь ус байна. Ийм зүйл байж болно гэж үү.
Зохиолчийн талаас:
Чанёол болон Чэёоны харсан галт шувуу тус бүр тэдний биед шингэн орж хүчийг нь илрүүлж байлаа. Энэ үедээ тэд гэрэл цацруулж байсан нь үнэхээр гайхалтай. Тэрхүү гайхалтай гэрэл цацарч дууссаны дараа тэдний биед ямар өөрчлөлт гарсан гээч
Чанёолын биед галт шувууны тэмдэг гарч , улаан дөлтэй хар далавч урган өөрөөсөө гал цацруулж байлаа.

Харин Чэёонд мөн адил биен дээр нь галт шувууны тэмдэг гарч , зүүн талын даланд нь улаан дөлтэй хар далавч, баруун талын даланд нь цэнхэр дөлтэй усан цэнхэр өнгийн далавч урган зүүн талаасаа гал баруун талаасаа ус цацруулж байлаа.

Хэн ч харсан тэд төгс төгөлдөр үзэсгэлэнтэй харагдаж, агуу их хүч ялгаруулж байгаа нь хэнд ч дийлдэшгүй мэт санагдам байсныг нуухын аргагүй.
Шинэ хэсгээ хүлээн авна уу.😉💙

