Мэдрэмж(23-р хэсэг)
Чанёолын талаас:
Бүгд:Юуууу!!!
Жис:Хөөе та нар чинь одоо таамаглаагүй юм уу???
Бүгд:Юууууу
Жис:Юу Юу л гээд байх юм. Та нарыг ийм тэнэг гэж бодсонгүй. Тэгэхээр байна ш дээ. Зөнч хэлэхдээ Чанёол Чэёон хоёрыг онцгой гэсэн. Тэгээд бүр хоорондоо холбоотой гэж хэлж байсан биз дээ.
Бүгд:Тэгээд
Жис:Юуны чинь тэгээд гэж. Эгчийгээ сонсож бай за юу. Товч бөгөөд тодорхой хэлье. Хэрэв Чэёон үхсэн бол Чанёол ч гэсэн үхэх ёстой БАЙСАН БИЗДЭЭ ТЭНЭГҮҮДЭЭ
"чанга хэлэх"
Сухо: Цочих гэж. Би яагаад энэ хүн бишээ энэ хөөрхөн өхөөрдмөөр цус сорогчид хайртай болсон юм болоо. Ерөөсөө ойлгохгүй юм.
Жис:Чи дөнгөж сая хайртай болсон шалтгаанаа хэлчихлээ😎.
:Жисүү тэгээд энэ тухай тэр үед хэлэхгүй яасан юм. Яагаад заавал одоо
Жис:Юү би эхлээд үнэн эсэхийг нь мэдэх хэрэгтэй болсон юм л даа. Яагаад тэгж бодсон бэ гэхээр Чэёон тоос болон замхарсан гэсэн биз дээ. Тэгээд л эргэлзсэн юм. Гэхдээ би та нарыг надтай адилхан бодсон л гэж бодсон. Намайг үнэхээр уучлаарай.
Жисүүгийн үгийг сонсоод надад дахиад нэг боломж байгаа юм байна, түүнтэй дахиад уулзаж чадах нь гэх бодол толгойд минь зурсхийн орж ирлээ. Гэхдээ Чэёон хаана байгаа юм бол.
...
Чэёоны талаас:
Эргэн дурсахуй
:Тэгэхээр би бүх зүйлийг зохицуулсан байгаа. Одоо чиний ээлж.
Сүбин:Ах нар маань таныг яагаад эргүүлж чадаагүй юм болоо. Надаас муу байх гэж.
:Ах нар гэж хэнийг яриад байгаа...арай
Сүбин:Тиймээ BTS.
:Гэхдээ чи чинь онцгой шулам гэсэн биз дээ. Тэгээд яахаараа
Сүбин:Аанн тэгэхээр уйтгартай бас их урт түүх болохоор та сонирхоод хэрэггүй л байх.
:"санаа алдах" Өнөөдөр ажиллагаагаа эхлүүлцгээе.
Сүбин:Ойлголоо. Орой уулзацгаая.
Охидуудаа, эксогийн залуусаа, гэр бүл минь уучлаарай. Бас Чанёолаа намайг үнэхээр уучлаарай. Та нарын төлөө л энэ бүх сонголтыг хийсэн юм шүү. Ойлгоорой.
....
:Амьдралын модонд асуудал гарсан гэнэ. Би явчихаад ирье.
Чан:Үгүй ээ хоёулаа цуг явъя.
:Чи бусдыгаа дуудаад ир. Тэр хооронд би амьдралын модыг хамгаалж байя. Тохирох уу.
Чан:Чи зүгээр гэдэгтэй итгэлтэй байна уу?
:Тиймээ"инээх".
Чан:Заза. Би аль болох хурдан очихыг бодноо.
:Хүлээгээрэй. Хүчээ ашиглаж болохгүй шүү ойлгосон уу. Хурдан гүйж ч болохгүй. Хэрэв тэгвэл надад аюул учир ч магадгүй.
Чан:Ойлголоо"үнсэх".
Уучлаарай Чанёолаа чамд тийм зүйл харуулах гэж байгаад...
...
Сүбин:Энэ амьдралын мод гэж үү? Гайхалтай юм.
:Миний орны хүнийг авчирсан уу?
Сүбин:Авчирсаан тантай их адилхан болсон. Удахгүй Чанёол ирэх байх. Түүнийг орж ирмэгц таны хуулбар тоос болон замхарна.
:Ойлгомжтой. Одоо явцгаая.
Сүбин:Уучлаарай эгчээ.
Сүбиныг уучлаарай эгчээ гэж хэлсний дараа би өөрийн биеэ мэдрэхээ байж доош сулбайн унасан юм. Уучлаарай...
...
Аэшш би хаана байнаа. Ямар харанхуй бас хүйтэн юм бэ? Би ингээд үхчихгүй байгаадаа. Яанаа тэгвэл тохиролцоо юу болох уу? Үгүй ээ үгүй Сүбин намайг үхүүлэх гүй гэж хэлсэн. Тийм ээ тэр хэлсэн үгэндээ хүрэх байх. Яахх өлсөж байна шүү.
? :Сэрчихсэн үү?
:Ч-ч-чи
?:Жонгүг байнаа. Арай намайг мартчихсан юм биш биз
:Чам шиг ядаргаатай нэгнийг яаж мартхав. Тэгэхээр энэ яг ямар учиртай газар юм. Миний сонссоноос арай л өөр байгаад байх юм.
Жонгүг:Сүбин маань чамд тусгай үйлчилгээ үзүүлэхийг хүссэн ч гэсэн би зөвшөөрөөгүй юм. Тийм болохоор л чиний сонссоноос өөр байгаа юм даа.
Тэр ингэж хэлчихээд гараад явсан. Тэрнээс хар энерги маш их мэдрэгдэж байсан ч өөр нэг зүйл байх шиг санагдсан. Цайлган цагаахан сэтгэл. Тэр хэн нэгэнд ховсдуулчихсан юм байхдаа аль эсвэл би буруу мэдэрсэн юм болов уу? Аа мэдэхгүй ээ гол нь тэд нар минь юу хийж байгаа бол. Төлөвлөгөө амжилттай бүтсэн бол өдийд гуниглаж байгаа байх даа.
Миний байгаа өрөө тэр чигээрээ хар өнгөтэй . Хөшигнөөс бусад нь. Хөшиг нь яг л цус шиг улаан өнгөтэй байх ба сарнай цэцгийн дэлбээ наасан байлаа. Бүх зүйл нь энгийн биш дажгүй тансаг маягийн ч гэсэн цаанаа л нэг хүйт даасан энэ өрөөнд байхыг үнэхээр хүсэхгүй байна.
Өрөөний хаалга онгорхой гэдэгт найдан түлхтэл тиймээ миний санаснаар онгорхой байх нь тэр. Гарахад агуйд байгаа юм уу гэлтэй хана нь чулуугаар хийгдсэн хонгил байлаа. Хананд нь их олон зураг өлгөөтэй байх ба зурагнуудыг дагуулж харсаар нэгэн том зурган дээр нүд туслаа.

Юу вэ?
"Та яах гэж гарч ирсэн юм" гэх дуу гарсан зүг рүү харвал Сүбин зогсож байлаа. Би түүнрүү асуулт эрсэн харцаар харахад тэр "Та гайхах нь аргагүй ээ. Энэ зурган дээрх хүмүүс бол миний гэр бүл. Бидэнд адилхан зүйл байхгүй ч гэсэн бид нар зүрх сэтгэлээрээ хоорондоо холбогдсон." гэхэд нь би "Энэ бүхэн чинь чиний надад хэлснээс их өөр байна. Чи надад хэлэхдээ тэднийг сайн ажиглаж болох газар авчирна гэж хэлсэн гэхдээ яагаад энэ газар бүхэлдээ хав хар бас нэг л жихүүдэс хүргэм байгаа юм. Та нар яг юу юм. Надад яг юу хэлээгүй үлдээсэн. Айн."
Сүбин асуултад минь хариулалгүй яваад өгөв. Би яг юу хийчихсэн юм бэ? Эндээс гарах арга хайх хэрэгтэй.
Хонгил болгоноор хамаг хурдаараа явсан ч гарах гарц олж чадсангүй. Яг л ямар нэгэн шившлэгээр энд орж ирсэн мэт...
Чанёолын талаас:
:Сүбин. Бид Сүбин нэртэй онцгой шулмыг олох хэрэгтэй. Алис чи Сүбинийг мэдэх үү? Онцгой гэсэн болохоор чи мэдэж л байх ёстой доо.
Алис:Хммм. Сайн мэдэхгүй л юм. Сонин л юм даа онцгой гэсэн юм бүхэн олон байх ёсгүй дээ. Уг нь тэд нартай холбоо барихгүй гэж бодсон юмсан. Одоо холбогдохоос өөр арга байхгүй бололтой. Чанёол чи надтай цуг явах уу? Би ганцаараа дийлэхгүй байх.
:Тэгье ээ.
Би яг одоо нэг ч зүйлийг орхигдуулж болохгүй бүгдийг хурдан бөгөөд нэг нэгэнгүй шалгах хэрэгтэй.
Алистай цуг явахаар бэлдэж байтал хадагтай Харпер орж ирэн "Та хоёр нэг тийшээ явах гэж байгаа юм уу? Хэрэв тэгэх гэж байгаа бол дараа яваарай. Яг одоо бид маш чухал шийдвэр гаргах гэж байна. ТИЙМЭЭС НАМАЙГ ДАГААД ЯВ" гэлээ.
Чэёон намайг хүлээж байгаарай...
...
:Тэгэхээр дөрвөн махбодын сургуультай нэгдэх цаг болсон гэсэн үг үү.
Захирал:Одоо л нэгдэж Мама г дарах арга олохгүй л бол хэтэрхий оройтно. Чанёол чи хадагтай Харпертай цуг явж нэгдэх асуудлаа ярилцчихаад ир.
:Ямар улс хоорондын дипломат харилцаа тогтоох гэж байгаа биш Жүхёг ахыг явуулъя. Надад хийх чухал ажил байгаа болохоор...
Алис:Үгүй ээ. Чанёол явах болно. Харин би цуг явж болох болов уу?
Захирал:Болноо. Одоо хурдан яв.
Алисаас яагаад явах болсон шалтгааныг асуутал "Учир нь бидний очих газар дөрвөн махбодын сургууль байсан юм." гэх нь тэр.
...
Хүн төрөлхтнөөс илүү байх дажгүй юмаа. Очих газраа ямар ч техник хэрэгсэлгүй хурдан хугацаанд оччихдог. Ганцхан минутын дотор, бид гурав дөрвөн махбодын сургуулийн үүдэнд ирчихлээ. Алис Чэёонтой холбоотой асуудлыг шийдэхээр явж хадагтай Харпер бид хоёр нэгдэх асуудлаа хэлэлцэхээр сургууль руу орлоо.
...
Маргаашнаас эхлэн хамтарсан бэлтгэл хийхээр тохирч бүгд тарлаа. Сургуулиас гарахад Алис үүдэнд зогсож байсан ба түүнээс юу болсон ямар нэгэн зүйл олсон эсэхийг асуухад тэр "Энд жилийн өмнө Сүбин гэдэг шулам байсан гэнэ. Бас Ёнжүн гэсэн шулам Бомгю, Тэхён нэртэй хүн чоно., Хюнин Кай нэртэй шидтэн байсан ч гэнэт тэр тав алга болсон гэнэ. Тэгээд Сүбинийг онцгой эсэхийг асуутал юу гэсэн гээч. *Даанч тэгнээ цаанаа л нэг бусдаас онцгой байсан юм. Яг чамаас мэдрэгдэж байгаа энерги мэдрэгддэг байсан* гэсэн. Тэгэхээр онцгой нь ч онцгой байж. " гэж яг л мөрдөгч өмгөөлөгч аятай л ярьлаа.
Алис бид 2 буцах замдаа яг яах тухайгаа ярьж явж байтал хаа нэгтэйгээс Чэёоны" Чанёол" гэх хоолой сонсогдох шиг боллоо. Алисаас асуутал хагас минут хэлсэн зүйлийг минь үгүйсгэсэн ч удалгүй биднийг ямар нэгэн холбоотой дээрээс нь ойрхон байгаа болохоор ямар нэгэн зүйл мэдэрч байгаа байх гээд намайг яг л хайгуулын төхөөрөмж мэт ийш тийшээ харуулан "Ямар нэгэн зүйл мэдрэгдэж байна уу?" гэж асуулаа. Гэтэл...
Тэгэхээр иб нь датагүй нэг өдөр шамирч дараа өдөр нь бичсэн өгүүллэгээ санаандгүй устгаад та нарыгаа мурьчлаа... Өршөөж ажаамуй😶. Бас өнөөдөр ибийнх 🍰болохоор хэдхэн үгтэй шинэ хэсгээ өгж байнаа😊😐. Удахгүй өгүүллэгээ хурдан дуусганаа...
