21 страница1 мая 2020, 23:29

Бэлтгэл(18-р хэсэг)

Захирал: Та нарын хүч ирсэн гэж сонслоо. Яг яаж хүчээ олсон тухайгаа хуваалцахгүй юм уу.
Жүхёг: Бидний хүчээр яг яах гэж байгаа юм. Хэрвээ ямар нэгэн үхлийн аюултай тулаанд оруулах гэж байгаа бол санасны чинь гарз шүү. Захирлаа.
Харпер:Юун тулаан билээ.
Захирал:Өөө манай Юра ирсэн юм уу. Амралт чинь дуусах болоогүй баймаар юм.
Юра:Та ч шулуухан хэвээрээ байх шив.
Захирал:Чи эд нарт тэр тухай хэлсэн үү?
Юра:Би үнэнийг л хэлсэн. Тэглээ ч миний эргэж ирсэн шалтгаан бол миний хайрт хүчирхэг дүү нар. Та тэднийг минь яачих ч юм билээ.
Захирал:Чи ч дийлдэшгүй хэвээрээ байнаа. Заа тэглээ ч хоёулаа уулзаагүй олон жил болсон биш. Хэдхэн сар болж байж ингэж нэгнийгээ хэвээрээ байгаад гайхах хэрэггүй л байх. Тэгэхээр гол яриандаа оръё. Би та нарыг тулалдуулахгүй ээ.
Юра:Юу? Жил болгон л тулалддаг гэсэн биздээ. Тэгээд яагаад...
Захирал: Онцгой цус сорогч илэрснээс хойш таван махбод бүхэлдээ аюулд ороод байгаа. Тиймээс бид өөрсдийгөө аврахын тулд нэгдэх хэрэгтэй болсон болохоор тулаан огт болохгүй. Харин өөр зүйлтэй тулалдаж магадгүй.
Юра:Юутай.
Чан:Арай тэр Мама билүү юу билээ тэрэнтэй юм биш биз.
Захирал:Чи яаж мэддэг юм. Энэ түүхийг хэр баргийн хүчтэн мэдэхгүй дээ.
:Бидэнд зөнч хэлсэн юмаа.
Бэк,Кай:Юу? Тэгээд яагаад бидэнд ямар ч Мама заматай түүх огт яриагүй юм. Дэндүү юмаа😒.
Чан:Би яаж мэдэхийн. Юундаа надруу дайраад байгаа юм.
Харпер:Та нар Мамагийн тухай сайн мэдэдгүй байх нь ээ.
Бүгд:Тиймээ.
:Бурхан тамын хаан хоёрын бүтээсэн хамгийн хүчирхэг хүчтэн гэдгээс өөр зүйл мэдэхгүй ээ.
Крис, Кёнсүү:Тамын хаан???

Хадагтай Харпер бидэнд Мамагийн тухай ярьж өглөө. Амьдралын модны тухай ч ярьсан. Тэд бүр итгэхгүй байгаа бололтой хадагтай Харпер болон захирлаас дахин дахин Мамагийн тухай асууна.

...

Бэкхёны намайг дуудах дуунаар гүн бодлоосоо саллаа. Тэр намайг яагаад гөлрөөд бодолд автаад сууж байсан талаар минь асуухад нь би "Би зүгээр ямар нэгэн зүйлд анхаарлаа төвлөрүүлчихвэл энэ уйтгартай хичээлийг сонсохгүй байх гэж бодсон юм" гэхэд тэр"Аан. Тэгээд үр дүнтэй юм байна уу?" гэхэд нь тиймээ гэж хариулсаны дараа тэр ямар нэгэн зүйл рүү гөлрөөд суучихав. Тэр шууд л хэрэгжүүлж байна шүү.

Захирал маргаашнаас эхлэн сургуулийн бүх вампирийг бэлтгэж эхэлнэ гэж ярьсан. Биднийг ч мөн адил. Өнөөдөр сайн амарч авахгүй бол болохгүй нь дээ.

...

Харпер:Та нар өөрсдийгөө яг юу хийж чадна гэж бодож байна. Та нар яг юуг илүү сайн хийж бас эзэмшиж чадах уу?

Хадагтай Харперыг ингэж асуухад вампир болгон "Ойлгомжтой биздээ бид өөрсдөдөө байгаа хүчийг л сайн эзэмшиж чадна биз дээ" "Биднээр яг юу хийлгэх гээд байгаа юм бол"хэмээн хэлцгээж байлаа. Мэдээж хадагтай Харпер энэ асуултыг зүгээр нэг асуугаагүй байх. Тэр үргэлжлүүлэн "Та нар өөрсдийн хүчийг сайн эзэмшиж аливаа зүйлийг сайн хийж чадна гэж бодож байх шиг байна. Та нарын буруу. Хүн төрөлхтөн биднээс илүү хүч муутай. Гэсэн ч тэд төгс биш ч бүх зүйлсийг хийж чаддаг. Жишээлбэл:Зураг зурах. Энэнд нээх их хүч шаардагдахгүй. Зүгээр л уран сэтгэмж болон чин хүсэл хэрэгтэй. Мөн төсөөлөл хичээл зүтгэл гэх мэтчилэн энгийн зүйлс л зураг зурахад чухал нөлөө үзүүлдэг.
Би юу хэлэх гээд байна вэ гэхээр бид дан ганц хүчиндээ найдаад байж болохгүй. Хүч алга болох тохиолдол ховор байдаг ч тэрэнд нь өртвөл чамайг аврах юу ч үлдэхгүй. Тиймээс бүгдээрээ өөрсдийгөө аврахын тулд яг л тагнуулчид шиг байх хэрэгтэй. Уян хатан, ухаалаг, чадварлаг байх хэрэгтэй. Ойлгосон уу"гэлээ.

Хадагтай Харпер бидэнд хамгийн түрүүнд энгийн дасгалуудыг зааж өглөө. Эхэндээ бусад вампирууд залхаж байсан ч хэсэг хугацааны дараа арай гайгүй болсон. Өөрсдийгөө уян хатан биш гэдгийг мэдчихээд😏.

...

Харпер:Воов гайхалтай бүгд их сайн байлаа. Гурван хоногт 500 гаруй төрлийн дасгалыг их хурдан сурч чадлаа. Одоо бие чинь гоё хөнгөрч байна уу.
Бүгд:Тиймээ.
Харпер:Одоо ноён Жонсон та нарт хүчээ хэрхэн ашиглах талаар зааж өгөх болно. Сайн сурна шүү. Бидэнд цаг бага үлдсэн...

Жон:За тэгэхээр эхлээд бүгд өөрсдийн хүчийг цаасан дээр бичээд энэ саванд хийгээрэй.

Бүх вампир цааснуудаа хийж дуусахад хоёр багш хүрч ирэн цаас болгоныг ангиллаа. Удалгүй ноён Жонсон хүч хүчээр нь биднийг хувааж ямар хичээл орох тухай бидэнд тайлбарлалаа. Хммм би яагаад ганцаараа үлдчихэв.

Жон:Чэёоны хүч их онцгой юм гал ус гэсэн хоёр хүчтэй. Тиймээс тэрэнтэй адилхан хүчтэй вампир байгаагүй учраас тэр ганцаараа та нараас тусдаа бэлтгэл хийх болно.

Ганцаараа бэлтгэл хийнэ гэж үү. Арайчдээ. Ингэнэ гэж бодоогүй юмсан.

...

Чан: Чи энд юу хийж байгаа юм.
: Долоо хоног өдөр шөнөгүй унталгүй бэлтгэл хийсний эцэст нэг юм амарсан шүү дээ. Тийм болохоор нам гүм тайван газар байхыг хүссэн юм. Чи намайг яаж олж ирсэн юм.
Чан: Чамтай адилхаан. Дээвэр дээр арай илүү амар амгалан байдаг. Бас ойрд ингэж хоёулахнаа байгаагүй юм байна шүү.
:Нээрээ тийм юм байна шүү. Би чамайг тэвэрч болох уу?

Яг энэ мөч. Яг энэ мөчид цаг хугацаа зогсчихоосой. Бидний нэг нэгэн рүүгээ ширтэх нүдний харц хайраар дүүрэн байна. Түүний минь нүд үнэхээр тунгалаг бас үзэсгэлэнтэй юм. Бас би асуултнаасаа болоод бага зэрэг ичсэн. Өмнө нь зүгээр байдаг байсан юмсан. Аан мэдлээ би түүндээ дахин дурлаж байгаа юм байна. Тэр намайг тэврэхэд би түүнд дахин нэг удаа нэмж дурлалаа. Гэхдээ нэг зүйл чихэнд минь маш чанга сонсогдлоо.

Бүлээн сэвшээ салхи салхилж, цэлмэг шөнийн тэнгэрт одод гялтганаж, дэлхийг гэрэлтүүлэх саран авхай голын тусгалд ч үзэсгэлэнтэй харагдана. Ойн цоорхой дундаас онцгой гэмээр гэрэл цацарч тансаг үнэр үнэртэнэ. Тэр зүг рүү алхан очиход гоёмсог цэцэгс тал дүүрэн харагдана. Алхах тусам үнэр болон үзэгдэх орчин нь улам гайхалтай болж амьдралын мод тэр дунд ганцаар илүү тод гэрэлтэн оршино. Гагцхүү энэ ганц модны төлөө бид бүхэн оршин тогтнож байгаа юм шиг мэдрэмж төрж өөрийн эрхгүй амьдралын модонд хүрнэ. Даанч уг модонд хүрсэн ямар ч махбод амьдрах биш харин ч үхэл рүү явдаг. Онцгой нэгэн л биш бол... Гэхдээ яагаад үхэл рүү түлхэгч модыг амьдралын мод гэж нэрлэсэн юм бол?

:Сэвшээ салхи, од ,саран авхай, ой
Чан:Юу гэсэн үг үү.
:Амьдралын мод , амьдралын мод бид амьдралын модыг эхэлж олох тухай таг мартчихсан байна шүү дээ.

Намайг ийн хэлэхэд Чанёол миний ярьсныг тав гаран минут бодсоны эцэст нэг юм ойлгосон бололтой шууд босоод явчихав.

Яагаад энэ тухай мартчихсан байсан юм бол яагаад?

😔😔Uuchilj orshoonuu🙏. ❤️❤️❤️❤️🖤🖤🖤🖤💜💜💜💜💛💛💛💛💚💚💚💚💙💙💙💙
Jich:Ene hesgee arai tsoohon ugteigeer bichchihlee😅 bas ochigdor publish hiitel aldaa zaagaad oruulj chdsngu

21 страница1 мая 2020, 23:29

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!