Бэлэг 🤗(8.5 EXO-L)
Залруулга
Чанёолын үеэл эгчийн нэр солигдсон болно. Юна Юра болсон шүү!
Бидний хүч ирснээс хойш 6 хонолоо. Энэ зургаан хоногт нээх их зүйл болоогүй нэгэн хэвийн л байсан. Ганц өөр зүйл нь бид хүчнийхээ талаар сэм ярьдаг болсон ххи.
Энд хүмүүсийн сурдаг сургууль шиг 5 хоног хичээл ороод 2хоног амардаггүй. Долоо хоног бүр буюу нэг ч өдөр алгасалгүй хичээл ордог. Гэхдээ хичээлдээ бага зэрэг дасаж эхэлж байгаа.
Лион:Заа өнөөдөр ямар өдөр билээ.
Бүгд:Ямар өдөр юм ноён Лион.
Лион:Та нар шинээр элссэн болохоор хурдан мартах нь аргагүй. Өнөөдрөөс эхлээд урлагийн үзлэгтээ бэлдэж эхэлнэ.Мөн өнөөдрөөс эхлээд урлагийн үзлэг болох өдөр хүртэл 15:00-18:00 цагийн хоорондох хорио цуцлагдах болно.
Бүгд:Тиймээ.
Лион:Кхммм. Юуны түрүүнд манай ангид хоёр сурагч ирсэн нэг нь энд сурдаг байсан харин нөгөөдөхийг нь би сайн мэдэхгүй. Тэгэхээр анх удаа энд ирж байгаа байх. Заа ороод ирээрэй.
Бүгд:О.О
Юра:Сайн байцгаана уу. Намайг Пак Юра гэдэг.
Алис:Сайн байцгаана уу намайг Алис гэдэг.
Лион:Заа та хоёр тэр хоосон ширээнд суучих. Тэгэхээр яг одоо та нарын хэлдэгээр бүх багш нар хуралд орж урлагийн үзлэгт ямар ямар номер орох тухай мэдэх болно. Та нар хүлээж байгаарай."гарч явах"
Юра бас Алис хоёр энд юу хийж яваа юм бол.
Юра:Яа та нар намайг хараад баярлахгүй байгаа юмуу.
Юра эгчийг ийнхүү асуухад тэд ам уралдуулан "Үгүй ээ, яалаа гэж дээ" гэх мэтчилэн хэлнэ. Юра эгч ч яахав цус сорогч болохоор энд орж ирэх асуудалгүй. Харин Алис яаж орж ирсэн байх вэ?
Би түүн дээр очин "Алис эгчээ та яаж энд орж ирсэн юм"гэхэд "Нууц" гэж хэлээд гараа дэрлэн хэвтчихэв. Их нууцлаг байх нь ээ.
Юра:Дүү минь чи одоо жаргах нь дээ. Тиймээ.
Чан:Юра тоглохоо больж үз.
Юра:Энэ золиг чинь
Хаалга онгойх
Бүгд:"байр байрандаа гацах"
Намжүүн:Ашгүй та нар бүгд байжээ.
Сухо:Ямар хэрэг гарсан юм.
Жимин:Та нар яагаад биднийг харах болгондоо царайгаа барайлгачихдаг юм.
:Учир нь та нар бидэнд хангалттай төвөг удсан.
Жонгүг:Чихэрхэн минь бид чамд яаж төвөг удсан юм. Хэлэлдээ.
Жэн:Тэрнийг битгий тэгж дуудаад бай. Анх та нарыг хараад дажгүй вампирууд байна гэж бодсон ч үгүй байсан байна лээ.
Ви:Юу би чамд таалагдахгүй байгаа юмуу.
Жэн:Надад өөр хүн байгаа болохоор чи надад хэрэггүй. Бас тэр Жин ч билүү Бин ч билүү хэн билээ дээ тэр ч гэсэн Жисүүд хэрэггүй.
Жисүү:Хээе чи миний ихрийг гомдоочихлоошдээ.
Жэн:Дэбак! Ихэр гэнээ. Больж үз та хоёрт ямар ч адилхан зүйл байхгүй. Бас чамайг тэр яасныг мартлаа гэж үү
Жисүү:Муу өөдгүй новш. Чи миний ихэр байхаа болилоо😝😒.
Байз тэд юу яриад байнаа. Яг хэзээ хаана юу болсон болоод энэ хоёр ингээд байгаа юм. Би Лисагаас Жэнни Жисүү хоёрт юу тохиолдсоныг асуутал тэр ч бас мэдэхгүй байлаа.
Чан:Та нар энд яах гэж ирсэн юм. Яагаад зүв зүгээр байсан хүмүүсийн сэтгэл санаа үймүүлээд байгаа юм.
Чанёол ч үнэхээр сайхан харагдаж байна шүү. Тэр ч догь юмаа.
Юра:Чи хэзээнээс эхлээд ийм болцон юм. Байж бай эгч нь зохицуулаадхъя.
Жонгүг:Хха юу вэ эгч чинь юмуу. Ийм байж яаж Чэёоныг хамгаалах гэж байгаа юм. Арчаагүй юм.
Юра:Муу золиг минь "дагздах" чи яаж манай дүү нараар оролдож чадаж байнаа аан. Бас Чанёол тэгж миний ард нуугддаг золиг биш. Бас Чэёон бол тэрнийх. Тэр өөрийн эмэгтэйгээ хамгаалж чадахаар хангалттай том болсон. Бас дээрээс нь нэмж хэлэхэд намайг уурлаагүй байгаа дээр эндээс гарсан чинь дээр байх шүү.
Эксо:Тиймээ эгчийн зөв. Та нар эртхэн шиг гарсан чинь дээр шүү
Жонгүг:Заа яахав. Гэхдээ энэ жижигхэн охиноос айгаад гарч байна гэж ойлгосны хэрэггүй л байх шүү."гарч явах"
Тэднийг гарсны дараа Юра эгч бөөн стресс болж үлдлээ. Чанёол түүнийг "Яах гэж урдуур орж байгаа юм" гэж загинах бол эксогийнхон "Юра эгч сайн байна" гэж магтана. Манай ах Юра эгчийн зоригтой бас эрч хүчтэйг гайхах бол охидууд маань шокийн байдалтай зогсоно. Аргагүй шүү дээ Жэнни гээс илүү вампир гараад ирсэн юм чинь хха.
...
Удалгүй ноён Лион орж ирж урлагийн үзлэгээр үзүүлэх номеруудыг хэлнэ.
Лион:Тэгэхээр энэ жил охидын хамтлаг хөвгүүдийн хамтлаг гэж гаргах нь.
Охид: Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй
Хөвгүүд:Есөн хүний бүрэлдэхүүнтэй гэнэ.
Заа энэ нь яах вэ гэхээр бүжиглэнгээ дуулна гэсэн үг.
Бүгд:Ядаад байх юм юу байнаа сурчихвал амархан ш дээ.
Лион:Хха тиймүү. Заа тэгээд өөр зөндөө юм байгаа. Юуны түрүүнд дажгүй хөтлөгч хийчихээр сурагч байна уу.
:Багшаа багшаа. Үүпс. Бишээ ноён Лион. Юра эгч байвал ямар вэ?
Лион:Юра гэхээр өнөөдрийн ирдэг тайрмал үстэй охин уу?
Бүгд:Тиймээ.
Лион:Заа тэгвэл Юраг хөтлөгчөөр сонголоо.
Юра:Ваааат. Яагаад би гэж.
:ЯАГААД ГЭВЭЛ ТА ХАМГИЙН САЙН
ЯРЬДАГ НЬ Ш ДЭЭ.
Бүгд: Тиймээ. Тэр үнэхээр сайн ярьдаг.
Лион:Заа Юра хөтлөж чадна биздээ.
Юра:Бүгд намайг дэмжиж байгаа болохоор чаднаа.
Лион багш бүх номеруудаа хэлж дууссаныхаа дараа тухайн номерт тохирох хүүхдүүдийг хэллээ.
Охидын хамтлагт
Жисүү Жэнни Чэёон Лиса
Хөвгүүдийн хамтлагт
Сухо Кай Чанёол Сэүн Шиүмин Чэн Лэе Бэкхён Кёнсүү
Эрэгтэй төгөлдөр хууртай гоцлол
Чанёол
Эмэгтэй гитартай гоцлол
Чэёон
Гоцлол бүжиг
Лиса Лэе
Хөтлөгч
Юра Жүхёг
Хөгжөөн дэмжигч
Алис Крис Лухан Тао
Лион: Хөтлөгч эрэгтэй эмэгтэй хоёр хүн байх хэрэгтэй гэсэн учраас энэ хоёрыг сонгосон. Заа өөр асуух юм байна уу.
Бүгд:Байхгүй ээ.
Алис:Хэзээнээс бэлдэж эхлэх юм
Лион:Одоо бүгд хувцсаа сольчихоод ир.
Бид хувцсаа сольчихоод ангидаа эргэн цугларлаа.
Бид өдөржин юу дуулж бүжиглэх тухайгаа ярилцаж тохироод оройн хоолондоо орохоор явлаа.
Чанёол бид хоёр гэрлүүгээ явналдаа.
Бид гэрлүүгээ явхаар бэлдэж байхад Юра Алис хоёр араас гараад ирлээ.
Юра:Хоёроо хамт явъя
Алис:Би ч гэсэн цуг явъя
Чан:Та хоёр явж яах гэж байгаа юм. Энд цус өгдөгшдээ.
Алис:Намайг юу гэдгийг мартчихсан юмуу. Би чинь шулам"шивнэх" тийм болохоор би цус уугаад өөрийгөө хооллож чадахгүй.
Юра:Юу чи Шу Шу
Алис:Чшшш гарч байгаад яръя.
...
Юра:Юу вэ чи тэгэхээр шулам байх нь ээ.
Алис:Ямар нэгэн асуудал байгаа юм уу.
Юра:Яаж цус сорогч биш байж энд орж ирсэн юм. Шуламнууд чинь дөрвөн махбодийн сургуульд сурдаг биздээ.
Алис:Яахав би бусдаасаа онцгой байсан болохоор тэд намайг хөөчихсөн.
Юра:Хөөе үнэнээ л хэл. Хэрэг тариад хөөгдчихсөн биздээ.
Тэр хоёрын дунд Чанёол бид хоёр юу ч ойлгохгүй зогсож байлаа. Юун дөрвөн махбодийн сургууль гараад ирэв. Тэр нь яадаг сургууль юм бол гэсэн бодол толгой дотор минь эргэлдэнэ.
Чан: Тэгэхээр манай Юра эгч энэ сургуульд хэрэг тарьсан болоод хөөгдсөн юм уу. Ммм
Юра:Чи одоо юу яриад байгаа юм бэ? Би юу гэж хэрэг тарьж байдаг юм.
Чимээгүй харах
Юра:Хха. Заза. Би нэг ангийг нь дэлбэлчихсэн.
Бүгд:-_-
Юра:Хха. Бас би нөгөө хэдэн цус сорогчийг хүнд гэмтээчихсэн л дээ.
Чан:Хэдийг.
Юра:Тийм ч их бишээ. Тавь гаруй байсан санагдаж байна.
Бүгд: О.О Т_Т О.о
Юра:Заза март март. Явж хоолоо идэцгээе.
Эксогийнхний Юра эгчээс айх нь аргагүй л юм байна.
...
Бид дөрөв манайд хоол идчихээд цаг агаар их сайхан бас цаг ч их байсан учраас сургууль руугаа гүйлгүйгээр зүгээр л алхаж байна. Ээж аав хоёр Алисыг харчихаад надтай адилхан юм гэж их ярьсан. Нээрээ л хальт харахад бид хоёр төстэй юм шиг санагдсан.
Чанёол миний хажууд алхах бөгөөд гарнаас хөтлөх гэж байснаа болиод мөрөөр тэврэх гэж байснаа дахиад л больчихлоо.
:Чанёол "хөтлөх" чи зүгээр хөтлөмөөр байвал хөтөлж тэвэрмээр байвал тэвэр за юу. Тэглээ гээд би чамайг цохиод авчихгүй.
Чан:Чи анзаарчихжээ. Тэгвэл чамайг үнсэж болох уу"шивнэх".
:😅 Юу хацар бол болноо.
Чан:Худлаа ярьсан юмаа. Юун ч дуртай юм бэ дээ.
:Юу😒. Боль би чамд хэзээ ч үнсүүлэхгүй "хурдан алхах"
Юу вэ. Би хэзээ ч тэрэнд үнсүүлэхгүйдээ. Шал дургүй хүргэчихлээ. Гуйсан ч үнсүүлэхгүй.
Намайг ууртай алхаж байхад хэн нэгэн намайг зогсоолоо. Би Чанёол байна гэж бодоод "Муу өөдгүй амьтан" гэж хэлээд тэврээд авлаа. Гэхдээ нэг л өөр байх чинь.
?:Чи намайг их санасан бололтой. Найз залуу чинь чамайг гомдоосон юмуу.
Чан:Чэёон
Байз байз. Сая Чанёол намайг дуудсан уу? Тэгээд миний тэвэрч байгаа хүн хэн болж байнаа?!
: Ааааааааа Жо-жо-жо-жо-жон-жонгүг. Чи яахаараа. Үгүй ээ би яахаараа чамайг "гараа авах"
Жонгүг:Намайг хараад баярлахгүй байгаа юм уу.
Юра:Хөөш муу золиг минь Чэёоноос холд.
Жонгүг: Чадахгүй гэвэл юу гэж.
Юра: Чадахгүй гэвэл үү би ингэнэ
Уншигч дунд маань exo-l (aeri) байгаа байх гэж бодож байна. Энэ хэсэг бол төрсөн өдрийн бэлэг шүү(фендомын нэр авсан өдөр) ккк 🤗🤗💙💙💙.
Happy exo-L day😄😁😚😍😘🎊🎉
