Шинэ сургууль(1-р хэсэг)
Хэн нэгэн миний араас тэвэрлээ. Би хичнээн салах гэж оролдсон ч намайг тэврэх тэврэлт нь улам чангарлаа. Гэхдээ энэ тэврэлт үнэхээр дулаахан санагдаж яагаад ч юм бэ зүрх хүчтэй цохилоод нүүр халуу шатаж байгаа нь мэдэгдэж байлаа. Би ч эсэргүүцээд дийлэхгүйгээ ойлгон биеэ сулаллаа. Тэр намайг өөрлүүгээ харуулан зогсооход түүний царай яг харах гэж байтал
босоорой гэх хүний дуунаар өөрийн зүүдний ертөнцөөс бодит ертөнцөд эргэн ирлээ.
Дахиад л нөгөө зүүд гэж бодон орноосоо өндийгөөд сууж байтал ээж доод давхраас БОСООЧ ПАК ЧЭЁОН гэж гэр нурж унатал хашгирлаа.
Би: Заа ээжээ гэж хэлчихээд угаалгын өрөө орчихоод шинэхэн сургуулийнхаа дүрэмт хувцсыг өмсөөд цайгаа уухаар доош буулаа.
Ээж: Чи чинь охин хүүхэд байж яасан их унтдын хичээлийнхээ эхний өдөр хоцрох гээ юу гээд үглэж гарлаа. Би ч ширээндээ сууж сонин уншиж суух аав болон хоолоо гахай шиг чихэн суух ахтайгаа мэндэлчихээд хоолоо идлээ.
Ах бид 2: Ааваа ээжээ бид 2 ингээд сургууль руугаа явлаа гэж хэлээд гэрээсээ гарлаа.
Намайг Пак Чэёон гэдэг.

Би аав ээж болон газар дээрх ганц ахтайгаа амьдардаг.
Ахыг маань Пак Жүхёг гэдэг.

Ах маань халамжтай өндөр царайлаг бас онц сурдаг. Заза ах ч яахав миний талаар гэвэл би дуулж бас гитар тоглох дуртай. Амьтанд хайртай. Бусдын л адил хөгжил дэх дуртай. Бас ахдаа эрхэлдэг эрх гүнж😁. Энэ бүгдийг хараад та намайг жирийн хүн гэж бодож байвал тэр ойлголтоо засаарай. Учир нь манай гэр бүл бол цус сорогч.
Ах бид 2 явсаар сургууль дээрээ ирлээ.
Би:😱 ү-үнэ-х-хээр том юмаа.
Ах:Тиймээ үнэхээр том сургууль байна шүү.
Би:Ахаа хурдан сургууль руугаа оръёоо😁😘
Ах:Тэгье😊
Ингээд бид 2 сургууль руугаа ороход нэг нэгэнтэйгээ юм ярьж инээлдсэн тэврэлдсэн уйлсан гээд л баахан хүүхдүүд харж зогсож байтал настайвтар эмэгтэй бид 2 дээр хүрж ирэн: Пак Жүхёг Пак Чэёон мөн үү гэж асуулаа. Бид хоёрыг толгой дохиход тэр эмэгтэй өөрийгөө сургалтын менежэр гэж танилцуулчихаад бид 2ыг багш нарын өрөөлүү дагуулж ороод хичээлийн хувиар өгөөд ангийн үүдэнд хүргэж өглөө.
Яагаад ч юм сандраад байх юм. Хүмүүсийн дунд орно гэхээр л баярлаж бас айж байна. Бодолдоо дарагдан байж байтал хаалга онгойх чимээ бодлыг минь тасаллаа. Ангидаа ортол хөвгүүдийн баярласан охидуудын атаархасан харц намайг угтаж авлаа. Би ч учрыг нь ололгүй зогсож байтал багш намайг өөрийгөө танилцуулаарай гэж эелдэг хэлээд нүүрэндээ багахан инээмсэглэл тодрууллаа.
Би: Сайн байцгаана уу намайг Пак Чэёон гэдэг тусалж дэмжиж байгаарай гэж хэлэхэд багш намайг цонхон талын арын ширээнд суулгалаа. Би ганцаараа сууж байгаа болохоор надад жаахан гунигтай уйтгартай санагдлаа. Хичээлүүд ар араасаа орсоор их завсарлагаан болоход хүүхдүүд ангийн хаалгаар ус урсаж байгаа мэт гарцгаалаа. Намайг ангийнхаа хаалгаар гартал ах маань хүрч ирэн бид 2 цайны газар луу орж хоолоо авчихаад нэг ширээрүү очин суулаа.
Ах:Шинэ анги чинь ямар байна таалагдаж байна уу "будаанаасаа халбагадах"
Би:Дажгүй ээ харин танай анги ямар байна "хачир идэх"
Ах:Күэ яахав таалагдаж байгаа. Ганц хэцүү зүйл гэвэл😞
Би:Юу болсон юм убба😠
Ах:Охидууд нь хичээл хийж байхад ширтээд тэгээд бас хөвгүүд нь муухай хараад ерөөсөө хичээл хийлгэхгүй бас тайван байлгахгүй байнаа ЧЭЁОНАА 😭😭
Би:Аягүү уббаг минь бүр тарчилаан зовоосон байх шивдээ😂"худлаа уйлах"
Ах халбагаараа Чэёоны толгой руу цохиод:Яаа ямар дүү гэхээрээ ахыгаа ингэдэг байнаа😠😞
Би:Убба толгой өвдөж байнашдээ😠 би ч гэсэн таньтай адилхан байдалд орчихоод байхад😞😭
Ах:Заа ахыгаа уужлаалай миний өөлкөн дүү Ч.Э.Ё.О.Н
Би:Аягүү дда уучиллаа хурдан хоолоо ид 😁
Цайны цаг дуусч ах намайг ангид хүргэж өгчихөөд өөрөө анги руугаа явлаа. Хичээлүүд ар араасаа орсоор нэг л мэдэхэд хичээл тарлаа.
Би: yess😃 хичээл тарчихлаа гэсээр ангиасаа гарч ах дээрээ очин гэрлүүгээ явлаа.
Гэрт:
Ах бид 2.: Бид ирлээ
Ээж:Шинэ сургууль нь ямар байв
Ах бид 2: Таалагдаж байгаа😊
Ээж: Болж дээ
Өрөөндөө орж ирээд хувцсаа сольчихоод гэрийн даалгавраа хийж дуусгатал ээж хоолоо идээрэй гэж хэлэв. Хоолоо идчээд ахтайгаа юм ярьж сууж байгаад өрөөндөө орон унтлаа😴😴.
Анх удаа бичиж байгаа учраас алдаа дутагдал их гарч магадгүй шүү 😊😊
