Анхны болзоо болон цус сорогч(4-р хэсэг)
Чэёоны талаас:
Чанёол:Тэгвэл уучлалт гуйгаад надтай болзоонд яв
😯Би сая буруу сонсоогүй байгаа.
Би: Ю-юу
Чанёол: Уучлалт гуйгаад надтай болзоонд яваа"тайвнаар хэлэх"
Би:З-за"улайх"
Чанёол:Чэёонаа бие чинь өвдөө юу яагаад гэнэт улайчихав халуунтай байгаа юм уу "духанд нь хүрэх"
Би: "гөлрөх"нүд нь ягаан өнгөтэй болох
Чанёол:😨 Ч-ЧЭЁОНАА нүд чинь
Би:Нүд яасан гэж гээд хэлж дуусаагүй байхад Чанёол нүдийг минь гараараа тагалчихлаа. Яг одоо миний бяцхан зүрх цээжнээс гарахнуу гэлтэй маш хүчтэй цохилж байна.
Чанёолын талаас:
Өө бурхан минь Чэёон бас цус сорогч юм байхдаа. Гэхдээ яагаад нүднийх нь өнгө өөрчлөгдчихөв. Би энэ бүхний учрыг олохоор Чэёоны нүдийг таглаад сургуулийн дээвэр лүү гарлаа.
Чэёон:Чанёолаа юу болсон бэ яагаад. 2уулаа дээвэр дээр гараад ирсэн юм.
Би:Тэгэхээр Чэёонаа 2уулаа адилхан юм шиг байна.
Чэёон:Юу гэсэн үг үү
Би:Чи цус сорогч биздээ.
Чэёон:Ч-чи яаж
Би:Учир нь чиний нүд ягаан өнгөтэй болчихлоо.
Чэёон:Юу яагаад
Би:Мэдэхгүй байна
Чэёон:Чи сая бид адилхан гэсэн гэхээр арай Чанёол чи бас цус сорогч юм уу
Би:Тиймээ
Чэёон:Гайхалтай О.О би анх удаа гэр бүлээсээ өөр цус сорогчтой уулзаж байна.😁
Би: Би ч гэсэн.
(Чанёол Чэёон 2 баярлаж байгаагийн учир нь энэ үед цус сорогчид цөөрсөнтэй холбоотой.)
Чэёоны талаас:
Чанёолыг цус сорогч гэхийг сонсоод баярлаж байна. Бас Чанёолын найзууд нь ч гэсэн цус сорогч гэхээр 12 цус сорогч. Үнэхээр гайхалтай. Чанёол бид 2 дээвэр дээрээс буун анги руугаа орлоо. Хичээл тарсаны дараа эксогийхонтой ах бид 2 уулзахаар болсон. Би энэ бүхнээс нэг л зүйлийг ойлгохгүй байна. Миний нүд яагаад ягаан өнгөтэй болж хувирав. Үүнийг л мэдэхийг хүсч байна.
Хичээл тарж ах болон эксогийхонтой кафэ руу явлаа.
Кафэд:
Би:Тэгэхээр та нар бүгдээрээ цус сорогч гэж үү.
Крис:Тиймээ тийм"хүйтэн өнгөөр хэлэх"
Чанёол:Яаа аятайхан харьцаач.
Крис:Манай Чанёол ч "амыг нь дарах"
Би:Чанёолаа гараа авалдаа Крис юу гэх гэж байсын
Чанёол:Ю-юу ч бишээ"гараа авах"
Би:Зза
Ах:Та нарын хүч илэрсэн үү
Эксо:Үгүй ээ та 2ынх
Ах бид 2: Адилхоон
Би:Гэхдээ өнөөдөр миний нүдний өнгө өөрчлөгдсөн.
Ах:О.О Ямар өнгөтэй болсон
Би:Ямар өнгөтэй боллоо Чанёол.
Чанёол:Ягаан өнгөтэй болсон.
Сухо:Цус сорогч чинь улаан нүдтэй биздээ
Ах:Тийм баймаар юм ээж ааваас асуух хэрэгтэй байх
Сухо:Би нэг номноос сэтгэл хөдлөл аль эсвэл орчноосоо болоод нүдний өнгө өөрчлөгддөг гэж уншсан юм байна. Гэхдээ энэ нь их ховор тохиолдол гэсэн.(цус сорогчдын номонд ингэж бичсэн байдаг)
Бэкхён:Гоё юмаа. Би яагаад онцгой биш юм бэ😭
Тал:Яаа юу нь гоё байгаа юм. Сэтгэл хөдлөлөө олигтой гаргаж чадахгүй.
Би:Нээрээ тийм шүү.
Таогийн хэлдэг ч үнэн шүү. Хэрвээ үнэхээр миний нүд сэтгэл хөдлөлөөс болж өөрчлөгддөг бол их л хэцүү юм байнадаа. Арай миний нүд хүнд дурлахаар ягаан өнгөтэй болдог юм ббиш биздээ😱😱😱😳.
Чанёол:ЧЭЁОНАА
Би:...
Чанёол:ЧЭЁОНАА"сэгсрэх"
Би:Заа юу болсон бэ
Чанёол:Болзоондоо явъя"инээх"
Би:Нөгөө хэд яасан юм.
Чанёол:Би бүгдийг нь явуулцан"инээх"
Энэ инээмсэглэл одоо юу вэ. Зүрх яагаад ингэж цохилоод догдлоод байгаа юм бол. Тэр хацар нь хонхойгоод өхөөрдөм юмаа.
Би:"ширтэх"
Чанёол:Чэёонаа нүд чинь дахиад ягаан болчихлоо.
Би:Юу "толь гаргаж ирэх" Нээрээ ягаан өнгөтэй болчихож😱.
Чанёол:Түр хүлээж байгаарай. Яг эндээ байж байгаарай гэж хэлчихээд кафэгаас гараад гүйчихэв.
Удалгүй Чанёол гартаа нарны шил барьсаар орж ирлээ.
Чанёол:Энийг зүүхээр нүд чинь харагдахгүй байх"зүүж өгөх"
Би:Баярлалаа Чанёолаа😄.
Чанёол:Заа явцгаая😁
Зохиолчийн талаас:
Чанёол Чэёон 2 Кафэгаас гараад парк явахаар болов.
Парк дээр:
Чанёол:Би суухгүй ээ Чэёонаа
Чэёон:Чи айгаад байгаамуу
Чанёол:Ү-үгүй ээ аюултай харагдаж байгаа биздээ
Чэёон:Уг нь би суумаар л байна даанч чи цуг суухгүйгээс хойш зүгээр явж зайрмаг авж идье😞"удаан алхах"
Чанёол:ЧЭЁОНАА чи суумаар байгаа бол сууя😣
Чэёон:Нээрээ юу😃
Чанёол:Тиймээ
Чанёол:"огих"
Чэёон:Уучлаарай. Чамайг дургүй байхад чинь хүчилж суулгасанд"гэмших"
Чанёол:Зүгээр дээ
Чэёон:Бусад тоглоомон дээр сууна биздээ.
Чанёол:Үгүй ээ одоо 2уулаа өөр тийшээ явъя аягүү бол би эндээс амьд гарахгүй байх😒
Чэёон:Заа. Уг нь далайн дээрэмчний онгоцонд суух байсын "бувтнах"
Чанёол:2уулаа кино үзье
Чэёон:Тэгий тэгий ямар кино үзэх үү адал явдалт эсвэл
Чанёол:Эсвэл
Чэёон:"бодох"Хүүхэлдэйн кино😁😊
Чанёол Чэёоныг романтик кино гэж хэлэх байх гэж бодож байхад хүүхэлдэйн кино гэх үгийг сонсоод гайхав.
Чэёон:2уулаа ер нь аймшгийн кино үзэх үү
Чанёол:Яаа би киног сонгоно ойлгосон уу эндээ хүлээж байгаарай
Чанёол ч тасалбар болон попкорн ундаа барьсаар Чэёоныг дагуулан дотогш орлоо. Кинонд бүх киноны төрөл багтсан байлаа.(мэдээж хүүхэлдэйн киноноос бусад) Киноны гунигтай хэсэг гархад Чэёоны уйлахыг харсан Чанёол нүдрүү хартал усан цэнхэр өнгөтэй болсон байв. Кино дуусч тэд Чэёоны гэр лүү алхана.
Чанёол: Нүд чинь уйлахад чинь ямар өнгөтэй болсон гэж санана.
Чэёон:Тэгэхээр үнэхээр сэтгэл санаа болон орчноос болж нүдний өнгө өөрчлөгдөөд байгаа байх нь ээ.
Чанёол:Тийм бололтой.
Чэёон: Миний нүд ямар өнгөтэй болсын.
Чанёол:Усан цэнхэр
Чэёон:Вуаа би цэнхэр өнгөнд дуртай.
Чанёол:Тиймүү. Гэхдээ ягаан өнгийн нүд чинь ямар сэтгэл хөдлөлийг чинь ил гаргаж байгаа юм бол.
Чэёон:Харин ээ
Чэёон мэдэж байсан ч хэлэхийг хүссэнгүй.
Чэёон:Чанёолаа одоо явдаа гэрт хүргэж өгсөнд баярлалаа😊
Чанёол:Баярласан бол надад дугаараа өг
Чэёон:Мэдээж*****
Чанёол:Орой болсон байна ордоо сайхан амраарай
Чэёон:Чи ч гэсэн сайхан амраарай"гэрлүүгээ орох"
Өнөөдөр Чанёол болон Чэёоны хувьд олон зүйл давхцаж өнгөрсөн учраас хоёул орондоо ороод зүүдний ертөнц дөх аялалаа эхэллээ.
