/9-р хэсэг/
Хамгийн сүүлд харсан зүйл минь тэрний хүйтэн харц.........Толгой яг л дундуураа хуваагдчихсан юм шиг янгинан өвдөн арай хийн нүдээ нээтэл би орон дээр хэвтэж байлаа. Бүх зүйл саарал байхыг бодвол би Леогын өрөөнөөс гараагүй байгаа бололтой!!! Толгой өвдөөд яг үхэх гэж байсан ч Леог хаана байгааг хайн эргэн тойрноо хартал Тэр яг хажууд цонхны дэргэд арагшаагаа хараад зогсож байв.
Энэ яг солиотой өвчтэй бүр галзуу байх Гөлөг яргалж байсан шигээ намайг бас тарчлаахыг хүсээ юу?? Яаж намайг мансууруулж чадаж байнаа!!! Уур өвдөлт хоёр зэрэгцэн толгой бүр ч ихээр өвдөн тэсгэлгүй дуу алдтал намайг сонссон бололтой Лео эргэж харан
Лео-Толгой чинь өвдөж байнуу?? Май энэ цайг уучих гэж хэлэн аягатай цай авчирч өгхөд нь тэр цайг нүүрлүү нь цацчихмаар байсан ч уураа тэвчин
Анжела-Дахиад намайг мансууруулчих ч юм билүү!!!!!!Хэрэггүй биз гэж хэлж орхитол Хүйтэн царайндаа ямар ч хувирал гаргалгүй Лео гарыг минь татан аягатай цайгаа бариулчихлаа.
Лео-Уу!!!!Өвчин чинь намдана гэж хэлэн намайг тэр цайг уухыг хүлээн чимээгүй харан зогсов
Тэрнээс айсандаа ч юмуу эсвэл итгэсэндээ ч юмуу аягатай цайг нь хэд балгатал
Лео-Дуустал нь уу!!!Гэж захиргаадсан өнгөөр дахин хэлхэд нь шүдээ зуун уурандаа ганц ч дусал үлдээлгүй бүлээн цайг тэр чигт нь нэг амьсгаагаар ууж орхив.
Лео-Сайн байна!!!Одоо жаахан унтчих тэгээд зүгээр болно гэж юу ч болоогүй мэт хэлхэд нь Дотор минь хөх инээд хүрэн өөрийн эрхгүй нүүрэндээ инээмсэглэл тодруулан.
Анжела-Юу вэ?? Хордуулчихаад дараа нь эмчилж байх гэж!!!
Лео-Хүндэтгэлтэй харьцахгүй байгаа чинь таалагдахгүй байнашүү!!!Тэглээ ч эхлээд чи хулгайгаар өрөөнд минь орж ирсэн!!!
Анжела-Би таны өрөөнд орж ирээгүй.
Лео-Ммм.. Тэгвэл хэн нэгэн чамайг хүчээр оруулж ирээ юу??
Анжела-Би таны өрөөний эсрэг талын коридороор явж байгаад санаандгүй адилхан хаалгануудын нэгрүү л орсон.
Лео-Андуураад ороод ирсэн гэж хэлэх гээд байнуу???Миний өрөөний хаалга бусдаас өөр/Үг таслах/
Анжела-Тиймээ би мэднэ.
Лео-Мм мэддэг байхнээ??
Анжела-Ямар ч байсан би таны өрөөлүү ороогүй эсвэл тэр өрөө таны өрөөтэй холбоотой юмуу?? учрыг нь мэдэхгүй юм!!!
Лео-Энэ харшид надад ганц л өрөө бий.!!! Өрөөнд минь орж ирхээсээ өмнө чи мансуурчихсан байсан юм бишүү!!!
Анжела-Би тийм хүн биш!! Хичнээн миний дарга байсан ч уурандаа хамгийн муухайгаараа Леоруу хартал тэр нүднээс минь дальдчилгүй өөдөөс минь ч гэсэн нөгөөх хүйтэн харцаараа цоо ширтхэд нь би ч мөн адил мөчөөгүй өгөлгүй харсаар байв
Лео– Анжела хадагтай таны бие дээрдсэн бололтой Одоо өрөөрүүгээ явсан дээр байх.
Анжела– Эндээс гархаасаа өмнө нэг зүйлийг мэдмээр байна!!!
Лео-..................................юу юм.
Тэр их л бодлогоширонгүй харагдлаа намайг юу асуухыг магадгүй бодон дотроо хэлэх хариултаа бэлдэж байгаа ч юм шиг нэг л нууцлаг. Мансуурсан байгаа дээрээ ч юмуу зориг ороод шууд л санаа зовж айлгүй асуух зүйлээ шууд асуулаа
Анжела– Энэ харш ямар нэгэн нууцтай юмуу?? Сүнс ид шид гэх мэт...
Лео-..........................................
Анжела-Таныг энэ харшын манаач гэж сонссон бишээ Булш манагч гэж???
Лео-............................
Анжела-Би үнхээр ид шидтэй харшид амьдраад байгаа бололтойдогоо. Дугай байхыг бодвол чинь!!!!
Лео-Тиймээ...
Анжела-!!!!!!!!!!!!!!!!Тиймээ гэдэг чинь
Лео-Би булш манагч...........Энэ харшыг харах үүрэгтэй. Үхэх хүртлээ эндээс явж болохгүй үгүйээ үхсэн ч энд байсаар байх болно. Чамайг миний туслах болхоор нууцаа хэлэе мэдэж байх шаардлагатай ч гэж бодож байна. Элдвийн цуу яриа судлаад яваад байлгүй надаас шууд сонссон нь дээр биздээ
Анжела-...............................
Лео-Энэ харш чи бид хоёрын насыг нийлүүлснээс ч илүү олон жилийг үдсэн. Дэмоны гэр бүл энэ харшыг анх бүтээсэн юм. Мэдээж чи сонссон л байх Энэ харш бол БУНХАН!! Гэж нухацтай царай гарган хэлхэд нь тэрний хэлж байгаа зүйлд итгэж ядан сууж байлаа. Лео нөгөөх хүйтэн харцаараа надруу цоо ширтэн өрөөгөөрөө удаанаар алхан Ханандаа хүрэн
Лео-Сар бүр энэ харшид нэг чандар нэмэгддэг гэж хэлхэд нь айсандаа орилчихсонгүй!!! Юу гэсэн үгвээ??? Сар бүр гэдэг чинь!!!
Лео-Тэглээ гээд ийм айсан царай гаргах хэрэггүйээ Үхсэн хүн бол үхсэн шүүдээ!!!!!!!Юу ч хийж чадахгүй тоос л төдий зүйл
Анжела-Гэхдээ яаж энд амьдарч чадаж байнаа!!!Галзуу юм!!!
Лео-Чи галзуу зүйл гэж юу байдгыг мэдэхгүй бололтой!!
Анжела-!
admin Murun
