1 страница22 декабря 2016, 08:36

--LORD--

Хүйтэн бороо шаагин тэнгэрийн хаяагаар аянга цахиж буй шөнө, Хар харшын өргөн том цонхоор лааны гэрэл гэрэлтэж Бараан хөшгүүдийн цаанаас аянганы хурц гэрэл харагдах төдий л хааяа нэг гялбан харагдаж байв. Өрөө нам гүм байсаар л........Тэр нам гүмд цонхруу ширтэн зогсож буй залуун бүлээн амьсгал хүйтэн цонхыг цантуулан хүйтэн ширүүн харц нь бороотой шөнийг улам ч хүйтэн болгож байлаа.. Сар үүлний цаана ороод гарч ирэхгүйгээр нуугдчихаж....Том харшийн өргөн хашааг сүлжин ургасан ороомгон ургамлын үндэс бүрээр бороон дуслууд урссаар сүрлэг өндөр том хашааны үүдийг тэр чигт нь усаар бүрхчихсэн байв. Аниргүй харанхуй, хүйтэн бороон дуслууд, хар харшын дотор арзасхийлэм хүйтэн байдлыг эвдэн аянганы гэрэл тэнгэрийн хүржигнэх дуутай нэгэн машины гэрэл орж ирээд..... том сүрлэг цоожтой хаалганы урд зогсход удсанчгүй машинаас нэгэн бүсгүй хар арьсан цүнх барин Ширүүн орж байгаа хүйтэн бороон дуслуудаас зугтан цоожтой хаалганы урд ирээд норчихгүйг хичээн хурдан хаалга онгойлгохыг оролдож эхэллээ..Хар арьсан том цүнх барьсан хослолтой эмэгтэй тэр харшын хаалганы урд мөн ч зохицолгүй харагдана. Яг л Өнгөрсөн ирээдүй хоёр шиг.....

Анжела-Түгжээтэй юм байхдаа??0.0 яанаа хамаг хувцас минь норох нь!!!!!Намайг ирхийг мэдэж байсан л баймаар юм яаж орох вэ? Ядаж байхад утасны цэнэг дуусаад унтарчихсан байдаг......Энэ одоо хонх ч юмуу ямар нэгэн холбооны юм байхгүй юм байхдаа????гэж гайхан том хар хаалгыг ажиглан бороонд норсоор цүнхтэй хувцсаа арай хийн тэвэрсээр зогсож байтал аз болж тэрнийг чиглээд байшингаас гэрэл ирж харагдав.

Труд-Хэн бэ????

Анжела-Сайн байнуу??би ажилд орж байгаа Нарын бичиг байнаа..!!!Хаалгаа тайлаарай

Труд-Аан за одоохон хадагтай...

Анжелагын талаас

Төсөөлж байснаас минь том байшин юм..Аргачгүй биз энэ байшин 100жилийн настай ахлах сургуульд байхад энэ байшингын хажуугаар өдөр болгон алхахдаа орж үзхийг мөрөөдөж дотор нь байдаг зүйлүүдийг төсөөлдөг байж билээ. Хашааны цаанаас тийм ч том харагдадгүй байсан чинь яг хаалганых нь урд тулаад ирсэн үнхээр том юм. Цүнхээ арай хийн газар алдчихгүйхэн шиг тэвэрсээр харшид замчлуулан оров. Харшын сүрлэг нарын хийцтэй төмөр том хаалгыг үйлчлэгч ганцаараа арайхын түлхэн онгойлгоход хуучных болхоор хаалга нь бага зэрэг зууран удаанаар онгойв.Яг л зөгнөлт кинон дээр гардаг шиг үлгэрийн эсвэл сүнстэй аймшгийн ордон шиг.....Том харш.

Үргэлж төсөөлдөг байсан газрынхаа дотор орсон чинь зүрх минь хүчтэй цохилон төсөөлж хэлэхийн аргагүй мэдрэмж төрж байлаа..Бүх юм яг л үлгэр домог шиг юм........Маш нарын модон хийцтэй хаана ч харж байгаагүй өргөн шат намайг өөдөөс минь угтаж авав. Гаднаа хар бараан ч дотроо тийм биш юм. Бүхий л газраас үнэт эрдэнэ цуглуулаад ирчихсэн юм шиг үнэт эрдэнийн цуглуулга гэлтэй эдлэлүүдээр өндөр ханаа чимж нарын ажилгаатай сүрлэг том уран зургууд өлгөсөн харагдана.....Цайвар шаргал чулуун шалан дээр нь гишгэхээс хүртэл цэрвэнэ шалбааган дунд алхаад гутал минь муухай болчихож... Гаднаа хар бараан ч дотроо бол яг л зүүд эсвэл мөрөөдөл шиг хаана ч харж үзэж байгаагүй тансаг харш байв. Нүд минь бүх зүйлийг нэгд нэгэнгүй сайн харах гэж хичээн Үнэт эрдэнийн чулуу болоод модон сийлбэрийг ажин чимээгүй үүдэнд цүнхээ тэвэрсээр зогсож байтал

Баруун талаас минь нэгэн хоолой цуурайтан чихэнд сонсогдход

Труд-Ноёнтоон шинэ нарын бичиг ирсэн байна..гэж хэлхэд би НОЁН гэдэг үгийг сонсоод эхлээд гайхсан ч хажуунаас минь хараад зогсож байгаа тэр хүнийг харсан даруйдаа бүр ч ихээр гайхан итгэж ядсан харцаар харан хэлэх үггүй боллоо.......

Анжела-Энэ хүн чинь....................!!!!

Лео-Сайн явж ирснүү Анжела хадагтай..............

Гар аргаар хийсэн нарын ажилгаатай Тансаг хослолтой тэр залуу яг л хананд өлгөсөн уран зургууд шигээ үзэсгэлэнтэй харагдана. Харшын тансаг чамин байдалд зохицсон хувцаслалт, өндөр нуруу, өв тэгш бие, царайтай хэдий ч тэр НОЁНЫ харц яг л харш шигээ хар бараан юм. Гаднах үзэмж нь харшын доторх шиг Харин дотор байгаа хүн нь яг л харшын гаднах шиг.................

——————————————————–

—MN4EVER—

admin Murun

1 страница22 декабря 2016, 08:36

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!