/7-р хэсэг/
Энэ өглөөг бас л духаараа хар хөлс цувуулан нуухдсан нүдээр угтлаа. Шөнө дахиад л хар дарж зүүдэлжээ..Өчигдөр Трудын хэлсэн зүйлүүд толгой дотроос гарч өгдөггүй бараг л толгой дотроо хэдэн боть ном биччих шиг л болов. Хамаг бие хөндүүр бас нүд хавантай азаар өнөөдөр амралтын өдөр. Том корпорацын захирлын зөвлөх ч хийх ажил тийм ч их биш байлаа. Надад одоогоор нэгдүгээрт тавигдсан байгаа ажил минь энэ гэр бүлийн нууцыг мэдэх......
Орондоо дахин бүх зүйлийг эргэцүүлэн бодон тайвнаар хэвтэж байгаад цагын дараахан босон шүршүүрт орон өөрийгөө бэлдэв. Шүүгээгээ онгойлгоход ганц ч тод өнгийн хувцас байсангүй Леогын өрөөнд орсноо гэнэт би зурсхан санав. Бүх зүйл нь саарал эсвэл хар байсан яг л миний хувцасны шүүгээтэй ижилхэн...
Анжела-Өчигдөрөөс хойш Леог хараагүй юм байна. Дуудуулхаас нааш нэг их уулздаггүй болхоор эвгүй юм. Тэр одоо юу хийж байгаа бол?
Хаалга тогших
Үйлчлэгч-Хадагтай??? Та өглөөний цайгаа өрөөндөө уухуу?? Эсвэл??
Анжела-Одоо ингээд буулаа
Үйлчлэгч-Мэдлээ
Энэ харшын хаалгыг давсан л бол яг л өнгөрсөн үед оччихсон юм шиг үйлчилгээ өнгө төрх гээд л бүх юм нь өөр шүү...Анх эвгүй байсан одоо бага ч гэсэн дасаж байх шиг.
****************
**************
Ердийн адил хар өнгийн өмд цагаан цамцаа өмсөн үсээ цэвэрхэн шуугаад өрөөнөөсөө гартал яг намайг гарахыг хүлээж байсан мэт үйлчлэгч зогсож байна. Буулаа гэж хэлсэн байхад яагаад намайг хүлээж байдаг байнаа??.....Жаахан эвгүй байсан ч юу ч хэлэлгүй шатаар буун хоолны өрөөлүү очтол зөвхөн надад зориулаад нэг хүний цомхон ширээ зассан байв. Сандалд суух хүртэл минь үйлчлгэч дагаж яван аяганд минь анхилуун үнэртэй цай хийж өгчихөөд надаас жаахан холдоод номхон зогсов.
0.0Гэнэт яагаад?? Арай Хэлсэн зүйлээсээ болоод!!!!!!ТРУД надаас болгоомжлоод эхэлчихсэн юм биш биздээ??
Анжела-Дарга байгаа юу???
Үйлчлэгч-Тиймээ өрөөндөө байгаа...
Анжела-Труд яасан юм??
Үйлчлэгч-Хувийн ажлаар түр гарсан оройн хоолноос өмнө ирчих байхаа.........
Анжелагын талаас
Өлсөж байсан ч хоолоо гүйцэт идэлгүй ширээн дээрээс бостол нөгөө үйлчлэгч чинь дахиад л ардаас минь чимээгүй дагаад алхлаа.Энэнд надаас алхам ч холдож болохгүй гээд тушаал өгчихсөн бололтой!! Юу вэ?? Гэнэт л хоригдол шиг ч юм шиг хэрэгтэн шиг ч юм шиг мэдрэгдээд явчихлаа........Би угаасаа харш дотор яваад байдаггүй тийм байтал явдаг жаахан зайнд минь хүртэл үйлчлэгч дагана гэхээр инээдтэй юм......Шууд л эгцлэн явсаар дээд давхарт гаран эргэж ч харалгүй юм ч хэлэлгүй шууд л өрөөндөө ороод хаалгаа хаав. Нөгөө үйлчлэгч чинь хаалганы ард намайг хүлээгээд үлдсэн биз....Хаалганд минь дуран байсан бол сайхан байхгүй юу Харах байсан юм.!!
Анжела-Итгэхгүй сонирхохгүй байя гэж бодхоор л сонирхол татсан зүйл гараад ирэх юмаа........Юу гэж ойлгох болж байна.......хммм
Гадагшаа гарах бас өрөөнөөсөө ч гарах шалтгаан байхгүй нөгөө үйлчлэгч хаалганы гадаа намайг хүлээгээд зогсож байгаа биз. 4н Хананы дунд уйдаж эхэлж байнаа..Нэг хэсэг бичиг баримт цэгцэлж тайлан тооцоог шалгасан ч нэг л хэцүү санагдаад болилоо......Цонхоор гадаахыг харах гэж үзсэн ч бас сонирхлыг минь нээх их татсангүй. Өрөөгөө нэг бүрчлэн сонжхоор шийдэв. Ганц хүний өрөө гэхэд тансаг мэдээж тавилгууд нь ч ярих юм биш. Надад зохицхооргүй хурц өнгөтэй ч би дуртай. Улаан алтан шаргал өнгийн ханын цаас бор модон сийлбэртэй тавилгууд хамгийн гоё нь ажлын ширээ өргөн урт. Тавилгуудыг сийлбэрт хүрж үзэн хананы цаасны хээг ч нэг бүрчлэн харлаа бас хэзээ ч анзаарч байгаагүй нэг уран зургыг олж харав.
Яагаад энэ зургыг нүд минь олж хараагүй юмбол Улаан хананд өлгөөтэй хэдий ч улаан өнгө зонхилсон зураг болхоор ялгаж харж чадаагүй юм боловуу?? Тэр зурган дээр улаан моднуудыг зуржээ. Сайн харвал Мод цэцэглэсэн байлаа улаан цэцгээр.
Анжела-Сонин л юм яах гэж ийм зураг улаан ханан дээр өлгөдөг байнаа. Хммм
Аан нээрээ....Лусиус эзний охин ямар хүн байсан юмбол??? Би DAMON-ы гэр бүлийн мэдээллийг харсан гэхдээ ч ямарч охины талаар мэдээлэл олж хараагүй шүүдээ. Труд тэр охины талаар олон юм хэлэлгүй бидний яриа өндөрлөсөн. Миний мэдэж байгаа зүйл 6жилийн өмнө тэр өнгөрсөн. Шууд очоод Леогоос асуучдаг бол амраа бас тэр надад хэлдэг бол хмм...
Ямар л адал явдалтай гэр бүлд хутгалдчихавдаа........би
Хаалга тогших
Анжела-Хэнбээ????
Үйлчлэгч-Хадагтай та ямар нэгэн юм авахуу?? Цай ч юмуу???
Анжелагын талаас
Намайг өрөөнөөсөө гараад зугтчихаж магад гээд шалгаж байгаа хэрэгүү...хэхэхэ..Жинхнээсээ хоригдол юм шиг санагдаж байх чинь.........Намайг харшаар явуулахыг хүсэхгүй байнаа..!!!За яахав. Уйдаад байгаа болхоор жаахан тоголчихоё
Анжела-/Хаалга онгойлгох/ Тэгвэл сайн байна. Цай бас идчихмээр амттай зүйл печень ч юмуу аваад ирээч бие жаахан муу байгаа болхоор Орондоо хэвтэж байя =)
Үйлчлэгч-Мэдлээ хадагтай би гялс аваад ирий гэж хэлэн доош буухаар алхлаа. Би ч буцаж өрөөлүүгээ оролгүй хаашаа явахаа мэдэхгүй ч ямар нэгэн зүйл олдох юм шиг санагдаад 2давхрын эсрэг жигүүрлүү ухасхийлээ/ Нөгөө жигүүрт Леогын өрөө байдаг/
***********************
Коридороор аль хаалгаар орж үзхээ шийдэж чадахгүй алхана. Бүх хаалга адилхан ч дотроо өөр өөр байгаа нь ойлгомжтой яг л таавар шиг юм. Зөн совин гэдэг зүйлээ байдаг үгүйг ч мэдэхгүй юм гэхдээ энэ удаа бага зэрэг ажлаад байгаа бололтой шийдэх гэж бөөн юм болж байна.
Анжела-ӨӨр өөр загвартай хаалга байсан бол амар байждээ..Сонгоход!!!!! ер нь эхнээс л эхлээд орчдог байжуу?? Угаасаа энэ харшид Лео би бас үйлчлэгч нар аан тийн Крис л байгаа болхоор энэ олон өрөөнд хүн байхгүй нь ойлгомжтой шүүдээ
Гэж бодон гайхан явж байтал Хүний хөлийн чимээ гарлаа Нөгөө үйлчлэгч чинь үнхээр л хурдан цай аваад иржээ.. Сандарсандаа нээх сүрхий сонгож орох гээд байсан хаалгануудаасаа хамгийн ойр байгааруу нь шургаад орчихлоошүү........Азаар тэр хаалга түгжээгүй байсанд баярлая...
Анжела-? Гэрэлгүй хэдий ч өрөөн дотор юу байгаа нь сайн харагдаж байлаа. 0.0 Гайхна яагаад энэ өрөө гэж!!!!!!!!!!!!!!!!!!!!
Би эсрэг зүгрүү явсан шүүдээ.....................энд юу болоод байнаа..........Яагаад Леогын өрөөнд би байдаг билээ?????
admin Murun
