/2-р хэсэг/
Харшид хоносон эхний шөнө бодож байсан шиг минь муу байсангүй магадгүй уусан цайнаас минь болсон биз. Өглөө сэрдэг цагтаа эртлэн босон Үйлчлэгчийн өгсөн бичиг баримтуудыг нэгд нэгэнгүй нягталж эхэллээ..EMPIRE корпорацийг үндсэн 5 компани бүрэлдүүлдэг.Бүгд өөр өөр салбарынх мөртлөө нэгдээд үндсэн нэг корпораци болдог гэсэн үг. Хамгийн сонирхолтой нь энэ 5н компани корпорацын ерөнхийлөгчийн суудалд хэзээ ч санаархаж байгаагүй нь..БАС Lord Damon-ы гэр бүл үеэс үед өв залгамжлан ерөнхийлөгчийн суудлыг өвлөсөн байх юм. Бизнес бол дайны талбар л гэсэн Үг. Төрсөн эцэг эх ах дүүс хоорондоо дайтах бол энэүүхэнд тийм байтал өдий олон жилийг энэ гэр бүл ямар ч өрсөлдөгчгүйгээр энэ суудлыг эзэгнэж ирсэн нь яг л Үлгэр шиг итгэхийн аргагүй байв.
Анжела-Санхүүгийн тал дээр ч бас асуудал алгаа..... хмм....Энэ арай л төгс байгаад байгаа юм шиг санагдаж байна шүү!!! Ямар ч асуудалгүй газар гэж байдаггүй л юмдаа!!!
Хэдэн цагын турш дахин дахин мэдээлэл цуглуулж шүүсний эцэст энэ том корпорацын нууцын дөнгөж 10%-тай тэнцэх л мэдээлэлтэй болж чадав. Бодож байснаас минь хэцүү юм. Ялангуяа энэ Леогын талаарх мэдээлэл..
Хаалга тогших
Анжела-Хэн бэ??
Труд-би байнаа Труд
Анжела-Ор ор
Труд-Оройн хоол бэлэн боллоо. Ноёнтон таныг хүнтэй танилцуулна гэсэн болхоор битгий хоцроорой гэж хэлүүлж байна
Анжела-Цаг ийм хурдан өнгөрчихсөн юмуу?? Хмм ямар хүн юм бол???
Труд-Крис ноёнтон ирсэн байгаа уул нь ирэх долоо хоногт ирэх байсан ч төлөвлөгөөнд нь өөрчлөлт ороод саяхан Италиас ирсэн байгаа.
Анжела-B хэсгийн захирал мөн биздээ!!!
Труд-Тиймээ
Анжела-за ойлголоо ингэсгээд буулаа.
Анжелагын талаас
EMPIRE корпорацын 5хөлийн толгой хэсгийн компанын өв залгамжлагч Крис Ву 25настай ганц бие........Англын их сургуулыг Бизнесын удирдлагаар улаан дипломтой төгссөн. 5н хэлээр ярдаг Хүмүүст царайлаг гэдгээрээрээ танигдсан эмэгтэйчүүдийн мөрөөдлийн залуу. Энэ Крис Леотой дотно гэж сонссон юм байна гэрт нь ирж байхыг бодвол багын найзууд ч юмуу нэг тийм харилцаа байгаа байх гэж бодон овоолоостой бичиг баримт дундаасаа хөндийрөн хэдий ажил дээр биш ч гэсэн хар сорочкон цамц өмдөө өмсөн үсээ ямар ч гогцоо гаргалгүй цэвэрхэн гэгч нь арагш боочихоод оройн хоолонд доошоо буулаа. Шатаар уруудаж байхад л урдаас үйлчэгч замчлан хоолны өрөөлүү оруултал уртаа модон ширээний 2талд сийлчихсэн юм шиг л 2хүн сууж байв. Мэдээд байсан юм энгийн хувцас өмссөн бол байдалд орох байж Лео болон Крис хоёулаа ганган хослолтой сууж байв. Жаахан сандарч байсан ч хоолойгоо засан намуухан хоолойгоор мэнд мэдэн ширээндээ суух гэтэл Крис босон сандлыг минь татаж өгөн инээмсэглээд
Крис-Та суунуу?? Гэж хэлхэд нь дотроо Баян өв залгамжлагч байж соёлтой юмаа Үнхээр хүмүүсийн яриад байдаг мөрөөдлийн залуу нь бололтой гэж бодон суучихаад Леоруу хартал тэр байдгаараа л хүйтэн харцаа надруу чиглүүлээд сууж байлаа..
Крис-Анжела байхаа??
Би-Тиймээ танилцсандаа таатай байна.
Крис-Чиний өмнөх ажилтан манай ах байсын. Ах шиг минь биш ч Цаашдаа хамтран ажлахдаа баяртай байх болноо. Энэ бараг анхны тохиолдол байхаа эмэгтэй зөвлөхтэй байна гэдэг Тиймээ Лео гэж хэлтэл нөгөөх хүйтэн ноён маань чимээгүй толгой дохин урдаа байгаа хоолноосоо багахан сэрээдэн сууж байв.
Анжела-/Лео миний дарга гэхдээ энэ гэрт байдаг бүх хүмүүс ноёнтон гэж дуудаг тэглээ гээд би бас НОЁНтон гэж дуудах утгагүй хэрэг энэ мөчөөс дарга гэж явсан нь дээр байх/ Дарга та 2 дотно харилцаатай юмуу???Багын найзууд ч юмуу?
Крис-Мэдээлэл цуглуулаад эхэлчихжээ. Шуурхай байна шүү ккк
Лео-Тиймээ Крис манайд амьдардаг байсан юм.
Анжела-мм тийм байхнээ
Крис-Өнөөдрөөс эхлээд энд бараг би 7хоног байх байх. Энэ хугацаанд хангалттай миний тухай мэдэж авах цаг танд байна.
Анжела– Надад тийм их мэдээлэл цуглуулах шаардлага байхгүйээ.
Лео-Яагаад зөвлөхийг минь ингэж их сонирхоод байнаа. Чамаас ахмад хүн шүүдээ Крис!
Крис-Дайснаа юу нөхрөө юу гэдгийг л мэдэх гэсэн юм хэхэ өөр ямар ч санаа байхгүйээ...
Анжелагын талаас
Инээмсэглэн эелдэг загнаж байгаа ч энэ хүн их бодолтой хүн бололтой. Хэлж байгаа үгс харц нь зүгээр нэг марзагнаад маяглаж байгаа биш бүх үг нь цаанаа ямар нэгэн утга агуулж байв. Өргөн урт ширээнд гуравхан хүн хоол идэх их эвгүй юм. Том ширээнд суусандаа ч биш ганцаараа хоол иддэг хүн чинь өөр хүмүүстэй хамт байсан нэг л эвгүй тухгүй байлаа. Хоолны үеэр ажил яриад байх бүдүүлэг учир түрүүлж хоолоо дуусгачихаад үргэлжлүүлэн мэдээлэлээ судалхаар шийдэн дээд давхрын өрөөлүү гартал ардаас Крис
Крис-Зав байгаа бол хамт цай уухгүй биз БИ их гоё цай авчирсан танд лав таалагдана гэдэгт итгэлтэй байна гэж хэлэн эелдэг инээмсэглэхэд нь татгалзаж чадалгүй зөвшөөрөв.
Леогын ажлын өрөө бололтой миний байдаг өрөөг 4нугалсан юм шиг том өрөөний голд улаан буйдан дээр Крисын хандалж өгсөн цэцэгтэй цайг үнэрлэн тайван сууна. Лео бид хоёрын араас орж ирсэнгүй ажил гарсан бололтой. Харин Крис чимээгүй намайг ажиглан цайгаа уун урд минь сууж байв. Намайг сонирхож байгаа нь илт яг юу мэдэх гээд байгаа юмбол??
Анжела-Солонгост амьдардаггүй гэж сонссон Компаниа залгамжлаад авчихвал амьдарч таарах л байхдаа тиймүү??
Крис-Тиймээ тэр хүртэл эрх чөлөөтэй явжил байя. Цаг байгаа дээр тийм биздээ ккк.
Анжела-..............................
Крис-Энэ харш их үзэсгэлэнтэй байгаа биз. Өнцөг булан бүр нь түүх агуулж байдын чи удахгүй мэдэх байх ид шидтэй гэдгийг нь
Анжела-.........хэхэхэ Ид шидтэй...
Крис–Тиймээ
Анжела-100-аад жилийн түүхтэй байшин гэдгийг мэднэ.Гэхдээ би үлгэрийн зүйлд итгэдэг насаа аль хэдийн орхичихсон лдоо
Крис-Хараад ирхээрээ итгэх л байхдаа ккк
Анжела-...........................
Бид хоёрын сонин байдлыг эвдэн Лео өрөөнд орж ирээд намайг сууж байхыг гайхсан бололтой нэг зог туссанаа ширээн дээрээ байсан бичиг баримтыг аван Оройтох байх гэж хэлчихээд гараад явлаа. Би ч гайхан цайгаа барин суусан хэвээр нөгөө эелдэг ч юм шиг гажиг ч юм шиг залуутай өрөөнд үлдлээ.
Крис-хэхэ Лео оройтохнээ...тэгхээр та судалгаа хийж байгаа биздээ..Хайгаад ч олдохгүй зүйлүүд байгаа гэдэгт итгэлтэй байна. Асуухыг хүссэн зүйл байвал асуу мэддэг бүхнээ хэлж өгөе
Анжела-Юу ч байсан хэлж өгөхүү??
Крис-Гүэ яахав сонирхолтой байх үүднээс тэгэе миний мэддэг зүйл байвал нуулгүй хэлэе
Анжела-Нэг цуу яриа байдаг юм.......Булш манагчын тухай?????
Крис................................
Анжела-Мэддэг бололтой. Энэ талаар мэдэх зүйлээ бүгдийг нь хэлээд өгөөч!!
—MN4EVER—
admin Murun
