/4-р хэсэг/
Өрөөндөө ганцаараа бодлогширон сууна. Энэ нууцлаг хүмүүс бас надад итгэхгүй байгаа шалтгаан........Энэ харш ямар нууц хадгалаад байна!!!Итгээгүй үгүйэээ итгэхийг хүсээгүй юмсан. Тэгтэл энэ газар ямар нэгэн зүйл байгаа бололтой. Миний ажил биш ч сонирхлыг минь татна. Цаг аль хэдийн орой болж гадаа бүрэнхий болжээ. Харш хэтэрхий том болхоор ямар ч чимээ сонсогдсонгүй хэдий би энд Леотой хамт амьдарч байгаа ч дотно болох шалтгаан бас амьдралд нь оролцох эрх байхгүй..............Ширээн дээр өрөөстэй байгаа санхүүгийн тайлан бас мэдээллүүдийг нягтлан уншиж байгаа хэдий ч толгойд минь өөр зүйл эргэлдсээр л.........
Анжела-Шидтэй харш............яагаад тэгэж хэлсэн юмбол???
............................. ................. ...........
Зүгээр суугаад байж чадсангүй яагаад ч юм хөл минь гарахыг тэмүүлэн намайг хөтөлсөөр өрөөнөөсөө гарах нь тэр. доод давхарлуу чимээгүй ойртон шатны хажууд зогсоод чимээ чагнатал хүний урманд хөлийн чимээ ч гарсангүй харшид олон хүн байгаа гэхдээ яаж ийм нам гүм байж чаддаг байнаа???? Залуу хүмүүс ийм нам гүм ууцгаадаг гэжүү???Хоол идэхдээ доод давхарлуу буудаг хааяа Леогын ажлын өрөөлүү ордог тэгээд өрөөлүүгээ явдаг Харш дотор явдаг байршлууд минь ингээд л болоо тансаг байдлыг нь биширдэг ч илүү зүйл сонирхож байгаагүй юм байна. Энэ удаа нэгд нэгэнгүй ажиглалаа 2 давхар олон өрөөтэй бүгд ижилхэн хаалгатайг сая л анзаарч харав. Яагаад ч юм өрөөнийхөө хаалгыг андууралгүй орж байсандаа гайхна. Үйлчлэгч бүгд доор байгаа бололтой ганц нь ч харагдсангүй сониуч зандаа энэ удаа хөтлөгдөөд 2давхарыг сонирхохоор шийдэв. Коридороор тансаг уран зургуудыг өрөн тавьжээ хана алтан шаргал бас улаан өнгийн хээтэй зураг бүр өөр өөр ч бүгд адилхан хар жаазтай байв. Хэтэрхий олон хаалга байсан болхоор онгойлгож үзэх зориг төрсөнгүй коридорыг даган алхсаар л ханан дээрх зургуудыг нэгд нэгэнгүй ажиглан алхсаар энэ давхарт байгаа хаалгануудаас ганц өөр өнгөтэй хаалганы өмнө ирэв. Саарал өнгийн хаалга сонин юм...?.....Яагаад энэ хаалга бусдаасаа өөр байгаа юм бол?? Буцаад арагшаа хартал хүн харагдсангүй бас төөрхөөр газар биш байв. Би өрөөнөөс гараад чигээрээ алхсаар энд ирсэн буцаад явхад асуудалгүй. Саарал хаалганы өмнө ирээд дотор чимээ гарж байгаа эсэхийг шалгатал нам гүм байлаа хүн байхгүй байна гэсэн үг!!бариулнаас таттал онгорхой байв.
Удаанаар онгойлгон ортол Харшын өнгө төрхөөс эрс тэс яг л өөр газар ороод ирчихсэн юм шиг өрөө байлаа. Бүх зүйл нь хар бас саарал өнгөтэй тавилга гэхээр ч зүйлгүй ширээ орноос өөр нүдэнд тусхаар юм харагдсангүй Өрөөнд ороод зогстол миний өрөөнөөс хоёр дахин том юм. Тавилга цөөхөнтэйг ч хэлэхүү томдээрээ улам том харагдана. Юун өрөө юмбол??? Дотор нь орход яагаад ч юм уйтгартай бас энгийн санагдаж байв. Хэн нэгэн байдаг юм боловуу........Харш өөрөө тансаг чамин нүд эрээлжлэм харин энэ өрөө дүнсгэр бас харанхуй юм. Гайхан бүх зүйлийг нь ажиглан ямар нэгэн нүдэнд тусхаар юм хайж байтал чимээ гарах шиг болон зог тусаад хаанаас гарсныг нь нүдээрээ гүйлгэн хайтал нүдэнд минь зурсан гэрэл харагдах нь тэр
Анжела-Энэ чинь???? Гайхан тэр гэрлийн зүг очтол Хананд хаалга байв. Гэхдээ нууц хаалга биш нөгөөх л саарал хаалга. Дахиад юм бодсончгүй аяархан нээтэл доошоо буудаг шат байлаа. Юу вэ??? Нууц өрөөрүү ордог юм байхдаа доошоо явж байхыг бодвол арай гэж бодон сониуч зандаа хөтлөгдөн хаалгаруу орон шатаар уруудаж эхлэв. Тийм ч том биш хонгилын шатаар доош уруудана. Модон шат. Хуучных биш бололтой чяхарч дуугарахгүй байв. Гэрлээр замчлуулан доош уруудан удаан явсанчгүй нэгэн өрөөнд орж ирэх нь тэр!!! Тэр өрөө бас дахиад нэг хаалгатай байв бас л хагас онгорхой тэр онгорхойгоор энэ удаа гэрэл биш харин чимээ сонсогдож байв. Дээр байсан харанхуй өрөөг бодвол энэ өрөө жижигхэн бас гэгээлэг юм Ханаар дүүрэн ном өрж бас ил галын зуух харагдана ширээн дээр амттан байхыг харвал хүн ирдэг бололтой.
Анжела-Эртний харш иймэрхүү өрөөтэй байх нь аргагүй биз.............
Сүхёг-Харштай танилцаж байгаанмуу???
Анжела-0.0!!!!!!!!!!!
Гэнэт л хажууд минь шилтэй дарс барисан өв залгамжлагчдын нэг гараад ирэв. Гайхан тэрэнлүү хартал бас нэгэн хаалгаар гарч ирж байлаа энэ хаалга нь зоорьруу очдог бололтой гартаа дарс барчихсан байна.
Сүхёг-Энэ өрөөнд хүртэл орж ирээд!!!Сайн танилцаж байгаан байнадаа!!
Анжела-/Үнэхээр тэнэг байдалд орчихлоо зүгээр өрөөндөө байж байдаг байж!!!!!!!!Яахаа мэдэхгүй зогсоно гэхдээ тайван/
Сүхёг-Хамт уухуу???
Анжела-Зүгээрээ баярлалаа санаандгүй энэ өрөөнд ороод ирлээ. Уучлаарай гэж хэлэн толгой бөхийхөд нөгөө Залуу чинь надруу ширтэн зогсож байснаа удсанчгүй
Сүхёг-Чамд гэж хэлхэд хамаагүй өрөөнүүдээр явсны хэрэггүй гэж хэлмээр байна!!
Анжела-Шидтэй болхоор уу???
Сүхёг-.................Үгүйээ яагаад тийм хүүхдийн үлгэрт итгээв.!!
Анжела-/Тэгхээр тэр Крис худлаа хэлсэн байхнээ мэдээд байсан юмаа.../
Сүхёг-Зүгээр чамайг харахыг хүсэхгүй зүйлээ харчихвы л гэж!!!!Санаа зовоод гэж хэлэхдээ яг эцглэн нүдрүү минь ширтэн надаас ямар нэгэн зүйл олж харах гэж байгаа юм шиг хархад нь хамаг бие хүйт даагаад бие минь чичигнэв.
Үбин-Яасан бэ???Дарсаа оловуу?????
Сүхёг-Олчихсоон очиж байнаа/орилох/
Анжела-/Тэгхээр тэр дээр байсан өрөө Леогын өрөө байхнээ шууд нэг давхартай холбогддог болхоор би тэрнийг 2давхарлуу гарч байхыг харж байгаагүй нь ийм учиртай байж!!/
Сүхёг-Цаг орой болчихож өрөөндөө орж амардаа!!!Уул нь бид хэдтэй хамт суусан бол сонирхолтой байсан юм.............
Анжела-Би зөвлөх болхоос та бүгдийн найз ч бас танил ч биш!!!Надад тийм зүйл хийх нь зохихгүй байх....Ажил амьдралаа холих нь утгагүй хэрэг. Уучлаарай та надтай тааралдснаа даргад хэлэхгүй бол баярлана. Сониуч зангаасаа болоод алдаа гаргачихлаа гэж хэлхэд тэр надруу нөгөөх нухацтай харцаараа харсан шигээ
Сүхёг-Ммм тэгэедээ...Энд ирсэн юм чинь буцах замаа ч бас мэдэж байгаа байх сайхан амраарай гэж хэлэн толгой дохичихоод нөгөө чимээ гарж байсан хаалгаар гарав. Бушуухан шиг дахиад хүнтэй тааралдхаасаа өмнө буцаад шатаараа өгсөж эхэллээ..Тэнэг юм хүүхэд шиг зан гаргаж юу хайж байсын бол?? Ямар нэгэн ид шид гайхалтай зүйлийг үү эсвэл сүнс чөтгөр ямар нэгэн тахилын эд зүйл ч юмуу!!Аль хэдийн насанд хүрчихсэн хүн байж би нээрээ гэж өөртөө уур хүрэн эвгүй байдалд орсондоо санаа зовсоор хурдан гэгч нь шатаар өгсөөд Леогын өрөөнөөс чимээгүй орсон шигээ чимээгүй гарлаа.
Саарал хаалгаар гарсан чинь мэдрэгдэж байсан айдас багасах шиг шууд л өрөөлүүгээ явах гэж байгаад санаандгүй нүдний буланд гэрэл тусахыг анзаарав......Гайхан эргэж хартал цонхоор сарны гэрэл тусаж байгаа бололтой цонхоор цагаан цэнхэр гэрэл гэрэлтэж байлаа..
Анжела-Сар гарчихаа юу?? Цаг хурдан орой болжээ.......Өрөөлүүгээ алхах байсан ч нөгөөх сониуч зан дахиад л тархинаас минь гажин өөрийн мэдэлгүй цонхруу алхана.. Сар харахыг хүссэн юмуу??эсвэл???!!!Өргөн том цонхны хажууд ирэн тэнгэр өөд хартал бүтэн сар гаржээ.........Үзэсгэлэн төгөлдөр сар ододыг бас дагуулан шөнийн хөх тэнгэрт мандаж. Тэнгэр өөд сарыг ширтэж байгаад харцаа доошоо буулгатал.......
Анжела-0.0 энэ чинь!!!!!!!!!
Харшын ард хэсэгт тэр чигээрээ цагаан цэцэгс ярайн урган шөнийн сарны гэрэлд хар харшыг гэрэлтүүлж байв. Хөөх гэж дуу алдан ангайн цонхны дэргэд зогслоо..Цонхоор тэр чигээрээ арын талбай харагдана. Төсөөлхийн аргагүй юм яг цас шиг цагаан жижигхэн цэцэгс хэдэн зуу мянгаараа арын талбайд ургаж...Яг л одод газарт буугаад ирчихсэн юм шиг гайхалтай юм ийм газарт ийм цэцэгс ургаж гэж!!!
Анжела-хмм энэ яг Крисын хэлсэн нөгөө Ид шид гэдэг нь байх!!!Хачирхалтай юмаа..!!!Ийм газар үзэсгэлэнтэй яг л /үг таслах/
Труд-Хадагтай Анжела!!!
Анжела-Аан чи юу???
Труд– Цэцэрлэгийг харж байгаанмуу????үзэсгэлэнтэй байгаа биз...
Анжела-Тиймээ хараад байхад таримал цэцэг бололтой. Анх удаагаа ийм цэцэг харж байна.
Труд-Ноёнтон тарисан юм........Хайртай цэцэгнүүд нь байгаа юм.
Анжела-????0.0 Дарга тарисан гэжүү???
Труд-Тиймээ тэр Анх харшид ирсэн өдрөө л энэ цэцгийг тарисан.........
Анжела-Анх ирсээн!!!!!!!!!!!!!!!
—MN4EVER—
admin Murun
