3-р хэсэг /Хоосон/
Гадаа нам гүм хэдий ч зөвхөн хөхөөний дуу л сонсогдоно. Тэнгэрт од нэг их харагдсангүй сар ч мөн адил хааччихсан юм бол бүү мэд... Өрөөнийхөө цонхоор гадаахыг харна. Эмээ аль хэдийн унтсан бололтой доод давхраас гэрэл гарахгүй байв. Цонх минь нэг их том биш болхоор зогсоод гадаахыг харах хэцүү байв Хэрвээ том цонхтой байсан бол сандал тавиад суучих байсан байхдаа??? Гэртээ ирээд би эмээтэй ганц ч үг солиогүй. Жиминий аав надад эмний талаар хэлээгүй ч нэг л муу совин минь татаад байсан юм. Эмээгээс асуухаас би үнэндээ айсан Тэр Надад ХУДЛАА хэлчихвий гэсэндээ би асуугаагүй.
Би ямар нэгэн хүнд өвчтэй юм боловуу?? Үхэх нь тодорхой болхоор ээж намайг хэрэггүй гээд энэ бөглүү ойд хаячихсан юм боловуу?? Намайг үхэхээр эмээ минь гараараа энгийн нэгэн модон авс хийгээд энэ өндөр өтгөн моддын дунд оршуулах ч юм билүү??? Тэр өдөржингөө л урландаа өнждөг арай миний авсыг хийж байдаг юм биш байгаа???...
Хэн ч намайг санан дурсахгүй хааяа нэг эмээ минь ирж булшин дээр ургасан шарилыг цэвэрлэх байхдаа тэгээд дараа нь эмээ нэг л өдөр байшиндаа ганцаараа байж байхдаа амьсгал хураахад магадгүй тэрнийг хүн олохгүй хэдэн сар ч болж магадгүй. Орондоо өмхийрч муудсан эмээ минь намайг хаана оршуулсныг хэлж чадахгүй болхоор модод дундаа би өвс шороонд даруулан алга болон Бие цогцос минь газарт уусан шингэн, яснууд минь бага багаар идэгдэн хэврэгшин үйрч бутрах байх.
Дахиад л өөрийн мэдэлгүй өөртэйгээ ярчихаж ШӨНӨ дунд би хааяа унтаж чадахгүй байхдаа хоосон зүйлрүү ширтээд өөртэйгээ яриад суучихдаг юм. Ээж хэлэхдээ энийг ядаргаанаас болсон гэж хэлсэн. Аан!!!!
Магадгүй тэр надад өгөөд байгаа эм нь миний ядаргаанд зориулсагдсан эм ч байж болно шүүдээ!!!
Эдэн-Өвчнөө эдгээх гэж л эм уудаг. Аайгаад байх зүйл байхгүй юм байна...Муу тэнэг бодлууд дандаа болохгүй юм ургуулан бодож сэтгэнэ шүү. Надад хор өгөөд л байв гэж надад хэрэгтэй л эм байх..,тийм биздээ??? Хммм
------
Уруулаа хазлан хоосон мододруу гөлийж байгаад цагаа хартал шөнийн 03:00 цаг болж байв. Одоо унтахгүй бол болохгүй гэж өөртөө хэлчихээд орондоо орон тааз ширтэн хэвтлээ. Саарал тааз?магадгүй би гэрэлтдэг однууд наавал зүгээр юм байна ядаж л хоосон тааз ширтэж байснаас сонирхолтой байх...
Хоосон...хоосон...хоосон байсан нь дээр ч юмуу.......Хоосон ч гэсэн сонирхолтой байж болно шүүдээ би зүгээр л сонирхолтой гэж бодохгүй байгаад л учир нь байж мэдэх юм. Унтахгүй өөрөө өөртэйгээ ярилцан хэвтэж байтал нүдний буланд нэг юм анивчин хараа минь тэр зүгрүү явтал цонхоор нэг жижигхэн ногоон гэрэл анивчин орж ирэн нөгөөх хоосон байсан таазан дээгүүр нисэв.
Хоосон дунд ногоон гэрэл анивчина. Юу гэдэгийг нь би мэднэ гэрэлт цох... сонин юм энэ ойд гэрэлт цох харна гэж бодсонгүй. Төсөөлж байснаас минь жижигхэн юм гэрэл нь нэг бүдэгрээл нэг тодроол өрөөн дотор минь ниснэ. Орон дээрээ хөдөлгөөнгүй хэвтэн цохыг дагуулан хараа минь гүйн нарийвчлан харсаар л
Хоосон байхаа болчихсон чинь онцгүй ч юмшиг!!!!...
Хажууд байсан дэрээ аван нөгөөх цохруу шидтэл ногоон гэрэл алга болчихоод хэсэг хугацааны дараа дахиад гараад ирлээ. Энэ удаа би өөрөө орноосоо босов ширээн дээр байсан алчуурыг бариад сэмээрхэн гэттэл Нөгөө цох чинь намайг ирж байгааг мэдсэн юм шиг ум хумгүй хурдтай нисэн яг барихын даваан дээр цонхоор гарчихлаа шүү!!!
Эдэн-Азтай золиг вэ!!!
Цонхоо бүр томоор онгойлгочихоё дахиад ороод ирж магад тэр үед чамайг барьж авнадаа!!! Өрөөнийхөө цонхыг онгойлгон гадаахыг чимээгүй ажиглан нөгөөх цохыг харахыг хичээж байтал мод хөдлөх шиг болох нь тэр.
Эдэн-Юу вэ?? Салхи уу???
Тэр зүгрүү дахиад сайн хартал ногоон гэрлүүд анивчих шиг болов. Нөгөөх цохууд чинь сүргээрээ байгаан байхдаа?? Нүдээ бүр том болгоод амьсгаагаа түгжин төвлөрөөд тэр зүгрүү хартал модод яахын аргагүй хөдлөж байнаа??? Бас ногоон гэрэл ч байна. Бас таньдаг царай
Эдэн-Жимин.????
***
Эмээгийн өгсөн зузаан хүрэмийг өмсөөд усны гуталаа углан жижигхэн гар чийдэн бариад нөгөөн мод хөдөлсөн зүгрүү итгэлтэй нь аргагүй алхлаа. Энэ шөнө дунд нөгөө сонин залуу чинь манай энд юугаа хийдэг байнаа??? Анх уулзахдаа гадарлаж байсан өвчтэй юм боловуу??? Ямар нэгэн сэтгэцийн!!! хмм
Эдэн-Арай хүн чоно ч юмуу сар гархаар хувирж мувирдаг амьтан байхвыдээ?? Дэмий ч гарч иржүүү??? Дуугай хүмүүс дандаа ямар нэгэн нууцтай байдаг шүүдээ хмм буцаад явдаг ч юм билүүү???
Гэрлээ унтраа!!!!!!!!!!! Нөгөөх зүгээс чинь захирангүй гэгч нь орилж байна. Айсандаа гэрлээ унтраатал ногоон гэрэл урдхан талд минь гэрэлтэж байна.
Эдэн-Тэнд хэн байна??? Бараг л хэн гэдгийг нь мэдэж байсан ч аюулгүй байдлаа бодоод асуулаа
Модод хөдөлж нөгөөх ногоон гэрэл ойртсоор л хар сүүдэр модод дундаас гарч ирэв. Гартаа шилтэй сав барина, дотор нь дүүрэн гэрэлт цох хийжээ. Нүд нь харагдахгүй байсан ч Жимин надруу харж байгаа нь мэдрэгдэнэ.
Жимин-Чи энд юу хийж байгаан???
Эдэн-Наад үгийг чинь би л асуумаар байна.
Жимин-Цох цуглуулж байна.
Эдэн-ммм...Гэрээсээ яасан хол явж байхын??
Жимин-Барих гэж хөөсөөр байгаад энэ хүртэл явчихжээ..
Эдэн-ммм...бариад дуусчихсан юмуу???
Жимин-Дахиад жаахан байгаа.
Эдэн-Наадуулаараа ер нь яахын ???
Жимин-Хоол хийж идэе.
Эдэн- 0.0 энэ тэгээд амттай юу?
Жимин-хэхэхэ тоголсон юм. Аавд хэрэгтэй эм хийх гэж байгаа юм.
Эдэн-Энэ хүн инээдэг бас тоглоом хийдэг байсан юм байхдаа??? Эсвэл миний мэддэг жимин биш ихэр нтр нь үүү???
Жимин-За би явлаа...гэж хэлэн хариу сонсолгүй шууд л нуруугаа харуулаад харанхуй өтгөн ойгоос айлгүй шууд л буцаад модод дунд орчихлоо. Тэрнийг ингээд зүгээр явуулж чадсангүй шууд л араас нь том усны гутлаа чирсээр л явж орхилоо.
Жимин-Яав??
Эдэн-аан зүгээр л нойр хүрдгүй.
Жимин-ммм...гэхдээ яагаад намайг дагаад байгаан??
Эдэн-аан зүгээр чамд хань больдынмуу гээл...
Жимин-ммм өөрөө л мэд..
Жимин бид хоёр чимээгүй алхав. Бүдэгхэн ногоон гэрэл сарны туяа надад тэрнийг хангалттай харах боломж олгоно. Хаашаа явж байгаагаа мэдэхгүй ч тэрнийг дагаад явж байгаа болхоор аюулгүй биз. Шөнө дунд өтгөн ой дунд явж байхдаа өөртөө итгэлтэй байгаа хүн замаа мэдэхгүй төөрнө гэж лав байхгүй байх. Тэрнээс юм асуумаар байсан ч алийг нь эхэлж асуухаа мэдэхгүй байлаа.
Дуугай дуугай бас нууцлаг сонин.......хэвийн бус
Жимин-Чи хэтэрхий их чимээтэй байна. Өөрөө өөртэйгээ ярилцан алхаж байхад минь урд Жимин гэнэт зогсоод эргэж харав. Томдсон усны гутал өмссөн болхоор аргачгүй биздээ. Гэмшсэн царай гаргаад уучлаарай гэж хэлтэл тэр санаа алдсан болоод шилтэй цохнуудаа газар тавин цүнхнээсээ бас нэгэн шил гаргаад дотор нь нэг шингэн зүйл хийчих шиг болоод унхааргүйгээр мөчирний дунд тавчихав
Эдэн-Ингэж барьдаг юмуу??
Жимин-Тусгай шингэн байгаа юм үнрээр нь цохнууд хүрээд ирнээ. Хүлээцгээе
Саяхан л хальт мульт инээгээд байсан одоо нөгөөх хөлдүү байдалдаа эргээд орчихлоо шүү. Жиминий хажууд томоотой гэгч нь гараа өвдгөн дээрээ тавин сууна. Ой модны чийгний үнэр ч бас гоё шүү. Хүйтэн ч биш яг л таатай уур амьсгал...Модод сүрлэг өндөр бас харанхуй ч аймар биш байв.
Жимин нүд салгалгүй нөгөөх саваа ширтэнэ. Харин би тэрнийг ширтсээр ... юм яримаар байгаа ч хэлж чадахгүй байж ядан хэлээ хазлана. Цохнуудаа барьсны дараа тэр яваад өгөх байхдаа??? Намайг буцаагаад гэрлүү дөхүүлж өгөх боловуу? Ийм орой нойр нь хүрдэггүй л юм байхдаа??? Гэртээ аавтайгаа хоёулаа хэр удаан амьдарч байгаа бол??? Манай эмээгийн талаар юу мэддэг юмбол?? Бас яагаад улаан алчуур хүзүүндээ зүүдэг юм бол?? Залуухан байж яагаад энд амьдраад байдаг юмбол?? Асуух асуулт хэтэрхий олон байна. Юу гэж яриа эхэлвэл зүгээр юмбол....
Жимин-Чимээтэй байна.!!
Эдэн-Би юм дугараагүй шдээ?
Жимин-Чимээтэй байнаа...!!!
Эдэн-Чи бодол уншдаг юмуу??
Жимин-үгүйээ..
Эдэн-хмм..сонин л юм. Чи энд амьдрахдаа уйдадгүй юмуу??? Эндээс явая гэж бодож байгаагүй юу??
Жимин-...........Үгүй
Товчхон бөгөөд сонин хариулт. Эсвэл би энэ асуултыг хэтэрхий олон асуугаад залхаачихсан юм боловуу??
Эдэн-мммм...
Жимин-Чи энд байхдаа уйдаж байнуу???
Эдэн-Сайн мэдэхгүй байна.
Жимин-Хоосон нь дүүрэн, чимээгүй нь хашгираан, Харанхуй нь гэрэлтэй, уйтгар нь жаргал ч байж болно...
Эдэн-...../Маш сонин хүн/ -_-
Жимин-Чамайг өвчтэй гэж сонссон. Их өвдөдгүү???...Минийх орой болхоор өвддөг...Бас тэнгэр муухайрч цаг агаар муудхаар
Тэрнийг үнхээр тааж зүүдэлж төсөөлж бархааргүй сонин зүйл хэлхэд нь яг л модод шиг би хөшчихөв. Юу гэсэн үгүү??? өвддөгүү?? минийх өвддөг?? тэр өвчтэй юм байхдаа би бас өвчтэй гэжүү??? Яагаад би өөрөө мэдэдгүй билээ? надад зовирулаад байдаг зүйл байхгүй ер нь би нээх өвдөж байснаа ч санахгүй байна??? юу гэсэн үгүүү
Эдэн-..................!..............юу?
admin Murun

