Өмнөтгөл
Бүрхэг тэнгэр саарал үүлс зөвхөн бороо орохын өмнө гардаггүй билээ... Өглөө цаг хархад 5:30ыг зааж байсан ОДОО 13:30 нөгөөх саарал үүл тэнгэрийг бүрхсэн хэвээр ТЭНГЭР хураа хайрлаагүй л байна. Эмээгийндээ амьдраад дөнгөж л 7хонох гэж байхад надад Долоон жил болчихсон л юм шиг санагдаж байсан юм. Хуучны модон байшин Өтгөн моддын дунд сүндэрлэнэ. Хархад нуруугаар хүйт даамаар нэг л жихүүдэс хүрж жийрхмээр ч энэ газар Аавын минь төрж өссөн газар гэж бодхоор сэтгэлд нэг л дотно санагдана... Моддын чимээ бүүвэйн дуу шиг л нэг л тайван. Эмээ минь энэ газар насаараа амьдарч байгаа Ээж намайг яагаад энд орхисныг мэдэхгүй ч тэрнийг ЭРГЭЖ ирэх хүртэл би энэ газраас явж чадахгүй.!!
************
Хуучны шаазан цагаан дугуйтай улаан аяганууд ширээн дээр өрөөстэй Эмээгийн бэлдсэн үдийн цай бэлэн болжээ. Дадсан зангаараа бид хоёр ширээний хоёр талд суун чимээгүй цайгаа ууцгаана. Эмээ минь нас өндөр хэдий ч эрүүл саруул өвдөх өвчин байхгүй. Барагтаа л зүгээр суудгүй хүн, Эмэгтэй хүн хэдий ч мужаан. Энэ байшинг болон гэрийн бүх тавилгыг л бараг тэр хийсэн гэдэг. Бага байхын л эмээтэйгээ дотно байгаагүй, цөөхөн тооны хэдэн үгээр л ярилцдаг байсан Одоо ч бас тийм.. Заримдаа ойлголцохын тулд ярилцах шаардлагагүй байдаг юм.....
Үдийн цайгаа уучихаад ширээгээ цэвэрлэн Салхилчихаад ирэе гэж эмээдээ хэлэн Өлгүүрийн хажууд байх Хөх шүхрийг аван байшингаас гарлаа. Эмээ хол битгий яваарай гэж хэлээгүй ч харцаараа надад хэлсэн юм. Гадаа бороо орохгүйг мэдэж байгаа хэдий ч ХӨХ шүхрээ авчээ. Энд ирсэн өдрөөсөө хойш Энэ ой мод хэр том болохыг энэ модод хэр их настайг таана тоолно бас зурна.
Ямар нэгэн үлгэр зохиол КИНОН дээр гардаг шиг өтгөн цэнхэр ой......Саарал манантай холилдон өнгө алаглан Үргэлжийн л юм шиг бараанаар байх саарал тэнгэр намайг уйтгарлуулах завгүй байлгаж байв..
Эдэн-Саарал цэнхэр...Бор.............Улаан!!!!!!!!
Улаан!!!!!!!!! Бодол дундуур хурц улаан өнгө жирэлзэн орж ирэн гар минь гэнэт салгалан хараа минь тогтохгүй эргэлдлээ. Уруул минь юу юугүй зомголдон өөрийн мэдэлгүй хумсаа мэрж эхлэв... Улаан өнгө!!!! Нэг л санахгүй байгаа дурсамжыг минь сэдрээнэ. Юу ?? Юу юмбол.......Хумс шүднүүд хоорондоо хаврилдан үрэгдэнэ. Толгойн дотор байгаа санахгүй тэр дурсамж намайг байж ядуулна . Энэ бүх зүйл УЛААН!!!!!!!!! Өө.............улаан!!!! Харж байсан зүйлээ санав. Саарал тэнгэрийг Цэнхэр моддыг бас Бараан бор шороог харж байгаад газарт нэг улаан алчуур байхыг харсан шүүдээ! Тэр алчуур байсан зүгрүү харц минь шилжхэд дахид нэг өнгө харагдав.........
Эдэн-Энэ чинь????
Газарт байх алчуурыг хаанаас ч юмбэ гарч ирсэн нэг залуу авж байв. Ойр хавьд айлууд байдаг гэж сонссон Өтгөн ойтой болхоор аль зүгт байдгыг нь би мэдэхгүй Тэр залууг хархад энэ хавьд л амьдардаг бололтой....Сагстай зүйл барьсан харагдав
Эдэн-Чи---чи хэнбэ???
/.................../-Харин чи хэнбэ??
Эдэн..........ЭДЭН байна!!
Тэр залуу надруу хэсэг чимээгүй харж зогссоноо манай байшин байх зүгрүү улаан алчуур барисан гараараа заан Бүсан эмээгийн охинуу гэж хэлэв. Тэр намайг мэддэг байхнээ тэгхээр энэ хавьд л амьдардаг гэсэн үг...
Эдэн-Тиймээ..........Харин чи????
Намайг ЖИМИН гэдэг... Манайх энэ овооны цаана байгаа гэж хэлэв. Эмээтэй ярилцаад байдаггүй болхоор энэ хавьд миний үеийн хүүхэд байгаа гэж гадарласангүй. Тэр бас яг л энэ газар шиг нэг л тайван бас хүйтэн мэдрэмж төрүүлж байна. Харц нь дүнсгэр ч юм шиг эсвэл бодлогоширсон ч юм шиг...
Жимин-За би гэж хэлэн бөхийчихөөд эргэн Өтгөн ойруу орон алга болох гэж байхад нь МИНИЙ хөл гэнэт л өөрөө хөдлөн
Эдэн-Чи???????? ЧИ надтай найзууд болохгүй биз!!!!гэж хэлж орхилоо Жимин нуруугаа харуулсан чигээрээ байрандаа зогсон Улаан алчуураа хүзүүндээ зүүснийхээ дараа мөрөн дээгүүрээ надруу нэг л ТАЙВНААР харан
Жимин-Найзууд???....................би ТИЙМ зүйлийн талаар мэдэхгүй!!!! Юу юм.......!!!!!!
---MN4EVER---
admin Murun
COMING SOON...
