2 страница3 сентября 2014, 15:39

Төгс амьдрал болон жаргалтай амьдралын ялгаа|| Chapter 1

Louis's POV

Бүрээн дуу юу даа? Бурхан минь гэж би 5:30 минут болоогүй гэдэгт 200% итгэлтэй байна.

-Эрхэм дээдэстээн таны эмийг авч ирлээ-гэх дуунаар би нойрноосоо сонголтгүйгээр сугаран өндийлөө -Ээж тань таныг зоогийн өрөөнд бусдаасаа тvрvvлж очоод хатан, хаан 2ыг угтаж ав гэж байна. Алив энийг нь түрүүлж уугаарай Эрхэм дээдэстээн.- ээжийн үйлчлэгч надад жижиг ширхэгтэй улаан эм өгөөд усаар даруулж уухыг сануулаад гарч явав.

Ашгүй үйлчлэгч орж иртэл нэг ч болов минутын амар амгалан байх нь. Гэвч амар амгалан, унтах нойр гэх 2 үг ХААНЫ ОРДОНД тийм ч их хэрэгжидэгүй үгс нь харамсалтай.

Үйлчлэгч орж ирэн хувцасны өрөөрүү орон бэлдэж тавьсан хувцасыг өлгүүртэй нь хамт барьж гарч ирээд хувцасны өрөөний яг хажууд байх манеканд хүрж ядан байж өмсүүлж дууслаа. Тэгээд миний орны хажууд ирж мөнгөн хонхыг 2 удаа аажуухан цохиод зөөлөн дуугаар

-Эрхэм дээдэстээн таны босох цаг боллоо- гэв.

-Чи 5:30 болж байгаа гэдэгт итгэлтэй байна уу?- хэмээн залхасан мөн ууралсан янзаар асуулаа. Өглөө босохдоо сайхан зантай байдаг хүнийг хорвоогоос олоод ирэх хүн байхгүй л болов уу?

-Нөгөө... юу л даа... одоо 4н цаг 30 минут болж байна л даа. гэхдээ таны ээж... эрхэм дээдэстэн таныг өглөө эрт сэрээх үүрэг өчигдөр өгсөн тэгээд л...- тэр лав энэ янзаараа ээрч муураад байвал хэлээ хазах байх даа. Хөөрхий өгсөн тушаалыг л биелүүлдэг энэ шиг хүмүүст ямар буруу байх вэ дээ.

-Тэгээд яагаад бүрээ үлээж байдаг билээ?

-Магадгүй бүрээ үлээгч цагаа буруу харсан байх аа эрхэм дээдэстээн- өнөөдөр нэг хүн халагдах нь дээ

-Гарч бай. Бас ээжийн үйлчлэгчид намайг босчихсон гэж хэлээрэй. Мөн тогоочид өглөөний хоолонд дахиж кофе өгвөл ажлаа хүлээлгэж өгсөн нь дээр шүү гэж хэл.

-За эрхэм дээдэстээн

-Одоо гар- тэр хойшоо нуруугаараа бөхийсөөр хаалгаар гарав. босхоос л өөр аргагүй болж дээ. гэхдээ ээж яагаад намайг ийм эрт сэрээж байгаа юм бол?

5 цаг гэхэд би бүрэн бэлэн болчихсон өөрийгөө толинд харж зогсолоо. Захаараа цагаан цамцны зах гаргасан нарийн оёдолтой саарал цамж, хар брюкэн өмд тэгээд доор нь эрхэм хүндэт үзэгчидээ хорвоогийн хамгийн эвтэйхэн гутал болох Vans өмссөн өөрийгөө хараад инээмсэглэв. Өөрийгөө магтах буруу л даа гэхдээ саарал цамц миний нүдний өнгйиг тодотгоод би үнэхээр сайхан харагдаж байлаа.

Гэнэт тогшисон хаалганы дуунд цочих шахсандаа инээд хүрч байсан ч хоолойгоо засаад:

-ОР- хэмээн чангадуу хоолойгоор тушаав. Ямар нэгэн тэнэг юм асуух гэсэн үйлчлэгч байгаа болов уу гэж бодтол энэ дэлхий ертөнц дээрх миний хамгийн хайртай эмэгтэй зогсож байлаа. МИНИЙ ЭЭЖ. Би төрсөнөөсөө хойш цорын ганц зөвхөн минйих гэхээр хүнтэй байсан нь миний ээж.

Богино шаргал үсээ зөөлөн илэн орж ирсэн энэ эмэгтэйг хайрлахгүй байхын аргагүй шүү дээ. Шаралхуу гүргэр занатай хэдий ч дэндүү зөөлөн өрөвч, сайхан сэтгэлтэй энэ эмэгтэй бол миний сэтгэлд тод гэрэлтдэг хэдхэн оддын хамгийн тод нь юм.

-Сайхан амарсан уу ээжээ. Өглөөний мэнд- тэр миний хацранд хүрээд намайг өөртөөгөө адил өндөрт аваачхын тулд бага зэрэг доошоо татан хацар дээр минь зөөлөн үнсэв.

-Сайхан даа үр минь. Харин миний ханхүү сайхан амарсан уу?- хэмээн эрхэлүүлэв. Тэр намайг бага байхаас л өглөө бүр ингэж мэндэлдэг байж билээ.

-Хэрвээ өглөөний 4:20 д босоогүй байсан бол илүү сайхан л байх байсан даа. Гэвч нэг үзэгслэнтэй, сайхан эмэгтэй намайг тийм эрт босгочихлоо- тэр надруу инээмсэглээд хацрыг минь зөөлөн илхэд би гарыг нь 2 гараараа авч гарыг нь зөөлөн үнсэлээ. Ээжийн минь харц ядарсан, цөхөрсөн шинжтэй харагдана. Дахиад л эмээд загинуулсан бололтой.

Ээж доошоо минйи гуталруу харсанаа надруу муухай хархад нь би өөдөөс нь гэмгүй цагаахнаар шүдээ ярзайлган инээмсэглэв.

-Луйи бид ярилцсан байхаа. Наад гудамжны гутлаа ордонд өмсөхгүй гэж...

-Ээжээ энэ чинь хорвоогийн хамгийн эвтэйхэн гутал шүү дээ. Та миний хөлийг өвдөөсөө гэж бодоо юу?- би хушуугаа унжуулан ээждээ эрхэллээ

-Наад Доналдийн хошуугаа болиод миний өчигдөр чамд авч ирж өгсөн бор гутлыг өмс

-Ээжээ энийг чинь selfie хошуу гэдэг юм

-Луйи хэрвээ чи тэр гутлыг өмсөх юм бол би үнэхээр их жаргалтай болох болно шүү дээ- Damn it, тэр өөрийнхөө нууц карт болох "жаргалтай болно" картаа дэлгэлээ. Баяртай Vans минь сайн уу бор эвгүй гутал минь.

Би гутлаа солиод гарч ирхэд 5:10 бол байв. Ээж надруу ялалтын инээмсэглэлээ тодруулсаар зогсоно. Би түүнрүү очоод хоёр гарыг нь авч хацартаа наагаад:

-Ээжээ би таныг жаргалтай болгохын тулд юу ч хийхэд бэлэн байна- гэлээ. Харин би хэлсэн үгнийхээ үсэг болгоныг чинь сэтгэлээсээ хэлсэн гэдгээ мэдэж байсан юм.

Өглөөний цай болдогоороо л болоод дуусав. Уилиам, Кэйт, Жеорж 3 Францруу явсан учир нэг л хүйтэн хөндий байсаныг надаас бусад нь анзаарахгүй байгаа бололтой. Эсвэл зөвхөн надад л тэгэж санагдсан байх. Харри гийн хувьд өчигдөр гэртээ ирж хоноогүй байлаа. Тийм болхоор л ээж өглөөний цайг хөтөлж эмээ өвөөг тосуулхаар намайг өглөө эрт босгосон болж таарав. Харри ямар нэгэн тэнэг зүйл хийгээгүй л гэж найдхаас. Өмнөх асуудал нь намжиж дуусаагүй байхад... Аав ээж хоёр нэг нэгэнрүүгээ харахгүй байгаагаас хархад эмээгээс биш ааваас болж ээж ийм болсон бололтой байв. Хөөрхий ээж минь аавруу харах тоолондоо уйлчих шахан уруулаа хазалж байгаагын харах хэцүү байлаа. Харин тэр 2ын энэ хэрүүл эмээг хангалттай их баярлуулж байгаа бололтой бүр аавтай Швед-ийн гүнжийн талаар яриа өдөж суух нь жихүүдэс төрүүлэм. Гэхдээ хамгийн уур хүрч жихүүдэс төрүүлэм нь аав эмэгтэй сүвтэй хүний талаар сонсонгуутаа л сэргэж нүд нь гэрэлтэж ирдэг нь юм. Хайрлаж чадахгүй юм бол яах гэж гэрэлдэг юм бэ??

Харин одоо би өрөөндөө ганцаараа сууж байна. Аавын унш гэж өгсөн Эдийн засгийн номыг уншаад талдаа орж байтал хаалга тогших шиг болов.

-ОР- хэмээн арай зөөлөн ориллоо. Хаалгаар намхан, хар үстэй үсээ ардаа шуучихсан настайвтар эмэгтэй орж ирээд мэхийн ёслов- Юу болсон бэ?

-Хатан хаан, хаан хоёр таныг номын санд дуудаж байна эрхэм дээдэстээн.

-Ойлголоо одоохон очлоо.

Би урт коридороор алхаж байхдаа эмээ, өвөө 2 намайг яах гэж дуудсан талаар таамаглал дэвшүүлэхыг оролдож байв. Ээжтэй холбоотой асуудал юм болов уу? Эсвэл өмнөх шиг Харри г сэнхэрүүлэх үйл ажиллагаа юм болов уу? Таамаглал дэвшүүлэн алхасаар нэг л мэдхэд номын сангийн хаалганы урд ирчихсэн байлаа. Бурхан минь намайг ивээ.

-Хатантаан, хаантаан ханхүү Луйи ирлээ. Оруулах уу??-өнөөх намайг дуудсан эмэгтэй бас л нам хоолойгоор илтгэв.

-Оруул

Номын санд ортол эмээ нэг ном уншиж харин өвөө цэцэг усалж байлаа.

-Миний хүү Луйи өнөөдөр өглөөний хоолыг хөтөлсөнд чинь баярлалаа. Харри байхгүй яана даа гэж санаа зовж байсан юм- эмээ над дээр ирээд хацар нь дээр минь зөөлөн үнсэв. Дараа нь өвөө. Харин би гэдэг хүн инээмсэглээд л яриагаа эхлэхийг нь хүлээж зогслоо.

Өвөө цэцэгрүү шүршиж байсан усаа ширээний булан дээр тавиад хоолойгоо засхад одоо л гол сэдэврүүгээ орох нь гэдгийг мэдэв.

-Харри өчигдөр согтуудаа Парис руу нисчихсэн байна- ЮУ??????? Өмнө нь элдэв тэнэглэл хийдэг байсан ч энэ удаад арай л....... Парисын цамхагийн дээр тайчих үзүүлбэр үзүүлээгүй л гэж найдхаас

-Тэгтэл өнөөдөр Харри гийн ирээдүйн сүйт бүсгйүтэй оройн хоол идэх ёстой байдаг. тэгээд л.....-ЮУ????? сүйт бүсгүй??? Хэн Хэзээ??-Бид хэнд ч хэлээгүй байсан юм.

-Т-т-тэгээд би яах юм??- би ээрч байгаадаа бараг өөртөө ч итгэхгүй байлаа.

-Чи Харри гийн оронд өнөөдөр тэр бүсгүйтэй хоол идэх хэрэгтэй байна. Луйи

ЮУ??????????????

A/N: Hello, my friends. Зиак эхний чаптераа гаргалаа. Их л сандарч байна шүү. Хамгийн гол нь та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Алдаа дутагдал байвал нуулгүй хэлээрэй. Та бүхний бодол их чухал шүү. Өөө бас Vote, Comment, Follow. Нэг л эвээ олдогүй. Хаха баяртай :D xxoo

2 страница3 сентября 2014, 15:39

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!