Озвучивание не поддерживается в этом браузере
Энгийн.
Заа даа хийх ч даалгавар бараг алга даа гэсээр маргаашийхаа хуваарийг ялган цүнхлэв.Гэтэл утас дуугарлаа.Аваад хартал танихгүй дугаар......
Би: Байна уу?
.....:Байнаа.Би Викли байна:))
Би: За?? Миний дугаарыг хаанаас олов?
Викли: Багшаас авсыма.Чи одоо завтай байвал гараад ирээч?
Би: Би завгүй байнаа.Яах гэсэн юм?
Викли: Зүгээр л,гэрт хийх юм байхгүй салхинд гаръя гээд л..
Би: Хха гадаа цас орж байна штээ??
Викли: Гэхдээ дулаахан :))
Би: Тэгсэн ч зав алгаа.Дараа болъё
Викли: За чи дараа гэж хэлсэн шүү.Баяртай!
Би: Баяртай гэсээр утсаа салгав.Энэ одоо яах гэсэн юм болдоо чааваас гэж бодол хийх зуур "Хонгор минь хоолоо идээрэй" гэх чимээ гарлаа.Би ч идэх юмнаас буцах биш хурдхан шиг доошоо буун ширээнийхээ ард суув.
Би: Жерими ирээгүй юмуу?
Перль: Ажилтай шүүдээ.Нэлээн шахуу ажилтай =D
Би:Хэлчихгүймүү?
Перль: Одоохондоо үгүй ээ :))
Би: Зза.нээрээ удахгүй OTRA боллоо шүү :3
Перль: Харин тиймээ,бас Валентин боллоо.
Би: Юуу вээ?! Та 2 чинь 40 хүрэх гэж байж арай Валентин тэмдэглэдэг юм биш биздээ ххахах:))
Перль: Юу гэсэн үгийн бээ:)) Нэгэнт хосууд юм чинь хэдтэй байсан ч ямар хамаатай юм=]]
Би: Зза тиймдээ :D
Перль: Чи өөрөө яах гэж байна?
Би: Би яахавдээ гом бие гозон толгойлоол хха =]]
Перль: Хха зза:)) гэсээр яриа өндөрлөв.За би ч дээшээ гаръя даа хэмээн өрөө уруугаа зүглэлээ.Бодсон ёсоороо laptopоо асаан гэрийхэнтэйгээ болон Сүмбээ,Тунгаа 2той 2 цаг гаран Скайпдан унтахаар хэвтлээ.Өнөөдөр ч дажгүй өнгөрлөө шүү,маргааш яах болдоо хэмээн бодсоор нүдээ анив.
Сэрүүлэг!! (энэ надад тийм ч хэцүү санагдахаа больсон)
За босъё доо гэсээр суга үсрэн бослоо.Угаалгын өрөө уруугаа орон нүүр амаа угаах зуураа бас л өмсөх хувцасаа бодов.Цагаан майк,сул цамц,хар конверс! Угаалгын өрөөнөөсөө өөрийхөө өрөө уруу дамжин үсээ хальт самнасан болоод цүнхээ шүүрэн доошиллоо.Тэр 2 аль хэдийн бэлэн болсон бололтой.Гэрээсээ гартал тэнгэр нэг л сүүмгэр,цас орох шинжтэй жихүүн салхитай байв.Нэлээн уйтгартай өдөр болохнээ хэмээсээр машиндаа суун сургуулийн зүг хурдлав.Машинаасаа буутал сургуулийн үүдэнд Рамона,Сандра 2 байхыг харан Перльд баяртай гэж хэлчихээд тэр хоёр дээр очхоор алхаллаа.Тэр 2 ч сайн хүүхдүүд юм шиг санагдсан бөгөөд Рамона надтай адилхан стилтэй нь үнэхээр таалагддаг.Харин Санда бол үгүй ээ тэс өөр стилийн хүүхэд байлаа.
Би: Сайн уу юу байна даа??
Рамона: Юмгүйдээ.Ашгүй сургуулийн үүдэнд таарлаа шүү:))
Би: Харин тиймээ.За орцгоох уу?
Сандра: Хөөе 2оо тэрийг хардаа гэхээр нь бид 2 зэрэг эргэж харлаа.Нөгөө тэнэг охидууд биднийг зүглэн ирж байх нь тэр!!
.....: Хээе Бийз!
Би: Яасан билээ?
.....: Өчигдөр чи тэгэж хэлсэндээ харамсах болно! хэсээн ширүүн харц шидлээ.
Би: Хха харж л байя! гээд түрүүлж алхав.Тэр 2той цуг анги уруу ороод суудалдаа суув.Араас ч Викли орж ирээд хажууд суулаа.Бид 2 толгой дохин мэндлэлцэн чимээгүй суутал багш ч орж ирэн хичээлээ эхлэлээ.Энэ маягаараа 3 цагийн хичээл орсны дараачаар үдийн цайны цаг болох нь тэр.Сандра,Рамона 2 ирээд гаръя гэсний дагуу буфетлуу алхлаа.Одоо тэр охидууд яах болдоо гэсээр ортол аймшигтай ширүүн харцнууд намайг угтах нь тэр.Энэ бүгдийг тоохгүйгээр шийдэн хоолоо аваад нөгөө 2ын ширээн дээр очхоор явж байтал хэн нэгнийх нь хөл ширээн доороос гарч ирэв.Ххахаха төлөвлөгөө нь энэ юм байхдаа инээдтэй амьтад хэмээн бодсоор тэр урт хөлийг хөнгөхөн даваад гарчихав.Би ч сурсан зангаараа эргэж харан тэр зэвүүн охидлуу ирмэчихээд тэр 2ын ширээ уруу бардам гэгч нь алхлаа :)).Европ охин бүр ийм л зүйл сэтгэдэг юм байхдаа.Энэ чинь аль дээр үеийн кинон дээр гарчихсан аргаштээ хха гэж тэр 2т хэлтэл нирхийн инээлдэв.Хоолоо идэж дуусчихаад ангидаа орон сууж байтал гэнэт мөрөн дээр нэг гар тавилаа.Эргэж хартал:
Викли: Би ч чамайг тэр хөлөнд тороод уначих юм санатал харин ч бараг эсрэгээрээ байлаа шүү:)) гээд инээхээр нь тоосон шинжгүй урагшаа харав.Викли бас л сонин байдалд орон хичээл тартал нэг ч үг дуугарсангүй.Дэвтэр номоо далд хийн Рамона,Сандра 2той цуг ангиас гарав.
Сандра: За хаачих уу?
Рамона: Харин тийн.Бийз чи завтай юу?
Би:(Тэр 2той илүү дотносохоор шийдэн) Тиймээ гээд инээмсэглэв.Сургуулийн гадаа гартал Перль ирчихсэн байхаар нь гүйж очин би жаахан оройтно гэж хэлчихээд явуулав.Бид 3 Сандрагийнд очхоор төлөвлөсөн бөгөөд гэр уруу нь шууд алхав.Гайхалтай манай гэрээс холгүй юм байнаштээ гэж хэлээд өөрийхөө гэрийг тэр 2т зааж өгөв :)).Бид 3 ч бөөн баяр учир нь Рамона бид 3ых дэндүү ойрхон байв.Ямартай ч өнөөдөртөө Сандрагынд ороод цагийг зугаатай өнгөрөөхөөр шийдлээ.Гэрт нь ортол Сандрагынд хэн ч байхгүй байхаар нь өөрийх нь өрөөнд орон элдвийг ярилцан суув.
Рамона: Удахгүй ахлах сургуулиудын хоорондох сагсан бөмбөгийн тэмцээн болно.Лаура(Жошийн найз охин,хөгжөөн дэмжигчдийн багийн ахлагч) ч нэлээн баяртай байгаа даа.
Сандра: Хэлээд юухвээ!! Жош ямар нүдээр тэрийг хардаг байна аа,сохор л юм шиг байхын!
Би: Хха угаасаа тиймэрхүү охидууд таалагддаг юм байлгүй дээ.Одоо мартаад өөр банди сонирхоочээ =]]
Рамона:Яг үнэн.Нээрээ Бийз чамд таалагдааг банди байгаа юу?
Би: Та 2т л гэж хэллээ шүү.Байлгүй яахав :3
Сандра: Хэн юмбээ!! Викли юу ххаахха =]]
Би: Харри Стайлс!!!!!
Рамона: Өөөө ONE DIRECTION хамтлагийн уууууу??
Би: Тиймээ:))
Сандра: Бодит хүн хэлээчээ??
Би: Тэд нар бодит биш болж таарч байна уу?? Тэгээд тэд нар сандал эсвэл төмс юмуу?
Рамона: Хха тиймдээ!! Удахгүй энчээ тоглолтоо хийнэшт,чи үзэх юм байна тиймүү?
Би: Мэдээж! :)) Чамд таалагддаг хүн байгаа юу??
Рамона: Байхгүй ээ :P Үнэнийг хэлэхэд 5SOSийн Майки ххах :))
Би: Вооо цохь!!!! гээд инээлдэв.Сандра энэ үед бид 2ыг тэнэгүүд гэсэн харцаар харж байв:))).Энэ тэрийг ярисаар харих цаг болон Рамона бид 2 Сандрагийн гэрээс гаран гэр хүртлээ хамтдаа хэрэггүй зүйлс ярин инээлдэн алхаж байлаа.Манай гэр эхлэж таарсан учир би ч салах ёс гүйцэтгэн гэртээ орж илрээ.
Перль: Өө чи ирчихвүү:)) Ашгүй дотны найзтай болчихсхон юмуу?
Би: Аанхан:D Жерими ирсэн юмуу?
Перль: Одоо ирж байна гэнээ чи явж хоолоо халуун дээр нь ид
Би: Зза гээд гал тогоо уруу орж хоол идчихээд аяга таваг угаах санаатай сууж байтал Жерими орж ирэв.Тэрээр их л өлссөн байдалтай шууд л ширээний ард суув.
Перль: Өө чи ч бас ирчихлээ.За хоолоо идчихээд хурдхан амардаа
Жерими: Тэгнэ дээ,бүр хоолой сөөчихлөө
Перль: Аргагүй дээ :)) Бийз чи хичээлээ хий2 би энэ хавийг цэвэрлэчихье
Би: Зооз :)) гэсээр дээш гарлаа.
Энэ янзаараа өдөр хоног ч гайхалтай хурдан өнгөрч (азаар надад нэг ч муу юм тохиолдоогүй,тэр охидууд надаар оролдохоо больсон байлаа) ахлах сургуулиудын сагсан бөмбөгийн тэмцээн хаяанд ирсэн байлаа. Рамона,Сандра 2той юу өмсөж,хаана уулзаж явахаа ярилцан орондоо орон хэвтлээ.
Маргааш ч болж тохиролцсон ёсоороо Рамонаг гадаа ирчихлээ гэж залгахаар нь хальт цайгаа уун Перльд үнсүүлчихээд гарч одов.Рамонатай уулзан Сандрагынд очих зуураа тэмцээний талаар ярин инээлдсээр гадаа нь ирэн Сандраг дуудаад тэмцээн болох газар уруу чиглэлээ.Дөнгөж хаалгаар нь ортол манай сургуулийхан байх бөгөөд цугтаа заал уруу орлоо.Эхний тоглолт нь манай сургууль учир нөгөө савсаганасан юмнууд талбай дээр гаран бүжиглэх нь тэр! Бид 3 шоолсон харцаар харан сууж байтал ашгүй нэг дуусч тоглолт эхлэлээ.Ер нь энэ янзаараа орой болтол тоглохнээ гэж бодон хажууд Викли ирсэнийг ч анзаарсангүй.
Викли: Хээе Бийз?
Би: Чи энд юугаа хийж яваа юм?
Викли: Чамаас нэг юм асуух гээд?
Би: За ??
Викли: Над уруу ойртон ХЭРВЭЭ БИ ЯЛЧИХВАЛ ЧИ НАДТАЙ БОЛЗООНД ЯВАХ УУ? (хөгжөөн дэмжигч охид над уруу муухай харц шидэлж байлаа)
Би: Юу гэнээ ? солиорчихоо юу?
Викли: Гүй ээ,чамайг зөвшөөрөхөөс нааш би холдохгүй шүү!
Би: (Дахиж тэр охидуудтай орооцолдохыг хүсээгүй учир ) Ганцхан удаа шүү!
Викли: За баярлалаа гээд хацар дээр үнсэх нь тэр!!!
Зиаакк.OTRA маань улам л ойртоод байна даа тэ :3 Ямартай ч нэлээн нуршуу парт болчих шиг боллоо Sorry meee:)))


Комментарии