Озвучивание не поддерживается в этом браузере
Метросити
Алгаа тосон тэнгэр уруу харах...Төгс мэдрэмж! Эндхийн цас хэчнээн үзэсгэлэнтэй гэж бодно :) Заза оръё доо.Хүн амьтан юу гэж бодох юм билээ гэсээр дотогш орлоо.За одоо юу хийх вээ?? Пэээ би мартчихаж! Өнөө орой гарах ёстой шүү дээ.Хурдхан шиг шүршүүрт ороод нүүр амаа янзлах минь.Цаг гаран шүршүүрт орсны эцэст гарч иртэл Перль,Жерими 2 ирчихжээ.За бэлэн болох болж байна уу охин минь гэхэд нь одоохон гэсээр өрөөндөө орлоо.Хөнгөхөн крем тавьчихаад Перлийг дуудан үсээ үзүүрийг нь ороогоод өгөхийг хүсэн хар даашинз өгсөнд талархлаа.
Перль:Ххэ зүгээрдээ хонгор минь.Өнөөдөр нэлээн оройтож ирэх байх шүү.Ядрахгүй биз??
Би: Юу гэждээ.Би өсвөр насны хүүхэд шүү :)))
Перль:За тиймдэээ.
Би: Нээрээ би энэ хар даашинзийг хэзээ өмсөх юм?
Перль: Эндхийн өвөл бараг л Монголын намар гэсэн үг.Тэгэхээр сарын дараачаас л өмсөх байхдаа.Нээрээ наадхаа чи Австрали дах анхны болзоондоо өмс :")))
Би: Хха тийм юм болтлоо удах байх:"))) хэмээсээсээр хар скинни жинсээ хөх шоотой цамцтай өмсөв.Харин доогуураа ойлгомжтой цагаан конверсийн кет.Угийн сникер,,кет л өмсдөг хүн өөр юу өмсхөв:))
За гарцгаая гэсээр Жерими машиныхаа түлхүүрийг шүүрэн авлаа.Бүгд инээлдсээр машиндаа суун хөдлөв.Замдаа энэ тэрийг ярилцан хөхөрөлдсөөр нэгэн рестораны гадаа ирж зогсов.Эхлээд хоол идэх юмуу гэтэл хоёул зэрэг толгой дохив.Инээд ч хүрэх шиг :)) Өө бурхан минь яасан өндөр юм бээ тэ гээд тэр 2луу хартал үнсэлцэж байх нь тэр! Нялууун юмааа гээд хачин царайлтал өөдөөс харж инээснээ хоёул гараа өгөв.Юууу вээ арай хөтлөлцөх гээд байгаам бишүздээ?? Бас л хоёул зэрэг толгой дохив.Ззза хэмээсээр гарнаас нь хөтлөөд дотогш орлоо.Ингээд л би жаахан хүүхэд болчихлоо :))) Тэд үнэхээр төгс хосууд.Ийм аав ээжтэй болно гэдэг миний хувьд бас л азтай хэрэг.Жерими ресепшн дээр очоод ширээ захиалснаа хэлэхэд шууд биднийг дагуулан хамгийн захын цонхны хажуу дах гоёмсог ширээн дээр аваачив.Хоолоо захиалчихаад хүлээх зуураа:
Би: Нээрээ та ямар ажил эрхэлдэг юм бэ?
Перль: Чамд хэлээгүй бил үү? Би орчуулагч Итали,Герман,Франц,Англи хэлний :))
Би: Пөөөөх :O Та яаж тийм их хэл сурдаг байнаа?
Перль: Ххэ тэгээл :))
Би: Харин та Жерими?
Жерими: Перль чамд хэлж болохгүй гэсэн :P
Би: Яааагаад вээ Перль?
Перль: Чи жаахан хүлээх л болждээ :))
Би:Зза :)) гэж ярилцаж байтал хоол ч ирчихэв :))
Идэж дуусаад гартал харанхуй болжээ!! Бурхан минь шөнийн Сидней юугаар ч хэлэмгүй үзэсгэлэнтэй юмаа!!!Амаа ангайн зогсож байтал ардаас Жерими явах уу хонгор минь гэсээр гарч ирлээ.Би хараад зогсоод байлтай нь биш,за гэсээр машиндаа сууцгаав.Бид бараг шөнөжингөө энэ тэрүүгээр аялав.Өндөр хөгжилтэй орон цаанаа өөр юмаа.Хэдий нам гүм ч гэлээ бүх л газар ажилж байх юм.Гайхалтай.Бид харих замдаа:
Перль: Нээрээ хонгор минь чиний бичиг баримт цэгцэрсэн.Чи албан ёсоор бидний хүүхэд болсон :)) Хатагтай Хүүд!! Бийзус Свон Хүүд!
Би: Сайхан сонсогдож байна Хатагтай Перль Хүүд :))
Перль: Ноён Хүүд бид гэр уруугаа ойртож байна уу?
Жерими: Одоохон Хатагтай Хүүд гэхэд нь бүгд тэсэлгүй инээлдэв.Аз жаргалтай байна.
Перль: Бас бид чиний сургуулийг олсон.Норвест Христиан Коллеж!
Би: Өө тэнгэр минь эээээ!!! /Люк,Кал,Маяки 3ийн сурч байсан сургууль шүү дээ/ Үнэхээр гайхалтай.Би сурахад бэлэн байна :)
Перль: Ашгүй дээ :))
Би: Хэзээнээс эхэлж сурах билээ?
Перль: Маргаашнаас!
Би: Өөөө одоо 2 цаг болох гэж байна.Эртхэн шиг очихгүй бол өглөө сэрэхгүй нээ :P
Перль: Чи хичээл дундуураа орох болно хонгор минь :))
Би: Тэгээд бас надад хичээлийн хэрэгсэл,олигтой хувцас байхгүйшт :(
Перль: Чи намайг тэрийг тооцоолоогүй гэж бодоо юу? Дахиад л өрөөн доторхоо сайн шалгах хэрэгтэй болохнээ.
Би: Оо гошшш.Таны гэнэтийн бэлэг ч дуусахгүй юмаа *_*
Перль: Хэзээ ч! :))
Бид 2 цагтай уралдан гэртээ орж ирлээ.Хамгийн түрүүнд би сайхан амарцгаагаарай хайртай шүү гэсээр дээшээгээ гүйлээ.Мэдээж яагаад гэдгийг ойлгож байгаа байх:)) Шүүгээгээ ухлаа 4,5 тортой хувцас,цүнх,хичээлийн хэрэгсэл цөм бүрэн.Нээж үзтэл миний загварын хувцаснууд!!! Нүд минь орой дээр гарах дөхөв.Тэр үнэхээр мэдрэмжтэй юмаа.Сүүлийн торыг нээн үзтэл Nike Air Mag!!!! Энэ чинь миний монголд байхдаа мөрөөддөг байсан гутал байнашт.Ийм амархан миний гарт орчих байсымуу :3 хэмээн хашхирах нь холгүй байв.Мэдээж хажууд нь кетнүүд байх нь тодорхоЙ :P Зза унты өглөө хичээлтэй.Ямар хүүхдүүд байх болоо,бас би сандраад яриж чадахгүй бол яаана гэх битүүхэн айдастай орондоо орлоо.Учир нь би англи хэл дажгүй мэддэг ч тийм сайн биш,сандрахаараа бүр таг болно шүү дээ.Өглөө болжээ...
Перль: Сэрээрэй охин минь гээд хацар дээр үнсэв.
Би: Өө би унтчихаж.. Цаг хэд болж байна?
Перль: 8. Цагийн дараа хичээл чинь эхэлнэ.Тэгэхээр чамд 2 цаг байна охин минь босч өөрийгөө янзал.
Би: За тэгий :)) гээд бослоо.Гадаа бүрхэг байх чинээ?? За ямартай ч явж нүүр гараа угаая гэсээр угаалгын өрөө уруу зүглэлээ.Нүүр гараа угаах зуураа ямар хувцас өмсөх вэ гэдгээ бодоод амжлаа:)) Саарал Ramones ,энгэр нь задгай сул цамц,саарал ванс мөн богино куртик :3 Өрөөндөө орон хөнгөхөн кремдээд (угаасаа өөр будаг хэрэглэдэггүй :P ) үсээ том том долгионтой задгай тавиад өрөөнөөс гаран гал тогоо уруу алхлаа.Гялс цайгаа уучихаад нөгөө 2той цуг машинд суулаа.Нээрээ өчигдөр Тунгаа,Сүмбээ 2 уруу залгаж чадсангүйшт :( за сургууль дээр очоод залгачихъя хэмээн бодсоор явтал сургуулийн гадаа ирлээ.Яасан ч хурдан юм!! Машинаас буун Перльтэй цуг сургууль уруу оров.Жеримитэй орвол хүүхдүүд намайг ээж аавдаа эрхэлсэн эрхийн балай гэж бодно.Үнэхээр том,гоё сургууль юмаа.Ашгүй хонх дуугарах болоогүй байна.Гялз ангидаа ороод суучихъя.Ангийн гадаа ирлээ.Амьсгаагаа чангалан зогсов.Перль хаалгыг татаж орж байгаа багшийг нь дуудлаа.Ашгүй ангийх нь багш бололтой.Бүх учрыг хэлээд намайг үнсээд ангидаа ордоо би явлаа.Тарахаар чинь ирье гээд зогсов.Дахин гүн амьсгал аваад багшийг даган оров.Хүүхдүүд гайхсаар л... Бурхан минь австрали хөвгүүд ямар ч царайлаг юм :3 Багш нь намайг танилцуулаад хамгийн хойно нэгэн хөвгүүний хажууд суухыг хүсэв.Тэр ч үнэхээр царайлаг юмаа.Бас их ширүүн харцтай юм.Ээ ийм хэцүү байсыму?? гэж өөртэйгээ ярилцсаар байтал хонх дуугарав.Би ч хурдхан босоод явах гэтэл араас нөгөө хөвгүүн гарнаас минь татаад намайг Викли гэдэг.Чи эрлийз юмуу?? гэж асуухаар нь гацаад Ти-титиймээ гэж араЙ гэж хариулав.Тэр ч инээмсэглээд мэдсымаа гэв.Хурдхан шиг гараа татаад урагш харан алхлaa


Комментарии