1 страницаОпубликовано: 25.10.2023. 19:33
100

Озвучивание не поддерживается в этом браузере

Орхи.

Би Монголд амьдардаг.Төрснөөсөө хойш 16 жилийн нүүрийг үзэж байна.Харин FANGIRL болоод 3 жил.Тиймээ энэ 3 жил миний амьдралын хамгийн сайхан,амьдрах хүсэл,зорилгыг чинь тодорхойлсон чухал мөч.Бусад охид шиг KPOP нтр огт сонирхохгүй дан европ хамтлаг дуучид.Тэр тусмаа ONE DIRECTION болон 5SOS гэх хөвгүүдийн хамтлаг.Монголд нэг их алдаршаагүй энэ хамтлаг л миний зүрх сэтгэлийг бүтэн болгодог.Алдаршаагүйдээ тэр үү шүтэн бишрэгчид цөөхөн.Гэвч дэлхийн хэмжээнд бол тэдний шүтэн бишрэгчид хамгийн их.За энэ ч яахав.Би жирийн л нэг амьдралтай энгийн охин.Дотны 2 сайн найзтай бөгөөд тэр 2тоо бүхнээ зориулж бүх амьдралаа хамт өнгөрөөхийг хүсдэг.Үргэлж Лондон хотод амьдрахыг хүсэж ирсэн.Тиймээ би бол Aриунсолонго.Биний дотны найз бол Нарантунгалаг,Сүндэрьяа.

-Соко'S пов-

Сэрүүлэг!!!!

Хараал идэг дахиад 5 мин гээд буцаад унтахаар болов.За ерөөсөө болье хоцорчих байх гээд босохоор шийдлээ.Эхний цаг юу билээ?? Ээ бурхан минь Уран зохиол! Аймшигтай багш уйтгартай хичээлийн төгс зохицол.Азаар даалгавраа хийсэн минь яамай гэж бодсоор хувцасаа өмсч л дуусав.Хувцас ч гэж дээ дүрэмт хувцас -_- Бусдаас өөрөөр хувцаслах дуртай миний хувьд новшийн мэдрэмж.Ингэж тэгсээр байтал явах цаг минь болов.Гадуур хувцасаа өмсөөд гартал ямар ч хүйтэн юмбдээ(Тиймээ,энэ өвлийн улирал).Дөнгөж гараал хальтарч унах нь тэр! Факккк хурдхан энэ Монголоос зайлах минь хэмээн үглэсээр сургууль уруу ортол Тунгаа юу юугүй орилов.

Тунгаа: Новш гэж,чи жаахан эрт босож болохгүй нь уу ?

Би: Яаачваа?? Хичээл ороход 10 мин дутуу байна штээ!

Тунгаа: Тэгээд нөгөө аашт чинь аль хэдийн ангид ороод ирчихсэн.

Би: Өө зза хурдан анги уруу явъя!

Ангид орлоо.Ааш муут муухай харах нь тэр :( .Гэсэн ч сурчихсан хойно хамгийн арын суудалд очиж суулаа.Нөгөө л нэг уйтгартай лекц.Тунгаа бид 2 ч 1Dгээ бодон суулаа.Гэнэт

Багш: Тэр арын 2 бас л нөгөө гадаад залуучуудаа бодож сууна уу?

Тунгаа: Үгүй ээ,багшаа гэтэл хяламхийчээд яваад өгөв.Чиний бодож байгаа зөв.Багш маань 1Dд үнэхээр дургүй.Яагаад гэдгийг хэн ч мэдэхгүй.Бид 2г зүгээр гадаад төрхөнд нь болдог гэдэг юм.Сонин хүн шүү.Энэ янзаараа хичээл дуусах боллоо.

Тараад....

Сүмбээ: Юу хийцгээх үү?

Тунгаа: Зза нөгөө газраа оръя! гэсээр явцгаав.Нам гүм кафе:))

Дотор нь ороод....

Тунгаа: Ёооо тэр муу яагаад манай 1Дг -_-

Би: За тайвшраа тэрийг тэгэж хэллээ гээл тийм болчих биш!

Тунгаа: Тиймдээ,за тэр яахав хурдхан төгсөөд Лондон уруугаа явхымсан!!!

Би: Хэлээд юухэв.Лондон биш юмаа гэхэд европын л нэг орон!

Сүмбээ:Яагаад солонгос байж болохгүй гэж??

Тунгаа Бид 2:Дуугүй бол!!!!!!!!! Тиймээ Сүмбээ бид 2оос өөр сонирхолтой улаан KPOPчин -_-

Сүмбээ: Зза гэсээр дуугүй болов.

Энэ тэрийг ярилцаж суусаар байтал цаг нэлээн явжээ.Харих цаг болж кафенаас гарцгаав.За харьцгааядаа гэсээр тал тал тийшээ салан одлоо.

-Соко's пов-

За байз.Энэ 2т Австрали явах болсон тухайгаа яаж хэлдэг юм билээ.Бүр тэндээ амьдархаар явж байгаа шүү!

(Өчигдөр нь

Ээж: Солонгоо чи чинь гадаадад суръя гээд орилоод байдаг бил үү?

Би: Тийн,тэглээ гээд тоодог биш!

Ээж: Австрали яажын?

Би: Та гэнэт юу яриад байгаан?

Ээж: Аавын чинь дүү нар өчигдөр над уруу залгасан

Би: Ямар аав? (Ингэж асуухаас ч өөр аргагүй.Одоо байгаа аав минь миний хойд эцэг.Гэхдээ намайг яг өөрийхөө хүүхэдшиг хайрлаж өсгөсөн.Харин миний аав намайг 6 сартай байхад минь нас барсан :"( )

Ээж: Би чамд жинхэнэ аавын чинь нэг дүү хүүхэд гаргах чадваргүЙ,гадаадад амьдардаг гэж хэлж байсандаа,өчигдөр чамайг авах гэж ирсэн юм байх.Төрсөн ахыхаа хүүхдийг би өсгөмөөр байна гэж хэлсэн

Би: Юу вээ??? Өдий олон жил намайг гээгүй хүмүүс том болсон хойно минь ингэлээ гэж үү?? Би лав явахгүй

Ээж: Уул нь ч чамайг төрөнгүүт өөр дээрээ авна гэхэд нь би өгөөгүй юмаа :((

Би: Тэгсэн ч гэсэн,одоо надаар яах гээд байгаа юм?

Ээж: Одоо л чиний дэлхий ертөнцтэй танилцаж,сурч боловсрох нас тэгэхээр тэр эгчийн чинь ч зөв байж магадгүй

Би: Та тэгээд намайг өгч явуулах гээд байгаа юмуу?

Ээж: Үнэнийг хэлэхэд чамайг төрсөнөөс чинь хойш тэр хүн чиний дэргэд шахуу байсан чамайг сайн мэднэ,тийм л болохоор би түүнд итгэж чиний л төлөө чамайг өгч явуулмаар байна. ( Аргагүй дээ миний ирээдүйн л төлөө ээж минь ингэж хэлсэн байх мөн би гадаад явъя гэж байнга үглэдэг)

Би: Зза би тэгээд ядаж тэр хүнтэй уулзаж болно биздээ?

Ээж: Мэдээж шүү дээ! Тэр эгч чинь одоо ирж яваа:)

Би:Пээ,шуурхайм бээ!!

Цагийн дараа....

Надтай усны дусал мэт адилхан эгч орж ирэв.Над уруу их дулааханаар инээмсэглэж байх юм.Тэр эгчийг Сувд гэдэг гэнээ

Сувд эгч: Сайн уу?

Би: Сайн сайн байна уу? хэмээн мэндэлсээр ширээний ард ээж бид 3тай суув.2 цаг гаран ярилцсаны эцэст би явахаар шийдэв.Учир нь тэр эгчийн хэлж буй үг,хийж буй үйлдэл бүр нь миний төлөө болохыг анзаарсан юмдаа. )

За ямар ч байсан сарын дараа явах юм чинь учир олдох байлгүй дээ.Үнэхээр сайхан байна.Австрали!!!! 5SOSтой уулзах боломж нэгээр нэмэгдлээ.Би ч азтай юмаа!!!! Даанч энд биЙ болгосон амьдрал минь намайг хойш зулгаана.

Анхных болохоор жаахан туршлага муу байгаа :P Дараагийн парт маргааш:))

Комментарии

0 / 5000 символов
Пока нет комментариев. Будьте первым!