Бүлэг 6: Бүргэд, Арслан, Дорго, Могой
Галт тэргээр явсаар байгаад буух цаг болсныг ч мэдсэнгүй. Нэг шөвгөр царайтай цагаан үстэй хүү харин бидэнд буух ёстойг сануулсан юм. (Хожим тэр хүүг Драко Малфой гэдгийг мэдсэн юмдаа) Бид ч нөмрөгөө хурдхан өмсөөд гартал жирийн хүнээс бүх юмаараа 2 дахин том, бавайсан сахалтай эр хүүхдүүдийг дагуулан завинд суулгаж байв. Би хоосон завь олоод суутал (Дараа нь бүгдэнгийнх нь нэрийг мэдсэн юм) Деан томас, Сүсан Бөнэс, Антони Голдстэйн, Теодор нөтт нар хажууд ирээд суучихлаа. Эмили Крис 2 хаачсын бүү мэд. Завиар хэсэгхээн зуур явчаад Хогвартс гэх шилтгээний өмнө ирлээ. Шилтгээний үүдэнд өнөө бавайсан сахалтай эр биднийг орхин шилтгээн рүү ороход нь зөрөөд дөрвөлжин нүдний шилтэй, час ногоон нөмрөгтэй, харц нь яг биднийг "Ямар буруу зүйл хийлээ дээ" гэж бодуулах шиг эмэгтэй шидтэн гарч ирснээ "За та нар намайг дагаад яваарай" гэв. Бид яг дагаад ортол манай Махотокорогийн их танхимаас шал өөр 4 урт ширээтэй, адар нь одоор бүрхэгдсэн гайхамшигт өрөөнд орж ирцгээв. Өнөө нүдний шилтэй шидтэн "Одоо та бүхэн хуваарилах ёслолд оролцоно. Манай сургуульд Гриффиндор, Слизерин, Равенклав, Хаппелф гэсэн дөрвөн тэнхим байдаг. Тэдний алинд нь орохыг хуучин бүрх шийддэг юм" гэснээ маш олон оёдолтой, бараг өнгөө мартсан юм шиг бүрхийг тэр эмэгтэй авчирав. Гэнэт малгай чангаар ингэж дууллаа.
Харахад би муухай ч гэсэн Харааж загнах хэрэг байхгүй Харин надаас ухаантай малгайг Хаанаас та нар олохгүй шүү Бүрх, бортого, тоорцог малгай
Бүгд л надаас сайхан нь маргаангүй. Үнэхээр надаас ухаантай аваас Өөрийгөө би идэхээс ч буцахгүй. Бодлыг чинь би нэвт харнам Болгоомжгүйтэж битгий нуугдаарай Хэрэв намайг өмсөх л юм бол
Хэнтэй суралцахыг чинь хэлээд өгөмз
Эр зоригтнууд сурдгаараа алдартай Энэхүү Гриффиндорт ч орж болно Тийм хүмүүс хүчтэй, алдартай
Тэгээд ч эелдэг байдаг юм
Ажил хөдөлмөрөөс айдаггүй хэн ч Ашид Хаппелфд холбогдох болно Чинхүү үнэнч чанартай хүмүүс л Чигээрээ зүтгэх тэсвэртэй байдаг
Уураг тархи чинь зүгээр бол
Уншиж мэдэхийг хүсдэг бол Хошин зантай мэдлэгтэй бол
Хойшлуулалгүй Равенклавыг зорих хэрэгтэй
Магадгүй зарим нь Слизеринд очоод Мадаггүй андаа олж авна
Овжин зальжин хэн ч гэсэн Огт эргэлзэлгүй тийшээ явна
Айх хэрэггүй өмсөөд үз
Амдах тавиланг чинь үнэн хэлэмз
Итгэлтэй гарт орсон шүү та нар
Ингэж өөр юу ч чадахгүй Өргөж буулгах гаргүй ч гэсэн Өөрөөрөө би бахархдаг.
Ингэж дуулангуут дээд ангийхан бүгд алга ташлаа. Дараа нь ногоон жанчтай эмэгтэй Хүүхдүүдийн нэрийг чангаар дуудаж бүрх малгайг өмсгөнгүүт бүрх малгай 4 тэнхимийн аль нэгийг хэлж байв. Миний сонссоноор бол
Сүсан Бөнэс-Хапелф
Мэнди Броклэхурст-Равенклав
Невилль Лонгботтом-Гриффиндор
Драко Малфой-Слизерин
Симус Финниган-Гриффиндор
Падма Патил-Равенклав
Хермионе гранжер-Гриффиндор
Лиса Турпин-Равенклав
Эрние мкмиллан-Хапелф
Рон Вийзли-Гриффиндор
Парвати патил-Гриффиндорт тус тус хуваарилагдав. Тэгээд хүүхдүүдийн нэрийг дуудаад явж байтал Харри Поттер гэх дуулдлаа. Нөгөө бидний Дэлхийн түүх хичээл дээр үздэг Амьд үлдсэн хүү миний өмнө гараад ирлээ. Түүнийг хараад би нэг зүйлийг санав. 9 3/4 тавцангаар өнөө улаан үстэй хүүтэй цуг гардаг нүдний шилт байна шүү дээ. Алдарт Харри Поттер ч бүрх малгайг өмслөө. Малгай Слизерин гэж Харри Поттерт шивнэх шиг надаа дуулдав. Харин Харри Поттер нүдээ тас аниад толгойгоо сэгсрээд л байсан чинь малгай Гриффиндор гэж чих дүлийрмээр чангаар ориллоо. Хэдэн хүүхэд малгайг өмссөний дараа Крис Файтли гэтэл Крис гарч ирээд малгайг өмслөө. Малгай түргэхэн гэх шиг Хаппелф гэчлээ. Дараа нь Эмили Пинк гэж өнөө ногоон нүдтэй эмэгтэй хүн хэлэв. Эмили малгайг өмстөл түүний ягаахан хацар илүү ягаарч, нүднийх нь цаанаас бүх ертөнц харагдтал гэрэлтэх шиг надад харагдлаа. Би ч хуваарилах ёслолд оролцож байгаагаа ч мартсан байхад малгайн орилох дуунаар ухаан орчихов. Малгай ахин Хаппелф гэж орилсон байлаа. Дараа нь өнөө эмэгтэй Феникс Старт гэж намайг дуудав. Би ч сандран гараад малгайг өмстөл малгай надад ингэж шивэгнэлээ.
Чи бол их зоригтой, ухаантай, овжин, үнэнч. Аль ч тэнхимд орохоор юм байна. За яахав чамайг сайн увидастан болгохын төлөө Хаппелф-д оруулдаг юм билүү гээд ХАППЕЛФ гэж бүр чангаар ориллоо. Би бараг ухаан алдахад 1л шат дутуу байсан байхаа. Би Хаппелфын ширээнд очиж Эмили Крис 2-ын хажууд суулаа. Хуваарьлах ёслол дуусч яг манай Хирата багш шиг урт сахалтай, улаан жанч болон улаан бүрхтэй, дугуй нүдний шилтэй хүн гарч ирснээ.
-Тавтай морилоорой! Хогвартсд тавтай морилогтун. Цайллага эхлэхээс өмнө би хэдэн үг хэлэх гэсэн юм. Энэ үг бол: Дүйнгэ, Хөөс, Үлдэгдэл, Мэх. Та бүхэнд баярлалаа.
Ингэж хэлэнгүүт 1-р ангийхан инээцгээж, дээд ангийхан алга ташлаа. Дараа нь тэр урт сахалтай хүн
Намайг Альбус Дамблдор гэдэг. Харин сая та нарын нэрийг дуудаж бүрх малгай өмсүүлсэн хүн бол Профессор Минерва Мкгонагалл. Хувирах хичээлийн багш ба Гриффиндор тэнхимийн эрхлэгч. Миний ард сууж байгаа хүмүүс бол ... За би баруунаас зүүн тал руу дуудая. Энэ бол Рубэус Хагрид. Манай сургуулийн харуул. Харин энэ Филч болон түүний муур Хатагтай Норрис. Филч бол сургуулийн манаач. Харин энэ хүн бол Профессор Филиус Флитвик. Тарни хичээлийн багш ба Равенклавын эрхлэгч. Энэ хүн бол Помоно Спроут. Ургамал судлалын хичээлийн багш ба Хаппелф тэнхимийн эрхлэгч. Северус Снейп. Манай сургуулийн уусмалын хичээлийн багш ба Слизериний эрхлэгч. Харин энэ хамгийн зүүн талын толгойдоо ороолттой хүн бол Хар урлагаас хамгаалах хичээлийн багш Профессор Күйррэсс Кваррелл.
~~~~~~~~~~~~~~~~~~~
Бид нар хоолоо идчихээд тус тусын багийн ахлагч нарыг даган тэнхим рүүгээ явцгаалаа. Манай тэнхимийн ахлагч бол 4-р ангийн Седрик Диггори юм. Бид тэнхимийн үүдэнд ирэхэд Седрик
-За манай тэнхимийн нууц үг бол Мандрикийн хашгираан. гээд нууц үгийг үүдний зурганд хэлтэл зураг хажуу тийш болж том хонгил үүсэв. Хонгилоор явсаар байгаад Хаппелфын их өрөөнд орж ирлээ. Тэнд бүх юм нь шав шар. Хойморт шар зуух байх бөгөөд эргэн тойронд нь баахан шар буйдангууд. Баруун талд урт шар ширээ байх бөгөөд ард нь зөөлхөн сандал тавьжээ. Седрик ахлагч
-За Хаппелфын сурагчид бүгд Хаппелф ID авдаг юм. Одоо та нарт тарааж өгье. Энэ жил манай тэнхимд 11 сурагч орсон биздээ. Жастин Финч Фэтчлэй ID-гаа аваарай. Гэсээр миний нэр дуудагдлаа. Седрик
-За Феникс Старт аваарай. Би Диггори ахаас ID-гаа автал тэрэн дээр (Зургийг оруулав)

Миний ID карт бусдаас их өөр байлаа. Учир нь миний төрөл Анимаг гэж бичсэнийг хажууд байсан Сүсэн харангуутаа. Хөөх чи анимаг юм байна шдээ. Феникс. гэж уулга алдав. Би ч Сүсэнээс холдож Седрик ах руу очин
-Яаж миний бүх юмыг ингэж мэдсэн юм бол хэмээн асуулаа
-Яахав дээ. Дамблдор Хаппелфын бүх хүүхдүүдийн мэдээллийг 8-р сарын 25-нд авдаг юм. Чи нээрээ ч их гоё юмаа. Анимаг болоод л.
-Анимаг болох чинь нээх сүртэй зүйл биш шдээ. Махотокорогийн тал нь анимаг болж чаддаг.
-Хоо
-Нээрээ Седрик ахаа. Яагаад миний ID дээр намайг цэвэр цуст гэсэн байгаа юм.
-Аан Хогвартсаас өмнө чи Махотокород сураад бүр анимаг болж чаддаг юм чинь цэвэр цуст гэсэн байхгүй юу.
-Ойлголоо. Седрик ах гэнэт цагаа хараад хүүхдүүдэд
-За хөвгүүд намайг дагаад яваарай. Хөвгүүд дагаж явцгаав. Седрик ах 2-р давхарт гарч ирээд дахин цагаа харангуутаа
-Энэ өрөөнд Эрние Мкмиллан, Жастин Финч Фэтчлэй, Зачариас Смит, Вэйнэ Хопкинс нар амьдрана шүү. Харин Крис Файтли, Феникс Старт 2 гуравдугаар давхарт 4-р ангийхантай хамт амьдарна. Крис бид 2 гуравдугаар давхарт гараад орондоо ороод л хэвтээд өглөө. Манай өрөөнд Седрик ах болон Кинг Брүүк гэх ах байдаг ажээ.
Миний зохиолыг цаг заваа гарган байж уншсанд баярлалаа.
Зохиолч: NicDor McVik
Дараагийн бүлэг хүртэл ТҮР БАЯРТАЙ.

