Бүлэг 8: Тэврэлт
Бид ч төлөвлөгөөнийхөө дагуу Хагридынд очиж хэдэн мэдээлэл авлаа. Одоо бидний сайн мэдэж байгаа зүйл бол
1. Азкабанд хэдэн ч насны хүн хоригдож болно
2. Тэр ургамлаар хүнийг хувилгах уусмал бэлтгэх гэж байсан юм чинь ургамлыг хулгайлсан хүн нь алуурчин болж таарч байгаа
3. Шүүх хурлаар өмгөөлөх талд найзууд нь байж болно
Эмили P. O. V.
Өнөөдөр бол шүүх хурлын өмнөх өдөр. Би маш их айж байна. Бүр 2-р ангидаа Маагл сургуулийнхаа нэг сахиллагүй хүүхдийн духыг нь цоолоод аав ээж хоёрыг сургууль дээр ирж байна гэхэд нь ч ингэж сандарч, айж байгаагүй. Хогвартсаас хөөгдөөд Хогсмидийн буудалд байгаа тул мөнгөгүй болчихлоо. Ямартай ч Пеникс рүү захиа бичихээр шийдэв. Хажуу талын өрөөний Роза эгчээс цаасны өөдөс болон хатах гэж байгаа өдөн үзэг гуйж аваад үзгээ хатахаас нь өмнө захиагаа бичиж эхлэлээ.
Хайрт Пеникс минь. Чи маргааш шүүх хурал дээр ирэх үү? Хэрэв чамайг байвал би сандрахаа больж магадгүй. Миний үзэг хатах гээд байгаа тул чамд ганц л зүйлийг хэлье. Би тэр ургамлыг хулгайлаагүй шүү. Ингэж бичихэд миний нулимс бөмбөрч цаасаа хунирилдуулчихлаа. Буудлын уулиар захиагаа явуулчаад хурдхан өрөөндөө ороод нэг ном уншив. Тэр номны гарчгийг хараагүй ч миний дотор ном уншаад жоохон ч гэсэн хөнгөрчихлөө. Дараа нь мөнгөө тоолов. Одоо надад яг 3 кнат 2 сикль үлдсэн байлаа. Тэгэхээр би 30 минут л буудалдаа байх мөнгөтэй. Өөдрөг байна шүү гэж өөртөө тушаагаад юмнуудаа баглалаа. 30 минутын дараа өрөөгөө хүлээлгэчхээд хий дэмий Хогсмидоор холхилоо. Гэвч гай газар доороос гэж нэг харуул хүрч ирээд чи харваажын 13 хүрээгүй хүүхэд байна гээд намайг чирээд бүр Хогсмидоос хөөчхөв. Намайг Бладжер цохиосой билээ. Би Хагридынд хэсэг зуур байж болох байсан юм байна шдээ. Хагридын байшин чинь Хогвартсын бүсэд ордоггүй. Ёоо би яагаад ийм тэнэг юм бэ? гэж өөрийгөө баахан хараагаад Хагридынх руу алхлаа. Өдрийн 12 цаг болж байсан болохоор алхахад сайхан байв. Гэхдээ би энэ нарыг энэ модыг ер нь бүх зүйлийг дахин харахгүй. Үүрд Азкабанд байна гэхээр дотор харанхуйлна. Хагридын овоохойг хараад маш их баярлаад гүйхээрээ очоод үүдийг нь тогшив. Хагрид онгойлгоод Ямар сонин хүн бэ? Эмили байна. Дотогшоо орооч гэж уриалгахан хэлэв. Би дотор ороод учир явдлаа Хагридад тайлбарлалаа. Хагрид харин баргар царайлаад Уг нь ч чи буруугүй юм байна шдээ. Нээрээ өглөө Пеникс Крис Седрик нар ирээд Азкабаны талаар баахан зүйл асуусан. Би ч гайхан та надад ганц захиа Пеникст хүргээд өгч болох уу? гэж асуув. Хагрид ч зөвшөөрөн захиаг минь аваад Хогвартс руу зүглэлээ. Би энэ хооронд нь Хагридынд байсан нэг номыг авч уншихад дотор улам харанхуйлна. Тэр ном Азкабаны тухай байсныг нь яана. Номыг байсан газарт нь хийгээд Хагридын шүд хугалам гөөхийг идэв. Удалгүй Хагрид Пеникс хоёр орж ирлээ. Би Пениксийг хараад ямар их баярласан гээч. Бид хоёр тэврэлдээд л тэврэлдээд л байв.
Пеникс P. O. V. BACK 9:00-13:00
Хаппелфын танхимдаа орж байгаад "Сонирхолтой юм бүхэн Сонирхолтой" гэсэн ном уншиж байгаад нэг сонин багажны талаар мэдээлэл олов. Тэр багаж бол цаг хугацаагаар буцаж болдог жижиг цаг юм байна. Гэвч олигтой мэдээлэл номон дээр алга байлаа. Уг нь тэрүүгээр ухраад Эмилиг буруугүй гэдгийг нотолвол ч...... Өнөөдөр 2 дохь өдөр болохоор би орой 17:00 цагаас л завгүй болох тул Дамблдорын өрөө рүү явав. Дамблдор угаасаа надад миний номын сангаас хэдэн ном аваач. Чамд хэрэг болно би мэдэж байна гэж хэлсэн билээ. Дамблдорын өрөөний үүдэнд ирээд хаалгыг нь тогштол Онгорхой гэх танил хоолой сонсогдлоо. Би ч онгойлгоод Сайн уу? Ноён профессор оо. Гэж мэндлэв. Дамблдор хариуд нь Сайн сайн. Ноён Пеникс та өнөөдөр хичээлгүй билүү хэмээн хариуллаа. Би ч Өнөөдөр би 17 цагаас л Уусмалын хичээлтэй. Ингэж хэлэх зуураа тэнэг Снейпын хичээл өнөөдөр орно. Яаж Снейпыг бүхэл бүтэн 2 цаг тэвчих вэ? Гэж бувтнахыг Дамблдор сонсчихсон юм шиг "Аан Снейп орох юмуу. Тэр ч сайхан ааштай ч хүн биш дээ. Нээрээ май. Энийг би чамд зориулж авсан юм. Гол нь маргааш надад өгөөрэй. Ганц л өдөр музейгээс гуйсын" гээд жижиг бэлэгний хайрцаг өгөөд дараа нь "Аа нээрээ энэ 25 номыг би чамд амалснаараа өгч байна. Би чамаас номнуудаа эргүүлж авахгүй ээ. Чиний оюун ухаанд цэнэг болог" гээд 25 хуучны номнууд надад өглөө. Цэнэг болог гэдэг үг надад Снейпыг уучил гэх үг шиг сонсогдов. Би ч профессорын өрөөг орхиод ном болон бэлэгтэйгээ их танхимдаа ортол Крис сууж байлаа. Крис ч намайг харангуутаа Би Азкабаны тухай ном уншаад сууж байна хэмээн хэлэв. Эмили ч энэ газарт орно гэхээр ч. Үнэн харгис шорон юмаа гэж ойрын үед дандаа баргар дуугардаг болсон хоолойгоороо хэлэв. Би ч
-Бид ч хичээнэ дээ. Маргаашын шүүх хурал сайнаар л эргээсэй гэж хүсч байна гэж хэлж байхдаа бэлгийг онгойлготол өнөө цаг хугацааг ухраадаг цаг гараад ирэв. Би ч маш их баярлаж Крисд учрыг хэлтэл тэр Гайхаад л байв. Бэлэгний хажууд захиа байв. Түүн дээр
Мэдээж энэ хэрэг болно. Зүгээр л нэг сануулга өгөх гэсэн юм. Цаг хугацаагаар буцчаад өөртэйгөө битгий таараарай. Бас 1 эргүүлэлт 1 цаг ухраадаг. Тэгэхээр бараг 50 удаа эргүүлнэ гэсэн үг. Амжилт.
гэсэн байлаа. Би цагаа хүзүүндээ зүүгээд Крисээс цаг хугацаагаар буцах уу? гэтэл тэр "Үгүй ээ. Би цаг хугацаагаар аялахыг зүүдэндээ ч мөрөөдөөгүй. Чи л яв" гэв. Тэгээд л цагаа 50 эргүүллээ. Гэнэт би Уусмалын хичээлийн өрөөний үүдэнд ирсэн байв. Эмили надтай зөрөхдөө "Оо Феникс чи чинь сая Математикийн хичээлд ороо биздээ" гэж инээмсэглэл тодруулан ярив. Би
-Аан гэдэс эвгүйрхээд 00 хайгаад л...
-За юувдээ. Энд хэзээ 00 байдаг байсан юм. Би харин Снейпын нэг ургамлыг оруулж өгөх гээд л. Проф Флитвик тэр ургамлыг түр зээлээд намайг оруулаад өг гэсэн юм.
Би юу ч дуугаралгүй байж байтал Эмили Снейпын өрөө ороод ургамлаа тавьчаад гарч ирээд Заза баяртай гэлээ. Тэрний дараа 2-р ангийн Библ Кэйп Ургамал судлалын өрөө ороод өнөө алдагдсан ургамлыг хулгайлахыг би саваагаараа бичиж авав. (Библ намайг хараагүй бөгөөд саваагаар бичнэ гэдэг нь ухаалаг утасны камер дээр нь тавьж бичлэг хийж байгаа гэсэн үг) Цагаа нөгөө тал руу нь 49 эргүүлэхэд (Саяжингаа Эмилитэй ярьж саваагаараа бичиж байжаагаад 1 цаг болцон) би өрөөндөө ирсэн байлаа. Өрөөндөө иртэл Крис алга байв. Миний санаа ч амарч нөгөө номнуудаа эргүүлж суутал Эмили рүү захиа бичдийн билүү гэж бодно. Даанч түүний хаягыг мэдэхгүй шүү дээ. Ингэж байтал Мерлин миний бодлыг сонссон юм шиг захиа ирэв. Эмилигээс байлаа. Гэхдээ захианаас юуг ч ойлгосонгүй. Шүршүүрт ороод аав ээж рүү захиа бичье гэж шийдсэн ч тэд нар надруу захиа бичээгүй. Бүр Хогвартсын урилга ирэхэд намайг ч анхаараагүй дэлгүүр явсанд нь уур хүрнэ. Миний салхич шувуу Кэтие уульны үүрд багтахгүй болохоор нь Хогсмид дахь шувууны үүр лүү явуулсандаа харамсана. Хэрэв Кэтие байсан бол хамт тоглохгүй юу. Виллиам ч гэсэн ханиад хүрээд Дурмстрангын малын эмч рүү явуулсан чинь 14 хоног эмчилж 7 хоног цэвэр агаар амьсгалуулъя гээд Дурмстранг руу явцан. Гэнэт би Хагридын хоолойг сонсох шиг боллоо. Тэр Хаппелфын үүдэнд хөрөг зурагтай хууч хөөрч байх шиг байна. Би гараад Хагрид гэтэл
-Өө Пеникс. Эмили манайд ирсэн. Хоёулаа хамт манайх руу явья гэсэн билээ. Би Хагридынд очин Эмилиг хараад ямар их баярласан гээч. Бид хоёр тэврэлдээд л тэврэлдээд л байв.
Ингээд 8-р бүлэг дууслаа. Романтик тал руугаа дөхсөн бүлэг болчих шиг боллоо.
Зохиолч: NicDor McVik
