ЖОН ЖОНХҮ???
жон захирал: ким сүри хаашаа явсан ким туслах аа
ким туслах: америк захирлаа
жон захирал: жонгүг хэзээ ирэх билээ
ким туслах: өнөөдөр японоос ирж байгаа
жон захирал: чи сүри тэр хоёрыг таарахгүй байх тал дээр анхаарч ажил
ким туслах: ойлголоо захирлаа
жон захирал: аан тийн сүригийн эцэг эхийн компани юу болж байна
ким туслах: мэдээлэл олдохгүй байгаа захирлаа магадгүй нэрээ сольсон байх
жон захирал: тэр тухай заавал олж мэд
ким туслах: ойлголоо захирлаа
жон захирал: болсон болохоор одоо гар даа
***
аль хэдийн америкт ирээд 4 жил болжээ. сургуулиа ч сайн дүнтэй төгсөж америкийн томоохон компани намайг ирж ажиллахыг урьсан юм. аав ээж дүүгээ санаад байсан болохоор ажил хийхээсээ өмнө солонгост ирж түр амрахаар ирсэн минь энэ
онгоцны буудал дээр жиминийг хүлээн сууна. хажууд нэг бяцхан хүү уйлан сууна. түүнийг аргадах санаатай дөхөж очоод: миний дүү яагаад уйлсан юм мм..?
бяцхан хүү: ээж аав хоёр харагдахгүй байна би тэднийг хайсан ч олдохгүй байна
би хүүд дөхөөд: миний дүү ээж аав чинь ч бас одоо чамайг хайж байгаа болохоор надтай хамт тэднийг хүлээх үү
би түүнийг тэврэхээр гараа дэлгэхэд хүү бяцхан гараа дэлгэсээр миний өвөр дээр суухад би түүнд халаасандаа байсан чихрээ өгөв. хүүгийн нүд гэрэлтэж надруу хамгийн эгдүүтэйгээр инээмсэглэж байхад цаанаас нэг эмэгтэй: жонхүү
бяцхан хүү: ээжээ
хэдий ээжээ гэж хэлсэн ч түүний гэрэлтсэн нүдний цаана гуниг мэдрэгдэнэ. ээж рүүгээ гүйхгүй харин ч эмээж улам надад шигдэнэ. би өндийн тэр бүсгүй рүү харахад энэ чинь... ЮЖИН
южин надруу муухай харсаар: жонхү яг одоо наад хүүхнээсээ холдоод над дээр ир
жонхү хөлөө чирсээр южин рүү алхана
тэгэхээр жонгүг аль хэдийн хүүхэдтэй болсон хэрэг үү... гэтэл би түүнийг хэзээ нэгэн цагт над дээр ирнэ гэж итгэж л байдаг би дэндүү гэнэн бөгөөд тэнэг юм
южины цаанаас жонгүг алхсаар ирэхэд жонхү гэрэлтэн инээмсэглэсээр жонгүг түүнийг тэврэв. жонгүг одоо л намайг харсан мэт гайхан нүд нь томроход би инээмсэглэн толгой дохиод эргэж харан алхлаа. жимин өөдөөс ирж байгаа нь харагдан миний хажууд ирээд: хатагтай та сайн явж ирсэн үү
би: тэглээ аав ээж - сайн байгаа биз дээ
жимин: тиймээ хатагтай
би ярвайгаад: битгий намайг хатагтай гээд бай би хөгшин юм шиг санагдаад байна би чамтай найз шигээ л харьцдаг ойлгосну мм..?
жимин: гэхдээ би таны туслах шүү дээ хатагтай
би: тиймээс миний хэлснээр хий
жимин: за
би: шууд аавын компани руу явцгаая одоо тэд солонгостоо тэргүүлэх корпраци болж чадсан бидээ
жимин: тиймээ хата үгүйэ сүри
би: сайн байна *инээмсэглэх*
бид явсаар KSY корпрацийн өмнө ирлээ. жиминийг эндээ хүлээж бай гэж хэлчихээд захирлын өрөөг чиглэн явсаар орж ирлээ
би: аав аааа таныг зөндөө их саналаа
аав: миний охин ирээ юу ямар том болоо вэ бас үсээ ч өөрчилчихсөн байна аав нь таньсангүй шүү
би: *тэврэх* ааваа би таниар бахархаж байна. та одоо солонгосын нэгт жагсах KSY-г удирдаж байна шүү дээ
аав: баяралаа миний охин аав нь энэ бүхнийг юнги та хоёрын төлөө л хийсэн. чи компанидаа ажиллах юмуу
би: тэгмээр л байна гэхдээ ааваа надад америкт ажлын санал ирчихсэн байгаа. хэрвээ би тэр компанид ажиллаж байгаад KSY-тай ч холбуулж болох юм
аав: тэгэхээр тэд чиний удирдан зохион байгуулах авьяасыг олж харсан бололтой гэхдээ яаж
би: би америкт очоод загварын чиглэлээ орхиж маркетинг менежментийн талдаа сурсан тэгээд америкийн HOLLA-д дадлага хийж байсан юм
аав гайхан: HOLLA? тэр чинь олон охин компанитай үнэхээр алдартай шүү дээ бараг л дэлхийд эхний 10т ордог байх аав нь охиноороо бахархаж байна HOLLA-д ажиллана гэдэг хэн хүний хийж чадах үйл биш шүү дээ
би: ээж гэртээ байгаа юу ааваа
аав: тиймээ байгаа
би: юнги?
аав: юнги япон руу сурна гээд явсан штээ чамтай холбоо бариагүй хэрэг үү
би: тиймээ тэр тэгээгүй гомдмоор юм
аав: чиний санааг зовоохыг хүсээгүй байхаа миний охин орой ээжтэй чинь гурвуулаа хамтдаа хоолонд орцгооё чиний ажилд орсон баярыг тэмдэглэх хэрэгтэй
би: ааваа би буцаад явахдаа жиминийг дагуулаад явж болох уу
аав бодлогоширон: пак туслах уу
би: тийм ээ
аав: тэгээгүй нь дээр байх
***
би гэртээ орж ирээд л гэрээр дүүрэн ээжийг дуудан орилж байв.ээж хоёр давхраас сандран бууж ирээд: сүри чи ирчихээ юу
би ээжийгээ тэврээд: би таныг их саналаа ээжээ
ээж бид хоёрын дунд аав бид хоёр шиг ажил хэргийн яриа бус энгийн л ээж охин хоёрын дунд болдог яриа өрнөж байв
ээж: тэгээд миний охин найз залуутай болсон уу
би: үгүй ээ ээжээ цагаа дэмий зүйлд үрэх хэрэггү байх
үнэндээ би хэн нэгнийг хайрлахаас дахиж шархалахаас залхаж бас айж байлаа. түүнийг жонгүгийн аав яаж гомдоосныг бас жонгүг хүүгээ харан инээж байсан дүрх төрх түүнд тодоос тод санагдан тэр гуниглана
ээж: гэхдээ жимин дажгүй залуу шиг санагдсан
би: тэр надад эр хүнийхээ хувьд биш найзын хувьд л таалагддаг. түүнтэй анх америкт танилцаж байхад их л тусч түшигтэй хүү байж билээ. дараа нь түүнтэй холбогдоход KSY-д захирлын туслахаар түр ажиллаж байгаад охиныг нь ирэхээр охиных нь туслах болно гэж хэлэхэд гайхаж бас баярлаж байсансан тэр үнэхээр итгэл алддаггүй нэгэн
ээж: гэхдээ тэр чамд сэтгэгдэл үлдээсэн бололтой магадгүй жимин чамтай сайхан тохирох байх
би: боль доо ээж HOLLA-д сайн ажиллаж байгаад өөрийн болгох л миний эрхэм зорилго болсон
ээж: чи яаж өөрийн болгоно гэж
би: HOLLA-н захирал үр хүүхэдгүй учир түүний компанийг удирдан чиглүүлэх итгэл даах хүнийг хайж байгаа. би удахгүй явж эртхэн итгэлийг нь олох хэрэгтэй
ээж: чи бүр аав шигээ ажлаа л анхаардаг болжээ. тэгж байжгэр бүлдээ анхаардаггүй нэгэн болтихвоо
би: үгүй ээ ээжээ би аав шигээ ажил амьдралаа зохицуулж сурна
энэ үед өөр нэгэн харш мэт байшинд
жонхү өдөржин юм бодон гөлийн суух аавдаа хандан: аав аа та надтай тоглож болохгүй юм уу
жонгүг цочин: өө аавыгаа уучлаарай аав нь их юм бодоод мэдээж жонхүтэйгээ тоглолгүй яахав дээ
жонгүг хүүгийнхээ булцгар хацрыг нь илэн түүнийг өхөөрдөн сууна. хүү нь үргэлж гэрэл цацруулан инээдэг байсан бол тэр южинийг харахаараа хувьхай цайж үг ч хэлж чадахгүй айдаг байлаа. дөнгөж 4хөн настай хүүгийн хувьд ээжээсээ айдаг нь жонгүгийг байхгүй хойгуур ямар нэгэн юм болдог л байх. южин энгийн үедээ ч жонхүтэй ямар муухай харьцдаг билээ дээ. гагцхүү аавын хайр л түүнд дэм болдог байх
южин уурлан: жонхү хураасан тоглоомоо цэвэрлэ л дээ
жонгүг: южин одоо хэтрээд байгаа юм биш үү жонхү жоохон хүүхэд шдээ
южин: тэгээд энэ гэр орноо хараач үйлчлэгчидийг хүндлэхгүй ёс суртахуунгүй хүүхэд яг одоо гараа өргөөд зогс
жонгүг уурлан южиныг алгадаад: дахиж жонхүд муухай хандвал энэ гэрээс хувцасаа аваад яваарай
южин жонгүгийг татаад: жонхү өрөөнд орж бай надад аавтай чинь ярилцах юм байна
жонхү урвайн за гэсээр өрөөн лүүгээ явав
южин жонгүгийг ор луу түлхээд үнсэж эхлэхэд жонгүг южинийг түлхэн холдуулаад: ингэж аашлахаа боль южин
южин: чи сүриг харчихсан болохоор түүнийг үхээгүй байгаа болохоор одоо надаас салахнуу чи надаас салвал аавын компани хомын төдийд тоос болон замхрах болно шүү дээ
жонгүг: надад тэр хамаагүй би хүүгээ ийм адгийн хүүхэнтэй байлгаж чадахгүй
южин мушилзан: жонхүг хийж байхдаа их л дуртай надаас гуйж байсан биз дээ
жонгүг: тэгэхэд би эм уучихсан байсан за юу
южин: ммм тиймүү чи өөрөө эм уучихаа юу намайг хүссэндээ юу
жонгүг: хэн нэгэн л миний уух юманд хийсэн байх тэрнээс биш би хэзээ ч чамтай унтахгүй байх байсан
южин: тэгвэл ямар хүсэж ирсэн биш жонхүг асрамжийн гаар өгөөд хамгаалалт хэрэглээд хүүхэдтэй болохгүй байцгаая
жонгүг дахин южиныг алгадаад: чамд эх байх хувь байхгүй чи яаж ингэж хэлж чадаж байна аа эх хүний нинжин сэтгэл алга уу хоёулаа яг одоо салцгаая би жонхүгээ ийм эмэгтэйтэй байлгаж чадахгүй бидний салах асуудал шийдэгдэх хүртэл түүнийгээ гадаадад юн туслахтай түр байлгана
тэдний яриаг чагнаж байсан жонхүн дэндүү ухаантай хүү байсан болохоор яриаг нь ч мөн ойлгон амаа даран: ээж аав хоёр салах гэж байгаа хэрэг үү жонхүгээс болоод
***
онгоцны буудал дээр буцан америк явахаар онгоц хүлээн хүлээгийн тамхинд жиминтэй хамт сууна
би: чи тэгээд буцаад аавын дор ажиллах уу
жимин: тэгэх байх
би: би бараг л солонгос ирэхгүй байх
жимин: мэднээ
би: намайг HOLLA-г өөрийнболгосны дараа чи ирж буцан миний туслах болоорой чи бараг хоёрхон хоног л надад тусаллаа
жимин: би удахгүй араас чинь очноо
би ойрхон инээх бяцхан жаалыг хараад таньсан юм. тэр жонгүгийн хүү жонхү байлаа. нэг залуутай хамт инээлдэн зогсох агаад түүний хажууд аав ээж хоёр нь байхгүй байлаа. тэр саяхан ирж байсан хэрнээ буцаад явах гэж байгаа хэрэг үү
жонхү өөр лүү нь ширтэн зогсох надруу хараад: НҮҮНАА та ч бас гадаад руу явах гэж байгаа хэрэг үү
ЖОНГҮГ ХҮҮХЭДТЭЙ БОЛЧИХЖЭЭ ГЭВЧ ЯАГААД ЮЖИН МУУХАЙ ХАНДДАГ ЮМ БОЛ ЮУТАЙ Ч БҮГДЭНД НЬ ШИНЭ ЖИЛИЙН ГАЛ ХАЛУУН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ ГАЦУУРХНЫХАА ДЭРГЭД АМТТАН ДҮҮРЭН ШИРЭЭНДЭЭ ГЭР БҮЛ ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЙГЭЭ САЙХАН БАЯРЛААРАЙ ХҮНДЭТ УНШИГЧИД МИНЬ
