3 страница30 апреля 2026, 14:35

3-р хэсэг ( Эхний алхам )

Хэтэрхий олон драма , өгүүллэгнээс болж жижиг зүйлд догдолж , төсөөлөн бодох чадвар минь хэт хөгжижээ.
Даалгаваруудаа хийж дууссан ч нойр минь хүрсэнгүй! Драма үзвэл би зогсохгүй болхоор цөөхөн хэсэгтэй өгүүллэг уншхаар шийдлээ.
Өгүүллэг уншсан ч нойр хүрсэнгүй! Азаар маргааш өглөөгүүр хичээлгүйгээ санаад хэсэг тайвшран , өөрийнхөө дүрсгүй сэтгэлээ цэгцлэх тухай бодно. Хэрвээ сая тэр өгүүллэгийг уншаагүй бол энэ тухай хэзээ ч бодохгүй байсан байх.
Энэ бүгдийг цэгцлэх цор ганц арга бол эхний алхам юм.

~~~~~

Өглөөний цайгаа ууж , шүршүүрт орчихоод өөрийгөө бэлдлээ. Эхний алхамаа хийхийн тулд аятайхан харагдах хэрэгтэй шүү дээ. Үсээ бага зэрэг долгионтуулж , нүүрээ хөнгөн цэвэрхэн будаад сургуулийн зүг хөдөллөө.
Сургууль дээр ирээд Ари руу залгахад тэр хичээлтэй байгаа тухайгаа зурвасаа хэлсэн бол Эми өнөөдөр хичээлдээ явахгүй гэдгээ хэллээ. Инагийн хувьд тэр өнөөдөр хичээлгүй!
Миний хувьд өнөөдөр ганцхан цагийн хичээлтэй! Ганц цагийнхаа хичээлийг дуусгаад КимБум багшид туслахаар түүний өрөөнд орж ирхэд багш надад оюутнуудын нэрсийн жагсаалт бас журнал өгөн нэрсийг журнал дээр бичих даалгавар өгчихөөд өөрөө гараад явчихлаа.
Багшийн өрөөнд ганцаараа суун журнал дээр оюутны кодоор дарааллуулан бичиж байтал багшийн өрөөний хаалга нээгдэх сонсогдож дээш хархад Сэхүн зогсож байх нь тэр.
Би үзгээ чанга атгахад тэр гайхаж байснаа инээмсэглэн
Сэхүн: багш байхгүй байгаа юм уу?
Би: гараад явсан удахгүй ороод ирэх байх
Сэхүн: би энд суугаад хүлээж болно биздээ гэхэд нь би толгой дохин журнал руу анхааралаа хандууллаа.

Энэ маягаараа би эхний алхамаа хийж чадах нь юу л болдоо.
Сэхүн багш нарын өрөөн дэхь өөр багшийн сандал дээр суугаад над руу ширтэх нь мэдрэгдэв. Түүнээс болж би сандарч байтал тэр хоолойгоо засан

Сэхүн: бид хаана нэгтээ тааралдсан тийм үү?

Тиймээ бид намайг хувь тавилан гэж бодтол таарсан.

Би: магадгүй л юм
Ямар гээчийн тэнэг хариулт вэ? Тэр миний хариултыг сонсоод инээх нь сонсогдож нүүр минь халуун бутарч байгааг нь мэдрэгдлээ.
Бурхан минь Анна чи ийм байвал энэ сургуулийн хамгийн онцгүй залуутай ч болзож чадахгүй тийм биз
Би: юу нь тийм инээдтэй байна гэж би түүнээс лавлахдаа журнал руу харж байв. Үнэндээ түүн рүү харсан бол илүү күүл байх байсан байх.
Сэхүн: чи үнэхээр анзаараагүй гэж үү? Бид 3 ч удаа таарсан шдээ үгүй юм байна 4
Би: би чамайг дагаад байна гэж бодоогүй биздээ гэж хэлэхдээ би түүн рүү харж чадлаа.
Сэхүн: бурхан минь би тэгж хэлэх гээгүй юм. Би үнэндээ энийг энгийн тохиолдол гэж бодохгүй байгаа л гэж хэлэх гэсэн юм.
Түүний хэлсэн үг зүрх рүү хатгах шиг л болов. Тэрнийг зуун зуун охид харж байхад тэр дундаас намайг онцгойлж харсан гэж үү? Байж боломгүй юм.
Би дур булаам , халуухан нэгэн биш. Хот дунд ороод алхвал хэн ч эргэж хархааргүй тийм л энгийн охин. Юу гэх гээд байна вэ гэхээр байдаг л охин гэсэн үг.
Энэ зүүд юм болов уу? Намайг сандарч юу гэж хэлхээ мэдэхгүй байтал багш орж ирэн
Кимбум: өө Сэхүн чи ирчихээ юу? Нээрэн та 2 танилцаагүй байх гэж хэлээд над руу хараад тэр бол Сэхүн чи бараг л мэдэх байх харин Сэхүн тэр бол Анна надад туслаж байгаа юм гэхэд
Сэхүн: танилцсандаа таатай байна гэж хэлхэд би зөрүүлэн
Би: надад ч гэсэн гэж хэллээ.
Багш Сэхүн 2 инээлдэж , тухтай нь аргагүй ярилцаж байхад би журнал руу анхааралаа хандуулан хурдхан шиг дуусгахыг хүсэж байв. Одоо ч уул нь дуусах дөхчихсөн байна л даа.

Ашгүй нэг юм нэрсээ бичиж дуусаад журналаа багшид өгөөд
Би: дуусчихлаа
Кимбум: за баярлалаа. Маргааш цонхтой цаг байгаа юу? Гэхэд нь би Сэхүн рүү хархад Сэхүн үл тоосон шинжтэй сууж байлаа.
Би: байгаа. 4 , 5-р цаг дээр цонхтой гэхэд
Кимбум: ирээрэй
Би: за гэж хэлээд бөхийгөөд багш нарын өрөөнөөс гарч ирэн гүнзгий амьсгал авхад тайвширах нь тэр.
Олон зүйл бодсоор яст мэлхийн хурдаар алхсаар автобусны буудал дээр ирхэд хамгийн их хүнтэй цагт нь таарчиж.
Яах ч аргагүй! Яг одоо ор хөнжилөө маш их санаж байна.
Автобус ирхэд хүнээр дүүрэн байсан ч цүнхээ урдаа аван чихцэлдсээр арын хаалгатай ойрхон бас маш эвтэйхэн байрлал олж аван чихэвчээ зүүн зогслоо.
Одоо л тайвширч хэвийн нөхцөлдөө буцаж байна. Гэсэн ч Сэхүний хэлсэн үгс тархины хаа нэгтээ сонсогдсоор л...
Яагаад би гэж ... Гэхдээ би яагаад байж болохгүй гэж ... Чөтгөр ав! Хэн нэгэн нь намайг нэг сайн цохиод өгөөсэй гэж бодож байтал ямар нэгэн зүйл толгой цохих шиг болход би гайхан тэр зүг рүү хархад нэг охин буух хаалга руу явах замдаа санамсаргүйгээр цүнхээрээ намайг цохисон бололтой! Тэр гэмшил тээсэн нүдээр над руу харж УУЧЛААРАЙ гэж хэд хэдэн удаа хэлэх нь тэр.
Үнэндээ би түүнд баярлаж байна. Нүдээ анин дуугаа сонсож нилээн явсанаа ч мэдсэнгүй! Хэн нэгэн чихэвчийг минь авхад би гайхан хархад Сэхүн зогсож байлаа. Тэр надруу инээмсэглээд
Сэхүн: буух буудал чинь ирчихлээ
Би: баярлалаа чи хэлээгүй бол хэдэн буудал алхах шахлаа.
Биднийг буухад автобусны хүн нь арай л цөөрсөн байв. Бид буудал дээр буухад би түүн рүү хархад тэр ч бас над руу ширтэж байлаа.
Энэ удаа би сандарсангүй! Зүгээр л зүрх минь хүчтэй цохилож байхыг мэдэрсэн юм.
Сэхүн: хамтдаа алхах уу? Гэхэд нь толгой дохиход тэр над руу бага зэрэг ойртон бид алхаж эхлэхэд
Сэхүн: чи юуны ангид сурдын
Би: маркетинг , чи
Сэхүн: бизнэс , 3-р курс ...
Түүнтэй ингээд яриад явж байгаа нь зүүд үү? Тийм бол би сэрмээргүй байна.
Бид алхаж байтал бидний гар шүргэлчих нь тэр. Би хурдхан шиг гараа татаж авхад тэр ч бас бидний гар луу ширтэж байгаад
Сэхүн: уучлаарай. Санамсаргүй хүрчихлээ.
Магадгүй тэр миний бодлыг уншаад энэ зүүд биш гэдгийг батлах гэсэн байх.
Би хамгийн удаанаараа алхаж байна гэж бодсон ч гэрлийн хурдаар байрны гадна ирчихсэн байв. Орцонд орж ирээд тэр цахилгаан шат дуудхад нь
Би: хэзээ энд нүүж ирсийн
Сэхүн: хэд хоногийн өмнө. Үнэндээ би гэрээсээ зугтчихсан гэхэд нь би гайхаж орхилоо. Яагаад ???
Би: яагаад ?
Сэхүн: ээжтэйгээ муудаад. Намайг зайл гэхээр нь зайлсан гэж хэлж болно.
Би: уучлаарай.
Сэхүн: юунд
Би: асуултанд
Сэхүн: зүгээр дээ гээд инээмсэглэх нь тэр. Удалгүй цахилгаан шат ирж бид цахилгаан шатанд хоорондоо юу ч ярьсангүй!

~~~~~

3-р сарын төгсгөл. Удахгүй шинэ сар гарах нь. Цэцэг дэлгэрч , урин дулаан айсуй. Өрөөнийхөө цонхоор одтой тэнгэрийг ширтэнэ. Магадгүй энэ хавар миний амьдралд мартагдашгүй хавар болох байх.
Ширээнийхээ гэрлийг асаан дэвтэр номоо дэлгэн хичээлээ хийж байхдаа ч догдлоно. Нээлттэй цонхоор зөөлөн салхи орж ирэн өрөөг минь жиндүүлэн , энэ өвлийн сүүлийн цас будран орж байв. Шинэхэн цас хорвоо ертөнцийг цагаан өнгөөр будаж , яг л алмаз шиг гялтагнана.
Шөнийн 00 цагтай уралдан дэвтэр номоо хураагаад цонхон дээрээ очин
Би: сайхан амраарай У Сэхүн ...

---MN4EVER---

3 страница30 апреля 2026, 14:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!