1 страница30 апреля 2026, 14:35

1-р хэсэг ( Түүнийг У Сэхүн гэдэг )

Их сургуулийн 1-р курс 2-р улирал эхлээд сар гараны хугацаа өнгөрч байлаа. Өвлийн амралтын дараа сургуулийн янз бүрийн арга хэмжээ болж , сургуулиар нэг зарлалын хуудас наалттай харагдана.
Намайг Жон Анна гэдэг. Их сургуулийн амьдралд дасах гэж ядаж байгаа шинэхэн оюутан.
Цайны газраас талх аваад 3 давхарт ирхэд найз нар минь намайг харсан даруйдаа орилолдож гарлаа. Би тэднийг чимээгүй болгох гэж бүгдэнгийх нь ам руу талх хийгээд
Би: яахлээрээ ийм чимээтэй байдаг байнаа *Нүдээ эргэлдүүлэх*
: Нээрэн Анна энэ хагассайнд болох сургуулийн сагсны шигшээ сонгох тэмцээнийг үзнэ шүү!!!
Тэр бол миний ахлах сургуульд хамт сурч байсан найз Ина. Галзуу бас спортын хорхойтон.
Би: би спорт сонирхдоггүй шдээ.  Та нар мэднэ биздээ!!!
Ина: мэднэ л дээ. Гэхдээ тэнд бөөнөөрөө очвол зүгээр шдээ!!! *Хошуугаа унжуулах*
Би: бурхан минь , би түүний энэ эрх нялх занг үзэн ядаж байна. Үнэг шиг зальтай эмэгтэй гэж хэлээд түүн рүү муухай хараад
Би: за яахав! Би хамт явна тийм болхоор эрх нялх зан гаргах хэрэггүй!!! Гэхэд тэр баярласандаа бараг нисэх нь холгүй байлаа.
Уйтгартай хичээлүүд ар араасаа цуварч , багш нар бие даалтаа өгч эхлэх нь тэр.
Өө нээрэн найз нарыгаа танилцуулбал
Ина бол миний найз. Гэхдээ бид ахлах сургуульд харьцдаггүй байсан юм. Бүр нэг анги байж шүү дээ!
Ари бол улаан алтернатив нэгэн. Бас зураг зурах дуртай нэгэн. Сонин содон зүйлд дуртай , сэтгэл хөдлөл багатай нэгэн. Гэсэн ч тэрний толгой яг л тооны машин шиг ажилдаг.
Эми бол од. Фэйсбүүк инстаграммийн од нэгэн. Хэдэн мянган дагагч , 100 100 лайк цуглуулдаг. Од нэгэн болхоор хаа таарсан газраа сэлфи хийж , идэх гэж байгаа хоолныхоо зургыг хүртэл авдаг.
Дараагийх нь би. Хэн нэгний анхаарлыг татхыг оролддоггүй! Шөнөжин драма үзэж уйлж , өгүүллэг уншиж уурлаж , галзуу адармаатай хайрыг хүсдэг нэгэн. Яг л уншдаг өгүүллэг дээрхи шиг хайртай учирч , драма шиг адармаатай учирхыг хүсдэг.
3-р сар ч гэсэн 7-р цаг дээр хангалттай харанхуй болчихсон байдаг байлаа. Сургуулиас гарч ирэн автобусны буудал руу алхахдаа гарт утсаа гаргаж ирэн 3G асаахад хүлээж байсан 2 ч өгүүллэгний дараагийн хэсэг орсонг хараад баярлан 3G.гээ унтраан гэрийн зүг яарна.

~~~~~

Гэртээ орж ирэн гар нүүрээ угаачихаад , оройн хоолоо идчихээд өгүүллэгнийхээ дараагийн хэсгийг уншхад бэлдэнэ.
Би: тиймээ энэ чинь л байхгүй юу? Энэ 2н үнсэлтийг бүхэл бүтэн 30 хэсэг хүлээсэн гэж бодхоор л ...
Бурхан минь

Маргааш өдрийн хичээлээ таран Инатай уулзхаар спорт заал руу удаан алхана. Удахгүй сагсны тэмцээн болох гэж байгаа болхоор заалнаас бөмбөг залах бас залуусын орилолдох сонсогдож байлаа.
Заал руу орох эсэхдээ эргэлзэн зогсож байтал Ина нэрийг минь дуудхад би эргэж хархад тэр байдагаараа хөлөрчихсөн байлаа.
Би: Яа ингэтлээ бэлтгэл хийх шаардлага байгаа юм уу?
Ина: гоё байдынмаа. Сургуулийн бүфетэнд уулзий гэж хэлээд шүршүүр лүү орчих нь тэр.
Би Инаг хүлээнгээ амттан идэж байтал бүфетэнд спорт хувцастай , том цүнх үүрсэн залуус орж ирхэд бүфет маш их чимээтэй болж , би эргэлзэлгүйгээр чихэвчээ зүүн , зураг гүйлгэн харлаа.
Тэд авах юмаа аван гарах хаалга руу явах замдаа миний сууж байсан ширээг хэн нэгэн нь цохичих нь тэр. Халуун кофе ширээн дээрхи цаас болон утас руу минь асгарч би год үсрэн
Би: бурхан минь гэж уулга алдхад өнөөх залуу ширээн дээрхи миний дэвтэр болон утсыг илүү норхоос хамгаалсан байв. Би түүн рүү хархад тэр над руу инээмсэглээд
: Уучлаарай
Би: бурхан минь дараа нь болгоомтой явж байгаарай! Хэн нэгнийг хохироох чинь сайхан зүйл биш гэж хэлээд түүнээс гар утсаа шүүрч аваад бүфетийг орхин гарлаа.
Тэр тийм царайлаг байж яагаад ийм болхи байгаа юм бэ? Спорт түүнийг ийм болгочихсон юм байхдаа гэж бодон явж байтал Ина урдаас гараад ирэх нь тэр.
Тэр хүлээлгэсэндээ уучлалт хүсэн сургуулийн замын урд байрлах кофе шоп руу намайг дагуулж ороод хүссэн зүйлээр минь дайлж , би түүнд бүфэтэнд болсон зүйлийг нэгд нэгэнгүй ярьж өгхөд
Ина: царайлаг өндөр цагаан гэхээр Сэхүн ? Эсвэл Крис аль нь юм бэ ???
Би: бурхан минь Ина. Би спортын тухай юу ч ярьсан би ойлгохгүй шүү дээ!!!
Ина: яагаад гэвэл чи спорттой холбоотой өгүүллэг бас драма үздэггүй болхоор л тэр.
Би: одоо л чи намайг ойлгодог болж байх шиг байна гэж хэлхэд тэр инээж орхив.
Бид бараг цаг шахуу ярьж эцэст нь би түүнд уншиж буй өгүүллэгээ яриж өгч байлаа.
Би: чөтгөр гэж би тэр 2н үнсэлтийг бүхэл бүтэн 30 хэсэг хүлээсэн. Нэг хэсэг нь орох гэж ямар уддаг гэж санана. Хэлэх юм биш! Сүүлдээ тэвчээр минь алдагдаж зохиолч руу нь залгаад "Чи жоохон хурдан бичиж болохгүй юу" гэж асуумаар санагддаг.
Ина: Чи ийм зүйл уншаад л ухаанаа алдчихдаг байх нь байна шдээ. Эргэн тойронд чинь ямар сайхан залуучууд байгааг хараач Анна
Би: надад солиотой роматик залуу л хэрэгтэй байна. Бас би галзууртлаа дурлаж , уйлж бидний хайр адармаатай байгаасай гэж хүсэж байна.
Ина: Анна чи энд юу хийж байгаа юм бэ? Чи энэ мэргэжлээр сурах хэрэггүй! Уран зохиолын анги руу шилж , тэр чиний байх газар гэх нь тэр.
Үнэндээ би энэ тухай боддог ч зүгээр л уншиж байх нь зүгээр гэж бодсон. Мэргэжил биш хобби чигээр нь авч үлдвэл дээр юм шиг ...

-----

Инагийн дурлаж ирсэн сагсны шигшээ болох өдөр. Чөтгөр гэж тэд яагаад ирэхгүй байгаа юм бэ?
Би тэднийг хүлээнгээ poker face гаргаж байлаа. Тоглолт эхлэх дөхөж , багууд гарч ирэн хүмүүс орилолдож байхад тэд одоо ч ирээгүй! Тэвчээр минь барагдсаар суудлаасаа өндийхөд тоглолтын шүгэл дугарч , тоглолт эхлэхэд би түүнийг олж харах нь тэр.
Сагсны хослол нь гайхалтай зохисон өндөр цагаан залуу. Яг л миний төсөөллийн тэр эрэгтэй. Гархаа түр азнан эргэж суудалдаа суугаад түүний үйлдэлийг нэг бүрчлэн шимтэн харж байлаа. Үнэндээ би сагсыг ойлгодоггүй! Ойлгохыг ч хүсэхгүй байгаа ч бурхан минь би түүний төлөө энэ бүхнийг сонирхох болно амлаж байна.
Ина орж ирэн хажууд минь суухад нь
Би: бурхан минь гэж тэр залууг хэн гэдгийг надад хэлээч гэхэд
Ина: яг аль нь юм бэ?
Би: 94 гэсэн тоотой нь гэхэд тэр инээмсэглэн
Ина: У Сэхүн үү? Тэр ч охидуудын зүрхыг яах аргагүй булаагч л даа. Энд байгаа охидуудын 90% нь түүнийг харах гэж ирсэн гээд боддоо. Бас тэр одоо 3-р курс бас найз охингүй. Чамд боломж байна охин минь гэхэд нь би түүнийг цохиж аван
Би: Битгий хэтрүүлээд бай! Би зүгээр л харж явдаг сонбэ болгох гэж байна.
Ина: тэнэг юм. Оюутан насандаа солиотой үйлдэл хийх хэрэгтэй!!
Би: би тийм төрлийн хүн биш л дээ. Гэж хэлэхтэй зэрэгцэн Сэхүний баг ялалт байгуулж эхний тоглолт дуусах нь тэр.
Түүний дараагийн тоглолтыг тэсэн ядан хүлээж байна.
Тэр яг л мөрөөдлийн залуу шиг юм. Гэхдээ надаас хэтэрхий хол юмдаа. Мөрөөдлийн залууг мөрөөдөл чигээр нь үлдээх хэрэгтэй!
Тоглолт орой 21 цаг хүртэл үргэжлэн , У Сэхүний баг алтан медаль авсан юм. Тэдний баг 3 жил дарааллаж алтан медаль авсанд гайхах зүйл алга. Гэртээ орж ирхэд хоолой бага зэрэг өвдчихсөн байлаа. Аргагүй шүү дээ , хэдэн цаг орилсон болхоор ...
Өөрийгөө цэвэрлэж , унтахад бэлдэн орон дээрээ таван хошуу болж хэвтээд тааз ширтэхдээ. Түүний гайхалтай дүр төрхийг бодно.
Гараа сунган утсаа авч wifi оруулахад хүлээж уншдаг өгүүллэгний дараагийн хэсэг орчихсон байлаа.
Би: WHAT!!! Юу болоод ийм хурдан ороод байгаа юм бэ? Би дор хаяж сарын дараа орно гэж бодсон шдээ гэж өөрөө өөртэйгөө ярин өгүүллэгнийхээ дараагийн хэсгийг уншиж дуусаад орон дээрээ сулбайн унаж , уртаар санаа алдлаа.
Тийм ээ би ч гэсэн ийм хайртай учрах юмсан.

~~~~~

Үнэхээр урт өдрийг өнгөрүүлсэн болхоор 11 цаг хүртэл унтаж сэрээд цэвэрлэгээ болон өдрийн цайгаа бэлдээд тагтан дээрээ гарч ирхэд дахиад л айл нүүж ирж байлаа.
Энэ орон сууц үнэхээр залхмаар түрээсийн айлууд маш их байдаг болохоор нүүдэл суудал нь дийлддэггүй юм. Гадаах зүйлд анхааралаа хандуулалгүй фэйсбүүк орж Сэхүний хаягыг хайж эхлэлээ. Эцсийн найдвар болох Инагийн хаяг руу орж найз нарыг нь шүүж байгаад Сэхүний хаягыг олчихлоо. Бүх зураг нь public тохиргоотой бас дээрээс нь хэдэн мянгаар тоологдхоор лайктай байв. Аргагүй шүү дээ тэр чинь манай сургуулийн од залуу шүү дээ.
Stalker царай гарган түүний зурагнуудыг татаж аван нууц фолдорт хадгалаад амжих нь тэр.
Оройн хоолны дараа амттан идмээр санагдаж хөргөгчөө нээхэд идчихмээр амттан харагдсангүй! Гадуур хувцасаа өмсөж , дэлгүүр явах замдаа бас л түүний тухай бодож байв. Тэр найз охингүй , надад бага ч болов боломж байна шүү дээ. Жон Анна зоригтой бай гэж өөртөө хэлж байлаа.
Дэлгүүрээс гаран гэрийн зүг алхахдаа 3G асаахад Инагаас
Бурхан минь би хэний инстаграм хаягийг олсон гээч У Сэхүн. Даанч хаяг нь private зоригтойгоор хүсэлт явуулаарай. Гэсэн зурвас ирсэн байлаа. Би өдөржингөө хийсэн үйлдэлээ дахиад л хийгээд унав. Цахилгаан шат ирэх зуур Сэхүний фэйсбүүк хаяг руу орж түүний шинэ постуудыг харж байгаад цахилгаан шатнаас гарч ирсэн хүнтэй мөргөлдөж , гар утсаа газар алдчих нь тэр.
Муухай царайлан дээш хархад тэр залуу тонгойж таарсан болхоор царайг нь харсангүй!
Удалгүй тэр миний утсыг газраас аван дээш босож ирэхдээ миний утас руу ширтэж байгаад инээмсэглэн
: Уучлаарай гэж хэлэв.
Чөтгөр гэж энэ У Сэхүн гэж үү? Энд юу хийж яваа юм бол гэсэн асуултыг өөртөө тавьж байсан ч түүний гарт миний утас байгааг санаад нүүр минь улайж эхлэлээ. Би түүний зургийг үзэж байсанг тэр мэдээж харсан. Намайг stalker гэж бодож байгаа байхдаа гэж бодон зогсход тэр мөрөн дээр минь гараа тавин
Сэхүн: зүгээр үү гэж эелдэгээр лавлаж асуухад нь би толгой дохин , түүний гараас гар утсаа аван цахилгаан шат руу орж давхарынхаа тоог даран урагш хархад Сэхүн сэтгэл татам инээмсэглэн над руу харж байв.
Бурхан минь тэр намайг юу гэж бодож байгаа бол ?
Би ч азгүй тахиа юмдаа. Түүнтэй ярьж үзхээсээ өмнө түүнд буруу ойлголт төрүүлчихлээ.
Миний боломж буурчихлаа үгүйээ ямар ч боломжгүй болчих шив.
За зүгээр дээ холоос харж явхад л хангалттай тийм биз дээ. Анна хүчтэй бай!!!

---MN4EVER---

1 страница30 апреля 2026, 14:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!