03. Жаргалтай өдөр
Өглөө болоход бид хоёр ярьж тохирсоноороо муудалцсан дүр эсгэхээр бэлдэцгээлээ.
Хусог: Нөгөө хэд чинь ирж байна шүү!
Би: За, эхэлье!
Хусог: ЧИ ЯГ ЯАЧИХААД БАЙГАА ЮМ!
Юнги: Сая Хусог орилсон уу?
Нари: Харин тэгэх шиг?
Би: БИ ЯАСАН ЮМ! ЧИ ӨӨРӨӨ Л ЭХЛЭЭ БИЗ ДЭЭ!
Сүён: Юу болоод байна аа?
Жонгүг: Жоохон ойртъё!
Хусог: ЮУНД ЯГ УУРЛААД БАЙГАА ЮМ!
Би: ЧИ!
Жисү: Чи?
Би: ЧИ МУУ!
Жин: Чи муу..?
Би: ЧИ МУУ!
Юнги: Хэлээчээ!*шивнэх*
Би: ХУСОГ ЧИ!
Сүён: Хэлэхгүй юм байхдаа?
Би: ЧИ МУУ ХУСОГ!
Бүгд: Ёоё*шивнэх*
Би: ЧИ ХУСОГ ЧИ!
Жисү: ИНГЭХЭЭ БОЛИОД ХЭЛЧИХЭЭЧ ДЭЭ!
Би: Бинго!
Сүён: Муу мал!*шивнэх*
Жисү:

Жин: Зугтаая!

Бүгд:*гүйх*
Би: Одоо нээх их ойртохгүй байх.
Хусог: Гэхдээ юмыг яаж мэдхэв. Хоёулаа жүжиглэж л байя.
Би: Окэе!
Хусог: За гарч хооллох уу?
Би: Тэгье.
Бид хоёр буудлаасаа гаран алхацгаалаа. Хөмсгөө зангидаад яваад байж дээ.
Хусог: ИЙШЭЭ ОРОХ УУ?*ууртай хоолой*
Би: Тэгье ээ! Үхсэнд нь асуудаг юм!
Бид хоёрыг нөгөө хэд чинь дагаад байгаа бололтой шүү. Хаширдаггүй л юм байх даа?
Хусог: ЯМАР ХООЛ ИДЭХ ЮМ?
Би: Ямар ч яадаг юм хүүрээ?
Хусог: ХҮҮР ШИГ БАЙНА УУ?
Би: Зомби шиг байна!
Бид:*хальт нүүрээ дарж инээх*
Бид хоёр хөнгөн хоол захиалан идэцгээлээ. Бие биенлүүгээ муухай харсаар л.
Сүён: Хэрэлдчихээд цуг хоол иддэг хос байдаг аа?
Жисү: Бал сараараа хэрэлддэг хос байдаг аа? Хөмсгөнд нь булчин суулаа шд.
Нари: Юунаас болсон юм бол оо? Энэ хоёр маань ингэж муудна гэдэг сонин юм даа.
Би: Жон Хусогаа.
Хусог: Яасан, Гү Хэжин?
Жин, Сүён:*гутлаа тайлах*

Жисү, Нари:

Жонгүг:

Юнги:

Би: Салъя.
Сүён: Жирэмслэлтийн нөлөө л гэж надад хэлээч!
Нари: Гуйя!
Юнги: Хусог эр хүн гэдгээ харуулаад гэр бүлээ авч үлддэг л юм шүү!
Жин: Бурхан минь гэж.
Жонгүг: Holy shit! Хүүхэдтэй байж болохгүй шүү!
Жисү:

Хусог: Тэгье, салцгаая. Хүүхэддээ байнга мөнгө шилжүүлэх болно. Тэгээд 15 нас хүрэхээр нь би өөр дээрээ авъя
Би: Тэгье, сайхан санаа байна.
Бүгд: ЗА ШААЛДАА!
Жисү: БАДМАА!
Би: Who the fuck is Badmaa?
Жисү: Аан, манай байрны цэвэрлэгч эгч.
Би: Яагаад дагаад байгаа юм?
Сүён: Тэр яахав, юун салах вэ?
Би: Юу гэж Хубагаасаа салж байдаг юм!
Би ингэж хэлээд Хусогийг тэврээд уруул дээрээс нь үнслээ. Хусог ч зөрүүлэн тэврээд үнсэв. Нөгөө хэд ангайсан шигээ л..
Жонгүг: Заа, за харьж унтъя доо..
Жисү: Хүүхдүүд дээрээ очих минь..
Жин: Өлсөж байх чинь ээ, явж хоол идье.
Нари: Тэгье.
Би: Х---
Хусог: Зүгээр явуулчих аа.
Сүён: За гутлаа өмсөөд явъя даа.
Юнги: Үүрүүлэх үү?
Тэд ингэж хэлсээр бүгд явлаа. Хөөрхөн ч юм шиг хөгийн ч юм шиг. Мэдэх юм алга аа.
Би: Хуба далай руу очиж сууя.
Хусог: Тэгье, Хэжи.
Бид хоёр явсаар далайн эрэг дээр сууцгаалаа. Хусог миний хөлийг дэрлэчихсэн, би царайг нь ширтээд л.
Романтик байгаа биз?
Харин тхх мэднэ ээ.

Би: Хүүе, духан дээр чинь бондойсон улаан батга гараад ирчихэж.
Хусог: ЮУ? Тийм үү?
Би: Бараг өөдөөс толгойгоо цухуйлгачхаад ирмээд байна шд.
Хусог: Солиотой юм.*инээх*
Би: Гоё байна шүү, тийм ээ?
Хусог: Харин тийм ээ.
Би: Хэрвээ одоо хоёулаа тэр далайд зэрэг живбэл чи өөрийгөө аврах уу эсвэл бид хоёрыг аврах уу?
Хусог: Мэдээж та хоёрыгоо. Гэхдээ угаасаа та хоёрыг авраад эрэг дээр ирвэл би ч гэсэн цуг гарч ирнэ шд.
Би: Бид хоёрыг гаргачихаад буцаад живэхгүй юу даа!
Хусог: АЙН?
Би: За, за тоглож байна. Живүүлэх нь ээ гэсэн аймар харцаар хараад байх юм.
Хусог: Даарч байна уу?
Би: Үгүй ээ.
Хусог: Гэхдээ юмыг яаж мэдхэв. Энийг өмс.
Би: Чи даарна шдээ!
Хусог: Хоёр хүн даарсанаас би даарсан нь хамаагүй дээр шдээ.
Би: Ёстой хөөрхөн гэдэг нь.
Тэр бид хоёрт гадуураа өмссөн том цамцаа өмсүүллээ. Дулаахан бас үнэхээр гоё үнэртэй.
Тэр минь өөдөөс хөөрхөн инээмсэглээд л. Би нээрээ азтай хүүхэн юм аа!
Хусог: За, даарчихлаа хүйтэн байна орох уу?
Би: Ёстой нээрээ!
Хусог: Зүгээр тоглосон юм аа.*инээх*
Энэ нэг юмыг яая даа байз.
Хусог: Амттай юм идэх үү? Энд хүлээж бай. Би гоё юм аваад ирье.
Би: За~
Тэр төд удалгүй тор дүүрэн юм бариад хүрээд ирэх нь тэр.
Би: Ийм их юм уу?
Хусог: Дандаа чиний дуртай юмнууд байхаар нь авчихлаа. Нөхөр чинь романтик, бас мэдрэмжтэй байна уу?
Би: Тийм ээ!
Хусог: Тэгвэл үнс.
Би: Хаанаа?
Хусог: Батган дээр.
Би: Нөү!
Хусог: Хмм..*хошуугаа унжуулах*
Би: Мэнгэн дээр чинь үнсье.
Би түүний уруулан дээр нь байдаг жижигхэн мэнгэн дээр үнслээ. За бараг ер нь уруулан дээр нь л дээ.
(Medehgui hvn baiwal ene:

Bvdeghen jijigheen menge. Aauuww..bi ene mengend ni aimar hairtai!)
Хусог хажууд суухад би түүний мөрийг дэрлээд дайлаг ширтэх аж. Ямар жаргалтай гоё байна аа?
Хусог: Би үнэхээр жаргалтай байна аа.
Бодол уншаад байгаа юм уу, хаашаа юм?
Би: Харин тийм ээ..
Хусог: Хүүхэд минь мэндлэхээр энд ирээд яг ингэж сууя.
Би: Том болохоор нь энд ирээд хайрын түүхээ ч ярьж өгье.
Хусог: Хөгшрөхөөрөө ач, зээгээ авчраад холоос тоглож байгааг нь харцгаая.
Би: Сайхан санаа байна.
Хусог: Хайртай шүү.
Би: Би ч гэсэн зөндөө хайртай шүү.
Jan jan jan jan.....Neeree miny groupt oroh hvn bwl heleerei huhu.

