01. Хурим
Би: Болчихлоо, бэлэн үү?
Хусог: Бэлэн!
Хөшиг нээгдэн би Хусогийн өмнө инээмсэглэн зогсоно.
Урт даашинз минь газар шүргэж дээгүүрээ бариу байх нь бэлхүүсийг минь тодотгоно.
Би: Ямар байна? Хүүе үг дуугарахгүй юм уу? Муухай байна уу?
Тэр ямар ч үг дуугарахгүй намайг ширтэнэ. Хусог гэнэт нүүрээ даран чичигнэж эхлэх нь тэр.
Би: Юу болсон бэ?
Хусог: Ү-үзэсгэлэнтэй юм..
Тэр намайг тэврэн уйлах аж. Миний ч сэтгэл хөдлөн нулимс унагалаа.
Сүён: Хүүе ээ, чи уйлж болохгүй шүү! Будаг чинь арилчихна!
Би: За.
Та нар бараг ойлгосон байх.
Энэ өдөр бол бидний хуримын өдөр.
Амьдралд ганц тохиох гайхамшигт өдөр.Бүх хайртай хүмүүс минь энд байна.
Гайхалтай биш гэж үү?
Би: Чи минь гайхалтай харагдаж байна шүү.
Хусог: Нүдэндээ итгэхгүй нь.*нулимсаа арчих*
Сүхён: Чи чинь үхсэндээ уйлаад байгаа юм бэ?
Жисү: УЙЛАЛГҮЙ ЯАДАГ ЮМ!
Сүён:*нусаа татах*
Сүхён: Юу вэ?
Хэри: *нулимсаа арчих*
Сүхён: Айн???
Минжи:*нусаа нийх*
Сүхён: Хүүш ээ?
Нари: АААаААаАА*уйлах*
Сүхён: Хүүе ээ, би яг уйлах нь ээ! Бүгдээрээ уйлж эдр..б-болиоч ээ!
💐💐💐
Сүён: За чи гарах дөхөж байна даа. Гү ах хаана байна?
Аав: Би энд байна аа.
Минжи: За бараг болчихлоо шүү.
Аав: За.
Сүхён: За бид нар гарч байя. Гарцгаая.
Тэднийг гарахад аав минь хажууд ирж суугаад миний хоёр гарнаас барьлаа.
Аав: Миний охин хөөрхөн харагдаж байна.
Би: Баярлалаа.
Аав: Хусог сайн хүү шиг харагдсан. Аав нь үнэхээр их баяртай байна. Чамайг бараг хүнтэй суухгүй нь гэж бодож байсан шүү.
Би: хэхэ..
Аав: Миний охин сайн бэр байж мөн нөхрөө сайн хайрлаарай. Жоохон ам муруйлаа гэхэд битгий бардамнаж дуугаа хураагаарай. Хааяа ч гэсэн түрүүлж буулт хийх хэрэгтэй шүү. Эр хүн ч их шаналдаг юм шүү, миний охин.
Би: За, ойлголоо.
Аав: За, гарцгаая.
Би аавыг сугдсаар хаалганы өмнө ирлээ.
Хаалга онгойж бүх хүмүүс босч зогсов.
Маш үзэсгэлэнтэй мөч..
Бид хоёр маш удаан алхана.
Хойноос найзуудын минь хүүхдүүд даашинзны минь хормойг өргөн алхах нь хичнээн хөөрхөн гээч.
Хажуугаар зөрөх хүн болгоны хацарт нулимс гялтганан инээмсэглэх аж.
Найзууд минь бол бүр гэртээ кино үзээд уйлдаг шигээ будагнууд нь урсчихсан, хөөрхөн гэдэг нь.
Би өмнө яагаад өөрийгөө сайн хүнтэй учирдаггүй юм бол гэж үргэлж гайхдаг байсан.
Одоо харин ойлголоо. Бид хоёр бие биенээ олох хувь тавилантай байж.
Аав минь миний гарыг Хусогийн гарт атгуулан инээмсэглэлээ.
Тэр минь надруу энэ дэлхий дээрх хамгийн сайхнаар инээмсэглэнэ.
Гэрч: Хатагтай Гү Хэжин та, Жон Хусогийг өөрийн эр нөхөр болгож насан туршдаа түүнд үнэнч байж хайрлахыг зөвшөөрч байна уу?
Би: Зөвшөөрч байна.
Гэрч: Ноён Жон Ху--
Хусог: Зөвшөөрч байна!
Гэрч: Жон Хэжин, Жон Хусог нар албан ёсоор гэр бүл боллоо. Одоо сүйт бүсгүйгээ үнсэж болно.
Хусог хоёр гараараа миний хацарнаас барин уруулыг минь уушиглан үнслээ. Би ч зөрүүлэн түүний бэдхүүсээс барьж үнсэнэ.
Аав: Хүүхдүүдээ гэж.
Бүгд:*алга таших+орилох*
Намжүүн: СОЛИОРУУЛААД ӨГ!
Хэри: ҮНСЭЭД БАЙ!
Сүён: ХЭЖИНАА ӨӨРИЙГӨӨ ХЭН ГЭДЭГИЙГ ҮЗҮҮЛЭЭД ӨГ!
Жонгүг:*пиджакаа тайлж шидэх*
Жимин:*пиджакаа тайлж эргүүлэн орилох*
Жин: *шүгэлдэх*
Жисү: *эрэгтэй хүний хоолойгоор хашхирах*
Сүхён: *Тэхёнлуу харах*
Тэхён: *Сүхёныг үнсэх*
💐💐💐
Тэхён: За сайн байцгаана уу? Би бол энэ халуухан хуримын хөтлөгч Ким Тэхён байна.
Сүхён: Мөн хөтлөгч Сүхён болон бидний охин Гаёл.
Тэхён:*гэдсийг нь илэх*
Бүгд:*өхөөрдөн уулга алдах*
Тэхён: За манай хоёрын хурим их халуухан болж байна шүү! Тэгэхээр улам халуухан болгох хүн бол NCT хамтлагийн дуучин Wonk Yuk Hei болон түүний найз бүсгүй Ким Мина!
Тэр хоёр уянгалаг дуу дуулж бид бүгдээрээ хэмнэлд нь тохируулан алга ташицгаана.
Сүхён: За дараагийн мэндчилгээ дэвшүүлэх хүмүүс бол MAMAMOO!
Бүгд: *алга таших*
Тэд LOVE гэх дуугаа маш гоё дууллаа.
(LOVE- Goblin ost)
Сүхён: Дараагийн мэндчилгээ хүргэх хүмүүс бол...Тэнд суугаа сайхан залуугийн найзууд!
Би: Хөөх, дуу дуулах гэж байгаа юм байхдаа? Бүгдээрээ хослолтой гоё харагдаж байна шүү.
Хусог: Харин тийм ээ.
Тэд маш гоё уянгалаг дуу дуулж эхэллээ..Тэгсэн гэнэт ая нь хүчтэй болж бүгдээрээ пиджакаа тайлав.
Хамгийн гол нь дотуураа юу ч өмсөөгүй байсан. Бас өөрсдөө тайлаагүй.
Бүх хүмүүс инээлдэн алга ташицгаав.
Аав: Алдаг хүүхдүүд шүү.*инээх*
Ээж: Охин минь ийм л өөр шигээ хүмүүстэй нийлнэ л дээ.
Би: Я-ямар новш нь вэ?
Хусог: Б-би ёстой мэдэхгүй шүү!
Хойноос нь манай хэд гараад ирлээ...Юу вэ бас хувцасаа сольчихож!!!
Бүгд ижил өнгийн өвдөг давсан урттай даашинзтай байсан бол одоо улаан өнгийн богино даашинзтай бас бүгд үсээ задгайлчихаж.
Манай Сүхён том гэдэстэй хэдий ч сайхан бүсгүй гэсэн нэрээ алдахгүй догь харагдаж байна шүү.
Жон ээж: Энэ чинь л шоу байна даа.
Жон аав: 30 хүрсэн бас дөхөж байгаа гэхэд сайхан байна шүү, хүүхдүүд.
Жон эгч: Яг өөр шиг нь далдага юмнууд.
Хусог: Бараг тайчих үзүүлбэр юм уу?
Би: Тийм бололтой.
💐💐💐
Би: За гурав тоолоод шиднэ шүү!
Ганц бие найзууд: ЗА!
Энд Хусог бид хоёрын ганц бие танил болон найзууд байлаа. Сонирхолтой нь эрэгтэй хүмүүс ч байгаа.
Бүгд: НЭГ! ХОЁР ГУРАВ!
Би цэцгээ хүчтэй хойшоо шидлээ, бүгд л орилоллоцгооно.
Хэн барьсан гээч..Нэг биш хоёр хүн.
Жон эгч: Аан..нөгөө..
Найз: Сайн уу?
Жон эгч: С-сайн, сайн уу?
Найз: Хоёулаа зэрэг барьчихлаа.
Жон эгч: Харин тэглээ.
Жүхёг: Намайг Ким Жүхёг гэдэг. Одоо 35 настай.
Жон эгч: Намайг Жон Дэ Вон гэдэг. Чамтай чацуу юм байна.
Жүхёг: Чи хөөрхөн юм аа..
Жон эгч:*ичингүйрэх* Ч-чи царайлаг юм.
Бид бүгд яг л галзуу мэт орилолдоцгоолоо. Энэ яг хувь тавилан байх!
Үүний дараа бүгд л ууж эхэлсэн..Ер нь бол Сүхён, Сүён болон надаас бусад нь.
💐
Юнги: Ер нь байна шдээ! Би мэднэ! Чи сайн эр хүн, Хусогаа!
Би: Би Хусог биш Хэжин байна.
Юнги: Өө тийм байна, Хусогаа!
Сүён: Тэнэгээ эхнэр чинь байна!
Юнги: Жон Хусог тэнэгт! Би хэзээ чамтай гэрлэсэн юм?
💐💐
Жин: Яасан хөөрхөн охин бэ? Миний хүү юу?
Сүён: Юу вэ, охин гэж эхэлчихээд хүү гэж төгсөх шив. Тэглээ ч энэ хүү чинь биш. Миний Юнсан байна!*Юнсаныг тэврэх*
Жин: ХҮМҮҮСЭЭ ХҮҮХДИЙН ХУЛГАЙ! ХУЛГАЙЧИЙГ БАРИАРАЙ!
Бүгд:*Сүёнлуу харах*
Сүён: Согтуу новшийг битгий тоо.*худлаа инээгээд Жинийг тийрэх*
💐💐💐
Жисү: Зайр..Зайрмаг хаана байна!
Жонгүг: Бананатай сүү хаана байна!
Би: Энэ хоёр согтсон ч гэсэн ийм өлсгөлөн байгаа юм уу?
Сүхён: Арай өөр юм дуудаж байгаа бололтой.
Би: Яагаад?
Сүхён: Хар л даа.
Жонгүг: Өө миний бананатай сүү!*Жисүгийн үснээс зулгаах*
Жисү: ААА! ХЭН БЭ! БИ ЧАМАЙГ ЗАЙРМАГТАА ХЭЛНЭ ДЭЭ!
💐Гурван өдрийн дараа💐
Хусог: За бал сараараа хаашаа явах уу, хайрууд минь?
Би: Харин л дээ..
Хусог: Онгоцоор яваад хэрэггүй байх. Жирэмсэн юм чинь.
Би: Тэгвэл нэг санаа байна.
Хусог: Ямар?
Би: Дурсамжаа сэргээгээд нөгөө газарлуу явах уу?
Hvmvvs ih durtai bgd bhr ni dogdlood biccihlee♡
Odoonoos vote zaana.
Daraagyn heseg 40 vote byyye.
