22-р хэсэг
Айдас бол бидний бүтээсэн харанхуй хэсэг..........
———————————–
————-
Тэнгэрийн хаяагаар гэрэл цацруулан цахих аянгатай хамт цастай хүйтэн бороо холилдон орж байлаа..Модон саравчны завсар бүрээр бороо дуслана. Бороо орход яагаад ч юм гунигтай ганцаардах мэдрэмж зүрх сэтгэл гээд бүх биеийг дааруулдаг. Энэ удаа бүр ч хүйтэн цас бас бороо орно. Жи-ни тэнгэр өөд ширтсээр л хар бараан үүлсийн цаана байх алтан шар нар гарч ирхийг хүлээсээр л Нам гүмдээ гунигаа, Хөөрхөн царайндаа ганцаардлаа нуужээ. Тэрнийг хажуунаас ажиглаж буй Марк ч чимээгүй зогссоор л тэр ч мөн адил ямар нэгэн зүйлийг Жи-нитэй адил хүлээж байгаа бололтой.......
Цэцэрлэгт тоголж байсан хүүхдүүд бүгд гэрлүүгээ харьж, Гадаах талбайд хоосорсон тоглоом норж буй цэцэгс л үлдэж .............
Маркын талаас
Хэлэх үг минь аман дээр гарч ирж байсан ч тэрнийг харсан даруйд л буцаад орчих юм. Наашаа алхаж байхдаа тэрний талаар бодон яаж уулзах вэ гэж бодож байтал Яг л хувь тавилан шиг тэр замд минь гарч ирсэн. Өнөөдөр тэрэнд бүх зүйлийг хэлэхээр шийдсэн. Намайг юу гэж хүлээж авахыг мэдэхгүй ч би дахиж дүр эсгэхийг хүссэнгүй. Өөрийнхөө бодлыг цэгцэлж шийдвэртээ үнэнч байхыг хүсэж байв. Жи-ни нам гүм тэнгэр өөд ширтэнэ өөрийн мэдэлгүй тэрний харж буй тэр тэнгэрлүү хартал яг л миний дотор болж буй дүр зураг шиг харагдав. Бараан үүлс хурдан нүүнэ тэр дунд аянга аймар ч үзэсгэлэнэй цахина. Нэг бороон дусал 2 бороон дусал бороон дуслыг бүгдийг тоолхыг хүссэн ч тэр нүдний өмнүүр өнгөрхөд дахиад хэдэн зуун бороон дусал тэнгэр дээрээс орж байв надад ямар ч тоолох боломж өгөлгүй.........
Тэнгэр өөд ширтэж байгаад аянга цахисан зүгрүү харц минь шилжтэл Биднийг чиглэн ирж буй нэг хүнийг олж харлаа. Тэр гараа толгойн дээрээ тавин бороон дуслуудаас нуугдан гүйнэ Бүх бие нь тэр чигтээ норжээ Хүйтэн усан борооноос болж....Лухан багшийг танисан даруйдаа Тэнгэр өөд ширтэж буй Жи-нигын гарнаас хөтөлхөд тэр гайхсан бололтой надруу том нүдлэн хархад нь юм хэлж чадалгүй айсандаа магадгүй тэрнийг дахиад алдаж магадгүй гэж айсандаа шууд л тэр газраас холдон хөл минь хаашаа ч юм гүйлээ....
Луханы талаас
Бороо хэтэрхий ширүүн байснаас болоод урдах замаа ч сайн харж чадалгүй Жи-ниг байж байгаарай гэж хэлсэн цэцэрлэгрүүгээ сэтгэл минь яарах ч хөл минь хурдан явж чадахгүй байв. Цаг агаар үнэхээр тааварлахын аргагүй юм саяхан л цас орж байсан тэгтэл удалгүй дулаарч эхэлсэн одоо бүр Бороо орж байна. Цаг агаар ч бас хүний сэтгэл шиг хувирамтгай юм.
———————-
————–
Хөл хүрэх газар минь хол байсангүй...Ард минь Жи-ни хүндээр амьсгаадан өвдөглөн суужээ. Бид хоёр нэгэн барилгын хажууд ирсэн байв..Тэр барилга Баригдаж арай дуусаагүй ч борооноос болоод ажилчид нь явсан бололтой хэн ч байсангүй. Зургаан давхар хоосон барилгын хамгийн дээд давхарлуу гархаар Жи-нигын гарнаас хөтлөн алхав..Будаг цементний үнэр борооны чийгний үнэртэй холилдон үнэртэнэ. Алхааны чимээ хоосон ханануудад цуурайтан сонсогдож байв. Гар минь даарч байсан ч тэрний гарыг дааруулахгүйн тулд сүүлийн дулаанаараа төөнөнө. Бидний бүх хувцас гүйх замд минь юучгүй норсон байлаа...Дээд давхарт гархад Тагтаа хийж амжаагүй нэг өрөө байв. Бид хоёр тэнд очин өрж тависан банзнууд дээр түр амсхын суутал Хариултыг нь бодож амжаагүй байхад Тэр асуултаа асууж эхлэв.
Жи-ни– Яагаад гэнэт гүйчихэв??гэж чичирж даарсан хоолойгоор надруу хархад нь Лухан багшаас болоод гэж хэлж чадсангүй дахиад л тэрэнд худлаа ярих нь Гэхдээ энэнээс хойш би тэрэнд худлаа ярихгүй
Марк-Чамтай нэг зүйлийн талаар тухтай ярилцах гээд л
Жи-ни-Энэ тэгээд тухтай газар чинь үү??
Марк-Уучлаарай юм хэлэлгүй энэ хүртэл авчирсанд
Жи-ни-Ямар зүйлийн талаар хэлэх гэсэн юм.
Марк-Энэ их ярвигтай түүх................Эхэлхийн өмнө чамайг мэдээсэй гэж хүсэж байна..Чамайг гэх миний сэтгэл үнэн гэдгийг. Юу ч болж байсан!!!!
Жи-ни..............................
Марк– Би бол Лухан багшийн тахир дутуу болгосон /................./..-ий дүү Марк Туан....
Жи-ни-................
Марк-Энэ бүх хугацаанд ахыг минь өвтгөж тахир дутуу болгоход хүргэсэн Лухан багшаас бас чамаас өшөөгөө авахын тулд яг тэрэн шиг ШАНАЛЖ өвдөлтийг мэдрээсэй гэж хүссэндээ уулзсан юм. Чиний зүрхийг шархлуулахын тулд чамд ойртсон............!!!! Саяхан ширүүнээр орж байсан бороо гэнэт орсон шигээ гэнэт намдав....Цас бороотой холилдон орхоо больжээ..Даарснаасаа болоод чичэрч байсан Жи-нигын харц гүн харанхуйдаа нэгэн зүйлийг олсон бололтой....Нүд нь харанхуй дунд шөнийн тэнгэрт гэрэлтддэг од шиг зурсхийн
Жи-ни-Цаг нь ирчихсэн бололтой............
...............................
Маркын талаас
Хоромын дотор л миний мэдэх Жи-ни урд минь хувирав..Тэр хажуунаас минь босон тагтруу дөхөн удаанаар алхангаа..Миний мэдэхгүй зүйлийн талаар тайвнаар ярих хүртэл.......би би би
Жи-ни-Хэзээ нэгэн цагт чамтай ярилцах мөч ирнэ гэж мэдэж байсан гэхдээ Арай л хурдан ирчихлээ.................... Чамайг намайг өөртөө дурлуулж магадгүй гэж бодож байсан юмсан. Гэтэл......... бусадтайгаа адилхан төгсөхшив, харамсалтай юм бусдаас илүү чамд сэтгэл гаргаж байсан шүүдээ..Найз охин нь болохоо хүртэл амласан!!!
Марк-Юу гэсэн үг вэ????
Жи-ни-Чи яг ахтайгаа адилхан!!!!
Марк-...............!
Жи-ни-Тэр ч гэсэн надад өдөр бүр сарнай бэлэглэдэг байсан...Тоохгүй байхад үргэлж л хөгжилтэй юм ярина хүсэхгүй байхад үргэлж л дагана Ядаргаатай биш гэжүү?????
Марк-Жи-ни???????!
Жи-ни-Гэхдээ чи надад өөр санагдсан...Даанч би буруу бодож байсан бололтой чи бусадтай бас Ахтайгаа адилхан..
Марк-Энэ бүх хугацаанд чи намайг хэн болохыг яагаад чамд ойртож байсныг мэджээ???
Жи-ни-Тиймээ...Би бусад шиг өнгөнд хууртагддаггүй юм.....Чиний инээж байгааг хараад хэн болохыг чинь шууд мэдсэн гэхдээ чиний инээмсэглэлийн цаана юу нуугдаж байгааг магадгүй хамгийн түрүүнд мэдсэн байх....Чи сайн жүжигчин гэхдээ чиний жүжиглэлт сул талтай тэр нь бусдын л адил./үг таслах/
Марк-Яагаад надад хэлж болоогүй юм бэ???би би би чамд үнэн сэтгэлээсээ сайн болсон чи энэнийг ч бас мэдэж байснуу??
Жи-ни-Харин?????..................
Жи-ни тайвнаар инээмсэглэн Маркын өөдөөс харан зогсов. Тэр онгорхой тагтанд тулж иржээ...Маркын царай байдгаараа бараан цайсан харагдана.. Жи-ни хэсэг Маркруу инээмсэглэн хариултыг нь хэлэлгүй зогсож байснаа..Инээмсэглэлээ хэний ч уншиж чадахгүй тэр үзэсгэлэнтэй царайндаа шингээн алга болгон
Жи-ни-Ах чинь машинд дайруулж байхдаа НАДРУУ яг ингэж харж байсан!!Гайхсан бас гунигласан харцаар......яг чиний энэ ХАРЦ шиг...дахиж харна гэж бодсонгүйшүүү Аргагүй л АХ дүү 2 юмаа.........
Марк-0.0 тэгхээр чи!!!!!!!!
Маркын талаас
Тэрний амнаас гарсан үг цээжийг минь хурц иртэй хутгаар нэвт сүлбэх шиг болов...Хамаг бие минь салгалан чичрэн толгой цагаан өнгөөр дүүрч чих минь дүнгэнэнэ...Зүрхний хэмнэлтэй хамт амьсгал минь удааширчээ.......Нүдэнд гэнэтхэн л орон дээрээ таазаа ширтэн нулимс дуслуулан хэвтэж буй ах минь харагдан өөрийгөө үзэн ядан ертөнцийн адаг гэдгээ мэдрэх шиг болов...Ахын минь хайртай эмэгтэй арай?? тэрнийг Тийм болгосон юм биш биздээ гэсэн Айдас намайг бүрхэн авчээ...Ахын минь уйлж буй төрх нүднээс минь салахгүй байсан болхоор нүдээ тас анин чихээ таглахад Бодлоос минь зүрхний гүнээс тэр тэр тэр түлхсэн Ах чинь тэрнээс болж Тахир дутуу болсон Марк тэгтэл чи энэ эмэгтэйд хайртай болж байдаг!!!!
Тэр тэр ахыг чинь!!!!!!!!!!!!!толгойн дотор үл таних хоолой чаралсаар!!!!л зүрхнээс минь нулимс урсана..Хүйтэн шорвог нулимс биш бүлээн улаан цусаар урсана...............................
..................................................
Толгойн дотор орилж байсан хоолой нүдэнд минь харагдаж байсан аймшигтай дүр зургууд Гэнэтхэн зогсон нүдээ нээхэд Гар минь Жи-нигын хүзүүнээс чанга гэгч нь атган зогсож байв. Нүднээс минь нулимс урсчээ..........Зүрх минь хэмнэлээ алдан хөндүүрлэн цээжин дотор минь арай ядан цохилно...Чихэнд намуухнаар ахын минь уйлж буй хоолой сонсогдсоор л Жи-ни нүдрүү минь гүн хар ангал шиг нүдээрээ ширтэж байв...Харин би гараа тавихыг хүссэнгүй энэ эмэгтэй!!!энэ эмэгтэй.................хоолой минь чичрэн сөөнгөтөн үг гарах чадал байсангүй..
Зүрхэн дотор байсан хар ангал хоромын дотор л томссоор Тэрний нүдрүү нулимстай нүдээр ширтэн нарыхан цагаан хүзүүг нь даарч чичэрсэн гараараа чанга гэгч нь барин зогссоор л ...................
Марк-Чи тэрэн шиг зовж шаналах ёстой юм байна энэ бол миний шийдвэр!
********
Бидний хүсдэггүй төгсгөл ойртсоор л...
—MN4EVER—
admin Murun
![---PERFECT DOLL--- [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/13a7/13a7a0a284b8b0901c249bd8ff4bf5e8.avif)