24-р хэсэг
Ганцаардал........................
Зүрх чинь шархалж эсвэл гуниглаж бусдад гомдсон үед хүчтэй өвдөх тэр өвдөлт бага багаар зүрхийг чинь хэмэлж байдгыг мэдэхүү??Хэсэгхэн хугацаанд түр шаналаад л өнгөрсөн гэж болох ч зүрхийг чинь өвтөгсөн тэр өвдөлт сэтгэлд чинь үлддэг юм. Ганцаардал сонсход тийм айхтар зүйл биш юм шиг ч мэдэрч байгаа тэр сэтгэлийн өвдөлт чамайг мэдхээргүйгээр гүн гэмтээдэг юм. Одоо биш ч хэзээ нэгэн өдөр чи шархалснаа ухаарах болно................
————————————————-
———————————————
Цаг агаарыг хүний сэтгэлтэй зүйрлэдэг бороо орж тэнгэр бүүдийх ч хэсэгхэн хугацааны дараа солонго гарч нар мандана. Хүний сэтгэл ч мөн адил хар бараан зүйлсийн дараа нүүр дүүрэн аз жаргалтайгаар инээмсэглэх мөч ирэх болно.
Нарын гудамжаар гэрийн зүг хөөрхий охин бодлогширон алхаж байв. Амьдрал тэрэнд зөвхөн ганцаардлыг л бэлэглээд байх шиг....Хичнээн хатуу ширүүн хүчтэй царайлж байгаа хэдий ч дотор нь юу нуугдаж байгааг хараад ч хэн ч мэдэж бас мэдэрч чадахгүй.
Жинигын талаас
Тэнгэр цэлмэж нар гарахыг хүсэхгүй байсан ч тэнгэр онгойчихлоо бороонд норох сайхан байсан юмсан. Толгойн дотор минь хачирхалтай бодлууд эргэлдэнэ бас хоолой минь өвдөнө. Өвдөлт ч яахав удахгүй зүгээр болно харин толгойд байгаа бодлууд минь нэг хэсэгтээ л арилахгүй. Хийсэн хийж байгаа зүйлүүд минь аймшигтай бас буруу !!!!!!!!!!!! Энэ амьдрал тэр чигтээ буруу байхад намайг аймшигтай зүйлүүд хийсэн хийгээгүй бусад нь ч гэсэн хийнэ! Харамсахгүй байна өдий болтол болсон зүйлд......Тэр хүмүүс зөвхөн ганцхан намайг яагаад шархлуулах ёстой гэж зүгээр л хариу төдий зүйл.............Ойлгоход тийм хэцүү байна гэжүү..........
Жини-Ганцаараа байвал хэзээ ч шархлахгүй тийм биздээ................
Нарын гудамжаар гэрийн зүг алхахдаа тэнгэр өөд тэр бас ширтэнэ. Хувцас нь норсон охин дааран алхсаар л амнаас нь уур гарах хэдий ч тэр тайван алхсаар л байв. Гүн хар нүднийх нь хаа нэгтээгээс гуниг төрөөд ч байх шиг ганцаараа алхаж байгаа хэдий ч тэр шаналж бас гуниглана. Яагаад бүх зүйлд шалтгаан байх ёстой юм!!!!!!!!!!!Бүх зүйлийн зөв бурууг заавал шүүх хэрэг байдаг гэжүү!!!!Хүн бүрийг өөрчлөх гэж битгий хичээ бүгд адилхан болчихвол энэ амьдрал утга байнуу???
Нарын гудамжаар алхсаар Жи-ни гэрийнхээ үүдэнд ирлээ....Цагаан байшин гэрлээ асаажээ....Нам гүм бас үзэсгэлэнтэй мөн дулаахан харагдана. Даарсан гар төмөр бариулнаас барих хэдий ч онгойлгож үл чадна. Гүн хар нүднийхээ гүнд нуусан тэрний гуниглал бас ганцаардал нь энэ удаа зоригыг нь мохоож байх шиг......Тэр хүйтэн бариулнаас барин гунигтай нүдээр байшинруу ширтсээр бодлогширно..........Юу бодож байгаа юу хийх гэж байгаа.........Юу мэдэрч байгааг..........зөвхөн тэрнээс өөр хэн ч мэдэхгүй........
Жи-ни хаалгаар орохгүй бололтой бариулыг тавитал..........Чимээгүй болон тэрний харанхуй дунд нэгэн хоолой нэрийг нь чангаар хэлхэд яг л харанхуй дунд лаа асаж байгаа мэт багахан ч гэсэн гэрэл нэмэн Луханы хоолой сонсогдов. Жи-ни хажуу тийшээ эргэж хартал гудамжин дунд норсон хувцастай Лухан зогсож байна......Амьсгаадчихаж тэр Жи-ниг хайж явж байгаад ирсэн бололтой.
Жи-ни-Нар гархад дулаацаагүй ч энэ хүний нүдрүү хархад бие минь дулаацаад байх шиг.......Бусадтай адилхан эхэлсэн ч сэтгэлд минь аль хэдийн бусад шиг санагдхаа больчихжээ................................та.........
Луханы талаас
Тэрнийг цэцэрлэг болон ойр хавын бүх л газраар хайсаар сүүлийн найдвар болох гэртээ иртэл тэр үүдний дэргэд зогсож байв....Бороонд норчихсон бололтой!!!Энийг л хүсээгүй юмсан. Яаран тэрний хажууд очтол бүх хувцас нь норчихон бас хүзүү нь улайчихсан байв.......Намайг байхгүй хооронд ямар нэгэн юм болчихсон юм боловуу?? Яагаад????
Лухан-Жи-ни????/Хүзүүнд нь зөөлхөн хүрэн/ Яагаад ийм болчихсон юмбэ??? Ямар нэгэн юм болоо юу??? Хэн нэгэн чамд муу зүйл хийх гээ юу!!!!!!!!!!
Жи-ни-Даараад л улайчихсан юмаа...........
Лухан-Битгий худлаа яриад бай!!!!Яаж даархаараа ингэж улайдаг юм!!!Ямар нэгэн юм болсон биздээ!!!!!!!!!Хэлэлдээ гэж хэлэн Жи-нигын нүдрүү ширттэл тэр ямар ч хариу хэлсэнгүй нүүрний хувиралчгүй Луханы нүдрүү харж байв. Цээжин дотроо бүх хэлэхийг хүссэн үгс гомдол бас шаналалаа чи хэр удаан нууж чадах вэ?? Энэ удаа Жи-ни урьдынх шигээ юу ч хэлэхгүй бас ямар ч хувирал гаргахгүй байхыг хичээж байсан ч үзэсгэлэнтэй том хар нүднээс нь бүлээн нулимс хацрыг нь даган удаанаар урсав......Жи-ни өөрийгөө уйлж байгаадаа гайхан нулимсаа арчтал араас нь дахиад л нулимс урсан ямар ч нүүрний хувирал гуниг төрөөгүй ч зүгээр л нулимс урсан гарах нь тэр.........Луханы зүрх хүчтэй цохилон уйлж буй Жи-нигын хацарт хүрхэд тэр уйлж байгаадаа гайхсаар том алаг нүдээ хурдан анивчин яагаад?? Гэж амандаа аяархан хэлж байхыг нь сонсоод зүрх нь шимшрэн Энгэртээ тэрнийг чанга гэгч нь тэврэн....
Лухан-Битгий хүчил!!!Гарах ёстой нулимс бол гаржил байг...........Нулимсыг чинь нууж бас арчиж өгөх болхоор уйлдаа......Чамайг дахиж шалгааж зовоохгүйээ.........Гэхдээ чамд ямар нэгэн муу зүйл болвол зүрх минь тэсэхгүйшүү........
Жи-ни..........................
Лухан-Миний аз жаргал бол чиний төлөө амьдарч чиний төлөө үхэх...Жи-ни.....Хайртай хайртай болхоор хором ч хажуунаас минь битгий холдоорой
Жи-ни чимээгүй уйлсаар........Луханд тэврүүлэн зогсоно..Зүгээр л маш их нулимс урсана..Цээжин дотроос нь өвдөн бодлууд нь холилдон маш их гунигыг л мэдрэн уйлхаа зогсоож чадахгүй байв......Лухан Жи-ниг энгэртээ чанга тэврэнэ хоёр гар нь тэрнийг харанхуй бас ганцаардмал гунигтай амьдралруу нь явуулахгүйгээр бас өвдөж шаналсан зүрхийг нь чангаас чанга хайраараа дулаацуулж байв...........
Цагаан том байшингын өргөн цонхоор хөшигний ард нуугдан нэгэн аймшигтай нүд гадаахыг харан зогсоно.....Хүн бүрийн нүд өөр зүйлийг өгүүлж байдаг.....тэрнийч нүд мөн адил...өөр нэгэн дурсамжыг агуулж байв. Тэрний нүдэнд атаархал бас үзэн ядалт ихээр харагдана. Гараараа шаргал хөшгийг хунирч нугалаасттал нь чанга базжээ....Үзэн ядалт дүүрэн нүдээр Гадаахыг харж байгаа хэдий ч тэрний нүдэнд нулимс хурсан харагдана. Тэрний үзэн ядалтаар дүүрсэн нүд болон толгой дотор бодож байгаа бодол зүрхнээс гарч буй хүчтэй ууртай цохилох цохилт нь цагаан өнгөн дунд улаан өнгө нэмж байв.......................
Сохюн Лухан Жи-ни хоёрлуу нүд салгалгүй ширтсээр л шүдээ зуун зогсоно.Үүдэн дээр Луханд тэврүүлэн зогсож буй Жи-ни юу юунаас илүү тэрний уурыг барж байлаа..
Сохюн-Яаж намайг доромжилж чадаж байнаа......!!!!!!!!Хүмүүс харах юмбол юу гэж бодох болж байна. Одоо бүр гэрээсээ гадуур хамтдаа явж байна гэжүү!!!!!!!!!!!!!!!!Ээж мэдээд ч нэмэр алга!!Лухан чи арай жинхнээсээ дүүтэйгээ нийлэхийг хүсээд байгаанмуу Арайчдээ!!!!!!!!!!Тэр ч мөн адил яаж яаж яаж чадаж байнаа!!!!!!!!!!!Уулчахгүй хэзээ ч уучлахгүй Лухан бол миний нөхөр өөр хэнийх ч байх ёсгүй би энэ гэрийн бэр нь Надаас өөр ямар ч бэр гэж байхгүй!!!!!!!!!!!!Тэр намайг л хайрлах ёстой!!!!!!!!!!!!!!!!!!!!
уур хилэн үзэн ядалт чамайг хоромын дотор л өөрчилж чадна..........
Лухан Жи-ниг хөтлөн гэрлүүгээ орж ирэв......Тэр хоёр даарсандаа хоёулаа чичрэнэ бас Жи-нигын нүд бага зэрэг хавдсан байлаа..Луханы ээж гэртээ байсангүй хүнтэй уулзхаар түр гарсан байв. Магадгүй гэртээ байсан бол Юу болохыг хэлж мэдэхгүй юм.....Лухан ч бас тэрийг мэдэж байсан бололтой бушуухан шиг гэрлүүгээ орон Жи-нигын гараас хөтлөн дээд давхарлуу хурдлан гарав. Лухан өрөөндөө ороод шүүгээгээ онгойлгон хувцсаа гарган орон дээрээ цуглуулж эхэллээ.........Жи-ни Гайхан Луханруу чимээгүй харж зогстол
Лухан-Хоёулаа эндээс явнаа!!!.Чамтай хамт байвал хаана ч амьдарсан чадна....Эртхэн ингэх ёстой байсан юм........
Жи-ни-Хаашаа явна гэж????????Энэ чинь гэр шүүдээ......Таны бас миний гэр.....
Лухан-Энд бид хоёрыг хүлээн зөвшөөрөх хүн байхгүй!!!!Шинэ гэртэй болно....Хамтдаа сайхан амьдарнаа надад итгэ!!!явцгаая гэж хэлэн яаравчлан цүнхэндээ хувцасаа болон ойр зуурын хэрэглээний юмнуудаа цуглуулан хийгээд дахин Жи-нигын гарнаас хөтлөн гараад өрөөлүү нь явтал ....Жи-ни гарнаас минь чанга атгаад зогсон
Жи-ни-Надаас болж гэр бүлээ хаяна гэжүү????????АХАА!!!!!!!!!!!!
Лухан-ЧИ бол миний бүх зүйл!!Тийм болхоор санаа зовох хэрэггүй...Надад чи байхад л болно.....
Жи-ни-........................
Лухан-Ойр зуурын хувцсаа авчих ээжийг ирхээс өмнө явцгаая бид хоёрыг харчих юмбол явуулахгүй!!за гэж хэлэн Жи-нигын юмнуудыг цуглуулж эхэлтэл. Хаалганы хажууд Жи-ни чимээгүй Луханыг ажиглан зогсов. Лухан байдгаараа хурдлан хэрэгтэй гэсэн зүйлүүдийг цуглуулан жижиг гар цүнхэнд цуглуулж байлаа.. Жи-ни хэсэг зуур бодлогширсноо гэнэт яаран тольны өмнө байх жижигхэн эгшигт хайрцгаа аваад орон дээрээ байсан гар цүнхэндээ хийтэл
Лухан-За болчихлоо явцгаая!!!Өөр авах зүйл байнуу гэж хэлэн хоёр гартаа цүнхтэй ачаагаа барин эргэн тойрноо хартал Жи-ни толгой сэгсрэн байхгүйээ болчихсон гэж хэлэн Луханы дэргэд ирээд гарнаас нь барин
Жи-ни-Өгчих нэгийг нь би бария
Лухан-Зүгээрээ хүнд байгаа болхоор ядарчихна Хурдхан явцгаая гэж хэлэн Гархаар хаалгаруу алхтал Хаалганы дэргэд Сохюн зогсож байв..........Гартаа ямар нэгэн зүйл нуусан харагдана..Харц нь буун хоосорчихож..Уруул нь хатаад зомголдон хамаг байдгаараа цайчихсан тэр хоёрын замыг хаан хаалга хөндөлсөөд зогсож байв.
Лухан-Сохюн???
—————————
———————–
Сохюн-Хаашаа явах гэж байгаа юм!!!!!!!!!!!Эхнэрээ орхиод!!!!!!!!!!!
—MN4EVER—
admin Murun
![---PERFECT DOLL--- [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/13a7/13a7a0a284b8b0901c249bd8ff4bf5e8.avif)