20-р хэсэг
Бодол бол хий хоосон зүйл биш тэр гарт баригдаж харагддаггүй ч хүчтэй.........Амьгүй зүйлийг амьтай болгож амьтайгч амьгүй болгож чадах хүчтэй ...
—————–
———————-
Сохюны талаас
Тэрний нүдэнд үл үзэгдэж харагдахгүй байгаа минь надад огтхон ч хэцүү байсангүй Луханы надруу харахгүй байгаа тэр харц зөвхөн өөр хүнрүү харж байхыг нь харахаас л маш их айж байгаагаа мэдрэнэ..Би хэн юм....Луханы хэлснээр зүгээр л бичиг баримтан дээр байдаг нэр!....гэрт нь байдаг хүнүү????
Энэ бүх зүйлийг тэвчиж итгэж хүлээж ирсэн миний сэтгэл Хэзээ ч атгаж чадахгүй тэрний гар айж байдаг зүүлээс минь чангаар атган саяхан хажуугаар явсныг бодхоор зүгээр л хумхын тоос үнхээр л нэг хэдэн цаасан дээр байдаг нэр шиг санагдаж байлаа.
Сохюн хаалга хаагдах чимээ гарсны дараа шууд л шатаараа дээшээ өгсөв..Энэ удаа тэр айж чичирсэнгүй нүднээсээ бүлээн нулимс хүний төлөө биш өөрийнхөө төлөө урсгаж байв. Нулимс нүднээс гарахдаа хорсоно...Толгой дүүрч цаг хугацаа удааширч зүрх хүчтэй лугшсаар тэр алхаж байлаа..Дээд давхарт гармагц Луханы дуу улам ч чангаар сонсогдоно
ЧИ минийх!!
Энэ хоёр үг чихэнд биш зүрхэнд илүү тодоор сонсогдон Сохюны голыг зуран, урсан гарч буй нулимсыг нь бүр ч ихээр асгаруулж байв..Сохюн Луханы хаалганы өмнө тулж ирэх хүртлээ дотроо үгүйээ тийм биш би буруу бодож байна юу гэж тийм зүйл байхавдээ!!Луханы нууцыг мэдсэн ч Жи-ни??? Жи-ни намайг хуурах ёсгүй энэ бүх цаг хугацаанд би тэрэнд яаж хандаж ирсэн билээдээ.......Өөр хүн мэдэхгүй байж болох ч Жи-ни намайг мэдэх ёстой Луханд ямар хайртайг минь ямар их хичээдгийг минь юуг туулж юуг тэвчиж ирснийг минь....
Гэвч.......Түгжээтэй модон хаалганы өмнө ирэн чимээ чагнан сонсохдоо тэрний бүх итгэл яг л хатаж буй цэцгийн дэлбээ мэт удаанаар нэг нэгээрээ газарт унав........10минут 20минут 30минут тэр зогссоор л Хаалганы цаадах чимээг чихээрээ биш зүрхээрээ чагнан зогсоор ..................
*****************
*********
Маркын талаас
Бүх сарнай өргөстэй байдаг. Үзэсгэлэн төгөлдөр хэдий ч бүгд л өргөстэй болгоомжтой байхгүй бол гэмтэнэ....
Гэхдээ өргөстэй гэдгийг мэдсэн хэдий ч тэрэнд хүрж гэмтчихээд дараа нь болгоомжлох утгагүй биз..........Нэгэнт гэмтчихчсэн юм чинь цаашид тэр сарнайг атгасаар байсан ч болно биздээ..........
************
*******************
Цагын зүү эргэдгээрээ эргэн сэрүүлэгний дуу өрөөгөөр нэг хангинахад хоолны үнэр хаалганы завсраар айлчлан орж ирнэ.....Доод давхраас Сохюн хоол болчихсоншүү гэж намуухан өнгөөр дуудхад Жи-ни аль хэдийн дүрэмт хувцсаа өмсчихсөн өрөөнөөсөө гарч ирэв..Харин Лухан дөнгөж сэрж байгаа бололтой хажуу тийшээ харахдаа санаа алдан дахиад л нүдээ анин хэсэг орондоо хэвтлээ...Өнгөрснийг мартуулах гэж алдааг засах гэж шинэ өдөр эхэлж өдөр бүр нар манддаг байх. Гэвч бид тэр 2дахь боломжоо ашиглах биш маргааш ирэх шинэ боломжиндоо итгэн хаядаг...Лухан удаан хэвтсэнгүй орноосоо босон хувцаслаад шууд л доод давхарлуугаа буухад Сохюн тэрнийг хүлээгээд хоолны ширээний хажууд зогсож байв. Ширээн дээр амттай хоолнууд өрөөстэй гэр цэвэрхэн эелдэг ухаалаг эхнэр хэний ч хүсэх амьдрал гэхдээ Луханых биш..........
———————————-
Ширээний 3талд нам гүм өглөөний цай бодлуудтай хамт үргэлжилнэ. Жи-ни урьдын адил тайван хоолоо идэж байхад Лухан ч бас дадсан зангаараа амттай гэсэн болгоныг Жи-нигын тавган дээр тавьж өгч байв. Сохюн энэ удаа эмзэглэсэнгүй харин ч тайвнаар хоолоо иднэ........Нэг л зүйл буруу байна.
Өрж тависан амттай хоолнууд бүгд л шинэхэн амттай харагдаж байхад Жи-нигын тавганд байгаа хоол бусдаасаа арай өөр харагдаж байв..Шинэхэн хуурсан ногоо махны доор хуучирч муудаж ялзарсан ногоог нуужээ зөвхөн тэрний тавганд хоол биш хор болхоор хүнсийг хийж Лухан юу ч анзааралгүй хоолоо идэж байхад Жи-ни муудсан хоолыг хармагцаа хэсэг бодлогширсноо Урдаас нь харан сууж буй Сохюнруу харцаа чиглүүлхэд
Сохюн тэрний нүдрүү харсангүй ширээн дээр байгаа тавагтай хоолруугаа харан чимээгүй идэж байв...Царайнд инээмсэглэл тодроно харц ч мөн адил инээмсэглэнэ Жи-ни удсанчгүй тайвнаар инээмсэглэнгээ тавагтай хоолоо халбагдаж эхлэв...Гаднаа тэр хувирал үзүүлэхгүй байгаа ч хоолоо халбагдах болгондоо хурдан залгиж байгаагаас нь л хэцүү байгаа нь илт.
Сохюны талаас
Үзэн ядалт минь намайг хөтлөнө хөдөлгөнө..Юу ч болоогүй мэт урдаас минь хараад сууж байгаа тэр... үзэн ядалтыг минь улам ч ихээр дүрэлзүүлэн, юу ч болоогүй мэт инээмсэглэж байгаа царайг нь хархад дотроос хамаг махыг минь урж тасдан биенд минь төмөр зүүнүүдийг ахин дахин шигтгэж байгаа мэт тэвчхийн аргагүй хэцүү байлаа. Эрүүл ухаантай тайван байхын тулд харагдсан болгоноо амруугаа хийнэ орилохгүйн тулд идсээр, уйлахгүйн тулд юуг ч хамаагүй ширтэнэ.........
——–
———
Лухан-Жи-ни Өнөөдөр хичээлдээ явсны хэрэггүй!!!
Жи-ни-Явах хэрэгтэй!
Лухан-.....................
Тэгэж их явах шаардлагатай байгаа юм бол би хамт явна.
Жи-ни-ойлголоо.......
Өглөөний цай богинхон яриагаар дуусан Лухан ширүүхэн босход Жи-ни намуухан хоолойгоороо амттай хоол байлаа баярлалаа эгчээ гэж хэлэн нөгөөх хуурмаг хоосон инээмсэглэлээрээ инээмсэглэн ширээнээсээ босход Сохюн ширээн дээрээ хоолоо идсээр үлдэв...Лухан Жи-ни 2 сургуульруугаа явхаар бэлдэцгээнэ. Лухан Жи-ниг халамжилсаар гэрт нь дахиад нэг хүн байгааг бүр мөсөн мартсан мэт...тэр ч мөн адил өөрийгөө байгаа гэдэгт эргэлзэнэ бодлогоширно шанална Бас ҮЗЭН ЯДНА......
——————————–
————————
Сургууль тэр аяараа өнөөдөр чимээтэй байв...Лухан бас Жи-нигээс болоод...Гэнэтхэн тайрсан богино үс багахан улааж хөхөрсөн үзэсгэлэнт царай бүх хүний ярианы сэдэв болно...Хичээл эхэлхээс дуусах хүртлээ хүн бүрийн амны зугаа болсон Жи-нигын бие харин ч муу байгаа бололтой духаар нь хар хөлс цувсан харагдана. Хичээл тархад дахиад нэг пар дутуу....Тэр тэвчин суусаар л магадгүй өглөөхөн хооллосон Сохюны амттай хороос болсон биз...
Хаалга онгойх
/................./-Жи-ни чамтай хүн уулзая гэж байна???
Богинохон завсарлагаан дуусаж сүүлийн цаг эхлэх гэж байхад тэрнийг хэн нэгэн дуудуулсан байв. Жи-ни сульдсан харагдана арай хийн ширээнээсээ босоод хаалгаар гартал өмнө нь харж байгаагүй нэг охин намайг дагаад яваарай их яаралтай хэргээр юм шиг байсан би чамайг хүргээд өгөе гэж хэлэн урд нь гаран алхахад тэр зүгээр л араас нь даган явлаа.Коридор хүнгүй нам гүм зөвхөн алхааны чимээ л сонсогдоно..Тэр охин чимээгүй явсаар нэг хаалганы өмнө тулж ирээд
/.................../-Энд байгаа гэж хэлээд хаалганы хажууд зогсов. ...Жи-ни тайван алхсаар хаалганд тулж ирэн онгойлгох гэж байтал хаалга өөрөө дотроосоо татагдан онгойход Тэр танил нэгэн царайг олж харан
Жи-ни–Чи юу??
Хёнмин-Сайн сууж байсан биздээ ??хөөрхөнөө............
—————–
Сургуулын ард байх жижигхэн буланд Жи-ниг Хёнмин болон хэдэн найзууд нь авчрав...Хичээл орж байгаа болхоор хүүхдүүд байхгүй юу болж байгааг хэн ч харж чадахгүй, Хордлогоос болоод Жи-нигын бие нь ихээр сульдаж арай хийн хөл дээрээ тогтож ядаж байлаа..Духаар нь хар хөлс цувж царай нь цайрч ядарсан хэдий ч харцнаас нь зэвүүцэл мэдрэгдэнэ.
Хёнмин-Энэ муу Жиёныг тийм болгосон Энэнээс гарцаагүй!!
Жи-ни..........
Хёнмин-Чи жиёныг сохлоо биздээ тэр өдөр чамайг явж байхыг би харсан...Чи тэгээ биздээ????
Жи-ниг ам алдуулах гэж Хёнмин хичээнэ...Тэнд байсан хэдэн охидуудын дунд нэг нь утсаараа нууцаар бичлэг хийж байв..Мэдээж тэрнийг Жи-ни анзаарсан.
Хёнмин-новш гэж ярихгүйнээ наад бичлэгээ түр унтрааж бай!!!!!!Энэ мууг ярьдаг болгоодхоё үгүйээ ер нь Бичлэгээ хийж бай Нэтэд тавьчихая хөөрхөн хүүхэлдэй юм чинь Хурдан од болно биз!!!! охидуудаа хувцсыг нь тайл!!!гэж чанга дуугаар хэлхэд тэрнийг эсэргүүцэх хүн байсангүй дуртай нь аргагүй Жи-нигын хоёр гарыг 2талаас нь зүс үзээгүй охидууд барчихав
Жи-ни-Өрөвдмөөр амьтад.....хүүхэлдэй!!!!!?? хэхэхэ Та нар л хүүхэлдэй болох гэж хичээж мөрөөддөг байх Төгс болох гэж ядан будаг инээмсэглэлийнхээ цаана халтар царайгаа нуун өөрийгөө бас бусдыг хуурах гэж хичээдэг ..................
Хёнмин-Муу шазруун новш ямар ч үед Их зантай хэвээрээ байхынмаа ...Жиёныг ямар болгосон тэрэн шиг чамайг ч бас зэрэмдэглээд хаяж чадна шдээ гэхдээ бүр илүүгээр наад хөөрхөн нүүр гарыг чинь сийччихэж өлхөн чадна!!Хүсвэл чамайг ягааны гудамжинд худалдчихсан ч болно чи тэндхийн хүүхэлдэй байхад яг тохирно шүү энд байснаас
Жи-ни-Би чиний доторхыг харж байна!!хүссэнээ л ярь !!.....аан нээрээ Хамгийн өрөвдмөөр нь юу гээч яаж ч хичээгээд чи НАД ШИГ болж чадахгүй!!!!
Хёнмин-Муу новш наадхаа болгоод өг!!!!
Хёнмины хажууд байсан охин гараа зангидан яг Жи-нигын нүүрлүү цохих гэж байтал арын хаалга чяхран онгойход бүгд зог тусан тэр зүгрүү хартал......Лухан гарч ирэв...Тэр гайхсан бололтой том нүдлэн тэр охидуудыг харан гайхснаа Жи-ни байхыг хараад бүр ч ихээр гайхав
Лухан-энд юу болоод байнаа!!!!!!!!ТА НАР ХЭН БЭ??????!!!!!!
Хёнмин-Новш гэж хурдан зугтаарай!!!!!!
Сургуулын арын талбайгаар бүгд таран зугтан гүйхэд Лухан яаж ч чадсангүй сандран газар унасан байгаа Жи-нирүү эхлээд шууд гүйж очив.
Лухан-Жи-ни зүгээрүү?? Хаа нэгтээ чинь өвдөж байнуу тэд нар чамайг гэмтээснүү???Луханы нүд орой дээрээ гарах шахам сандарч айсан нь бараасан байгаа царайнаас нь л илт байв. Жи-ни Луханыг харсан даруйдаа гүн хар нүдэнд нь гялтагнасан тунгалаг нулимс бүрэлдээд ирэв, хэлж чадахгүй ч шаналж байгаа нь харцнаас нь л илт.........Тэр луханд өмнөх адил дахиад л юу ч хэлсэнгүй хана налан өвдөглөн суугаад царайгаа гараараа даран чимээгүй суухад салгалаж айсан Лухан Жи-ниг хүлээн яахаа мэдэхгүй тэр охидуудын араас явахуу эсвэл Жи-ниг шууд эмнэлэгт аваачхуу гэдгээ шийдэж чадахгүй сандарч байв...
Лухан-Жи-ни??? Ямар нэгэн юм хэлэлдээ зүрх минь зогсох гэж байна!!Тэр охидуудыг танина биздээ!!!Хэн гэдгийг нь хэлчих
Жи-ни..............
Лухан-Чамайг юу ч хэлэхгүй байх намайг ямар их айлгадгыг мэдэхүү???
Жи-ни нүүрээ гараараа даран суусаар, Луханы зүрх хүчтэй цохилон тэвчилгүй тэрнийг тэврэн өрөөлүүгээ дагуулан явах гэж байтал
Жи-ни-Ахаа би ингэж амьдарч байхаар үхчихдэг юм билүү!!!!!!!..............
—MN4EVER—
admin Murun
![---PERFECT DOLL--- [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/13a7/13a7a0a284b8b0901c249bd8ff4bf5e8.avif)