14-р хэсэг
Гуниг хаанаас төрдөг вэ????
********
*****
Нүдээ зөөлхөн анин Амьсгаагаа аван удаанаар гаргахад ирээдүйн талаар ор тас мартаж өнгөрсөн дахь дурсамжтай минь хамт байх тэр л харанхуйгаас Гуниг төрдөг юм шиг...................
*********************
Гадаа орой болгон хаялдаг шигээ цас намуухнаар хаялна.....
Болкон дээрээсээ чимээгүй дүүргийг ажиглаж зогссон Маркын утсанд дуудлага иржээ.....Эхний удаа дуудхад тэр авсангүй учир нь утаснаас илүү тэрний бодлыг шаналгах зүйл байсан юм.......
Жижигхэн мөртлөө цэвэрхэн өрөөнд тэр ганцаараа амьдардаг. Гэр бүлээсээ холдоод ганцаараа амьдарч чаддаг болох хүртлээ тодорхой тооны хугацааг үджээ. Өдөр бүр хүмүүст инээд хөөр баяр баясал болон сайхан сэтгэгдэл төрүүлдэг тэрний инээмсэглэл нарийхан уруулных нь цаагуур ороод нуугдчихаж нүд нь нэг л гунигтай байсхийгээл санаа алдан хоосон зүйлрүү ширтэнэ. Нүдээ анихад нь нөгөөх том хар нүд дахиад л тэрнийг урхидан өөрлүүгээ татна унтхыг хүсэхгүй байна бодохыг ч бас хүсэхгүй байна!!!!!!нар гархад буцаад би хэвэндээ орох болно Дахиад тэрэнтэй уулзана дахиад зорилго минь дүрэлзэх болно..........
——————-
Утас дуугарах
Энэ удаа марк газар чичрэн хангинаж байгаа утсаа аван дэлгэцрүүгээ хартал Жи-ниг мэдээгүй байхад, нууцаар араас нь авсан зураг нь дэлгэцэн дээр нь гарч ирсэн байлаа. Тэрний дуудлагыг харсан марк бүр гайхан цочиж орхижээ. Саяхан л алга болсон байсан тэрний цагаан шүднүүд ягаан уруулных нь цаанаас цухуйж бушуухан шиг дуудлагыг нь автал Жи-ни маркаас тусламж гуйв. 0.0
Марк-0.0 яасан бэ???чамд ямар нэгэн юм тохиолдоо юуу????хаана байна би яг одоо яваад очы гэж сандран нэг амьсгаагаар дуржигнуултал Жи-ни гэрийн чинь гадаа гэж намуухан өнгөөр хэлхэд нь Марк гайхсанчгүй шууд л үүдрүүгээ гүйн хаалгаа онгойлготол хаалганы үүдэнд Жи-ни нүүрэндээ инээмсэглэл тодруулан зогсож байв.
Марк-0.0 ирсэн юм бол зүгээр хаалга тогшоод орохгүй?????
Жи-ни-Тэгэх юм бол танайд зочилсон болно!!!!!!!!!Гэртээ хонуулаач гэж гуйх гэж байсан болхоор ярисан нь дээр гэж бодсон юм..............
Марк-0.0 Гэхдээ чи яаж манай гэрийг олсын????
Жи-ни-Чамд тайлбар хэрэгтэй байгаа юмууу???????гэж инээж байсан чигээрээ намуухан хоолойгоор хэлтэл Маркын нүд нь томорч ирээд хацар нь улаан сандран ор ор!!!!!!!!гэсээр Жи-ни-г гэрлүүгээ орууллаа.........
*********
**********
Маркад гэр нь анх удаа л маш давчуу жижигхэн санагдана нэг өрөө байр тавилга ч байхгүй газар гудас л дэвсээтэй буланд нэгэн жижигхэн тавиураас өөр харагдах тавилгагүй уул нь нэг хүнд хангалттай том байдаг байсан. Хоёр хүн байгаа болхоор бүр хөдөлхөд ч нэг л давчуу санагдаж байхад Жи-ни-д таагүй санагдахгүй байгаа бололтой хана налан гараараа өвдгөө тэврэн суна.Тэр хоёр хэсэг чимээгүй суусаар Марк тэрэнлүү харахгүй гэж хичээж байсан ч нүд нь өөрийн эрхгүй Жи-нигын зүгрүү эргээд байв.
———-
Жи-ни-Садаа болж байгаад уучлаарай!!!
Марк-0.0 гүйэ гүү гүү зүгээр харин ч хэрэгтэй үед чинь тусалж чадсандаа баяртай байна!!!Надад итгээд ирсэн байна шүүдээ тэр чинь л намайг хангалттай жаргалтай болгож байна гэж нөгөөх гэрэлтсэн сайхан инээмсэглэлтэйгээ хамт хэлтэл Жи-ни ямар ч нүүрний хувиралгүй харж байснаа ммм.......гэсэн богинохон авиа гарган буцаад л хоосон зүйлрүү ширтэн суутал Марк дахиад чимээгүй байдал үүсгэхийг хүссэнгүй
Марк-Гэрт чинь ямар нэгэн асуудал гараа юу????би түрүүхэн гэрт чинь очсон
Жи-ни-..............Асуудалаа???.....................ммммммммммм
Асуудал нь явчихсан болхоор одоо нам гүм байгаа байх эсвэл маш их чимээтэй тэр нь хуучирсан модон орны чяхрах дуу ч байж болох юм........
Маркын талаас
0.0 тэр гэрийнхэнтэйгээ муудсан бололтой Лухан багш тийм ч сайхан ааштай харагдаагүй бодвол тэр хоёр маргалдсан байх Гэхдээ би тэрнийг гэрт нь хүргэж өгөөд хэр удсан билээ үсээ ямар хурдан тайрчихав!!!!!!!!!!!! Энэ шөнөөр ажилладаг үсчний газар байдаг юм байхдаа??? сая харанхуйд анзаараагүй ч Жи-ни үсээ мөр хүртлээ богинсогочихсон байна Хэтэрхий богино ч гэсэн тэрэнд энэ үс нь урт үснээс нь илүү гайхалтай зохиж байналдаа гэхдээ яагаад гэнэт үсээ тайрчихсан юм бол?????????
Жи-ни-Чи хэр удаан ганцаараа амьдарч байгаан!!!!!!!эцэг эх чинь байдаг биздээ???
Марк-байгаа өөр хотод байгаа сургуулиа төгстөл энд ганцаараа байх байхаа.............
Жи-ни-ммммммм...........
Марк-аан нээрээ би түрүүн чамд өгөх гэж авсан эмээ өгөхөө мартчихсан байналээ шархнууд чинь зүгээрүү өвдөж байгаа газар байнуу??????? би эм түрхээд өгөе гэж нөгөө буланд байсан тавиураа ухан ууттай эмээ гаргаж иртэл Жи-ни толгойруугаа заан энд л өвдөөд байнадаа гэж аяархан хэлэв.Марк хэсэг бодлогоширон Жи-нирүү ширтэж байснаа барьж байсан ууттай эмээ тавин Жи-нигын урд ирэн өвдөглөн суугаад духан дээр нь зөөлхөн үнсэн эм түрхчихлээ!!! одоо удахгүй өвдхөө болиноо гэж хэлтэл Жи-нигын нүүрэнд байсан инээмсэглэл бага багаар замхран нүд нь буцаад л ямар ч бодол, ямар ч хувиралгүй харлан Маркын нүдрүү ширтснээ долоовор хуруугаараа Маркын уруул дээр зөөлхөн хүрэн
Жи-ни– Энэ бүх өвчнийг ангааж чадах хүчтэй эмүү????гэж тэрнийг шоголсон ёжтой өнгөөр асуухад нь Маркын зүрх хурдан цохилон сандарсандаа нүдээ хурдан цавчин хариулт хэлж чадахгүй таг гацчихжээ.....Марк Жи-нигын нүдрүү харж чадахгүй дальдчина хөөрхий залууг цоолох шахам тас хар нүдээрээ ширтэх охины хувиралгүй царай нэг л аймшигтай зүйл дотроо ургуулан бодож байгаа мэт нууцлаг хэрнээ үзэсгэлэнтэй.
Марк-кххм......чи??? чи ядарч байнуу????гэж хэлэн үүссэн нөхцөл байдлыг эерэгээр эргүүлхээр шийдэн Жи-нигээс холдох гэсэн боловч тэр Гэнэт Маркын мөрнөөс татан өөрлүүгээ улам ч ихээр ойртуулчихлаа тэр хоёрын уруулын хооронд багахан зай үлджээ....Марк бүр чяс улаан болон амьсгаагаа ч авч чадалгүй түгжин гөлийчхөж.
Маркын талаас
Хэтэрхий ойрхон байна Хэтэрхий ойрхон!!!! тэр надаас юу хүсээд байгаа юм бол???Арай 0.0 гэж бодсноо Шүлсээ чимээ гаргахгүй год хийтэл нь залгиад Жи-нигын нүдрүү харсан чигээрээ удаанаар ойртон нүдээ анилаа.............
Нойтон зөөлхөн уруул нэг нэгэндээ хүрхэд эхлээд хүйтэн мэдрэгдэх боловч дараа нь халуун дулаахан нэг л таатай зүйл мэдрэгдэн уруул минь бие биенээ хүсэн хүрэлцэх тоолонд толгойноос эхлээд бүх зүйлээр минь хайрын шингэн тархан уруул хүрсний дараа бие тэр чигтээ хоорондоо хүрэлцхийг таашаал гээч шунал минь бидэнд тушаадаг............
Харин энэ удаа энэ зүйлийг хэн нь ч мэдрэхгүй бололтой.
Жи-ни өөдөөс нь нүдээ анисан Маркыг тавин зөөлхөн дуугаар инээчихээд Газар байх гудсан дээр дээшээ харан хэвтээд:
Марк-0.0 ????????
Жи-ни-Хммм....................хэрвээ чиний уруулд хүрчих юм бол би ч бас тэрэн шиг бохирдчихно гэж маш аяархнаар амандаа шивнэх шахам хэлчихээд
Нойр хүрээд байна унтлаа........Маргаашнаас эхлээд чи миний найз залуу болно биздээ???ярьснаараа!!!!!!!!!!!!Тэр хүртэл тэвчих нь дээ.
Марк-Тэгхээр маргааш!!!!!!!!!..........тэр минийх болохыг зөвшөөрч байна гэжүү??? Энэ тааварлахын аргагүй охин яагаад ийм учир битүүлэг үйлдэл байнга хийдэг юм бэ???????????Яг л жаахан хүүхэд шиг догдолж сандарснаа бодхоор өөртөө дургүй минь хүрч байна тэр биш би тэрнийг л ийм байдалд оруулах ёстой байсан юм.Яагаад бүх зүйл эсэргээрээ эргэчихвээ гэж бодон Жи-нирүү хартал тэр аль хэдийн нүдээ аниад зүүрмэглээд эхэлчихэж.......Бодвол надтай ярилцахыг хүсэхгүй байгаа болхоор унтаж байгаа байх энэ хар нүднүүдийн цаана ямар зүйл нуугдаж байгааг мэдмээр...........Бас чамайг өөртөө галзууртлаа дурлуулахыг хүссэн хүсэл минь өдөр ирэх тусам буцалж байна
***********************
*****************
Луханы талаас
Бүхэл шөнийн турш гадаа зогсон тэрнийг хүлээсэн ч тэр ирсэнгүй.......Энэ магадгүй Бурхны шийтгэл байх сохюнд хийсэн зүйлийн минь хариу ч байж мэднэ....Гэсэн хэдий ч надад ямар ч харамсах сэтгэл төрөхгүй байгаад байх юм...........
Лухан өрөөндөө халууран хэвтэж байв бүхэл шөнийн турш гадаа Жи-ниг хүлээснээс болоод тэр халуурчээ............Хэт их халуурснаас болж ухаан нь орж гарч байсан ч байн байн Жи-нигын нэрийг дуудна. Халуундаа шатан тарчлан хэвтэж буй Луханыг Сохюн нулимстай нүдээр харж зогсож байлаа. Лухан нүднийхээ буланд Сохюныг орных нь хажууд зогсож байхыг харангуутаа харцаа буруулан гараа нүүрэн дээрээ тавин Гар Гар!! Миний өрөөнөөс гар гэж!!!аль болох чангаараа орилон хэлэв.
Сохюн-Би-б-бби орой ирнээ энэ эмийг бас цутанг идээрэй гэж хэлэн нулимстай нүдээрээ Луханлуу харчихаад барьж байсан эмээ ширээн дээр тавин хар хурдаараа Луханы өрөөнөөс гарлаа.
Энэ эмэгтэйг ямар тэвчээр нь энэ гэрт өдий хүртэл хүлж ирсэн юм бол? хэдий харахыг хүсээгүй зүйлээ харж мэдэрхийг хүсээгүй өвдөлт шаналалаа мэдэрсэн ч тэр байсаар л.........Энэ хүнийг юу ингэж хүчтэй болгож байна вэ???
***************
Луханы талаас
Нүдээ нээн хартал өрөө минь харанхуй байв......Халуун минь бууж бие минь хөдлөх тэнхээтэй болжээ сэрсэн даруйдаа бодсон зүйл минь Жи-ни. Тэр хаана байнаа???????????????
Арай хийн толгойгоогоо өндийлгөн хажуу тийшээ хартал Сохюны үлдээсэн эм болон цутан байж байлаа......Тэнэг эмэгтэй ингэлээ гээд тэрнийг гэсэн сэтгэл минь өөрчлөгдөхгүйг мэдсээр байж ийм зүйл хийдэг....тэр хүнд толгой гэж байдаггүй юм байхдаа намайг үзэн ядаж хараан зүхэн энэ гэрээс шууд л явах ёстой баймаар юм тэгтэл орой ирнээ гэж хэлж ч байх гэж!!!!!!!!!
Лухан орноосоо босон цамцаа солиж өмсөөд Сохюны ширээн дээр тависан эмийг хогийн савруугаа хэнэгчгүй шидчихээд өрөөнөөсөө гаран Жи-нигын өрөөний урд ирээд, дотроо тэр минь байгаасай гэсэн итгэл тээн хаалгыг нь онгойлготол тэр ирээгүй хэвээрээ л байлаа.......
Энэ харанхуй энэ нам гүм байдал ямар ч их сэтгэлийн галыг унтрааж байнадаа...Яг л хараалтай мэт энэ байшингын аз жаргал инээд хөөр удах тусам харанхуй чимээгүй байдалдаа уусан алга болох мэт замхрах юм......
Лухан арай хийн хана налан хөлөө зөөн алхсаар шатаар буутал тэрнийг тэгэж их хүлээж хайж байсан хүн нь хаалгаар орж ирж байв.Луханы нүд нь сэргэн тэнхээгүй ч гэсэн хамаг хурдаараа Жи-нигын урд хурдан хурдан алхсаар иртэл тэр нөгөөх л хуурамч инээмсэглэлээрээ Луханлуу мишээн би ирлээ гэж хэнэгчгүй хэлэн ямар ч царайны хувирал гаргалгүй гутлаа тайлан Луханы хажуугаар зөрөн алхаж байхад нь Лухан Жи-нигын гарнаас татан зогсоов
Лухан-Хххаана—Хаана байж байгаад ирж байгаан?????????????Арай нөгөө залуугынд!!!!!!!!!!!!!гэж айсан бас хардсан өнгөөр хэлтэл Жи-ни чимээгүй Луханы гарлуу ширтэж байснаа Гэнэт маш аймшигтай хүйтэн харцаар Луханлуу цоо ширтэн
Жи-ни-Гараа ав!!!!!!!!!!!!!!гэж чанга хэлхэд нь Лухан зог тусан гайхаж орхилоо тэр хэзээ ч ийм ууртай бас захирангүй өнгөөр Лухантай ярж байгаагүй үргэлж л мэдрэмжээ нуун нэгэн хэвийн тайван царай гарган намуухан өнгөөр яридаг байсан харин энэ удаа тэрний үзэсгэлэнтэй царайнд жигшил зэвүүцэл харагдана
Лухан-0.0 Жи-ни?????
Жи-ни-Ахаа!!!!!!!!!гараа ав!!!!!!!!Тэгэхгүй бол би ч гэсэн бузартах нь байна!!!!!!!!!!!!!!гэж дахин шүдээ зуун чангаар хэлхэд нь Лухан хуруунуудаа суллан удаанаар гараа холдуултал Жи-ни гараа хүчтэй гэгч нь татаж аваад Луханд нуруугаа харуулан зогсов.Хөөрхий Лухан айн сандарчээээээээ..
Тэр бүх зүйлийг харчихаж тэгээд л надад уурлаж байгаа юм байна........яах вэ???юу гэж тайлбарлах вэ????Би би би...........
Лухан– Жи-ни өчигдөр болсон зүйл!!!!!!!!!!нөгөө нөгөө.........
Жи-ни-Миний өрөөнд хийсэн зүйлээ ярж байнуу???
Лухан-.........................................би—
Жи-ни-Тайлбарлах шаардлагагүйдээ би таныг ойлгож байна гэж хэлэн буцаад ярианы өнгө нь зөөлрөн
Эхнэр нөхөр хоёрын асуудал шүүдээ??Надад тийм зүйлээ тайлбарлах шаардлагагүй. Дараа миний өрөөнөөс хол хийхэд л болно...............Та хоёр чинь эхнэр нөхөр шүүдээ үхэн үхтлээ хамт байна гэж тангараг өргөсөн хүмүүс.........гэж хэлэхдээ ярианы өнгө нь нэг л хүйтэн хөндий бас итгэл алдсан шинжтэй хэлэн шатруу алхаж эхэлхэд нь Лухан тэрнийг шууд араас нь тэвэрч аван дахиад л зогсоон Энэ удаа шууд л уучлал гуйн өөрийн ухаангүй тийм зүйл хийчихсэн миний буруу дахиж би тийм зүйл хийхгүйээ!!!!!!!!!Нүд минь сохорчихсон байж өөртөө уур минь хүрж үзэн ядсандаа хэсэг зуур мангас болоод хувирчихаж гуйж байна!!!гэж нулимс цийлэгнүүлэн хэлэн Жи-ниг чанга тэвэртэл........
Үзэсгэлэнтэй хүүхэлдэй маань нүүрэндээ бах нь ханасан шинжтэй хүйтэн инээмсэглэл гаргахдаа нүднээсээ хүйтэн бөгөөд ганцхан дусал нулимс гарган буцаад л сэтгэл зүрхгүй хүйтэн нэгэн болон хувиран
Жи-ни-Би танд хэлсэн шдээ???????Та бузартчихсан гэж!!!Таны үнэр, таны дулаан, таны гар, таны харц одоо бүгд хэрэггүй хог болчихсон. Надад хүрэх бүрт чинь дотор муухайрч юу юугүй дотор байгаа хамаг юм минь гарахгээд байна! Хамаг бие минь арзаганаж хүйт даан бөөлжис минь цутгаж харах байтугай хэлж байгаа бохир үгийг чинь сонсох ч хүсэл алга...........
Лухан-.................................Жи-ни??????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Ахаа??????????...........та эвдэрчихсэн тоглоомоороо дахиж тоглохгүй биздээ????Хаяад дахиад л шинийг авна..........Хүний хэрэглэсэн эвдэрхий тоглоом хэнд ч хэрэг болохгүй тийм болхоор л хаядаг.............
*******
******
—MN4EVER—
admin Murun
![---PERFECT DOLL--- [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/13a7/13a7a0a284b8b0901c249bd8ff4bf5e8.avif)