11 страница30 апреля 2026, 00:21

11-р хэсэг

Эгшигт хөгжмийн аялгуу гунигтайгаар эгшиглэх ажээ.

Нам гүм өрөөгөөр цуурайтан эгшиглэж байгаа энэ аялгуу цаанаа л нэг гуниг мэдрүүлмээр.Эхний хэдэн хором энэ аялгууг сонсход чихэнд нэг л гайхалтай уянгалаг сонсогдох хэдий ч цааш сонсох бүрт тэр аялгуунаас гуниг харууслыг чи олж сонсох болно.

Жаргалтай хэдий ч гуниглаж буй аялгуут эгшигт хайрцаг, өнгө үзэмж нь тансаг хэдий ч дотроо харуусал гунигыг тээх ажээ....................

**************

Харанхуй том өрөөний голд байх орон дээр үзэсгэлэнтэй охин унтаж чадахгүй хөрвөөн тарчлана. Жи-ни Луханыг хажууд нь байгаа болхоор нэг л тухгүй эвгүй байгаа бололтой хөмсгөө зангидас хийн нүдээ анин хэвтэх ажээ. Лухан тэрний орны хажууд газар хана налаад суучихсан бас л унтаж чадахгүй байгаа бололтой бодлогоширон сууж байв.

Хэн хэнд нь хэцүү байгаа бололтой хэн хэнийх нь дотор асуулт байх ч үл гаргана.Луханд тэрнээс асуух асуулт бас хэлэх гэсэн зүйл зөндөө байсан ч энэ удаа тэр чимээгүй байхаар шийджээ.......

Болсон явдлын эхлэл

Жи-ни-Би өөрөө өөрийгөө ийм болгочихсон юм........Надаас болсон болхоор би өөрөө өөрийгөө л ийм байдалд оруулчихсан гэсэн үг...........Хэнд ч буруу байхгүй.......Тийм болхоор намайг анзаарах хэрэггүй өнөөдөр би ганцаараа баймаар байна.Надад одоо хэн ч хэрэггүй гэж хэлэн хаалгаа хаах гэж байтал Лухан хаалга хаагдхаас өмнө амжиж гараа оруулан хаагдхыг нь зогсоов

Лухан-Харин надад чи хэрэгтэй байна!...........................

Жи-ни-Би хэрэгтэй!!!!!!!! хэ хэ хэ яг миний юу танд хэрэг болоов???????.........Гар минь эсвэл хөл минь??хүссэнээ тасдаад авч болно бусдад өгч чадахгүй ч танд бол өгч болно шүү!!!!...........

Лухан-Надаар тоголохоо боль!!!!!!!!!!

Жи-ни-Яагаад таниар тоглоно гэж???Ахаа!!!! одоо би хүүхэд байхаа болисон намайг хэр том болсныг та сайн мэдэж байгаа биздээ!!!!!Би таниар тоголдоггүй харин та л надаар тоголохыг хүсдэг байх гэж хэлхэд нь Луханы царай хувьсхийн уурлаж байгаа бололтой ширүүн харан

Лухан-Би чиний бүх зүйлийг авмаар байна. чиний зүрхийг чиний хайрыг чиний биеийг би бүх зүйлийг чинь авахыг хүсэж байна.Чи өгч чадах юмуу???????гэж чангаар орилон 2гараараа Жи-нигын хүрэмнээс зууран хэлхэд нь Жи-нигын нүдэнд нулимс цийлэгнэсэн харагдлаа.Тэр чимээгүй Луханлуу өрөвдсөн харцаар харна юм хэлэхгүй байгаа хэдий ч нүднээс нь гуниг харагдана, үг хэлэхгүй хэдий ч харц нь Луханыг яг л хурц үг шиг нь сийчэн, зүсэн гэмтээж байв.

————————..................

Жи-ни-Гунигтай юм.................та үнэхээр өрөвдмөөр харагдаж байна..Даан ч надад таныг өрөвдөх сэтгэл дахиж үлдээгүй тийм болхоор зүгээр л өрөөлүүгээ явдаа!Энэ удаа би ганцаараа баймаар байна гэж хэлэн Луханы гарыг буулган тэрний хажуугаар зөрөн алхахад Лухан хаалганы дэргэд буруу харан зогсож үлдэв.Хөөрхий залуугын сэтгэл хэдэн удаа ийм хүйтэн хөндий үгээр шархалж хэдэн удаа хаягдаж хоцорсон бол.............хаягдаж гологдож өвдөж шаналж уйлж байсан ч итгэл тээсээр л ..........Энэ бол өнчин хайр.

***********

****************************

Угаалгын өрөөнд шүршүүрийн дуу аяархан сонсогдоно. Жи-ни хүйтэн ус дээрээсээ асган өвдгөө дэрлэн суух ажээ.....Цагаан зөөлхөн арьс нь хүйтэн усанд удаан орсноос болоод ч тэрүү улам цайран сааралтсан харагдана.Ягаан уруул нь хэт даарснаасаа болон хөхөрсөн байв.Тэрний шилбийг даган цус урсана өвдөг нь шалбарснаас болж. Тэр угаалгын өрөөнд орж ирээд хэдэн цаг болсныг мэдэхгүй ч цагийн зүү сондгой тоог заан чимээгүй нар зөв эргэсээр байв.Тэр яагаад угаалгын өрөөнөөс гарахгүй байгаа юм бол магадгүй Луханаас болоод тэрүү???тэрэнтэй тааралдхыг хүсэхгүй байсан болхоороо хүйтэн шүршүүрт норон сууган боловуу???????

Жи-ни-Одоо л даарч эхэлж байна..........зүрх минь..........

********************

******************

Хэт удаан сууснаас болоод Жи-нигын хөл арай хийн хөдөлж байв.Биеэ том цэнхэр алчуураар ороон үсээ задгайлсан чигээрээ хөл нүцгэн угаалгын өрөөнөөс гаран өрөөлүүгээ алхах гэтэл Лухан газар тэрнийг хүлээгээд сууж байх нь тэр. Цаг хэд болж байгаа билээ тэр энд хэдэн цаг суусан юм бол????? Жи-ни Луханыг харсандаа тийм ч их гайсхангүй тэр магадгүй тэрнийг хүлээнэ гэдгийг мэдэж байсан байх.

Жи-ни Луханлуу удаан харсанчгүй өрөөлүүгээ орхоор алхтал хөл нь бадаарсан бололтой муухан алхаж байтал Лухан босоод шууд тэрнийг 2гар дээрээ өргөв. Хөөрхий охин алчуураас өөр биеэ халхлах юмгүй байгаа билээ........

Лухан тэрнийг болгоомжтой өргөж явсаар орон дээр нь суулгаад юу ч хэлэлгүй гараад явчихав яг л зугтаж байгаа юм шиг хурдан хурдан алхсаар гарчихлаа. Жи-ни чимээгүй байсаар л Луханыг өрөөнөөс нь гархад гайхсан бололтой нүд нь хэсэг томорсноо буцаад энгийн байдалдаа оров. Хөөрхий охин бадаарсан хөлөө барин бага зэрэг цохин иллэг хийн сууж байтал өрөөнөөс нь юу ч хэлэлгүй гарсан Лухан удсанчгүй ороод ирлээ

Жи-ни-....................?

Лухан гартаа анхны тусламжын хайрцаг барисан байв.Тэр юу ч хэлэлгүй гарсан шигээ юу ч хэлэлгүй орж ирэн өөртөө итгэлтэйгээр алхсаар Жи-нигын урд ирэн суугаад хайрцаг дотроосоо спирт бэнт гаргаж ирэн тэрний шархыг цэвэрлэж эхлэв. Жи-нигын өвдгөн дээрх шархыг цэвэрлэхийн тулд Лухан спиртээр зөөлхөн арчина.Лухан маш их хорсдогыг нь мэдэж байсан болхоороо байн байн үлээн хүрж ядан хөвөнгөөр зөөлхөн арчиж байхад Жи-ни ямар ч хувиралгүй Луханыг харсан суусаар...

Лухан-Өвдөхгүй байнуу????

Жи-ни-Үгүйээ.......

Лухан-Хүйтэн шүршүүрт ороо юу????бие чинь яг л мөс шиг байна!!гэмтсэн байгаа дээрээ хатгаа нэмэхийг хүсээ юу???

Жи-ни-Үгүйээ....би өвдөхгүй болхоор санаа зоволтгүй гэж хэлэн нөгөөх хуурмаг инээмсэглэлээрээ юу ч болоогүй мэт инээтэл тэрний инээмсэглэлийг харсан Лухан чимээгүй болон юу ч хэлэлгүй эргэж харан зориудаар чанга чанга даран тэрний шархыг арчтал Жи-ни хүний урманд нүүрэндээ жаахан ч болов ярвайлт гаргасангүй.

Лухан-Биеэ барилгүй уйлсан нь дээр хүчээр инээмсэглэх нь чамайг улам тарчлаах болно....

Жи-ни-.......................

Луханы талаас

Өвдөж байгаа хэдий ч инээсээр....

Азаар тэрний шарх гүн биш юмдаа хэтэрхий даарчихаж арьс нь хамаг байдгаараа цайрчихжээ халуун юм уулгаад хөнжилд нь оруулаад хэвтүүлэхгүй бол ханиад хүрчихэж магадгүй гэсээр тэрний шархыг цэвэрлэн бүх шалбархайн дээр нь наалт нааж дуусаад гэнэт тэрний хацар хавдсан байсныг санан огцом тэрэнлүү хартал Жи-ни өөдөөс минь ширтээд сууж байв.Тэнэг би сая л ухаарчээ.....тэр алчуурнаас өөр ямар ч хувцасгүй байгаа гэдгийг .Үс нь нойтон ширхэг бүрээр нь ус дуслана Чихнийхээ араар үсээ хийсэн хэдий ч тэрний цээжин дээгүүр усны дуслууд урсаж байв.Хацрынх нь хавдар буун багахаан улайсан харагдана тэр нь ч өөрт нь гайхалтай зохиж харагдана.Бид хоёроос өөр хэн ч байшинд байхгүй дээрээс нь тэр бараг л нүцгэн урд минь сууж байна.Шархнаас нь өөр юм бодогдохгүй байсан болхоор сандралгүй тэрний биенд хамаагүй хүрчихжээ сүүлд нь бодсон чинь ичин хацар минь улайв.

Жи-ни-Дуусчихснуу????

Лухан-Тттт-иииймээ/сандрах/

Жи-ни-Ахаа!!!!!!!Надаас шагнал авмаар байнуу???..............

Лухан-0.0.........

Жи-ни Луханы хацарт даарч мөс шиг хүйтэн болсон гараа хүргэтэл Лухан тэрний өөдөөс том нүдлэн ширтэнэ. Тэр Луханлуу удаанаар ойртсоор нүдээ анитал Лухан ч бас нүдээ анин амьсгаагаа түгжин биеэ чангалав. Лухан өөрийн мэдэлгүй догдлон сандрах ажээ нүдээ анисан хэдий ч дальдчиж байгаа нь сормуус нь хөдөлж байгаагаас л мэдэж болхоор, зүрх нь хурдтай цохилон цусыг нь хором мөч бүрээр булиглуулан хөөргөн нэгэн зэрэг бүх биеэр нь халуун зүйл тархах ажээ.Тэрнийг Луханлуу ойртох тусам хүйтэн мэдрэгдэх хэдий ч духан дээр нь зөөлхөн нойтон зүйл хүрхэд Лухан тэрнийг сая л мэдрэх шиг болов.Жи-ни хөхөрч даарсан уруулаараа луханы духан дээр зөөлхөн үнсчээ.........

Луханы талаас

Энэ даарч хүйтэн болсон уруулыг нь дулаацуулах юмсан.Хүйтэнд хөрсөн биеийг нь сэтгэлээрээ бүлээцүүлэх юмсан.Намайг уурлуулж зовоох зүйл хийсээр байтал чинь чамайг хайрласаар л байна учир нь чи надад цорын ганцхан энэ амьдралдаа би чамайг цорын ганц байх болно гэж сонгосон болхоор миний сэтгэл хэзээ ч өөрлөгдөхгүй юм.Чамайг хайрласаар л байх болно..................Тиймээс намайг зүгээр л хүлээн зөвшөөрөөч гуйж байна.

************************

*******************

Болсон явдлын төгсгөл

Харанхуй өрөө, хүйтэн уур амьсгал, цаанаа л нэг жихүүдэс хүрмээр .Лухан газар сууж байсан болоод ч тэрүү даарсан бололтой мөрөө хавчин гараа зөрүүлэн суух ажээ.Тэр байсхыгээл орон дээр хэвтэж буй Жи-нирүү харна тэр нүдээ анин хэвтсээр л ямар ч хөдөлгөөнгүй дээшээ харан гараа урдаа тависан чигээрээ л хэвтэнэ.Тэр дотроо байх өөртэйгээ тэмцэлдэн Лухан шиг унтаж чадахгүй байгаа гэдгийг даан ч тэр мэдэж чадахгүй юмдаа...

Хэрвээ Жи-ни гэмтэж ирээгүй байсан бол Лухан магадгүй хүчээр ч хамаагүй тэрэнтэй хамт орон дээр нь хэвтэж байх байсан бизээ........

Луханы талаас

Тэрнийг унтаж байгааг харах төдийд л тэрэнд хүрэх хүсэл минь буцлах юм.Унтаж байхдаа ч үзэсгэлэнтэй юмаа тэр минь......Өвдсөн үедээ ч уурласан үедээ ч уйлж байхдаа ч тэрэн шиг үзэсгэлэнтэй харагддаг хүн энэ дэлхий дээр байхгүй биз!!!!!!!!!Хэн тэрэнд минь хүрж зүрхэлснийг хэдэн цагийн турш бодлоо.........тэрэнд маш, бүр маш олон атаархагчид үзэн ядагч нар байдаг тэр дундаас тэр гээд хэлчхээр хүн үнэндээ надад байсангүй.... Жи-ни өөрөө хэлхээс нааш би тэрнийг хэн ийм болгосон талаар мэдэж чадахгүй.......Магадгүй тэр надад хэн ингэсэн талаараа хэзээ ч хэлэхгүй байж мэднэ энэ нь миний зүрхийг эмтлэж байв.

Лухан дахин Жи-нирүү хартал тэр Луханлуу харж байв.Гэнэтийн харц тулгарснаас болоод гайхсандаа Лухан нүд цавчихчгүй тэрний нүдрүү ширтчихлээ.Жи-ни ч мөн адил тэрэнрүү ширтэж байснаа удсанчгүй болин буцаад дээшээ харан хэвтлээ гэж бодтол тэр орноосоо босон хөнжлөө чирэн Луханы урд ирэн өвдөглөн суугаад хөнжлөөрөө луханы хучиж өгөв.Лухан хэрэггүйээ чи өөрөө нөмөр гэж даарсан сөөнгөтсөн хоолойгоор түгдрэн байж хэлтэл Жи-ни зогсон доошоо харан хэсэг чимээгүй болсноо уртаар санаа алдчихаад Луханы хажуугаар орон суув.

Лухан-0.0 ????????

Жи-ни-Даарч байгаа биздэээ????

Лухан-Үгүйээээ........

Жи-ни-Сэтгэл чинь өвдөж байгаа биздээ????........

Лухан-Үгүйдээ гэж хэлэн нүүрэндээ хүчээр инээмсэглэл тодруултал Жи-ни тэрэнлүү нухацтай харж байснаа нэг юм бодсон бололтой хэсэг зуур ямар ч хувиралгүй гүн хар нүдээрээЛуханы нүдийг цоолох шахам ширтснээ толгойгоо мөрөн дээр нь зөөлхөн тавин хүйтэн гараараа Луханы чигчий хуруунаас яг л жаахан хүүхэд шиг зөөлхөн атгав.Луханы сандрал дээд цэгтээ хүрчээ хамаг биеэ чангалаад тэгшхэн суухыг хичээнэ хажуу тийшээ харах л юм бол харц тулгархаар....маш ойрхон.Жи-нигын анхилам зөөлхөн үнэр үнэртэнэ, тэр үнэрт Лухан яг л мансуурч байгаа мэт дурлан уушигныхаа хэрээр гүнзгий амьсгалж байв.Амьсгал авахдаа хүртэл болгоомжтойгоор маш удаанаар ямар ч чимээ гаргахгүйг хичээн түгшинэ хөөрхий Лухан. Хажууд нь хайртай хүн нь байгаа хэдий ч Луханы сэтгэл нэг л зовиуртай.Туяхан гар нь хөхрөн наалттай байхыг нь хараад дотор нь харанхуйлан яг л өөрөө гэмтсэн мэт өвдөлтийг мэдэрч байв.

Жи-ни– Биеэ барилгүй уйлсан нь дээр хүчээр инээмсэглэх нь чамайг улам тарчлаах болно...........

Лухан-.......................... /Энэ чинь миний хэлсэн үг байна шдээ.............Тэр намайг юу мэдэрч байгааг мэдэж байна гэсэн үгүүүү/.......

**************

Харанхуй өрөө хүйтэн хэдий ч тэр хоёр бие биенийхээ илчэнд дулаацана.Лухан Жи-нигын гарыг зөөлхөн атгах ажээ...Жижигхэн цагаан гар урт нарийнхан хуруунууд луханы гарнаас чанга атгана.Тэр хоёрын зүрхний цохилт амьсгал гээд л бүх зүйл нь нэг хэмнэлээр.........

Жи-ни-Ахаа!!!!!!!!!

Лухан-за..........

Жи-ни-та санадагуу??????????Манайд анх ирж байснаа???????

Лухан-Чиний төрсөн өдрөөр очиж байсан........

Жи-ни-Бид хоёр жаахан байж............амьдралын талаар хайрын талаар юу ч мэдэхгүй бас өвдөж шаналаагүй цэвэр ариун зүрхтэй байж.......Хэрвээ тэр үед та манайд ирээгүй байсан бол одоо бүх зүйл өөр байх байсан байх.

Лухан-Чи надтай учирсандаа харамсдаг юмуу?????????

Жи-ни-Үгүйээ таныг надтай учирсанд л харамсдаг...........................................................

Өнгөрсөнд таны өмнөөс харамсаж бас өрөвддөг байсан.Харин.................... ирээдүйд????????

—MN4EVER—

admin Murun

11 страница30 апреля 2026, 00:21

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!