6 страница30 апреля 2026, 00:21

6-р хэсэг

Хүйтний эрч чангарч Гадаа сэрүүсэн тэнгэр бүүдийн нэг л дүнсгэр

Өрөөн дотор халаалттай хэдий ч амнаас уур гаран өрөөгөөр хүйтэн салхи салхилж байв.Лухан өрөөнийхөө цонхыг томоо гэгч нь онгойлгон гадаа байгаа Тэр нэгэн охины үйлдэл болгоныг ажиглан зогсоно.Тэрэнд хүйтэн нөлөөлөхгүй байгаа бололтой амнаас нь уур гаран ширүүн салхи ширээн дээр нь байгаа бичиг баримтыг хийсгэх хэдий ч тэр чимээгүй цонхоор харсаар л Тэрний салхинд сэвэлзэж байгаа урт хар намирсан үс Холоос ч гэсэн тодхон харагдах гүн хар өнгийн нүдэнд увдисдуулан зогссоор л.................

Лухан угаалгын өрөөнд болсон явдлыг цаг минут тутам бодно Тэрний Луханлуу харж байсан харц!!!Зөөлхөн дулаахан хацар, ягаахан уруул гээд л тэр бүх дурсамжаа яг л компьютер шиг толгой дотроо нэгд нэгэнгүй хадгалсан байв.Лухан бүх зүйл сайнаар эргэн Жи-ниг тэрнийг хүлээн зөвшөөрөн сая л нэг хамтдаа болж шархалсан хүлээсэн зүрхээ дэвтээх нь гэж бодож байсан ч бүх зүйл дахиад л буруугаараа эргэн Жи-ни тэр залуутайгаа улам илүү хамт байх болов. Тэр хоёр өглөө хамтдаа сургуульруугаа явдаг байсан бол Одоо Жи-ни Луханыг сэрхээс ч өмнө түрүүлээд явчихдаг болсон Тэр явдлаас хойш тэр Жи-ниг ойроос битгий хэл холоос ч харах үнэхээр хэцүү болжээ........Луханы зүрхэнд бяцхан найдлага үлдээсэн тэр охин.......яагаад тэрнийг ингэж их шаналгана вэ???????????

************

*************

Марк-Даарч байнуу???хоёулаа орохуу??

Жи-ни-Үгүйээ даарахгүй байна..........

Марк-Гэхдээ хацар чинь улайчихсан байна шдээ???Май ядаж энийг өмсчих гэж хэлэн гадуураа өмссөн байсан хүрмээ тайлан Жи-нигын мөрөн дээр тохож өгөв.

Жи-ни-........Баярлалаа

Марк-Өнөөдөр чи их дуугай байх чинь ямар нэгэн зүйл болоо юу???

Жи-ни-Үгүйээ гэхдээ ямар нэгэн зүйл болоосой гэж хүсэж байна.

Марк-Тэгвэл өнөөдөр хоёулаа жинхнээсээ манай найзуудтай уулзхуу????Өнөөдөр бүгд завтай байгаа хичээл тараад явцгаая

Жи-ни-Найзуудаа???

Марк-Тиймээ би чамд хэлж байсан шдээ???Чамайг надаас нэхээд байгаа гэж

Жи-ни-Яагаад намайг гэж????тэд нар чинь намайг мэддэг юмуу???

Марк-гүээ юулдаа би чамайг миний найз охин гээд хэлчихсэн юмаа!!!уучлаарай

Жи-ни-.......................................

Марк-ууралчихснуу?????

Жи-ни– Иймхэн зүйл намайг уурлуулж чадахгүйээ............Намайг ганцхан зүйл л уурлуулдаг!!!!!!!!!

Марк-ммм юу юм????

Жи-ни-Мэдэх гэж хичээсний хэрэггүй байх!!!!Орцгооё тэр даарж байгаа байх одоо хангалттай!!!гэж хэлэн Маркын хажуугаар нөгөөх хүйтэн царайгаа гарган явтал Тэрний холоос ажиглаж байсан Лухан сая л нэг Цонхоо хаан байн байн Жи-нигын зогсож байсан зүгрүү гомдлын харц чулуудана.Лухан гаднаасаа даарч байгаа хэдий ч цээжинд нь байх бяцхан зүрх тэрнийг хөдлхөөс нь хамгаалан биенд нь баймааргүй их хайрыг тээж яваа болхоор тэрний шаналалыг тайтгаруулахын тулд удаанаар намуухан цохилж байв.

**********

***************

***************

Гадаа хүйтний эрч чангаран салхи улам л хүчтэй салхилж байв.Хичээл тарах цаг болж Сургуулын урдуур хүүхдүүд гэрлүүгээ яарах нь яаран, болзоондоо явах нь яван бүгд хааш хаашаа өөрийн гэсэн явах зүгрүүгээ яарцгааж байв.Жи ни Марк хоёр хамтдаа нэг зүгрүү явж байгаа харагдана.Гадаа ингэж хүйтрэнэ гэдгийг мэдээгүй байсан Жи ни даарч байгаа бололтой гэрэлтсэн цагаан хацар нь үл ялиг ягааран харагдах ба Луханы зүрх тэрнийг зүгээр байлгасангүй нууцаар тэр хоёрын араас дагахаар шийдэв.

—————–

Хөл хөдөлгөөн бужигнасан Нэгэн кафэд үе тэнгийн хүүхдүүд цугалсан байх ба их л халуун дулаан уур амьсгал тэр газраас мэдрэгдэж байв.Марк хаалгаар орсон даруйдаа шууд л цонхны дэргэдэх урт ширээн дээр сууж байгаа хэдэн залуусруу гараа далалтал тэд ч бас Өөдөөс нь даллан шүгэлдэцгээнэ.Жи ни найзтай болох байтугай хүмүүстэй тэгэж их юм ярьж, харьцаад байдаггүй болхоор тэрэнд жаахан хэцүү байгаа бололтой байрандаа чимээгүй зосгож байтал Марк Жи нигын мөрөөр тэврэн инээмсэглээд тэрнийг найзуудруугаа дагуулан явав.Маркыг Жи нигын мөрөнд хүрэхийг гадаах цонхоор харсан Лухан замын эсрэг талд ширүүн хаялан орох цасанд дарагдан Нулимстай нүдээр харж зогсох ажээ.Үнэхээр хатуу юм Энэ хайр яагаад ингэж их өвдөлт бас баяр баяслыг мэдрүүлдэг юм болоо зовлон нь жаргалын хариуд өгч байгаа бэлэг юм боловуу???Луханы зүрх хэтэрхий өрөвдмөөр биш гэжүү олон жилийн турш нууцхан хайрлаж ирсэн сэтгэл нүдэн дээрээ хайртай хүнээ өөр хүний гарт алдана гэдэг ямар өвдөлт мэдрүүлэх бол бас ямар шаналалыг амсах бол???????

*********

Саяхан л шуугилдаж байсан залуучууд Марк Жи ни хоёрыг ширээнд суухад нэгэн зэрэг чимээгүй болов.Маркын найзууд ичих ч үгүй Жи ниг ширтэн хамт сууж байсан охидууд нь тэрэнд атаархан нүднийхээ булангаар хялалзацгааж байв.Аргачгүй биздээ хамт байгаа бүх залуус нь зөвхөн тэрнийг ширтэж байхад хэн ч атаархах нь мэдээж бурхан үнэхээр тэрэнд бүх зүйлийг харамгүй заяасан Дэлхий дээр төгс зүйл гэж байдаггүй гэдэг харин тэр төгс гэж хэлж болох үнэлэмжэнд тэрний гоо үзэсгэлэн хүрж магадгүй юм .Хүн үнэхээр шуналтай амьтан тэр өөрт байхгүй зүйлдээ шунан өөрийн болгож чадахгүй зүйлээ үзэн яддаг Жи ниг бусдад үзэн яддагдаг шалтгаан бас энэ ч байж болно........

Чимээгүй байдлыг эвдэн Марк юм ярж эхэлтэл тэрний найз Жэксон эвгүй байдлыг анзаарсан бололтой өөрийнхөө алиа байдлаараа хормын дотор л ширээнд сууж байсан хүмүүсийг инээлгэж орхив.Тэнд байсан бүх залуучууд Жи нигээс асуулт асуух боловч тэр ганц ч үг хэлэлгүй зүгээр л нүүрэндээ өнөөх хуурамч гайхалтай инээмсэглэлээ гаргаж байв Тэрний инээмсэглэл хуурамч хэдий ч тэрний инээмсэглэлийг харж байгаа хүмүүс хэзээ ч тэр гэрэлтсэн үзэсгэлэнтэй инээмсэглэлийг хуурмаг гэдгийг мэдэхгүй ганцхан Луханаас өөр хэн ч мэдэж чадахгүй.............

Жэксон-Та 2 хэзээнээс үерхэж эхэлсэн юм бэ??Марк ч ёстой овоо гар юмаа чимээгүй яваад байсан тэгсэн Тэнгэрийн дагина урхидчихсан байсан байна шдээ хэхэхэхэ...

Марк-юу гээд байгаан бэ???наад хэл амаа мэдэж яриарай!!!

Жиён-Жи ни!!!чи үнэхээр хөөрхөн юмаа????нууц биш бол нүдээ хаана янзлуулсын би яг чинийх шиг том нүдтэй болмоор байгаамаа????

Жи-ни-............

Марк-Хөөе чи одоо юу яриад байгаам бээ????/уурлах/

Хёмин-За юун сүртэй юм бүгд л засуулдаг шд???Тэглээ ч яаж бодсон ийм төгс хэлбэртэй хамар солонгос байтугай дэлхий дээр байхгүй за!!!

Жэксон-хөөе та нар одоо болилдоо????Хиймэл гэдгээ битгий гайхуулаад байгаач энд байгаа хүмүүс сонсох нь байна!!!!

Марк-Жи-ниг битгий өөрсөдтэйгээ адилтгаад бай!!!!!!!!!!тэр та нараас шал өөр хүн шүүү???

JB-Ээе одоо болцьгоолдоо???яагаад хэрэлдэцгээгээд байгаан бэ???сайхан танилцаж байхад битгий муудалцалдаа!!!

Жиён-Дугай байгаад байгаа юм чинь нэг учир байгаа л гэсэн үг биздээ???

Марк– 0.0 Чи наад амаа татахгүй юу??????/орилох/

Жи-ни-Цаг орой болчихсон байна гэрийнхэн маань санаа зовж байгаа би ингээд яваядаа намайг энд байгааа болхоор зарим нэгэнд нь эвгүй байх шиг байна гэж намуухан дуугаар хэлэн ширээнээс босход нь тэнд байсан бүх залуучууд яг цэрэг шиг зэрэгцэн ширээн дээрээсээ год хийтэл босоцгоов.

Маркын санаа нь зовж байгаа бололтой найзуудынхаа өмнөөс уучлал гуйн Жи ниг гэрт нь хүргэж өгхөөр болон гарав.Жи ни марк 2ыг гаран гартал бүгд боссон хэвээрээ байх ба хамт байсан охидууд нь жишимчгүй буруу харан сууна.

Жэксон-Яаа Жиёнаа?????? чи өнөөдөр миний гарт үхмээр байнуу???гуйж гуйж ирчээд ингэх байсынмуу чи!!!!!!!!!!!

Жиён-энэ юун охин юм!!!!!! Марктай ямар холбоотой болоод энд ирж байгаан??????Та нар ягаад надад хэлээгүй юм би Маркад ямар их сайн билээдээ!!!!!!!!!!!!!!энэ муу одоо хэн болчоод Маркаар халамжлуулаад байгаан!!!!!!!!!!/орилох/

JR-дугай байгаачээ чи!!!!хүмүүсээс санаа чинь зовохгүй байнуу???

Жиён-Охидуудаа явцгаая энд байх бүр дур гутчихлаа новш гэж!!!!!!!!

Жэксон-та нар бүгдээрээ явах гэж байгаа юмуу???Хёмин чи хүртэл үү????

Хёмин-Тэр хүүхэлдэй шиг охиноо дуудаж авчраад хамт суухгүй юу!!!!!!!!сая бүгдээрэ өмөөрөөд үхчих гээд байсан юм байж

Жэксон-яаа!!!!!!та нар!!!!!!!!!!!!

***************

**********************

************

Хүйтэн салхи салхилсан шөнө тэр хоёр алхсангүй Марк Жи ниг гэрийнх нь өмнө таксигаар авчрав.Гадаа цас орж байсан болхоор харанхуй хэдий ч гэгээтэй харагдана Шөнийн тэнгэрт сар одод биш зөвхөн будран орж байгаа цасан ширхэгүүд л гялалзан харагдаж байв.Марк Жи ниг гэрийнх нь үүдэнд дөхүүлэн ирчихээд цүнхнээсээ улаан сарнай гаргаж ирэн өгөв. Жи ни юу ч хэлэлгүй цэцгийг аван баяртай ч гэж Маркад хэлээгүй мөртлөө нүдээрээ бага зэрэг инээмсэглэн гараа даллан Маркыг үдэж өгтөл .Марк тэрэнд хэлэх үг байсангүй юу хэлж зүрхэлсэнгүй юу чимээгүй бас л өөдөөс нь инээмсэглэн таксируу алхахдаа байн байн эргэж харна.Харин Жи ни чимээгүй инээмсэглэн гараараа далласаар зогссоор.......л.........

.................................

Машины цонх цантан шулуун замаар хурдтай давхих ба Марк цантсан цонхоор гадаах орчныг харан чимээгүй явж байв.Тэрний нөгөөх гэрэлтсэн дулаан инээмсэглэл байхгүй болон нүд нь унтран нэг л бараан харагдаж байлаа..

Маркын талаас

Хүйтэн сэтгэлтэй ямар ч зүрх сэтгэлгүй хүүхэлдэй үгүйээ Шулам!!!!!!!!!!Чиний энэ харц энэ аймшигтай чимээгүй байдал хичнээн олон хүнийг зовоосон бол????Бусдыг өвтгөж зовоож байгаагаа мэддэг ч чи яадагчгүй чамд би сэтгэлийн шарх гэж юу байдгыг мэдрүүлэх болхоор урхинд минь энэ чигээрээ л ор!!!!цаг хугацаа өнгөрөх тусам би чиний зүрхийг бага багаар эмтэлж урж тасдах болно.......Зүрхийг чинь дуустал нь залгисан хойно чи ахад минь учруулсан тэр зовлон өвдөлт шаналалаа өөрөө амсах болно....Жи ни хүлээж бай удахгүй зүрхийг чинь өвдөлтөөр дүүргэх болхоор !........................

Гадаа ямар их цас орж байнаа ??????........

Цагаан цас яг л Жи-нигын арьс шиг харагдаж байна

Замын гэрэл харанхуйд ямар тод улаанаар гэрэлтэж байнаа

яг л Жи-нигын уруул шиг харагдаж байна

Шөнийн харанхуй сар байхгүй байхад улам харанхуй харагдаж байна яг л Жи-нигын нүд шиг...............

Жи ни чи надад дурлах үедээ ямар их зовлон шаналалыг мэдрэх бол?????

...........................

...................

****************

*******

Лухан будран орох цасанд дарагдсаар ганцаараа уйтгарлан алхсаар гэрийнхээ үүдэнд ирэв Тэр бээрсэн хүйтэн гараараа хаалганы бариуланд хүрэн бага зэрэг таттал амттай хоолны үнэр хамар цоргин үнэртэж байв Тэрний хүсээгүй хайрлаагүй эхнэрийнх нь сэтгэлээ шингээж хийсэн хоол өдөр бүр гэртээ ирхэд нь үнэртдэг.Лухан хэзээ ч Сохюны талаар бодож өрөвдөж байгаагүй харин тэр хаалгаар орох мөчдөө Сохюн тэрэнтэй адилхан шархтай гэдгийг ухаарав.Юу ч болоогүй мэт үүдэнд Луханыг хүлээн дулаахан инээмсэглэлээрээ угтах Сохюныг харсан Лухан хэсэг бодлогоширон хэсэг чимээгүй тэрнийг харж байснаа хэзээ ч гаргаж байгаагүй инээмсэглэлээ нүүрэндээ тодруулан Сохюнруу өрөвдсөн нүдээр харчихаад юу ч хэлэлгүй хажуугаар нь зөрөн алхахад тэрний инээмсэглэхийг харсан Сохюн зог тусан байрандаа үлдэв.

Сохюн-Тэр сая надруу хараад инээсэнүүү????????????????

*****

Лухан дээд давхарлуугаа сая яагаад Сохюнруу харан инээмсэглэсэн талаараа бодон өөрийгөө гайхан алхахдаа Жи-нигын өрөөрүү дадсан зангаараа хартал нөгөөх том модон хаалга хааллттай хэвээрээ л байв.Яагаад гэдгээ мэдэхгүй ч байнга л тэрний нүд тэр хаалгаруу хардаг.Лухан чимээгүй алхсаар өрөөлүүгээ орон гэрлээ ч асаалгүй цүнхээ орлуугаа шидчихээд хүрмээ тайлан зангиагаа мултлаад гадаа орж байгаа цасан ширхэгүүдийг цонхоороо харан зогсов.Өчигдөрхөн л дулаахан байсансан энэ цаг агаарыг тааж мэдэхгүй юм яг л нэг хүн шиг гэж бодож байтал хүний амьсгалах чимээ намуухан сонсогдхоор нь Лухан гайхан эргэж хартал

Жи-ни-Гадаа хүйтэн байна шүү тиймээ ахаа??????????............

Лухан-0.0 Жи-ни хаалганы хажууд хана налаад газар сууж байв.Тэр гэртээ ирсэн даруйдаа Луханы өрөөн дотор орж ирсэн ба дүрэмт хувцасаа ч таалайгүй харагдана.Тэр яах гэж Луханы өрөөн дотор байж байсан юм бол???Луханыг хүлээж байсан юм боловуу??

—MN4EVER—

admin Murun

6 страница30 апреля 2026, 00:21

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!