16 страница26 июня 2016, 02:53

16-р хэсэг

6 жилийн дараа

Тэхён: ашшш ГаЁон ирэх гээд байхад энэ Бэкхён ах хаашаа алга болчихдог байнаа гэж ширээн дээрхи хоолнууд харан зогсож байхад хаалга нээгдэн Дэхён өөртэйгөө усны дусал мэт адилхан 2 нас гарантай хүүгээ дагуулан орж ирэх нь тэр ...

Дэхёныг хархад бидний мэдэх тэр залуу ор сураггүй алга болсон байв. Компаний захирал , халамжит эцгийн төрх суусан байв.

Дэхён: найз охинтой чинь танилцах гэж ирлээ

Тэхён: эгч хаачсын

Дэхён: араас ирнэ гэсэн , Бэкхён хаана байгаан

Тэхён: ах ирээгүй л байна , гэж хэлээд ЭЭЖ гэж орилоход төд удалгүй ээж нь дээд давхараас бууж ирэн Дэхёны хүүг үнсээд

Ээж: найз охин чинь ирж байна гэнэ үү?

Тэхён: мхн , харин Бэкхён ахаас л сураг алга

Ээж: дунд дүү аль хэдийнээ амьдралаа эхлүүлээд хүүхэдтэй болчихсон бага дүү одоо гэрлэх гэж байдаг гэтэл том ах нь байдаггүй шүү

Тэдний хүлээж байсан эмэгтэй орж ирхэд тэдэнтэй мэндлэж бэлдэж ирсэн бэлэгээ өгхөд

Ээж: манай гэр бүлд тавтай морил

Гаёон: баярлалаа

Дэхён: манай дүүтэй хамт байх хэцүү л байна байх гэхдээ тэр их сайн хүүхэд шүү

Тэхён: -_- ах дандаа намайг ингэж байхын

Гаёон: гэхдээ том ах чинь хаана байгаан бээ

Тэхён: ааан тэр нөгөө ах завгүй гэсэн

Гаёон: аан тийм үү?

Тэхён Гаёоныг дагуулан өрөөнүүдээ танилцуулахдаа Хэмигийн өрөө рүү оруулсангүй. Учир нь тэр өрөөнд зөвхөн Бэкхён л ордог бас танихгүй нэгэн орсонг тэр мэдчихдэг

Бэкхён 6 жилийн туршид Хэмиг хүлээсэн гэхэд буруутахгүй байх. Гаёон Тэхён 2 үерхээд 3 жил болж байлаа.

Харин тэд энэ хугацаанд хэн хэнийхээ гэр бүлтэй танилцаагүй дээрээс нь Тэхён хэнд ч хэлэлгүй Гаёонд гэрлэх санал тавьж Гаёон ч зөвшөөрсөн байв.

Харин тэдний ээж эсэргүүцсэнгүй ,

Гаёонтой оройн хоол идсэн Дэхёны гэр бүл өөрсдийн гэр лүү явхаар болж бүгдэнтэй нь салах ёс хийн Дэхён хүүгээ тэврэн машин луугаа алхаж харин түүний хажууд эхнэр нь алхаж байв.

: би танай охин дүүг нэг ч удаа харж байгаагүй юм байна

Дэхён: би өөрөө хараагүй удаж байна. 6 жил өнгөрсөн шүү дээ

: 24 настай гэсэн үг үү

Дэхён: аанхан Тэхёнтэй чацуу

: 3 ах нь эрхлүүлдэг байсан байхдаа , бодсон чинь атаархчихлаа гэхэд Дэхён инээмсэглэн хүүгээ машинд суулгаад

Дэхён: одоо ч харамсдаг зүйл бол түүнийг хангалттай хайрлаж чадаагүйдээ харамсах юм

: ганцхан охин дүүтэй байж хайрлаж байгаагүй гэж үү

Дэхён: харин ч түүнийг зовоож бахаа хангадаг байсандаа бид 3 3лаа харамсдаг. Хэрвээ тэр ирэх юм бол хийж өгөөгүй бүхнээ хийж өгөх болно

: тэр үед би чамайг шууд явуулах болно гэхэд Дэхён эхнэрийнхээ духан дээр үнсээд

Дэхён: ухаантай гэдэг нь ...

—–

Кёнсүү: Яа Бэкхёнаа бид нар явлаа шүү

Сухо: Саунд хоноод байлгүй гэртээ очиж хонохгүй юм уу?

Бэкхён: Тэхён найз охиноо танилцуулсан ээж дахиад л танихгүй охидуудын зураг үзүүлж гэрлэ гэнэ биз

Лэе: гэхдээ чиний араас гүйдэг зөндөө л охидууд байдаг биз дээ. одоо хүртэл ганц бие байгаад байхаар чинь гайхаад байх юм

Крис: биднээс нуудаг зүйл дэндүү их юмаа

Сэхүн: харин тх

Бэкхён: нээрэн Чанёол ирчихсэн гэсэн шдээ

Лухан: тийн гэсэн , маргааш гэрт нь уулзана гэсэн мартаагүй биз дээ

Бэкхён: би маргаашийг хүлээхгүй өнөөдөр шууд очиж уулзахаар шийдлээ

Чэн: ЯА чи гэртээ хариачээ , ээж чинь санаа зовоод сууж байгаа шдээ

Бэкхён: надад хамаагүй ээ , гэж хэлээд тэр газраас гараад яваад өгөх нь тэр ...

Бэкхён хамгаалалтынхаа малгайг өмсөн мотоциклээ асаан машин сүлжин хаа нэгтээ давхина. Үрүүлээсээ гараа аван суудалаасаа өндийн гараа дэлгэн чангаас чанга орилосон ч түүний сэтгэлийн гүн дэх бул хар чулууг арилгаж үл чадна.

Бэкхён давхисаар ЧанЁолын гэрийн гадна ирэн хамгаалалтын дуулгаа аван хаалганых нь хонхныг дархад үйлчлэгч хаалга нээж өгөөд

: бага эзэнтэн өрөөндөө байгаа

Бэкхён: баярлалаа гэж хэлэн шатаар дээш гаран ЧанЁолын өрөөнд орж ирхэд тэр байсангүй. Харин угаалгын өрөөнөөс шүршүүрийн чимээ ЧанЁолын дуулах сонсогдож байв.

Бэкхён буйдан дээр суун утсаа оролдож байтал ЧанЁол уснаас гарч ирэн Бэкхёныг харан гайхаад

ЧанЁол: ээ бурхан минь чи энд юугаа хийж байгаан бээ

Бэкхён: намайг хараад баярлана гэж бодсон юмсан

Чанёол: баярлаж л байна л даа гэхдээ хэл чимээгүй ирсэнд чинь гайхаад л тэр гэж хэлээд гараа сунгахад Бэкхён гарнаас барьхад Чанёол Бэкхёныг татаж босгоод тэврэлдэх нь тэр ...

Чанёолын хувьд компаниа өвлөж авхаар мэргэжил дээшлүүлэх сургалтанд сурчихаад ирж байгаа нь энэ ... хоёр хоёр жилээр өөр өөр улс орон дамжиж хажуугаар нь солонгост ирж очсоор 5 жил 2 сарын дараа Сөүлд албан ёсоор бүр мөсөн ирж байгаа юм.

ЧанЁол: улам царайлаг болчихсон ч юм уу

Бэкхён: би угаасаа л царайлаг залуу шдээ

ЧанЁол: танайхаар юу байна

Бэкхён: Тэхён гэрлэх гэж байгаа

Чанёол: харин чи

Бэкхён: би юу ? би байж л байна

Чанёол: найз охин эхнэр аль нэгийг нь олж аваачээ

Бэкхён: тэрний тухай мартаач та нар ...

Чанёол: их сургуульд байхдаа охидуудыг араасаа хуйлруулдаг байсан хүн ингээд явж байхаар чамд хаягдсан охин чамд хараал хийцэн юм шиг мэдрэмж төрөөд байна

Бэкхён: ХАХА аргагүй л Пак ЧанЁолоос гарах санаа шүү ...

*****

Шөнийн 04 цаг инчеоны онгоцны буудал дээр европын орноос онгоц газардаж олон олон жуулчид гарч ирцгээж байлаа. Ачаа түрсээр гарч ирэх солонгос охин нүүрэндээ томоос том инээмсэглэл тодруулан гарч ирэн онгоцны буудалын гаднаас таксинд суухаасаа өмнө шуналтай нь аргагүй гүнзгий амьсгаалаад

: ингэж нэг юм ирэх гэж ...

Тэхёны талаас

Гаёонтой утсаар ярьсаар 5 цаг болж байхад унтхаар хөнжилөөрөө өөрийгөө бүтээхэд хонх дугарах нь тэр ...

Тэхён: ах л биз гэж бодоод тоохгүй нүдээ анихад дахиад л хонх дугархад

Тэхён: ах яг согтуу байгаа юм байна гэж бодоод доошоо буунгаа Бэкхён ах руу залгаж байтал тэр утсаа авахтай зэрэгцэн хаалганы хажуугийн дэлгэцэн дээр байгаа хүнийг хараад гайхан

Тэхён: ХЭМИ ... ??? гэж хэлээд утсаа газар алдчих нь тэр ...

—MN4EVER—

16 страница26 июня 2016, 02:53

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!