13-р хэсэг
Миний талаас
Зөөлөн бас амтлаг энэ мэдрэмж миний ахын уруул ...
Түүнээс ийм үнэр үнэртдэгийг би мэдээгүй энэ олон жилийг ардаа үдсэн гэж үү? Сэрж үз , тэр чиний ах шүү дээ Хэми ...
Түүнийг түлхэн уруулаа арчин
Би: та намайг ээжгүй бас аавгүй гээд дээрлэхээд байгаа юм уу? Гэж хэлхэд нүдэнд минь нулимс цийлэгнэж хоолой минь чичигнэж байлаа. Бэкхён ах над руу дахин ойртоод хүрэх гэхэд нь гарыг нь цохин өрөө рүүгээ орон хаалгаа дотроосоо түгжээд , газар суун саяхан болж өнгөрсөн зүйлийг бодох төдийд нулимс минь хацар даган урсана.
Хэрвээ аав амьд байсан бол тэр намайг ингэж дээрлэхэхгүй байсан биз ...
Зохиолчийн талаас
Бэкхён өөрийгөө хянаж чадахгүй байгаагаа гайхаж байхад Хэми өрөө рүүгээ оруулчих нь тэр ... Бэкхёны хүссэн зүйл түүний нулимс байгаагүй Хэмигийн инээмсэглэл байсан ч бүх зүйл буруугаар эргэж тэр өрөө рүүгээ орон хаалгаа түгчихлээ.
Дэхён өрөөнөөсөө гарч ирэн Бэкхён дээр очоод
Дэхён: буугаад ир гэхэд Бэкхён түүнийг хориод
Бэкхён: ахтайгаа яаж яриад байгаа юм
Дэхён: ах юм бол ах шиг бай. Гэж хэлээд доошоо бууж Бэкхён түүний араас 1 давхарт бууж ирхэд Дэхён Бэкхёныг заамдаад
Дэхён: Хэмиг тайван орхи ... бид түүнийг зовоохоос өөр юу ч хийж чадахгүй.
Бэкхён: тавьж байгаад ярилцвал ямар вэ? Би чиний ах гэдгийг мартчихаа юу? Гэж хэлхэд Дэхён Бэкхёныг заамдахаа болин
Дэхён: хэрвээ энэ бүхнийг чинь ээж мэдэх юм бол Хэми л буруутан болох болно. Түүнд жинхэнээсээ хайртай бол түүнийг тайван орхи ...
Энэ удаа би харсанд баярла хэрвээ ээж байсан бол Хэмиг үхэл рүү нь түлхсэнтэй адилхан байх байлаа
Бэкхён: түүнийг би баярлана л гэж бодсон юм ... гэтэл энэ түүний инээмсэглэх шалтгаан биш байсан бололтой.
Дэхён: мэдээж бид Хэмигийн инээмсэглэх шалтгаан биш ...
~~~~~
Миний талаас
Бэкхён ах руу эгцэлж бас түүнтэй дугаралгүй олон хоног өнгөрч Тэхён бид 2-н төгсөлтын арга хэмжээ болход ганц хоног үлдчихсэн байв.
Өөрийнхөө болон Тэхёны дүрэмт хувцасыг индүүдэн өлгүүрт өлгөчихөөд дүрэмт хувцас луугаа харан зогсож байтал Тэхён ирээд хүзүүдээд
Тэхён: яааая маргааш өмсчихөөд дахиж өмсөхгүй гэж бодхоор сонин санагдаж байна шүү
Би: чамайг оюутан болно гэж бодхоор инээд хүрээд байх юмаа
Тэхён: засс тэгж ярьвал би хаа ч очсон орчиндоо дасан зохицоод байдын за
Би: тийм байх өө
Өрөөндөө орж ирэн хуучин дэвтэрнүүдээ хайрцаглан хувцасныхаа шүүгээний дээр тавиад ширээгээ хоослоод ширээнийхээ ард суун хуучин дурсамжуудаа бодно. ээдрэтэй ч дурсамжтай өнгөрүүлэсэн ахлах сургуулийн өдрүүд яг л кино мэт нүдний минь өмнүүр өнгөрөх шиг л болов.
Хөнжилдөө орон унтах гэсэн ч нойр минь хүрсэнгүй. Хөрвөөж хөрвөөж унтсан ч дахиад л дасал болсон зангаараа гэрт байгаа ах нараасаа өмнө сэрж усанд орон өнөөдрийн арга хэмжээнд зориулан өөрийгээ бэлдэж дуусчихаад Тэхёныг сэрээхэд ч цаг хангалттай байлаа.
Тэхён бид 2 тайван гэгч нь өглөөний цайгаа уучихаад сургуулийн хамгийн сүүлийн өдрөө алхахаар шийдсэн юм.
Энэ замаар алхах хамгийн сүүлийн өдөр , магадгүй олон жилийн дараа дахин энэ замаар алхах байх л даа гэхдээ бидний өмнө өөр зам хүлээж байгаа цоо шинэ адал явдалууд ...
Сургууль дээр ирхэд хүүхдүүд ихэнхи нь цугларч сургуулийн ажилтанууд сургуулийн гадна талыг чимэглэж байв. Бид 2 ангид орж ирхэд ангийхан бөөгнөрчихсөн өнгөрсөн явдалуудаа дурсаж байв.
—–
Захирал эндэр дээр гарч үг хэлэн төгсөх ангийн хүүхдүүдийн нэрийг дуудаж байлаа. Нэрээ сонссон хүүхдүүд тайзан дээр гарч захиралаас ахлах анги төгссөн гэрчилгээгээ гардаж авч энэ үйл ажиллагаа удаан үргэжлэсэний дараа тарцгаахад Дэхён болон Бэкхён 2 ирчихсэн зогсож байв.
Тэхён: хоо та 2 юу хийж яваан
Бэкхён: ахлах сургуулиа төгссөнд чинь баяр хүргэх гэж ирж байна
Дэхён: бид 2 өнөөдөр та 2г баярлуулах болхоор хүссэн болгоноо хийгээрэй за юу?
Би: нээрэн үү? Тэгвэл яг одоо морин тойруулган дээр очиж сууцгаая
Тэхён: ЯА морин тойруулга байхдаа ядын ядаж галзуу хулгана гээч
Бид 4 хамгийн эхэнд парк орж Тэхён бид 2г тоглуулах гэсэн Тэхён хэтэрхий их айсанаас болж бид галзуу хулгана дээр тоглож чадсангүй. Харин гинжит сандал дээр суух гэтэл Бэкхён өндрөөс айдаг гэсэн шалтгаар бид тоглосонгүй. Далайн дээрэмчиний онгоцонд суух гэтэл Дэхён далайн өвчтэй гэсэн шалтгаанаар бид бас л тоглосонгүй. Ингээд хамгийн сүүлийн сонголт бол морин тойруулга үлдэж бид морин тойруулга дээр сууугаасан юм.
Бялууны газар орж ирэн бялуу идэж хамгийн сүүлд нь караокэ орж дуулхад хэд хоногийн өмнө хэлж байсан зүйл маань биелэх шиг л боллоо.
Хэдий тэд ихэвчлэн миний дургүйг хүргэж би тэднийг үзэн яддаг ч тэд байхгүй амьдрал үнэхээр уйтгартай байна байх ...
Хэрвээ би гадаад руу сурхаар явбал хамгийн эхлэж тэдний чөтгөр шиг үйлдэлүүдийг санана гэдгээ хамгийн сайн мэдэж байлаа.
Бэкхён: за харьцгаах уу?
Дэхён: аххх үргэжлүүлмээр байгаа ч хэтэрхий орой болчихсон болхоор гэртээ харихаас өөр арга алга даа
Тэхён: Хэми явцгаая гэж хэлхэд тэр 3 зэрэг эргэж харан 3лаа над руу харж байлаа. Ийм өдөр ирнэ гэж зүүдлэж ч байгаагүй болхоор маш их баярлаж тэр баяр баясал минь нулимс болно гэж хэн санах билээ.
Саяхан л тэд нар намайг үхтэл минь зовоож би тэднийг үзэн ядаж байсан гэтэл өнөөдөр тэд хамгийн хайр татам ах нар болчихсон байна шүү дээ ...
Нүднээс минь нулимс урсаж байсан ч би нүүрэндээ томоос том инээмсэглэл тодруулан зангирсан хоолойгоор БАЯРЛАЛАА гэж хэлхэд тэр 3 3лаа гайхаж байснаа Бэкхён ах Дэхён ах руу хараад
Бэкхён: би чамд хэлсэн шдээ. Дэмий гэж
Дэхён: тэр уйлчихлаа шдээ
Бэкхён: энэ чиний буруу зүгээр л гэрт ирхэд нь хоол хийчихсэн байсан бол тэр уйлахгүй байсан юм
Би: би гомдсондоо уйлаагүй шүү хэтэрхий их баярласандаа уйлж байна. Гэж хэлээд нулимсаа ханцуйгаараа арчин ах нар дээр гүйж очход
Тэхён: ах нь үүрэх үү?
Бэкхён: ах нь зайрмаг авч өгье
Дэхён: би цүнхийг чинь үүрье
Чөтгөр шиг адтай энэ ах нарыг дээ ... яаж зовоохоо бас яаж баярлуулахаа сайн мэдэх юм. Би ч азтай юм аа ...😀
~~~~~
Ах нартай хамт гэрт ирхэд хойд ээж аль хэдийнээ ирчихсэн байлаа. Гал тогоонд олон төрлийн хоол бас бялуу тавьчихсан байхыг нь хараад гайхсангүй мэдээж тэр бага хүү болох Тэхёныгөө төгссөнийг тэмдэглэх гэж байгаа юм.
Бид 5 ширээнд суун хооллож дууссаны дараа би гал тогоог цэвэрлэхээр ганцаар үлдсэн ч гунигласангүй. Одоо ч нүүрэнд минь томоос том инээмсэглэл тодорсон хэвээрээ л байв.
Гал тогоогоо цэвэрлэчихээд өрөөндөө орж ирээд удаагүй байтал Дэхён ахын өрөөнөөс ямар нэгэн зүйл чанга унах сонсогдож түүний өрөөний наана ирхэд Дэхён ах өрөөндөө байсан ваараа хаглачихсан харин ээж наана нь зогсож байв.
Ээж: маргааш хадамуудтай чинь албан ёсоор танилцуулах болхоор заавал ирээрэй
Дэхён: ЭЭЖ
Ээж: чи надад туслах гэж эргэж ирээгүй хэрэг үү?
Дэхён: ингэж биш би өөрөө бүгдийг бүтээх болно
Ээж: амьдрал чиний бодож байгаагаас илүү хэцүү гэдгийг чи одоо хүртэл ойлгоогүй бололтой ... гэж хэлээд миний хажуугаар зөрөн гараад яваад өгчих нь тэр ...
Би ахын өрөөнд орж хагарсан хэтэрхийнүүдийг түүх гэтэл ах болиулан
Дэхён: ЗАЙЛ
Би: гэхдээ
Дэхён: зайл гэсэн бол зайл ... би ганцаараа баймаар байна гэж хэлхэд нь яаж ч чадалгүй зүгээр л түүний өрөөнөөс гаран өөрийнхөө өрөөдөө орж ирхэд ахын өмнөөс цээж хөндүүрлэнэ. Энэ бүхэнд би буруутай юм шиг санагдах шиг
~~~~~
Бид Дэхён ахын хадамуудтай уулзахаар явж байтал ээж машинаа зогсоон
Ээж: өө бурхан минь догг авахаа мартчихсан байна гэж хэлээд эргэж харан
Ээж: Хэми чи догг авчихаад араас яваад ирэх үү?
Би: за тэгье
Тэхён: би Хэмитэй хамт явж болохгүй юм уу
Ээж: ганц догг авхын тулд нэг хүн байхад л хангалттай гэж хэлээд надад мөнгө үлдээчихээд бууж амжаагүй байтал хаалгаа хаан хөдөлчих нь тэр ...
Хамгийн ойрын хүнсний зах орон догг аван бэлгийн савалгаагаар савлуулан , улаан өнгийн торгон алчууранд боолгон өнөөх газар луу такси барин очоод тэдний байгаа газрыг мэдэхгүй болхоор хойд ээж залгахад ээж гарч ирэн өнөөх доггоо аван
Ээж: хариад байж бай
Би: юу гэхдээ
Ээж: энэ гэр бүлийн уулзалт гэдгийг чи мартчихсан бололтой. Чиний сургалтын төлбөрийг би хангалттай өгөх болхоор миний хүүхдүүдээс холдож үз !!!!
Чи л тэднээс холдож байвал хэдэн ч саяыг өгсөн би чадна тиймээс одоо далд ор гэж хэлээд эргэж хараад яваж байснаа
Ээж: ах нар чинь залгах юм бол ажил гарсан гэж хэлээрэй бас гадаад сурах гэж байгаагаа хэнд ч хэлж болохгүй хэрвээ хэлэх юм бол энд үүрд миний хажууд зовж амьдрахдаа бэлдэж болно шүү гэж хэлчихээд дотогшоо орчих нь тэр ...
Тэр намайг үзэн ядаж болох хамгийн дээд хэмжээгээрээ үзэн яддаг бололтой ...
—MN4EVER—
![∴ Чөтгөр шиг ах нар ∴ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/035f/035f145f2ea440b886381f1c9e2d270e.avif)