16 страница30 апреля 2026, 08:29

[EP16]

Таби: мэдээж явж л таараа шдээ , хамтлагын зураг авалт тоглолт дуусгаад явна

Тэр болтол зүгээр л хүлээж бай за юу гэж хэлхэд нь би хошуугаа унжуулаад

Би: ЗА ахаа

Бид тэндээс гараад манай гэрт очиж ханбугаа өмсөж манай ээжид мөргөж өдрийн хоол идчихээд тэдний хамтлагын менежирт ачаагаа өгчихөөд үрчлээтэй ахын ээж аавд нь мөргөхөөр явцгаалаа ...

Тэдний гэрт ирхэд ширээ дүүрэн амттай хоол угтаж авах нь тэр ... Өмнө нь гэрт нь эвгүй байдалтай уулзсан болохоор санаа зовсон доо биеээ бариж Сынхён ахын аав хоолонд хүрхыг хүлээн сууцгаана.

Удалгүй Сынхёны аав хоолонд хүрч бүгд хоолноос идэж эхлэхэд нь биеэ барин тайван гэгч нь бага багаар савхдан амандаа хийхэд яг урдаас хараад сууж байсан Сынхёны ээж над руу инээмсэглээд

С.ээж: манай бэр их соёлтой юмаа гэж хэлхэд үрчлээтэй ах хоолондоо гахаж байснаа

Таби: тэр ч үнэхээр соёлтой л доо -.-

С.аав: бал сарын аялалыг хийгээгүй нь охинд эвгүй л санагдаж байгаа байлгүй

Би: үгүй дээ , би ойлгож байгаа тэгсэн ч ах намайг дагуулж явна гэсэн болохоор би зүгээрээ ааваа

С.аав: насандаа байхгүй ухаантай болоод л энэ Сынхён авч суусан байж таараа

Миний охин их идээрэй

С.ээж: би хачир бэлдэж өгч байх болхоор заавал дуусгаж хоосон сав явуулж байна шүү.

Хачир өгөөд явуулхаар дандаа муудчихсан байдын , одоо Нами байгаа болхоор хоолонд нь санаа зоволтгүй бололтой

Би: тэгнээ ээжээ

Биднийг явхад Сынхёны ээж бидэнд олон төрлийн хачир болон хоолны соуснууд боож өгөөд

С.ээж: энэ хүүхдийг дагуулаад 14 хоногт ядаж нэг удаа ирж байгаарай гэж хэлхэд нь толгой дохин машинд суугаад бид явж байтал тэр манай гэрээс өөр чиглэл рүү явж эхлэх нь тэр ...

Би: та буруу яваад байх шиг байна. Сая буруун тийшээ эргэх байсан шдээ

Таби: одоо нэг гэрт амьдрах ёстойгоо мартчихаа юу

Би: өөө нээрэн тийм шдээ. Мартчихсан байна

Бид түүний гэрийн гадна ирээд даавуунд боосон хачирнуудыг аван дотогш орход шоконд орчихлоо ...

Гаднаасаа хархад үнэхээр сүрлэг том доторхи нь цэлгэр том үнэхээр гайхширч орхив. Манай гэрээс хэд дахин том гэж бодхоор

Би: ганцаараа ийм том байшинд амьдраад айхгүй байна уу?

Таби: одоо ганцаараа биш болчихлоо шдээ -.-

Бид 2 хачирнуудаа хөргөгчинд хийчихээд ачаагаа задлаж байхад үрчлээтэй ах хажууд ирхэд нь

Би: 2лаагийн өөрөө хаана байгаа билээ гэж хэлхэд тэр гайхан над руу хараад

Таби: чи надтай нэг өрөөнд унтах хэрэг үү?

Би: гэрлэсэн хүмүүс чинь хамт унтдаг биз дээ. Тэгсэн ч би ийм том өрөөнүүдэд ганцаараа унтаж чадахгүй

Таби: жижигхэн өрөөнд унтмаар байвал манай нохойны өрөөнд унтах юм уу? Наадах чинь юу вэе гэж хэлээд надаас бага зэрэг намхан бамбарууш руу заахад нь

Би: Хёнми юу? бидний хүүхэд Сынхён + Нами = Хёнми

Таби: аймшигтай юм. Шал арчиж хая наадхаараа гэж хэлхэд нь Хёнмины чихийг дараад

Би: ЮУ? энэ чинь аймар үнэтэй тэгсэн ч чи хүүхдэдээ ингэж хандаж болохгүй

Таби: -.- Манай нохойны өрөө 1 давхарын буланд байгаа гэж хэлээд шатаар дээш өөрийнхөө өрөө рүү явчих нь тэр ...

Ачаагаа задлаад хувцаснуудаа аван 2 давхарт гарч бүх өрөөний хаалгыг татаад арай гэж үрчлээтэй ахын өрөөнд орж ирээд хувцасных нь шүгээний хоосон хэсэгт хийгээд Хёнминыг орон дээр тавиад

Би: Хёнминаа аавтайгаа 3лаа хамт унтах болхоор санаа зоволтгүй гэж хэлээд үрчлээтэй ахын орон дээр хэвтээд байж байтал үрчлээтэй ах орж ирээд

Таби: ЯА ЧИ НААНАА ЮУ ХИЙЖ БАЙГААН БАС НААД БАМБАРУУШ ЧИНЬ

Би: 1т энэ бол бамбарууш биш Хёнми

2т би өрөөндөө байна

3т хүсвэл өөрөө тэр нохойныхоо өрөөнд унт

Таби: -.- эвээр ярихаар болохгүй юм аа гэж хэлээд цамцнаас минь татаж орноос буулгаад паркатан шалан дээр чирсээр 1 давхарын булангын өрөөнд оруулаад

Таби: энэ өрөө яг чамд тохирох болхоор дахиж миний өрөөнд орж ирвэл наад бамбаруушаар чинь шал арчаад хаячихна шүү

Би: харгис амьтан

Таби: маргааш ор авч өгөх болхоор өнөөдөртөө газар унтчих гэж хэлээд яваад өгөв. Газраар орж засаад Хёнмиг тэврээд нүдээ анихадаа л ядарсангаа мэдлээ.

Шөнө дунд тэнгэр дугарч , цахилгаан цахихад Сынхён нойрноосоо сэргэн хаалга руу хархад хаалга бага багаар нээгдсээр хаалга томоор нээгдэж цагаан урт даашинзтай гартаа бамбарууш барьчихсан охин зогсож байх нь тэр ... Цахилгаан цахиж гэрэл тусхад Намиг таниад

Таби: ЯА хар шөнөөр юу хийж яваан гэж хэлхэд тэнгэр дугархад Нами өрөөнд гүйж орж ирээд Сынхёны хажуугаар орон нуруунд нь наалдаад хэвтээд өгчихөв.

Сынхён гайхан биеээ чангалан унтах гэсэн ч унтаж чадсангүй.  Гадаа гэгээ хаяархад Сынхёны нүд анилдаж эхлэх нь тэр ... Өглөөний цэвэр агаар өрөөнд орж ирхэд Нами суниалгасаар нойрноосоо сэрээд Сынхён луу харчихаад гал тогоо руу орж Сынхёны ээжийн өгсөн хачирнуудыг хачирны тавганд хийж 2 аягатай будаа тавиад шар буурцагны шөлөө ширээн дээр тавиж бэлэн болгочихоод дээш гарч Сынхёныг дуудах гэтэл тэр сэрэх шинжгүй унтаж байлаа. Нами долоовор хуруугаараа түүнийг түлхээд

Би: Настаан босоорой!

Би: Настаан босоорой!

Би: Настаан босоорой!

гэж хэлхэд тэр нойрмогхон хоолойгоор

Таби: би настан биш шүү

Би: тэгвэл Ёбу гэж хэлхэд тэр год хийтэл босож ирээд

Таби: надаар яах гээд хар өглөөгүүр хүн дуудаад байгаан

Би: өглөөний цайгаа уугаарай ЁБУ

Таби: -.- хар дарсан зүүд шиг л юмаа энэ Нами ...

Сынхён хөлөө чирсээр гал тогоонд орж ирэн хоолны ширээнд суугаад савхаа аван будаанаас савхдаж дараа нь шар буурцагны шөлнөөс амсаад

Таби: яахав хүн идэж болох юм л байна

хэсэг хугацаа өнгөрхөд Сынхён халбаг савхаа ширээнд дээр тавихад

Би: болчихсон уу ЁБУ

Таби: бурхан минь тэгж дуудхаа боль

Би: энэ яахав чухал ярих юм байгаа болохоор одоо сайн сонсоорой за

та ажилтайг чинь ойлгож байгаа ч маш их ажилтай өдрөө намайг авч явж байх ёстой

орой болгон ирэхдээ цэцэг бас амттан авч ирэх ёстой

Таби: яагаад би тэгэх ёстой гэж -.-

Би: тэгэхгүй бол би тавилагнуудтай чинь хатуу гараар үзэх болно. амласан цагаасаа 2 цаг хоцрох юм бол сандалны нэг хөлийг хөрөөдөж хаяна. Цаг нэмэгдэх тусам тэр сандалаас юу ч үлдэхгүй гэж мэдээрэй

ойлгосон бол аягаа угаагаарай би хоол хийсэн болхоор та угаах нь зөв биз дээ гэж хэлхэд Сынхён нүдээ хэд хэд анивчин

Таби: аймар охин бэ -.-

—MN4EVER—

16 страница30 апреля 2026, 08:29

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!