[EP14]
Ян: чи ямар ахлах сургуулийн хөвгүүн байгаа биш өөрөө хэл , би ямар Намитай гэрлэх гэж байгаа биш
Ер нь энэ бүхэн чиний л төлөө хийж байгаа Намитай муухай харьцах эрхгүй гэдгээ мартав
Таби: -_-
Намигийн аргыг олох ч амархан л дугтуй дүүрэн мөнгө зайрмагны машин авч өгхөд л хангалттай ...
Сынхён маш эрт сэрж өөртөө өглөөний цай бэлдэж бас Намид өдрийн цай бэлдсэн байлаа. Өдрийн цайг яагаан өнгийн хоолны саванд хийж , яагаан өнгийн даавуугаар боосон байх ба түүнийг яагаан өнгийн уутанд хийсэн байлаа ...
Үүдэнд байрлах том толины өмнө зогсоод гадуур хувцасныхаа баруун талын халаасан дээр гараа тавиад
Таби: Дугтуй дүүрэн мөнгө бэлэн
зүүн талынхаа халаасан дээр гараа тавиад
Таби: хуримын бөгж бэлэн
энгэрийнхээ халаасан дээр гараа тавиад
Таби: зайрмаг авах мөнгө бэлэн гэж хэлээд гутлын тавиур дээр тавьсан яагаан ууттай хоолоо аван
Таби: өдрийн хоол болон царайглаг үрчлээстэй инээмсэглэл бэлэн
Энэ бүхэн байхад Намиг аргалахад үнэхээр амархан байх болно ...
*****
Миний талаас
Би: ЭЭЖ МИНИЙ ОЙМС ХААНА БАЙНАААА
Ээж: БИ ЯАЖ МЭДДЭГ ЮМ
Би: тэнэг оймс -_- оймсгүй л явхаас
чөтгөр алгад хичээлээ ялгаагүй юм байна шдээ -.-
Ким Мюн /бэлгэвч авч өгдөг ангийн хөвгүүн/ өнөөдөр чиний үхэх өдөр байх болно ... гэж хэлээд хуруугаа дугаргаад гарч ирхэд Бүдүүлэг үрчлээс зогсож байх нь тэр ...
Гайхсандаа золтой л ухаан алдчихсангүй.
Таби: өглөөний мэнд
Би: хар өглөөгүүр хэрэлдэх гэж ирээ юу ?
хичээлийн дараа болье би хоцрох нь ...
Таби: хүргэж өгхөөр ирлээ
Би: арай ч дээ итгэнэ гэж бодоод байгаа юм уу? машиндаа суулгаад дараа нь хэний ч мэдэхгүй газар луу авч явж алах нь уу?
Таби: за больдоо жоохон юм байж ямар муу санаатай юм бэ? суучих , хоцрох нь байна шдээ
Өөртөө итгэлгүй байгаа ч хоцрох гэж байсан болхоор машинд нь суучихлаа ... Үүргэвчтэй цүнхээ урдаа авалгүй суугаад
Би: хөдлөж болно
Таби: цүнхээ урдаа авахгүй юм уу?
Би: зүгээр байгаа болхоор санаа зоволтгүй
Таби: сайхан амарсан уу?
Би: -.- Бурхан минь та тэр бэлгэвчнүүдээс болж амиа хорлох гэж байгаа бол хэрэггүй шүү
Таби: тэрний тухай 2лаа мартацгаая
Би: та мартах ямар ч хамаагүй , гол нь Жиди ах л мартахгүй нь асуудал болоод байна ...
Таби: тэгхээр Нами чамтай ярилцах маш чухал юм байна
Би: би өглөөгүүр бараг юу ч ойлгодоггүй л дээ ... Учир нь миний тархи унтаж байдаг харин би сэрүүн
тиймээс тэр чухал юмыг чинь санахгүй
Таби: тэгвэл зайрмаг идвэл сэрэх үү?
Би: өглөөний цайгаа уугаагүй байж зайрмаг иднэ гэдэг амиа хорлохтой адилхан л даа
Таби: тэгвэл өдрийн цайны цаг хүртэл чинь би хүлээж байх болхоор гараад ирээрэй
Би: та арай өчигдөр осолд ороогүй биз. Нэг л сонин байх чинь ээ
Таби: зүгээр л өчигдөр арай муухай ааш гаргачихсан болхоор санаа зовоод ... Арай л түргэн зан гаргачихсан байна лээ
За ирчихлээ , би хүлээж байя
Би: -.- за
Сургууль руу ороод хамгийн түрүүнд математикийн багштай таараад
Би: багшаа
: өөө Нами
Би: тэр яах вэ намайг чимхээд өгөөч , би зүүдлээд байх шиг байна гэж хэлхэд багш намайг чихэхэд нь
Би: яаааая , зүүдлээгүй л юм байна гэхдээ би зүүдлээгүйгээ мэдэх байсан л даа
учир би таныг хэзээ ч зүүдлэхгүй байсан гэж хэлээд 90 градус бөхийгөөд
Баярлалаа багшаа
: -.-
Ангид ороод шууд л Ким Мюнг чихдэж хөвгүүдийн ариун цэврийн өрөө рүү дагуулж ороод цүнхнээсээ өнөөх хайрцагтай бэлгэвчнүүдийг гаргаж ирэн нүүр лүү нь шидээд
Би: өөдгүй новш , тэгж их итгэж байхад ийм хөгийн юм аваад байхдаа яадаг юм
би ямар ичгэвтэр байдалд орсныг чи мэдэж байна уу?
Мюн: эрэгтэй хүн хэрэгтэй юм гэхээр чинь
Би: хннн гэж хэлээд өмдных нь халаасыг ухаж , халаасан дах мөнгийг нь аваад
Би: 30,000 вон яг таарч байна би авлаа
Мюн: Нами наадах чинь миний номны мөнгө шдээ
Би: наад бэлгэвчээ зараад мөнгө олохгүй юу?
Ангид орж ирэн дэвтэр номоо гаргаж дэлгэж тавиад багшийг хүлээнгээ гар утсаа гаргаж ирэн түүн лүү зурвас бичих гэснээ болин утсаа буцааж далд хийхтэй зэрэгцэн багш орж ирэх нь тэр ...
Өдрийн цайны цаг хүлээж байгаа болоод ч тэр үү цаг үнэхээр удаан өнгөрч байлаа ... Самбар дээрхээс илүү самбарны дээр байрлах цаг руу харж суусаар ашгүй өдрийн цайны цаг болж багштай чихэлдсээр ангийн хаалгаар гарч ирэн багш нарын машины зогсоол дээр ирхэд Бүдүүлэг үрчлээс амласан ёсоороо хүлээгээд байж байлаа ...
Урд талын хаалгыг нээн дотор нь ороод
Би: хичээлээ таслахаар шийдсэн болхоор амттай хоол хийж өг
Таби: үнэндээ би хоол хийж ирсэн л дээ
Би: Хоо түлэгдсэн мах хатуу будаа юу
Таби: -.- чи идсэнийхээ дараа нэмүүлье гэж хэлнэ гэдэгт чинь итгэлтэй байна гэж хэлээд арын суудлаасаа яагаан ууттай зүйл гаргаж ирэн дотроос нь яагаан даавуунд боосон хоолны сав гаргаж ирээд даавууг тайлхад дотроос нь яагаан хоолны сав гарч ирхэд нь гайхан
Би: та яагаан өнгөнд дуртай юм уу?
Таби: үгүй ээ чамайг яагаан өнгөнд дуртай гэж бодоод
Би: би яагаан өнгөнд тийм ч дуртай биш л дээ гэж хэлхэд бүдүүлэг үрчлээс хоолны савныхаа тагыг аван надад өгөөд
Таби: амсаад үз гэж хэлээд савх бариулав. Хоолноос савхдаж үзээд л түүний хоол хийх чадварыг гайхаж орхилоо
Миний бодож байснаас маш сайн байлаа. Бүдүүлэг үрчлээсний хийсэн хоол гэж бодход л шатсан мах , дутуу агшсан будаа л санаанд орж байсан юмсан.
Таби: одоо чухал зүйлээ ярьж болох уу?
Би: мхн
Таби: өчигдөр Ян захирал над руу залгаад бидний хуримыг маргааш хийхээр болсноо хэлсэн
Би: ммм тэгээд бүх зүйл бэлэн юм уу?
Таби: бэлэн болоод л тэгж хэлсэн байх. Чи гайхахгүй байгаа юм уу эсвэл уурлах ч юм уу?
Би: үгүй ээ , эртнээс л мэдэж байсан шдээ
гэхдээ миний хуримын даашинз яах болж байна. Би өөрөө сонгомоор байсан шдээ
Таби: тэгвэл өнөөдөр явж сонгох уу?
Би: нээрэн үү?
Таби: аанхаа
Гэнэтийн шийдвэр байсан ч Бүдүүлэг үрчлээс намайг дагуулан бусад одуудын хуримын даашинзаа авдаг дэлгүүрт дагуулж ирхэд доторхи худалдагч нар нь нас тогтсон эмэгтэйчүүд байх бөгөөд биднийг орж ирэнгүүт хаалгаа бариад
: гэргий маань жижигхэн биетэй болхоор бас эгдүүтэй төрхтэй учраас өвдөгнөөс дээгүүр урттай дэрвэгэр даашинз өмссөн нь дээр байх
Би: би бас яг тэгж бодож байсан гэж хэлээд худалдагч эгчийн санал болгож байгаа 3 даашинзыг нилээн удаан ажиглан зогслоо
Удалгүй бүдүүлэг үрчлээс ирж сонголт хийхэд маань туслаж 2 төрлийн даашинз өмсөж үзхээр болов.
Даашинз өмсөхөөс гадна сонголтоос болж 3 цаг гаран тэнд суусан юм. Дааншинз болон бусад зүйлсийг шууд хурим болох өдөр ирж авхаар болоод бид тэндээс гарч Ян захиралаас бүх зүйл бэлэн болсон эсхийг лавлаж асуугаад хамгийн ойрын амтат зайрмаг зардаг кафед орж ирж хамгийн үнэтэй зайрмагнаас 2 захиллаа...
Би: энд ирж зайрмаг идэхийг ямар их хүссэн билээ дээ ,
Таби: энэ өдрөөс хойш чиний намайг харах харц яг л зайрмагны машин харж байгаа мэт болно биз
Би: хөөх та яаж мэдсэн юм бэ?
Таби: чамайг мэдхэд үнэхээр амархан
Би: -.-
Удалгүй бидний захиалсан зайрмаг ирхэд зөөгч охин цаас үзэг бүдүүлэг үрчлээст өгөөд
: та bigbang хамтлагийн Чүэ Сынхён мөн биз дээ гарын үсгээ өгөөч гэж хэлхэд бүдүүлэг үрчлээс цаас үзгийг аваад гарын үсгээ зурж өгөөд явуулаад зайрмагнаасаа халбагдаад дараа нь халаасаа ухан хайрцагтай зүйл гаргаж ирэн надад өгөөд
Таби: гэртээ очоод задлаж үзээрэй, одоо шууд халаасандаа хий гэж бараг л тушаах нь тэр ... Би хэлснээр нь халаасандаа хийлээ.
Бид зайрмагаа идэж дуусгаад тэндээс гараад манай гэрийн үүдэнд ирээд
Таби: эрт унтахгүй бол маргааш царай муутай сүйт бүсгүй хармааргүй л байна шүү
Би: заааа
Гэртээ орж ирээд хувцасаа сольж оройн хоолоо бэлдэж байтал ээж ирж , маргааш хурим хийх хүн заавал саунд орох ёстой гэж хэлээд ээжтэй хамт саунд очиж усанд орчихоод гэртээ орж ирэн бүдүүлэг үрчлээсийн өгсөн хайрцагтай зүйлийг нээж үзээд нүдэндээ ч итгэсэнгүй ... Хуримын бөгж
Хайрцагтай бөгжөө аван ээж дээр очиж үзүүлхэд ээжийн нүд орой дээрээ гарах шахаж
Ээж: ээ бурхан минь аргагүй л од юмдаа
чиний насандаа ийм бөгж зүүж үзэх хүн бараг байхгүй шүү
Бөгжийг савнаас нь гарган хуруундаа зүүхэд яг таарч байв.
Ээж: за хэвтэж бай , ээж нь нүүрэн дээр нь өргөс хэмх тавиад өгье
Би: за
*****
Шөнөжин бөгжөө харж хэвтсэнээс болж нүд бага зэрэг хавсан ч хүйтэн жин тавьад зүгээр болгоод хурим болох ёстой газраа очход YG энтэртаймэнтээс гаргаж өгсөн хүмүүс миний даашинзыг өмсгөн , нүүр будаж үс янзлаж өгөөд дуусхад Ян захирал болон хамтлагын ах нар орж ирэх нь тэр ...
Жиди: хөөх манай Нами чинь ямар хөөрхөн болчихоо вэ?
Дэсон: манай бяцхан бэр ёстой хөөрхөн харагдаж байна
Ян: за бөөнөөрөө нэг зургаа даруулчих уу?
Синри: энэ 2 хуримын зургаа авхуулагүй байхад болж байгаа юм уу?
Тэян: уул нь хуримнаасаа өмнө хамт авхуулдаг биз дээ
Ян: цаг давчуу байсан болхоор хуримны дараа авхуулхаар болсон
Бид зургаа авхуулчихаад зогсож байтал хурим эхлэх болсонг хэлээд сүйт бүсгүй аавынхаа хамт бэлд гэж хэлхэд нь би гайхан
Би: намайг хэн хөтлөж оруулах юм. Манай аав ирж амжаагүй шдээ
Жиди: би хөтлөж оруулна санаа зоволтгүй гэж хэлээд намайг хөтлөн хурим болох танхимын хаалга руу дагуулан явлаа. Сандралаасаа болж хаалга хүртэл 2 удаа буруу гишгэж
Би: би чадахгүй юм шиг байнаа T^T
Жиди: зүгээрдээ ах нь хажууд нь байна айх хэрэггүй гэж хэлээд хаалганы өмнө ирхэд зүрх хүчтэй цохилож маш ихээр сандарч байлаа ...
Жиди ах над руу инээмсэглээд гаруу нугалан өгхөд нь би түүнийг сугдан нүдээ аниад
Тэр бол зайрмагны машин ямар ч хэцүү зүйл бас сандрал байхгүй. Маш их хүнтэй дэлгүүрээс зайрмаг авах гэж байгаа юм шиг л явхад хангалттай ... гэж дотроо бодоод
Би: Ахаа
Жиди: ммм ?
Би: дотор ямар ч сэтгүүлчид байхгүй биз дээ
Жиди: YG энтэртаймэнтийн зурагчингаас өөр зураг дарах хүн байхгүй , санаа зоволтгүй гэж хэлхэд нь бага зэрэг тайвшир гүн амьсгаа авхад танхимд хуримын дуу эгшиглэн , номлогч үг хэлж удалгүй танхимын хаалга нээгдхэд зургийн апратны гэрэлнүүд хэдэн талаас анивчиж , хүмүүсийн яриа сарнин сонсогдож бас тэдгээр хүмүүс харагдахгүй танхим тэр чигтээ цав цагаан харагдаж байтал тас хар өнгийн хослол өмссөн бүдүүлэг үрчлээс гарч ирэн гараа өгөх нь тэр ...
—MN4EVER—
![HE'S FROM THE 80'S BUT I'M 90'S BITCH [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/e5ad/e5ad28edd7800a5023e5ae95093fbdc4.avif)