[EP12]
* Hurgej ugsund bayrlalaa O:) O:)
гэсэн зурвас илгээгээд удаагүй байтал түүнээс хариу ирэх нь тэр
* haana ch hamaagui untdag mangar >:o >:o >:o saihan amraarai :v :v :v
* Saihan amraarai , namaig zuudlej har daraarai xaxa 3:) 3:)
* Untmaargui sanagdchihlaa -_-
* Untaj amrahgui bol urchlees chin nemegdene ert untaarai ^_^
Nami ih urchleetei huntei gerlemeergui baina shuu
* >:( >:( >:(
* :* :* :* Namigiin zaluujuulagch nuuts jor Fighting
* o.O o.O o.O chi sogtuu bganmuu
Түүний зурвасанд хариу бичсэнгүй. Маргаашдаа бэлдчихээд тааз ширтэн хэвтэж байгаад гэнэт сайхан санаа төрж , утсаа гаргаж ирэн хуримаараа нөхөртөө зориулан бэлэглэж болох хамгийн тохиромжтой бэлэг гэж хайсан ч олигтой зүйл олдсонгүй. Анги дээрээ очиж хөвгүүдээс тусламж авхаар шийдэн нүдээ анин хэвтэнэ.
—–
Өглөө эртлэн босож сургууль явах замдаа хадгалж байсан мөнгөнөөсөө аван цүнхнийхээ доод буланд сайтар нууж орхилоо.
Сургууль дээр ирээд ангидаа гайгүй дотно эрэгтэй хүүхэд дээр очин
Би: эрэгтэй хүнд хамгийн хэрэгтэй зүйл гэж байдаг уу? Жишээ нь эмэгтэй хүнд толь заавал хэрэгтэй байдаг шдээ
: Байлгүй яахав
Би: нэг бүдүүлэг аймар үрчлээтэй хүнд бэлэг авах гээд
: хэр хөгшин гэдгээс нь хамаарна шдэ
Би: үрчлээ тогтсон гэхээр 30 гарсан удахгүй гэрлэх гэж байгаа
: тэгвэл миний хэлсэн юм яг болох юм байна
Би: хичээл тархаар хамт явцгаая
: за
Хичээл таран түүнтэй хамт явж байгаад яагаан өнгийн хэрнээ дээрээ эрэгтэй эмэгтэй 2ын +18 зурагтай Фантастик гэсэн дэлгүүрийн гадна ирхэд тэр над руу харан
: би ороод авчаад ирье.
Би: би яагаад орж болохгүй гэж ? ЯА Чи арай намайг луйвардах гэж байгаам биш биз
: за арай ч дээ ... би чамд утсаа үлдээгээд орчоод ирье
Би: за за нэг мөсөн гоёоор боолгочихоод гарч ирвэл сайн шүү
: за нээрэн олон төрөлтэй төрөл төрлөөё нь 2-ыг авчих уу? үсрээд л 15,000 вон болно
Би: за за гэж хэлээд цүнхээ ухаж мөнгө гаргаж өгчихөөд дэлгүүрийн замын эсрэг талын кафед орж цонхон талд суугаад өнөөх дэлгүүрийн зүг харан бугуйн дах цагаа харан 30 минутаас илүү удах юм бол цагдаа дуудхад бэлдэн сууж байтал зөөгч хажууд ирсэн ч түүнийг тоосонгүй. Байдалд орсон зөөгч удалгүй явж би үргэжлүүлэн хүлээн сууна.
-_- 1 ... 2 ... 3 ... 4 ... 5 ... дотроо тоолон ногоон товчлууран дээр дархад тун ойрхон байтал тэр гарч ирэх нь тэр ... Удалгүй кафед орж ирэн боож бэлдсэн хайрцагтай бэлгийг урд минь тавиад
: хамгийн гоё боолгох гэж их л хичээлээ шүү
Би: тэгж их хичээх хэрэггүй байсан юм даа. гэж хэлэн цүнхээ ухсаар 5000 вон гаргаж ирэн ширээн дээр тавиад
тусласанд баярлалаа , дуртай юмаа авч идээрэй гэж хэлээд кафегаас гаран бүдүүлэг үрчлээс рүү залгах гэснээ гэнэтийн бэлэг болгож гэнэт очхоор шийдээд YG дээр очиж бэлтгэлийн өрөө рүү нь очход өрөө хоосон байлаа... Гадаа бараг харанхуй болж гартаа өнөөх бэлгээ барьсаар барилга дотор төөрсөн хүүхэд шиг хэсүүчилж байтал энтэртаймэнтийн тог тасарчих нь тэр ... хүн цөөнтэй болоод ч тэр үү харанхуйд юу сонсогдохгүй айж сандарч байтал хаа нэгтээгээс хэдэн хүмүүсийн ярих сонсогдож чимээ дагасаар өрөөний наана ирж , хэд хэдэн хүний хоолой сонссондоо баярлаж нээлттэй хаалгаар нь шууд л яваад орлоо, харанхуй байсан тул дотор байсан залуус юу ч гадарласангүй.
WINNER-н талаас
Мину: хаалга эвдэрээд ядаж байхад энэ тог тасардаг нь ч бас юув дээ
Тэхён: ер нь Жинү ахыг багажинд явуулдаг нь зөв үү?
Сынхүн: аягүй бол одоо айгаад нэг буланд уйлаад зогсож байгаа биз
Мину: яг зөв гэж хэлхэд тэд бөөнөөрөө инээж Нами ч дутсангүй дагаад инээтэл
Сынхүн: сая эмэгтэй хүн инээсэн үү?
Мину: харин ? гэж хэлхэд гадаа хүчтэй салхи салхилаж , салхинаас болж хаалга хүчтэй хаагдахад нь айсандаа бүгд орилож
Тэхён: сая эмэгтэй хүн орилсон уу?
Сынюүн: тэгэх шиг боллоо гэж хэлэн гар утасныхаа гэрлийг асаан өрөөний өнцөг булан бүр лүү тусгаж эцэст нь Нами дээр тусах нь тэр ... Гэрэл бариж байсан Сынюүн утсаа газар алдан
Сынюүн: СҮНС гэж чангаар орилоход дотор зогсож байсан хамтлагын залуус орилолдож Мину нь хаалганы бариулаас барин хаалга нээх гэж оролдон сэгсчиж
Мину: ТУСЛААРАЙ ТУСЛААРАЙ ТУСЛААРАЙ гэж хашиграж байв. Нами ч дутсангүй тэд нарыг орилолдохыг сонсоод хараагүй сүнснээсээ айн өрөөгөөр нэг орилож нэг булангаас нөгөө булан хүртэл гүйж , нэг буланд нь гүйж очход залуус нөгөө булан руу гүйлдэж Нами болон хамтлагын залуус бараг л хөөцөлдөж байв.
Удалгүй Намигийн утас дугарч тэр утсаар яриж эхлэхэд
Сынхүн: ХООО ярьдаг сүнс
Тэхён: аймшигтай юм.
Сынюүн: зүгээр л хүн байна шдээ -_-
Мину: хүн гэвэл сасэн фэн гэсэн үг үү?
Сынюүн: үгүй байлгүйдээ
—
Миний талаас
хэдэн залуусын араас хөөсөөр байгаад сүүлдээ ядарч , ташаандаа гараа аван зогсож байтал гар утас дугарч Жиди ах залгаж байв.
Би: бүдүүлэг үрчлээстэй уулзах гээд энтэртаймэнт дээр ирсэн чинь та нар байхгүй хэдэн тэнэг юмнуудтай орооцолдоод л байж байна
Энэ ямар өрөө юм гэж үү? ммм *бодох*
утсаа барьж байгаарай гэж хэлээд өнөөх залуус руу хараад
Би: энэ ямар өрөө юм
: Winner хамтлагын бэлтгэлийн өрөө гэж хэлхэд нь утасны цаанаас Жиди ах сонссон бололтой удахгүй очлоо гэж хэлээд утсаа таслачих нь тэр ...
Ядарсанаасаа болоод шалан дээр таван хошуу болон хэвтэж байтал ашгүй тог ирж толгойгоо бага зэрэг өргөн Winner-н залуус руу хархад тэд нар нэг буланд бөөгнөрчихсөн бүгд над руу аймшигтайгаар харцгааж харин би тоолгүй буцаж тааз ширтэж байхад өнөөх түгжигдсэн хаалганы түгжээ эргэн хаалга нээгдэхэд Жиди ах засварчинтай зогсож байлаа ...
Би шалан дээрээс босож хувцасаа гөвөн хаалган дээр очин Жиди ах руу ядарсан царайгаар харан
Би: намайг хүргээд өгөөч гэж хэлхэд Жиди ах толгой дээр гараа тавиад
Жиди: ТОПтой уулзахгүй юм уу? бид нар одоо уулзах гэж байгаа шдээ
Би: ядраад байна та намайг хүргээд өгөөч тэх үү? гуйж байна
Жиди: за тэгвэл явцгаая гэж хэлхэд нь би Winner.ийхэн лүү харан хэлээ гаргаад
Би: тэнэгүүд -_-
Энтэртаймэнтаас гараад Жиди ахын машинд суун , манай гэрийн зүг явахдаа машин дотор бараг л унтах шахаж байсан ч Жиди ах руу харан
Би: Вуа ахаа та ямар гоё арьстай юм бэ?
Жиди: тийм байна уу? Сынхёны хажууд муухай арьстай шдээ
Би: хннн тэр бүдүүлэг үрчлээс ямар юмаараа гоё ярьстай байдын -_- нил үрчлээс
Жиди: ҮРЧЛЭЭСЭЭЭ
Би: аанхаа та мэддэггүй юм уу? нүдных нь эргэн тойрон нил үрчлээс
Жиди ах чангаар инээгээд
Жиди: манай Нами үнэхээр эгдүүтэй юмаа
Би: тэгвэл 2лаа гэрлэх үү? гэж хэлхэд тэр дахин чангаар инээгээд
Жиди: ах нь Сынхён ахаас нь айдаг болхоор чадахгүй байхаа
Би: аан. Бүдүүлэг үрчлээснээс бас айдаг хүн байдаг байжээ хмм
Гэрийн гадна ирхэд нь Жиди ахад өнөөх гоё боосон бэлэгээ өгөөд
Би: та энийг бүдүүлэг үрчлээст өгчихөөрэй. Ээж харин нөхөр болох хүндээ хуримын бэлэг өг гэж шаардаад байхаар нь эрэгтэй хүнд хамгийн хэрэгтэй зүйлийг нь авчихсан
Жиди: за
Би: болгоомжтой яваарай
*****
Жиди явсаар клипны зураг авалт болж байгаа газар ирхэд зураг авалтын багыхан тарж хамтлагыхан ч гэсэн амарч байв. Жиди залуусын амрах өрөөнд орж ирэн тэдэнд авч ирсэн хоолоо ширээн дээр гаргаж тавиад дараа нь Намигийн бэлгийг Табид өгөөд
Жиди: Нами өгч байна лээ. Хуримын бэлэг гэсэн бас эрэгтэй хүнд хамгийн хэрэгтэй зүйл гэсэн шүү
Синри: задлаад үз л дээ
Дэсон: бид нар ч гэсэн харье л даа
Таби дуртай дургүй бэлгийг задлахад гоёмсог цаасны цаанаас бор өнгийн хайрцаг гарч ирэх бөгөөд хайрцагыг бага зэрэг нээснээ буцааж хаагаад гэнэт босож
Таби: олон нийтэд харуулхад арай л хурц юм байнаа гэж хэлхэд Синри Дэсон 2 хэрэгт дурлан Табитай ноцолдсоор Табигийн барьж байсан хайрцаг газар унаж бөөн бөөн төрөл бүрийн бэлгэвч шалаар асгарах нь тэр... өрөөнд анир чимээгүй ноёрхож байтал
Жиди: Нами ч сонголт сайтай юм гээч , эрэгтэй хүнд хамгийн хэрэгтэй бэлэг гэж энийг л хэлэх байх гэж түрүүлж ам нээн инээхэд түүнийг дагаж бусад гишүүд чангаар инээж Таби газраар тарсан бэлгэвчнүүдийг нэг нэгээр нь түүн өнөөх хайрцаг руу хийх зуураа амандаа нэг зүйлийн тухай бувтнаж байв ...
—MN4EVER—
![HE'S FROM THE 80'S BUT I'M 90'S BITCH [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/e5ad/e5ad28edd7800a5023e5ae95093fbdc4.avif)