24-р хэсэг
Хайрыг та нар юу гэж боддог вэ??
*********************
Bobby үүдэнд чимээгүй надруу ширтэн зогсож байлаа. Зүрх минь хурдтай хүчтэй цохилно.Юм хэлэе гэсэн ч надад тэр бүх болсон зүйлийг яаж тайлбарлаж ойлгуулах талаар ямар ч Зүйл байсангүй.Чимээгүй байх үнхээр аймар юм....цаг хором мөч бүр улам л хэцүү болно. Хэлэх зүйл минь улам замбараагүйтэж тархин дотор минь хутгалдаж Зүрх минь түгшүүрээр дүүрч айдаст автана. Ханбины талаар юу гэж хэлэхүү?? тэрэнд хайртай гэдгээ бас юу гэж тайлбарлахуу??? бас зөнч?? үнсэлт? тэр шөнө болсон зүйл, Энэ бүх хугацаанд тэрнийг хайрласан хайр минь гэх мэтчилэн ярилцах зүйл үнэхээр их байтал
Bobby-Чи......намайг юу гэж боддог вэ??????
Гэнэтхэн ирсэн асуулт намайг улам сандаргаж бодол үгсийг минь хутгаад хаячихлаа.
Би-.............0.0 аа-ан хэхэхэ юу гэж бодховдээ?? Кккк нөгөө нөгөө сандран хуруугаараа оролдон Bobby-гын нүдрүү харж чадахгүй газар ширтлээ...Сандраад байна айгаад байна зүрх минь тэрний төлөө хүчтэй цохилоод байгаа болхоор амнаас минь гарах ёстой зөв үгнүүд минь гарахгүй төөрөлдөж байлаа
Bobby-...........Уучлаарай энэ бүх хугацаанд чиний сэтгэлийг ойлгоогүй явсанд минь!!!!!!!!!
Тэр яг нүдрүү минь ширтэж байв. Тэрэнрүү харах л юмбол би би би!!!!!!!!!!!
бүх зүйл шийдэгдсэн.. Ханбин одоо миний хамт байх хүн тийм болхоор надруу ингэж битгий хараач!!би буруу зүйл хийж магадгүй
Би-0.0/ өө үгүйээээ/ аа....н анна тэр тэр байна шдээ юу юу?? Зүгээрдээ хэхэхэ :3 /Намайг битгий ийм байдалд хүргээч гуйя..цаг хугацааг ухраамаар байна. Чамайг юу ч мэдээгүй байсан тэр үед чинь буцаад оччихмоор байна/
Bobby-Гэхдээ?????.........
Би-0.0?????/Арай чи ч гэсэн надад/
Bobby-Дахиад уучлаарай!!!!!! Сэтгэлийг чинь хүлээж авч чадахгүй нь
——————–
Хүн хэтэрхий шуналтай амьтан биш гэжүү.Би юу хүсэж байсан юм бэ.
Миний талаас
Чадахгүй нь!!! Ийм зүйл сонсход ингэж их шанална гэж бодсонгүй хэдхэн хоромын өмнө нь л зүрх минь хурдтай хүчтэй цохилж байсан ч хар шуурга дотрыг минь орвонгоор нь эргүүлэн зүрх гэнэт л хурдтай цохилхоо болин хүчтэй гэгч нь лугшин өвдлөө...Одоогын нөхцөл байдалд тэрний сэтгэлээс минь татгалзаж байгаа нь надад ашигтай ч дотор минь харанхуйлан зүрх хүчтэй лугшин нүд яагаад халуу оргиод байгаа юм бол???Энэ бүх хугацаанд тэрнийг хайрлаж байсан хайр минь үнэн сэтгэлээсээ байсан болоод ингэж их шаналж байгаа юм байхдаа. Миний сонсхыг хүсэж байсан хариулт ийм биш ч бид хоёр нийлж болохгүй байсан гэхдээ ?? Гэхдээ??? ийм зүйл сонсход зүрх минь чичэрч нүд хорсон сэтгэл минь өвдөж байна..Хоолой минь зангиран:
Би-т-ттт-иймүү......
Bobby-Уучлаарай.....чамд дэмий хүлээлт үүсгээд яахав гэж бодсондоо шулуухан хэлчихлээ....Намайг март гэж шууд хэлж чадахгүйээ. Хайр ямар байдгыг мэдэх болхоор. Уучлаарай гэдэг үг сонсхыг хүсэхгүй байгааг чинь мэдэж байгаа ч энэнээс өөр үг хэлж чаддаггүй юм байна..
Уучлаарай!!!гэж тэр эцсийн удаа нүдрүү минь шаналсан нүдээр харан аяархан хэлчихээд эргэж харан хаалга онгойлгох гэж байхад нь бие минь, сэтгэл минь, хайр минь, гар минь зүгээр л тэрний цамцнаас татан зогсоов. Bobby надруу эргэж харан зогстол сандарсандаа дахиад л газар ширтлээ, би энэ бүх хугацаанд тэрэнд хэлэхийг мэдрүүлхийг хүсэж байсан бүх зүйлээ яг одоо бүгдийг нь хэлэхийг хүсэж байсанч
Би-Би чамд хайртай!!!!!гэсэн гуравхан үгээр бүх зүйлээ төлөөлөн зангирсан хоолойгоор хэлтэл Bobby хэсэг чимээгүй зогсож байснаа толгой дээр минь гараа тавин зөөлхөн илэн
Bobby-Баярлалаа гэж хэлэв
Би-............энэ бүх хугацаанд энийг л чамд хэлэх гэж хичээж байсан...Хэлэх үгийг минь сонссонд баярлалаа гэж хэлчихээд Bobbyгын цамцнаас тавин газар ширтсэн чигээрээ эргэж харан зогстол Bobby юм хэлэх гэж байсан бололтой амаа нээснээ хэлэх үгээ хэлэлгүй зүгээр л ардаас минь тайван бас гунигтай харцаар харан хаалгаар минь гарав.
———–
Магадгүй би үхэн үхтлээ өөрийгөө ойлгож чадахгүй байхаа....
Амьдарлынхаа үнэ цэнэтэй зүйлийг алдаж байгаа мэт хоосон оргино. Өдөр бүр, шантарч уйлж ганцаардах бүрдээ тэрний зургыг харж эрч хүч авч байсансан. Бяцхан зүрхэндээ багтхааргүй их ачааг үүрчээ....Тэр ачаа минь хэтэрхий том байсан болхоор гэнэт байхгүй болчихоор сэтгэл минь тэр чигтээ хоосорч байгаа юм шиг байна..
Үнэ цэнэтэй байсан зүйлээ алдаж бас........дахин нэгийг олж байгаа бололтой. Маргааш өдрийн нар мандхаас эхлээд миний амьдарч хүсэж мөрөөдөж байсан бүх зүйл минь өөрчлөгдөнө. Миний хайр энэ хүрээд төгсөж байна.
Их дурсамж, догдлол, баяр баясал, мөрөөдөл минь энэ хүрээд зогсоно..бүгд сэтгэлийн минь гүнд хэзээ ч мартагдхааргүй үнэтэй дурсамж болж үлдэнэ..
Би-Гунигтай.............бас хэцүү.................байна. Нандин хайр минь байсан болхоор
*************
**************
Нам гүм буудлын өрөөнд бүгд л тус тусдаа юм хийцгээнэ.Дасгал хийх нь хийж, хөгжим сонсох нь хөгжмөө сонсон утсаа оролдон сууна. Ширүүнээр орох аадар бороон чанга дуу бодлогширсон харц.
Жинхван-хөөе Bobby??? Зүгээрүү???? Яагаад гөлийчвөө??
Bobby-аан зүгээрээ....хэ хэ хэ
Жинхван-Ханбин хаачсын????
Bobby– Менежэртэй уулзана гээд гарсаан
Жинхван-мм тиймүү Хөөе Чанү, Донхюк???? та 2 одоо өрөөндөө оролдоо !!!!!!өөрсдийнхөө өрөөнд очиж өрөөгөө сандаа..Би саяхан цэвэрлэсэн шдээ энүүгээр нэг чипсний үйрмэг асгачихсан байх юм. Бас наад зайрмагаа хэзээ идэх гээд байгаа юм бэ???
Чанү-Энэ зайрмагыг бид хоёр авчраагүй шдээ Bobby хён авчирсын бишүү???
Жинхван ширээн дээр байх гүзээлзгэнтэй зайрмагыг автал аль хэдийн хайлаад яг л ёогурт шиг болчихсон байлаа..Бөөн уур болсон юм нөгөө зайрмагаа аван Bobby-гын орлуу шидээд
Наадхаа хурдан ид!!энүүгээр асгараад заваарчихна. Бас чи хэзээ иднэ гээд наад уутандаа юм цуглуулаад байдынбээ??? Идэж чадахгүй байгаа бол энэ хоёрт өгөөч!!!
Чанү-өгөхгүйээ!!!!!! би асууж үзсэн Bobby хён чинь!!! хүнд өгнө гээд л дэлгүүр орох болгондоо нэг илүү юм аваад байдын шд тд нөгөөхдхөө өгсөн ч юм байхгүй байлгаал тд муухай болхоор нь хаячдын!!!
Жинхван– 0.0 энэ нэг юм чинь сонин зуршилтай болж байгаан байнадаа???
—————–
Bobbyгын талаас
Хайлсан гүзээлгэнэтэй зайрмаг............
Тэрнийг гүзээлзгэнд дуртай байх гэж бодоод авсан юмсан......дахиад л өгч чадсангүй юу ч өгч чадсангүй......дахиад л тэрнийг холоос харах нь....
Эхнээсээ эхлээд тэнэг царайлсан одоо ч гэсэн юу ч мэдэхгүй тэнэг царайлж байна. Чиний сэтгэлийг энэ бүх хугацааны туршид мэдээгүй биш мэдэж байсан, чиний сэтгэлийг хүлээж авч чадахгүй нь гэж хэлсэн ч зүрх минь аль хэдийн авчихсан.Бас чамайг хайрласан...Гэхдээ сайн найзыгаа хуурч болохгүй биздээ!!!!! Хэрвээ би инээмсэглэсээр байвал чи бас Ханбин бүгд жаргалтай байх болно..Би юу ч мэдэхгүй бас юу ч болоогүй юм шиг инээмсэглэн энэ бүх хугацааны туршид байсан шигээ богинохон ч боловч чиний хажууд байх юм бол бүгд л жаргалтай байх болно________
Хаалга онгойх
Жинхван-өө Ханбин ирж байна.
Ханбин-за энд юу болоод байна!!!!!Босоод!!!!!!!!!өрөөлүүгээ марш!!
Чанү, Донхюк-:3 мэдлээ даргаа!!!/ёслох/
Жинхван-алив би бас хамт гарая!!!Замаараа дэлгүүр гараад тараг авчихая....
Өрөөнөөс Жинхван, Чанү, Донхюк гархад өрөөнд Bobby Ханбин 2 л үлдэв. Bobby орон дээрээ чимээгүй Ханбиныг ажиглан сууна.
———
Bobby-Ханбинаа??? Зайрмаг идхүү??
Ханбин-гүйээ би унтлаа усанд орох ч чадал алга өглөө л эрт босхоос гэж хэлэн шууд л орлуугаа шургаад орчихов.
Өрөөний гэрэл унтраастай хэдий ч Ханбины орон дотроо утсаа оролдож байгаа нь мэдэгдэж байлаа.. Тэр мэдээж Минкигын зургыг харж байгаа, тэр орой болгон хардаг хэнд ч мэдэгдэхгүйгээр гэхдээ тэрнийг нэг хүн үргэлж мэддэг байсан. Bobby зүгээр л чимээгүй Ханбиныг ажиглана.Тэр санаа алдан харанхуйд чимээгүй гуниглана хэн ч харахгүй хэн ч мэдэхгүй тэр зөвхөн ганцаараа л гунигт автана бас шанална.
Bobby-Хэлэхгүй байсан ч би бүх зүйлийг чинь мэдэж байгаа тэнэг минь!!Ийм жаргалтай байхад чинь яаж би чиний жаргалыг үгүй хийж чадах юм. Миний өмнөөс тэрнийг сайн халамжлаарай......./шивнэх/Надад ч гэсэн үнэ цэнэтэй хүн болхоор.......
—MN4EVER—
Бүх зүйлийг мэдлээ.. Одоо та нар хэнийг нь сонгохуу Bobby or Ханбин?? :3
Хүний сэтгэл доторхыг харж чадахгүй болхоор үнхээр хэцүү шүү...
https://youtu.be/D2SDo-jP0lI
![*-* "Double B"*-* [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/458a/458af2b1b29bbfdaae2c177ec0264d0f.avif)