9 страница1 мая 2026, 18:44

9-р хэсэг

Гикван-Чи миний боол юм чинь минийх гэсэн үг!Тийм болхоор сал!Чадна биздээ????

Би-Ммм....м.м.мм..м

Гикван-Юун мМммммм.....ммм Чаднаа гэж хэлээч!!

Би-Наадах чинь их хэцүү асуудал байна

Гикван -_-Иймхэн юм биелүүлж чадахгүй байгаан бол март Тэр утсыг ч март чи боол байж чадахгүй юм байна Гэж хэлэн цүнхээ аван босоод яваад өгөв

Би-T.T /Салы гэж хэлвэл алуулах байлгүй угаасаа сүй тавчихсан гэсэн шдээ би яаж салхын/

Гикван-аааааааа???????Эзэнтээн хүлээлдээ??????????

Миний талаас

Гикваныг даган ардаас нь муухай царайлан явав Гикван намайг тоохгүй байгаа юм шиг царай гарган юу ч болоогүй юм шиг урагшаа харан алхана.Би сүй тавчихсаан салж чадахгүй гэдэг үг аман дээр минь нэг гарч ирээл шүлстэй хамт залгигдан алга болж байв.Тэрнийг орхиод явчихая гэхээр дотор харлаад нүдэнд утас харагдаад хөл минь тэрний хажуунаас холдохгүй дагаад алхаал байв.

Би-Эзэнтээн?????

Гикван-...............................

Би– Гикванааа?????

Гикван-Салчаад над дээр ирээрэй!!!

Би-0.0 би чадахгүй шдээ???

Гикван гэнэт зогсон надруу эргэж харав.Би ч цочсондоо зог тусан байрандаа арай хийн тогтон Гикваны өөдөөс муурын нүд гарган өрөвдмөөр царай гаргахыг хичээв.

Би-Эээээ лдээ энэнээс өөр юу ч байсан хийж чаднаа Салж л чадахгүй

Гикван-Яагаад салж чадахгүй гэж ЧИ ЮСОБД хайртай юмуу???

Би-Үгүйээ яг ч тийм бишэлдээ

Гикван-Тэгээд юу юм Хайртай биш юм бол салхад юу нь болохгүй байгаа юм???????

Би-Гэр бүлийн асуудлаа!!!! Юсобын аав ээж ахын маань компанид тусалдынмаа Тийм болхоор би салж болохгүй /Энд хэр удах ч юм билээ ард үлдэж байгаа хүмүүсдээ гай болмооргүй байна шд/

Гикван-......................Чи хайртай биш гэсэн биздээ???

Би-/Тийм байх гэж бодож байгаа/...............Үгүйээ

Гикван-ммммм за яахав өршөөе Гэхдээ миний нүдэн дээр тэрэнтэй хамт байж харагдаад үзээрэй би өршөөхгүй шүү

Би-За за ^.^ Ойлголоо Эзэнтээн!!!!!

Гикван-За Өлсөөд байна ямар нэгэн юм олж идэе явая гэж хэлэн гараа өгөв.

Би-яасан бэ???Яагаад гараа өгөөд байгаан

Гикван -_- Хөтлөөч

Би-0.0 би юу????

Гикван-Тд өөр хэн гэж???За хурдлаа өлсөөд байна

Би-0.0за гэж хэлэн Гикваны гарыг барихаар гараа явуулав зүрх түг түг гээл хамаг бие салганаад духаар минь бараг хар хөлс цувахнээ Тэрнийг гарыг хөтлөөд алхана гэж бодхоор л гэнэтийн цочирлоос болоод үхэх гэж байв.Салганаж салганаж тэрний гарыг зөөлхөн барьтал Гикван надруу шоолонгүй харж инээчихээд гарыг минь атган урд гаран алхав.Нэг бодлын Эзэн боол 2ч гэсэн яг л хосууд шиг гудамжаар хөтлөлцөн алхаж байв.Бид хоёрыг явж байхыг харсан хүмүүс хоорондоо ямар хөөрхөн хосууд вэ???Залуу нь ч охин нь ч ямар царайлаг юм бэ???Вуа би ч бас ийм найз залуутай болмоор байна хөөрхөн юмаа???Тэр охиныг хараа яг хүүхэлдэй шиг ямар хөөрхөн юм бэ??? Гээл ам амандаа шивнэлдэж байгаа нь чихэнд минь сонсогдож байв.Надад Өөрийн эрхгүй л яг тэрний найз охин болчихсон юм шиг санагдаж байв ^.^ би сэрүүн зүүдлээд байнуу???Боол байх ийм гоё байдаг юмуу??????!!!!!

Гикван-Юу идмээр байна

Би-0.0 Надад хоол авч өгөх юмуу???

Гикван-Зүгээр л боолдоо бага зэрэг халамж тавьж байна Эрүүл саруул байж л удаан миний хажууд байна биздээ???Үдийн цайгаар юм идээгүй харагдсан өлсөж байгаа биздээ??Энүүхэн ойрхон нэг хоолны газар байгаа дажгүй хоолтой тийшээ явая

Миний талаас

Ийм эзэнтэй байхад насаараа боол болсон ч яахав болж байна.Ххахаха Ийм гоё байна гэсийнмуу???Би яг одоо дотроо үсээ зулгаагаад орилж байна яахаараа ийм хайр татам байдаг байнаа гарнаас минь хөтөлснийг нь бодхоор л зүрх дэлбэрэх нь дулаахан том гар T.T Ойрхон явхаар үнэртэж байгаа тэрний сүрчигний үнэр би яг газлуурлаа удахгүй нүд минь улаарайд дайрахвийдээ????!!!!!!!!!

Гикван-Халуун дээр нь хоолоо идээчээ!!!хөрлөө шдээ яагаад өөдөөс гөлийгөөд байгаан!!!!!!

Би-Аан за идлээ идлээ/сандрах/

Гикван-Кхммм /хоолойгоо засах/Өмнө нь чи надад сайн гэж хэлж байсан үнэн юмуу???

Би-0.0........................ммм ...ммм.... ммм!!!!!!!!!/Тийм гээд хэлчүүл юу болох бол арай дахиад энэ тэндээс Юсоб гараад ирэх юм биш биздээ?????Сэрэмжтэй байх хэрэгтэй/

Гикван-Зүгээр л тийм үгүй гээд хэлчих????????

Би-Тэр хоёрын дундах нь

Гикван -_-??? Айн?????

Би-Энэ хоол үнэхээр амттай байна шүү !!!Чи энэ газар дандаа ирдгүү????????

Гикваны талаас

Ярианы сэдэв өөрчлөх гэж үзэж байх шив Угаасаа чиний нүүрэн дээр чинь бичээстэй байна би чамд сайн гээд!!!!!хммм Тэнэг охин сандраад улайгаад байгаагаа өөрөө мэддэггүй л юм байхдаа Худлаа хэлхээрээ нүд нь томроод ийшээ тийшээ хараад хараа нь тогтохгүй байдын байж мангар!!!! хэлэхгүй байсан ч чамайг надад сайн гэдгийг чинь мэдэж байна!!!Мангар Мангар!!!

Би-Чи надад хэзээ утсаа өгөхийн???

Гикван-Бодож үзнэ гэж хэлсэн байхаа???Сайн боол болохгүй бол чамд өгөхгүй тйим болхоор миний хэлсэн бүх үгийг сайн дагаад томоотой хажууд минь байж бай!!

Би-Чаднаа чадышдэ ^.^ би чаднааа

Гикван-Хмм мангар!!!/сулхан хэлэх/

Миний талаас

Гикваны боол байх надад үнэхээр их таалагдаж байв.Тэр хааяа намайг зараад цүнхээ бариулаад дэглээд байгаа юм шиг загнаад чанга чанга дуугарч намайг айлгадаг ч дотроо надад санаа тавьж байгаа нь мэдрэгдээд байв .Би хайр мэдрээд байна Вухахахахах..........^.^

Гикван-Ммм зургаа авхуулхуу???

Би-0.0 зурагуу???????

Гикван-Тэнд автомат машин байна зургаа авхуулая боол болсон эхний чинь өдөр!юм чинь

Би-0.0ммм за за уул нь тийм ч дурсаад байх өдөр биш юсан Хэ хэ хэ........

Бид хоёр зургаа авхуулхаар гудамжны хажууханд байсан нэгэн машинд оров би ч зургаа авхуулна гэсэн болхоороо зурган дээрээ аятайхан гарчих гээд хувцсаа янзлан гараараа үсээ самнаад хөөрхөн инээв.Намайг харсан Гикван дахиад л шоолонгүй инээгээд гараа мөрөн дээр минь тавиад хацраа ойртуулан зогсов.Тэрний ойрхон байгааг мэдэрсэн би юун инээх салгалаад нүүр ам татаад хацар улааж байгаа нь илт мэдэгдхээж байв.Зураг авхуулах Гикванд их таалагдайж байгаа бололтой их л жаргалтай инээмсэглэж байв Тэрнийг инээхээр нүд л алга болчдог нүүр дүүрэн том инээмсэглэл хархаар эгдүү хүрээд хазчмаар санагдаад байх юм.

Гикван-Одоо сүүлийн зураг инээгээрэй^.^

Би-за ^.^

!!!!!!!!!

Миний талаас

Сүүлийн зураг байсан болхоор гоё гарах хэрэгтэй гэж бодон хамгийн хөөрхнөөрөө инээтэл Гикван гэнэт хацар дээр минь зөөлхөн үнсэв.Тэрний уруулыг мэдэрсэн би гэнэт цочролд орон инээж байхдаа нүдээ томруулан гайхсан царай гаргаад зурган дээр гарчихсан байв.Бид 2 зургаа авхуулж дуусаад харав. Гикван миний зургыг хараад бараг татаж унахнээ би наана нь хацраа гараараа дарсаар улайгаад чимээгүй зогсов.

Энэ намайг одоо зүрхээр үхүүлхээр шийдсэн юм байхдаа Ойрхон байхад нь үхэх гээд байхад T.T !!!!!!!!!!!!!!

гэртээ харихаасаа өмнө энд ер нь цочролд орсноосоо болоод үхэх юм байналдаа

Гикван-Энийг хардаа Хаххаах ямар царай муутай юм бэ???

Би –Айн!!!аль харыдаа хары

Гикван-Үгүйээ харуулахгүй чамайг хараад байсан ямар царай муутай юм бэ???

Би-Юу яриад байгаан бэ!!!!!!Би үргэлж хөөрхөн байдаг за!!!!Харалдаа хөөрхөн байгааздээ!!!би

Гикван-Үгүй царай муутай байна

Би-_- Хөөрхөн!!!

Гикван-царай муутай!!

Би-Мангар!!!би хөөрхөн за чиний наад нүд чинь яаж хараад байгаан!!!

Гикван-Ххахаах ёоё татаж уналаа Ххааххахах

Би-_- Хөөрхөн юм чинь!!!!!!!!!!!

**************

*********

Өнөөдөр бид хоёр яг хосууд шиг л гадуур хамт зугаалав.Боол ч гэсэн надад яг л тэрний найз охин болсон юм шиг санагдаж байв.Хамтдаа хоолонд ороол гадуур хөтлөлцөж алхаал бас хамтдаа зургаа авхуулсан ккккк....Яг л зүүд шиг хммм өнөөдөр энд ирснээс хойших миний хамийн сайхан өдөр ^.^

Бөөн хөөрч баярлаж ичиж улайж зүрх нь догдолж инээд алдсан юм гэртээ ирэв, Гэрийнхээ үүдэнд ирэнгүүтээ хамт авхуулсан зургаа цүнхнийхээ ёроолд нуугаад хувцсаа янзлан гүнзгий амьсгаа аван тайвшраад гэрийнхээ хаалгыг таттал шууд л пивоны үнэр хамар цоргин үнэртэв би Гайхаад том том алхаад ортол зочны өрөөнд Юсоб Дунүн Жүнхён гурав хэдэн пиво тавчихсан сууж байв.

Би-0.0

Дунүн-Өө ми на ирчихснүү ^.^

Би-Аан сайн байнуу???/бөхийх/

Юсоб-Юм идснүү???чамайг ирэх арай болоогүй байгаа байх гээд хоол бэлдээгүй байлаа өлсөж байнуу???Би гялс хоол хийгээд өгөё

Дунүн-Ээе энэ Юсобын халамжтайг нь эээ кккккк

Жүнхён-Хайр хүнийг өөрчлөх юмдаа

Би-^.^за би өрөөлүүгээ орлоо

Дунүн-Бид нартай хамт жаахан суухгүй юмуу???Эсвэл эвгүй байнуу???Харин ууна гэж бодоогүй юмаа тэгсэн нэг мэдсэн ширээн дээр пиво гараад ирлээ Хэхххээ

Юсоб-Ядарч байгаа бол эртхэн амардаа бид 3ингэсгээд бослоо

Би-За тэгвэл би явлаа гээд эргээд явхын завдалгүй Жүнхён гарнаас минь татаад буйдан дээр суулгачихав.Би яагаад ч юм тэрнээс айдаг тэрний тэр харц нь нэг л аймар чимээгүй өөдөөс харж байгаа нь нэг л эвгүй аман дээрээ юм хэлэхгүй ч нүд нь юм хэлээд байдын би буйдан дээр суунгуутаа тэрэнлүү харсангүй айсандаа шууд л Дунүнлуу аврал эрсэн нүдээр хартал Дунүн Жүнхёны гарнаас гарыг минь татаад

Дунүн-Яагаад байгаан бээ???Хүүхэд айлгаад хаячих юм

Жүнхён-Жаахан суухад зүгээр биздээ???Ми на!!!!

Би-0.0 өө зүгээр зүгээр сууж байяөө!!!

Жүнхён-Юсобтой ойрхон суугаач яагаад зайгаа бариад байгаан

Би-0.0 ааа хэ хэ хэ /яагаад ч юм Жүнхёны нүдийг хархаар л өөрийн эрхгүй айгаад байх юм Царайлаг Handsome ч гэсэн харцаараа бол намайг удирдаж байнадөө!!!/

Би бага зэрэг Юсобруу ойртож суув.Тэр 3 элдвийн юм ярилцан инээлдэн сууна Харин би тэр 3ын дунд Бөлтөгнөөд инээнгүүт нь дагаж инээгээд чимээгүй сууж байв.

Жүнхён-Нөгөөдөх чинь яачихваа????

Дунүн-Яах гээд байгаан бээ???хэрэггүй гээд байхад дуудчих юм!!!

Би-Хүн ирэх юмуу???

Дунүн-Аан нөгөө/Хонх дуугарах/

Жүнхён-Ирчихсэн бололтой би хаалга тайлчы???

Би-Хөөе Юсоб хэн ирж байгаан????/сулхан хэлэх/

Юсоб-ммм...чиний танидаг хүн

Би-0.0???Миний танидагаа????/Би чинь уртаашаа хойшоо гарын 5хуруунд багтхаар л хүн танина шд/

Жүнхён-Манай зочин ирсэн байна ^.^

Би– Гикван??????????? 0.0 Чи энд юу хийж байгаа юм

—MN4EVER—

admin Murun

9 страница1 мая 2026, 18:44

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!