12-р хэсэг
Өдөр хоног харавсан сум шиг өнгөрнө.Өглөө нар мандана удахгүй буцаад жаргана, Би бага багаар өөрийгөө мартаж байх шиг толинд тусаж байгаа энэ охинд бүрэн уусаад ч байх шиг өөрийнхөө жинхэнэ төрхийг бага багаар мартаж байна анхнаасаа л энд байсан юм шиг анхнаасаа л Юсобд хайртай байсан юм шиг эргэн тойрон дахь бүх зүйл бодлыг минь үймүүлж байв.Хэдэн өдөр Юсобын хажуунаас холдохгүй сахиж суув, Угаасаа энэ миний байх газар биш байсан болхоор сургуулын талаар тэр чигт нь мартав Өмнөх үл ойлголцлоос болоод Юра надтай одоо болтол холбоо бариагүй байгаа Өдөрт утсанд минь хэдэн дуудлага хэдэн мсж нэг хүнээс байнга ирдэг ч би тэр дуудлага тэр мсжийг уншиж зүрхлэхгүй зүгээр л дэмий харж суудаг болов, Анхнаасаа чиний учрах ёстой хүн чинь би биш байсан болхоор одоо чи өөрийнхөө очих ёстой учрах ёстой хайрлах ёстой хүн дээрээ очсон нь хамгийн зөв зам гэж бичиж чадахгүй ч дотроо тэрний дуудлаганд хариу бичин сууна.
**************
*************
Дунүн-Ми на ядарч байнуу?? Өнөөдөр гэртээ хариад амарчих би оронд чинь Юсобын хажууд байж байя ^.^
Би-Хэххэ зүгээрдээ чиний шалгалт эхлэх гэж байгаа биздээ??завгүй байхад чинь садаа болмооргүй байнаа би зүгээрээ ядрахгүй байна
Дунүн-Яаж ингэж сайн худлаа хэлж чаддаг байнаа чи инээж байгаа ч нүүрэн дээр чинь бичээстэй байна би яг сунаж үхлээ гээд
Би-^.^Хахах тийм байнуу???тодоор бичээстэй байнуу миний хараа муудаж байгаа юм байхдаа би юу ч харж чадахгүй байна шд
Дунүн-Хэ хэ хэ хүнээр бас тоглохтойгоо байна шүү???би харж байх болхоор гэрлүүгээ харь үгүй гэж хэлээд үзээрэй!!!!!
Би-За ^.^
Дунүн-сайн охин Юсобд санаа зоволтгүй сайхан амарч байгаад ир!!! өмнөөс чинь би сайн харж байх болхоор ^.^
Би-Юсоб надтай хамт явах байхдаа чи ганцаараа үлдэх нь дээ???
Дунүн-Айн???яагаад !!!!!
Би-1т чи орж ирээд эргэн тойрноо харсангүй юу ???Юсоб өрөөндөө байхгүй байна
2т би Юсобын юмнуудыг цүнхэнд нь хийгээд сууж байна
3т Өнөөдөр Юсоб эмнэлгээс гарч байгаа
Дунүн-Тиймүү???? 0.0
Би-Ийм царайлаг байж яагаад ийм тэнэг байдаг байнаа Хахахаххаа!!!!!
Дунүн -_-
Би-Хахаха ёоё татаж уналаа би чиний өмнөөс сайн харж байнаа гээл тэр гаргасан царайг нь ээ явуулаад байсан чинь бүр явахнээ??? Хахха яахаараа ийм анзаарагагүй байдаг байнаа Хаххаахха
Дунүн -_- за гарах гэж байгаа юм бол та 2ыг хүргээд өгөе
Би-Яахын бээ яахын чи энд үлд Юсобын өрөөг сайн хараад үлд үлд!!!!
Дунүн-_-
***********
***************
Юсобд хамаг байдгаараа л сайхан хандах гэж хичээнэ, Тэрний инээмсэглэл миний өмнө харж байснаас өөр байсан ч би тэрнийг жаргалтай байлгах гэж хичээж байв Би энэ хүний сэтгэлийг яг л ном уншиж байгаа юм шиг ойлгож байна Тэр намайг гэнэт ийм сайхан аашлаад байгаа болхоор айж байгаа байх өөрийг нь бүр мөсөн хаяад явахвий гэдгээс айж байгаа байх тэгээд л айж байгаагаа ил гаргахгүйн тулд дотроо нуугаад тайван байж чадахгүй байгаа байх яавал тэрнийг өөртөө итгүүлж чадах бол????яавал чи!!!жаргалтай байх юм бол.......
Дунүн-Хүнс дуусчихсан байна би гараад ирэе
Би-Үгүйээ би гараад ирэе чи түр Юсобтой хань болоод байж байхуу???би хурдхан явчихаад ирнээ гэж хэлэн гадуур хувцасаа аван гэрээсээ гарав.
Миний талаас
Юсоб ямар хоолонд дуртай юм бол???би тйим ч сайн хоол хийж чадахгүй болхоор хоол хийсний хэрэггүй ч юмуу Дунүнийг гуйгаад хоол хийлгүүлчээд явуулсан нь дээр юм байна.Тэгхээр хүсний ногоо болон ойр зуурын хэрэгцээний юмаа авчихая гэж бодон дэлгүүрлүү алхаж байтал утас минь дугарав.Утасаа аваад хартал дахиад л тэрнээс дуудлага хичнээн тэрний дуудлагыг авдаггүй байсан ч тэр надруу байнга л залгах юм дуудлагыг нь авахгүй холбогдохгүй байгаа болхоор уур нь хүрж намайг үзэн ядаж байгаа байх тэгсэн хэдий ч энэ бол хамгийн зөв зам, хүнийг сэтгэлийн амьтан гэдэг цаг хугацаа өнгөрөх тусам тэр мартах болно одоо хэцүү санагдаж байгааа ч цаг хугацаа бүх зүйлийг мартуулна Дараа нь бүр дараа нь зүгээр л дурсамж үлдэх болхоор одоо байгаа энэ зүйл бол юу ч биш тийм ч хэцүү зүйл биш
Би-Энэ бол миний гэртээ харих зам чиний дуудлагыг авах юм бол би харьж чадахгүй.......................гэж амандаа зөөлхөн шивнэчихээд утсаа буцаагаад халаасандаа хийн дэлгүүрлүүгээ явав.
Гикваны талаас
Дахиад л дахиад л миний дуудлагыг авсангүй энэ охин үнэхээр намайг яаж уурлуулхаа мэдэх юмааа!!!!!!!!!!Тэрнийг өөр дээрээ ирүүлнэ гээд том том яриад байсан хүн зогсоо зайгүй тэрэнлүү залгаад суух гэж????? -_- Тэр муу новштой хамт байгаа болхоороо миний дуудлагыг авахгүй байгаа байх магадгүй Юсоб утсыг нь хураагаад авцан байж магадгүй!!!!!!Хэдэн хоног гэрийнх нь гадаа хүлээсэн ч ирээгүй эмнэлгээсээ гарсан юм боловуу???яасан юм бол???ядаж холоос ч болтугай харчмаар санагдаад байх юм дотроос байж ядаад хүлээж ядаж байна Энэ охин надад юу хийчихсэн юм бэ???муу охин!!!!Өөр хүний хажууд байж миний зүрхийг ингэж их догдлуулж байгаа энэ охин намайг алах юм байналдаа!!!!Ядаж ганц мсж бичиж болдоггүй л юм байхдаа гэж дотроо бачимдан байж ядан сууж байгаад тэсгэл алдан дахиад л тэдний гэрийн зүг алхав.Өнөөдөр гэртээ ирчихсэн боловуу???байгаа боловуу?? Ядаж цонхных нь гэрэл асаалттай байгааг ч болтугай харчих юмсан гэж найдлага тээсээр хурдан хурдан алхан Ми-нагын гэрийн үүдэнд ирхэд Харанхуй байшингын цонх өөдөөс минь гэрэлтэж байв.Байнга харанхуй хоосон байшин хардаг байсан нүд минь гэрэл олж харсан даруйдаа үхтлээ баярлан зүрх минь хурдан хурдан цохилон хананы цаана л тэр байгаа гэж бодхоор өөрийн эрхгүй нүүрэнд минь инээмсэглэл тодорч байв.
Гикван-Ирчихжэээ......!!!!!!!!!! ^.^
Миний талаас
Арай их юм авчихсан юмуудаа гар тасарлаа ядаж байхад ямар ч нимгэн уут өгдөг юмдээ хариугүй тасарлаа Тасархаас нь өмнө гэртээ хурдан орчих юмсан гэж амандаа үгэлсээр тортой хүнсээ барисаар хурдан хурдан алхаж байтал гэрийн үүдэнд нэг хүн зогсож байгаа харагдав.Би ч холын хараа муутай болхоороо хялаасаар хэн байгааг харах гээд тааж ядан явж байтал нөгөө хүн чинь манай цонхруу их л нухацтай ширтээд зогсож байв.Гадаа харанхуй болсон байсан болоод ч тэрүү гудамжны бүдэгхэн гэрэлд тэр хүний царай надад харагдахгүй байв би ойртсоор ойртсоор тэр хүнлүү улам ойртох тусам өөрийн мэдэлгүй сандраад зүрх хүчтэй цохилоод эхлэв.
Би-Айснаасаа болоод зүрх хурдан хурдан цохилоод эхэллээ шүү яанаа хэн юм болоо Энэ харанхуй шөнө гудамжинд манайхруу хараад ямар юм нь зогсож байдаг байнаа!!!! Яаж хажуугаар нь гарнаа!!!!!!!!!! T.T
Гикваны талаас
Ирснийх харчаад явмаар байх юм!!!Хаалгыг нь тогшоод үздэг юм билүү яадын билээ?????????гэж бодон зогсож байтал хажууханд юм унах шиг чимээ гархаар нь хажуу тийшээ хартал
Би-0.0 !!!!!!!!!!!?????????Гик???????
Гикван-Ми-на?????????
Миний талаас
Би гайхсандаа болоод нүд минь бараг бүлтрээд гараад ирчихсэнгүй Итгэхэд бэрх юм Гикван яг өөдөөс минь хараад зогсож байна харин би гартаа тортой хүнс барчихсан тэнэг юм шиг өөдөөс нь ангайгаад зогсож байна.Нимгэн тортой байсан болхоор нэг уут маань задраад авсан юм минь газраар нэг тарчихсан үнэхээр новшийн харагдаж байгаа байхдаа гэж бодон яаж ч чадахгүй хэдэн хором тэрэнлүү гөлрөн зогсож байснаа гэнэт ухаан орон газар унасан хүнсээ бушуухан шиг түүж эхлэв.
Гикван-Гэртээ ирчихжээ???яагаад дуудлагыг минь авахгүй байсан юм
Би-А-а-ан харин утасгүй байсан юмаа хэ хэ хэ хэ
Утас дуугарах
Би -_-
Гикван-Утас чинь дуугараад байна!!!!!!!!!!!!!!
Би -_- Халаасанд чичрэн чанга дуугарч байгаа утсаа авахаас өөр аргагүй болон автал Юсоб залгаж байв.Нүүрээ хийх газаргүй болтлоо ичиж байсан би салгалсаар дуудлагаа аван удахгүй орлоо гэж хэлчхээд утсаа салган буруу харан зогсов.Нүдэн дээр нь худлаа яриад бүтэлгүйтсэн намайг юу гэж бодож байгаа бол???бишээ надад уурлаж байгаа боловуу гэж өөрөө өөрөөсөө асуун тасарсан ууттай хүнсээ тэврэн зогсов.
Гикван-Сайн байгаагааг чинь харсан болхоор боллоо.Маргааш сургууль дээр уулзая гэж хэлчхээд надруу харан зөөлхөн инээмсэглэчихээд алхаж эхлэв.
Би-Тэнэг бүгдийг ойлгож байж мэдээгүй царайлж байдаг Тэнэг тэнэг тэнэг!!!!!!!
Гикван-Хүн итэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг биздээ???Би ч гэсэн тэгэж байна.Маргааш уулзая!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Би-Маргааш гэж байхгүй байж ч болно.....Хүлээх хэрэггүй ирэхгүй хүнийг!!!!!!!!! гэж зориг гарган хэлчихээд ууттай хүнсээ чирсээр гэрлүүгээ эргэж харалгүй хурдан хурдан алхсаар оров.Би арагшаа харахыг хүссэнгүй тэрний надруу харж байгаа харцыг харахаас айсандаа зугтаж байна Одоогоор энэ миний хийж чадах цорын ганц зүйл зугтах............
Миний талаас
Гэрлүүгээ хамаг хурдаараа орон хаалгаа хаачихаад нэг уртаар амьсгаа авчихаад авчирсан хүнсээ гал тогооруу оруулхаар очив, Нүдний буланд цонх харагдана харин би цонхоор хархаас айна зүгээр л нүдээ аниад буцаад эргэнэ
Би-Санасныг бодвол үнэхээр хэцүү юм
Юсоб-Ирчихснүү????
Би-0.0 аан тийн хүнс аваад ирлээ Өлсөж байнуу хоол хийгээд өгөе???
Юсоб-Өлсөхгүй байнаа
Би-Дунүн хайччихсын???
Юсоб-яаралтай ажил гараад түрүүн явчихсаан
Би-аан тиймүү..................
Юсоб-эртхэн амардаа маргааш эрт босно биздээ
Би-Зүгээрээ нойр хүрэхгүй байна чамд хэрэгтэй юм байнуу ^.^???
Юсоб-Чи хичээлдээ явахгүй юмуу???Намайг сахиад нилээн удаан явсангүй
Би-Зүгээрээ би угаасаа тэр суругуульд явмааргүй байна
Юсоб-Гикванаас болоодуу?????
Би-0.0??????гүү гүү
Юсоб-Гадаа бороо орох гэж байх шиг байна....Хүйтэн ширүүн салхи, бүрхэг бараан үүлс, эргэн тойрон харанхуйлаад л
Би-мм Тийм байна энэ яг аадар бороо байхаа???
Юсоб-Чи дуртай биздээ????
Би-0.0 айн?????????!!!!!
Юсоб-Аадар бороонд
Би-0.0 аан юу тиймээ тийн /Ми на л дуртай байсан юм байхдаа???/
Юсоб-Бороо ороод зогсдог дараа нь дахиад л ордог энэ байдлаараа мөнх үргэлжилдэг...........чи тэгэж хэлж байсан
Би-мммм....
Юсоб-Одоо дууслаа гэж бодох ч дараа нь дахиад л эхлэх болно.Чамайг хайрлахаа болино гэж боддог ч дахиад л хайрлаж эхэлдэг миний сэтгэл яг л бороо шиг
Би-...................
Юсоб-Чи бороонд дуртай тэрэнтэй адил надад дуртай болж болох боловуу???
————–
——-
Би-Би хайрыг үргэлж мөрөөддөг байсан Хэн нэгнийг хайрлах хэн нэгнээр хайрлуулах ямар бол???ямар мэдрэмж төрдөг бол гаднаа хэдий чимээгүй байдаг ч зүрх минь үргэлж хэн нэгнийг үгүйлдэг.....Тийм болхоороо л өөр бусад зүйлээс хайрыг хайдаг байсан байх........
Юсоб-...................
Би-Чи намайг мэдэхгүй зөвхөн гадна талаас минь харагдаж байгаа энэ хүнийг л мэднэ тийм байж хайрлаж чадна гэжүү???
Юсоб-Би одоо хүртэл чамайг мэдэж амжаагүй байна.Үргэлж чамайг мэдэхийг хүсдэг.....Ми на гэж хүнийг мэдэхийг хүсэж байна
Би-Би бол Хэзээ ч хамаагүй замхраад алга болох хүн.........би тийм л хүн.
---MN4EVER---
admin Murun
![-Уншигч- [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/e5cc/e5cc6abe4931b90e4905463a124e4a96.avif)