1 страница1 мая 2026, 18:44

1-р хэсэг

Гадаа цонхоор навчис хийсэн намар болсныг сануулна.Цонхоор гадаах үнэхээр үзэсгэлэнтэй харагдана, эргэн тойрон навчис шарлаcан байх ба шараас улаанлуу уусан намуухан салхилах салхины аясаар хийсэх нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байв.Хурдхан гэртээ харихыг хүсэн цагийн зүүний чаг чаг гэх дууг тоолж ядан сандал дээрээ байж ядан сууна Хичээл ороод удаагүй болхоор хүүхдүүд тэгэж их хичээлдээ анхаарахгүй найзуудтайгаа л чалчилдан хөгжилдөн өнгөрөөнө харин би гэртээ хурдан харин тэр нэгэн өгүүллэгний дараагын хэсгийг уншхаа тэсэн ядан хүлээнэ. Өнөөдөр админ өгүүллэгнийхээ дараагын хэсгийг оруулах боловуу?? дараагын хэсэг дээр яах бол арай Гикван ?гэж бодон дуртай өгүүллэгнийхээ дараагын хэсгийг төсөөлөн ургуулан бодож байтал хажуу талаас

Жи-ни-Хөөе юугаа тэгтлээ бодоод гөлийчвөө нэг л их чухал царай гаргачихаад гөлийчхийн

Би-Байжы хүн яг бодож байхаддаа

Жи-ни-яасан дахиад л Нөгөө өгүүллэгээ бодоод байнуу???Чи бүр тэр өгүүллэгт арай л донтжээ

Би-Үгүйээ чи уншаад үзэх юм бол ямар гэж бодож байна яг л тэр газар оччихсон юм шиг нүдэнд харагдаж хайр шаналал уур хилэн гээд бүх л мэдрэмжийг нь мэдрэнэ үнэн тас өгүүллэгээ

Жи-ни-Үгүйэээ би дахиж өгүүллэг уншихгүй сүүлд уншуулсан өгүүллэгнээс чинь болоод үхтлээ уйлсан одоо дахиж уншихгүй Чи намайг мэдэж байгаа шдээ би нэг донтчих юм бол гарч чадахгүй тийм болхоор наад өгүүллэгнээс чинь хол байсан дээрээ

Би-Засс чи тэгэж байгаад л нууцаар уншцан байдаг л биздээ

Жи-ни-_- дугай бай тэгэж их байж ядаад байгаа юм бол одоо уншаачдээ

Би-Үгүйээ гэртээ очоод ганцаараа өрөөндөө нам гүм орчинд хажуудаа уух юм тавиад суувал үнэн янзтай анги дээр чинь тд хүүхдүүд орилолдоод энд тэнд чимээ гараад анхаарал төвлөрөхгүй уншсан болохгүйээ гэртээ очоол уншуул гоё

Жи-ни-нээрээ бас тиймдээ Нээрээ Далавчаа алдсан сахиусан тэнгэрийн дараагын хэсэг орснуу???

Би-Ороогүй байгаа MN4EVER өгүүллэг оруулахгүй удаж байнаа админ нь ажилтай завгүй байгаа гэсээн завгүй хүнийг өгүүллэгээ оруул гээд нэхээд шалаад байх нь ч хайшын гэхдээ л дараагын хэсгийг нь уншмаар л байна шүү Үнэгний гал Tell me-г ч гэсэн уншмаар байна.T.T

Жи-ни-Чиний одоо уншаад байгаа өгүүллэг чинь ямар өгүүллэг юм Чамайг ингэтлээ өгүүллэгт орж байсныг чинь санахгүй юм ямар өгүүллэг болоод өдөр шөнөгүй бодоод суучдын фантастик юмуу аймшгийн юмуу ямар юм?

Би-Үгүйээ фантастик биш хайрын талаар SCHOOL LOVE тэр өгүүллэгийг унших тусам Гикванд дурламаар хичнээн муу залуу ч гэсэн зүгээр л гайхалтай хэлж байгаа үгс хийж байгаа үйлдэл зүгээр л Cool cool ^.^

Жи-ни-ямар блогынх юм MN4EVER юмуу???

Би-Үгүйээ тэр блогыг хэн ч мэддэгүй юм шиг байналээ би санаандгүй олсын тэр блог нээгдээд бараг 3жил болж байгаа юм байналээ зөндөө өгүүллэг байсан лдаа гэхдээ ганц нь ч дуусаагүй ер нь бүгдээрээ гайгүй сайн бичигдсэн байсан лдаа гэхдээ тэр өгүүллэг хамгийн шилдэг нь уншхаар л догдлоол инээгээл яг л тэр өгүүллэг дотор орчихсон юм шиг

Жи-ни-Хоо нээгдээд удаж байгаа юм байна шдээ..!!!!

Хонх дуугарах

Би-ёоо бурхан тэнгэр будда есүс христ юу юу ч байдаг билээ ингэж нэг хичээл дуусах гэж хурдан гэртээ хария бөгсөө банз болтол суулаа би түрүүлээд явлаа шүү Орой нэтэд таарая за бака Жи-ни!!!! гэж хэлчээд хам хум цүнх номоо хураагаад сургуулиас гаран хурдан хурдан алхсаар явав.Хичнээн олон өгүүллэг уншиж уйлах үедээ уйлж баярлах үедээ баярлаж инээж байсан ч тэр өгүүллэг миний өдрийн бодол шөнийн зүүд минь болж байв.Хэний ч мэдэхгүй нээгдээд удсан тэр блогт орж байгаа өгүүллэг намайг аймшигтай ихээр өөртөө татна, би тэр өгүүллэг дотор амьдармаар байна.Би ч гэсэн хайрламаар хайрлуулмаар байна гол дүрийн охин шиг адал явдалтай учирмаар байна зүрх минь догдолж хайртай хүнээ хархаараа сандарч зүрхнийхээ хурдан цохилохыг, тэр зөвхөн миний гарнаас хөтөлж зөвхөн намайг тэвэрч үнсэж байхыг хүсэж байна.Ид шид гэж байдаг бол би тэр өгүүллэгт ормоор байна...................

Ганцаараа гэрлүүгээ хурдан хурдан алхсаар гэрлүүгээ орохын даваан дээр ээж залгаад дэлгүүрээс юм аваад ир гэж зарлиг буулгав.Ээжийн захисан зүйлүүдийг авхаар урам муутай хошуугаа унжуулсаар дэлгүүр орон арай гэж хэлсэн юмнуудыг нь цуглуулан хажуугаар нь өөрийгөө баярлуулаад зайрмаг аван дэлгүүрээс гарав.Ханиад хүрчихсэн тд зайрмаг бариад орвол ээж алах байсан болхоор зайрмагаа идэж дуусгаад ороё гэж бодоод дэлгүүрийн ойролцоо байх нэгэн саадны сандал дээр суун зайрмагаа том том хазан үхэх гэж байгаа юм шиг хурдан хурдан идэв.Гадаа намуухан салхи салхилна байрны ээжүүд хүүхдүүдээ салхилуулан явцгаана эргэн тойрон хүүхдүүд тоглон навчаар байлдах нь багын явдлыг минь санагдуулан инээд ч хүрэх шиг -_- ?????би чинь дөнгөж 16тай шдээ Ямар эрт өтөлж байнаа Бага насаа дурсаад Хахаха...

Зайрмагаа том том хазалсаар модон сандал дээр суун эргэн тойрноо харна.Яагаад ч юм сайхан нэг л сайхан сэтгэл дотроосоо баярлаад өөрийн эрхгүй инээд хүрэн өгүүллэгээ бодсоор инээд алдан сууж байтал Гэнэт аймшигтай нэгэн Рок дуу хажууд минь цочтол чанга дуугарав.Би ч цочсондоо гартаа барьж байсан зайрмагаа унагаан өөрийн мэдэлгүй халаасаа ухав.

Би-Миний утас ийм аягүй шдээ -_-

Миний утас биш байтал халаасаа ухсанаа бодон тэнэгээ түр гайхаад эргэн тойрноо хартал сандлан доор нэгэн хар өнгийн Андройд утас байж байв.Аваад хартал Дуудлага нь Тамаас гэж байв

Би-_- өө гайхалтай Ингээд тамын дуудлагыг авдаг юм байжээ!!

Би-байнуу???

/............../Байна хэнтэй ярихуу???

Би-0.0 аан нөгөө нөгөө ?????? айн!!!!! -_- энэ утасруу чи залгаа биздээ өөрөө хэнтэй ярих гэсийн??!!!!

/.............../Би утасны эзэнтэй ярих гэж байсын гэхдээ чи утасны эзэн биш байналдаа

Би-Тиймээ сая энэ утсыг олсын!!!

/................../Яг олснуу?? эсвэл олсон гэж бодоод байгаанмуу???

Би-0.0яг юу гэх гээд байнаа хэрвээ би энэ утсыг хулгайлсан бол дуудлагыг чинь авахуу?? шууд унтраагаал Reset хийгээл зарна шд эсвэл хямдхан ломбардчихна шд

/............/Бас тийм байж болох юм байна тэ??

Би-_- За тамгуай бодуул энэ найзын чинь утас байх тийм болхоор найздаа хэлээд утасных нь цэнэг дуусхаас өмнө залгаад утсаа ав гэж хэл хэрвээ цэнэг нь дуусчуул утасны чинь ирээдүй ямар болохыг мэдэж байгаа биздээ!!!миний сайхан сэтгэлийн хэмжээ хязгаартай шүү тэр хязгаар нь утасны цэнэг дуусхад дуусах болно.

/................./Чи буруу утсаа олждээ чиний өмнөөс чамайг өрөвдчихлөө амжилт хүсэе ./таслах/

Би-0.0 байнуу?? Байнуу?? Байнуу??ямар эргүү мал вэ??хүн чинь утсаа алдсан бол эргүүлж авхаа л бодно шд танидаг хүнийх нь утас болоол залгасан биз аятайхан яриад утсаа авахыг боддоггүй л юм байхдаа Хохичинь энэ утсыг нь рэсэт хийчхийм чинь хохичнээ хохичино яадын олз!! Олз!! авнөө гэж амандаа үгэлсээр нөгөө утасны симыг нь гаргаж хаяад юмаа барисаар гэртээ оров.

Гэртээ орон хоол ундаа хийн ээжид зарагдсаар байтал цаг нь талыж харанхуй болж эхлэв.Үүрэгт гэрийн ажлаа хийж дуусаад Хөргөгчнөөсөө хүйтэн ундаа гарган ширээн дээрээ тавиад аз жаргалаар дүүрэн комоо асаав.

Би-Удаан асаж байх чинь форматлах болцон юмуудаа Дараагын хэсэг нь орсон болуу??яасан бол??? ^.^ гэж догдолсоор комоо асвуу гүүюу нөгөө блогруугаа ортол Дараагын хэсэг ороогүй байв.Админ нь өдөр болгон дараагын хэсгийг оруулна гэчээд 3хоног оруулаагүй удсан болхоор жаахан уур хүрэн хамаг баярлаж хүлээж ядаж байсан сэтгэл минь хормын дотор нурж унан бөөн хямралд орсон хүн гараа зөөж ядан faceрүүгээ орох гэж байтал нөгөө газраас олсон утас чинь гэнэт жин гээд л яг л хонх шиг дугарав.

Би-Симыг нь авцан байхад мсж ирдэг юм байхдаа гэж бодон гайхсаар нөгөө утсыг аван хартал хар дэлгэцэн дээр улаан өнгийн жижигхэн зүрхний зураг гарцан улаан гэрэл асаж унтран анивчиж байв.Би ч бөөн гайхсан амьтан юм ч бодолгүй нөгөө зүрхэн дээр дартал

Гэнэт нүд минь харанхуйлан толгойн дундуур ямар нэгэн хатуу юмаар цохиж байгаа юм шиг өвдөн гарнаасаа нөгөө утсыг алдан бүх юмыг бараг хэдэн зуу дахин удаашруулан харсаар хажуу тийшээ унаж байгаагаа мэдэрсээр ухаан балартан газар унав.....

**********

*******

/............/-Ми-на Ми-на Сэрээчээ багш ороод ирлээ шдээ!!!!!!!!!

Би-Айн юу вэ???хичээл эхэлцэн юмуу гэж шүлсээ арчсаар нүдээ нээн эргэн тойрноо хартал Амьдралдаа хэзээ ч харж байгаагүй нэгэн ангид сууж байв.Эргэн тойрон хүүхдүүд маш чамин хийцтэй хар хөх өнгийн дүрэмт хувцастай байх ба 0.0 маш царайлаг яг л хүүхэлдэйн кинон дотроос гараад ирчихсэн юм шиг цагаан царай том нүд өргөн цээж гээл

Би-Би диваажинд ирчихсэн юмуу???

/........./-Юу яриад байгаанбээ сэрээчээ чи өчигдөр унтаагүй юмуу???

Би-0.0 Чи хэн бэ??Энэ ямар хөөрхөн банди нар суугаад байнаа ^.^

/........../-Юра л байна шд

Би-Юун юра вэ?

Юра-_- зай зайлаа одоо намайг танихгүй гэхийн биш биздээ !!!!

Би-Гүү ёстой харж байгаагүйн байна 0,0

Юра-Яг одоо чамайг наад нойрноос чинь сэргээгээд өгийлдөө!!!!!!!!!!!!

Би-0.0!!!!!!!!!!!!!

Багш-Чимээгүй байцгаа!!!

Нэгэн нүдний шил зүүсэн буурал толгойтой саарал өнгийн хослолтой халцарсан үсээ их л мэрийж самнасан бололтой нэг багш хаалгаар орж ирэн өндөр дуугаар зандарч байснаа ороод ир гэж хэлхэд хаалгаар нэгэн царайлаг нууцлаг таахын аргагүй харцтай!!!!!!!!! 0.0 айн???!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!би зүүдлээд байнуу???

Би-0.0 ээээээээээээ????????????Ээээээээээнэ чинь!!!!!!!!!

—MN4EVER—

admin Murun

1 страница1 мая 2026, 18:44

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!