18
(Ингэж их удсаны эцэст төгсгөл хэсгээ бөөндөж оруулахаар шийдлээ~ Үнэхээр удсанд үнэхээр уучлаарай)
__________________________
Жисон сургуульдаа явах замдаа утсан дээрх радиогоо сонсон алхаж байв. 5 дахь өдөр ууг нь их хөгжилтэй байдаг... Гэхдээ энэ удаад лав биш. Ганц Жисон ч гэхгүй найзуудаараа жаахан гунигтай. Тэр өдөр Мину Жисон 2-ын чатнаас хойш тэр сургууль дээрээ нэг ч үзэгдээгүй.
Жонгины санаа зовж байсан хүн болгоны санаа зовж байсан.
Жисоны ходоод үнэхээр их хямарч хэдэн өдрийн турш эвгүй оргисон. Учир нь Минугын байхгүй байгаа шалтгаан нь тэр. Энэ бүгд тэрний буруу.
Радиогийн хөгжим суларч мэдээ мэдээллийн цаг нь явж эхлээд
'Өнгөрсөн шөнө нэгэн өсвөр насны хүү-'
*Унтраах
Тэрэнд одоогоор ийм зүйл сонсох тэнхээ хүсэл юу ч байсангүй.
-Цайны цаг-
Суудаг хэд суудаг газартаа хэвээр л сууж байв. Гэхдээ ялгарах зүйл гэвэл нам гүн. Хэнд ч ярих хүсэл сонирхол юу ч байгаагүй.
Энэ байдлыг эвдэхээр Сынмин түрүүлж үг дуугарав:
-Түүнийг зүгээр гэж бодож байна уу?
Хэн ч хариулсангүй. Вүүжин бодож бодож ам нээв
-Үнэндээ бол үнэхээр мэдэхгүй байна. Мину... Мину юу ч хийж чадахаар хүн.
Жисон энэ харилцан яриаг сонсоод үг дуугарах байтугай эгц ч харж чадахаа болив. Хэн нэгэн нь ямар ч асуудалгүй түүнлүү дайрах вий гэхээс айж суув.
-Ми..Миний бодлоор Мину ах хүчтэй..." гээд худлаа ч гэсэн хамгийн томоороо тэдэнлүү хараад "Т-тэр зүгээрээ...зүгээр байх" гэв.
Энэ үед Чанбин Жисонруу ширтээд "Чи... Чамд ямар байна... Чи бараг л энэ бүгдийн нэг хэсэг"
Новш, Жисоны бодож чадах зүйл энэ л байлаа. "Ү-үнэндээ би юу хэлэхээ мэдэхгүй байна... Би тэрэнд х-хайргүй... Би өөрийгөө хүчилж чадахгүй ш дээ"
Энийг сонссон Жонгин гараа зангидан уруулаа хазан арай ядан уураа барьж байв... Хёнжин хажууд нь сууж байснаараа анзаараад "Хэрэггүй ээ... Нэмэргүй" гэж хэлээд хүүг тайвшруулах маягаар хэлсэн...
"Мину ах угаасаа шархалсан байгаа... Ядаж холбоо барих гэж үзсэн юм уу??" гээд санаа зовсон байдалтай бусдадаа хэлэв. Жаахан утгагүй асуулт асуусанд Чанбин уурлаж түүнийг доош суулгав.
Жисон "Үнэндээ үзсэн. Гэхдээ ерөөсөө тоохгүй байна лээ авахгүй байна лээ"
Хёнжин "Маргааш хагас сайн өдөр холбоо бариагүй бараг л долоо хоног.. Гэрт нь очоод үзэхгүй юм уу??"
Сынмин санал нийлж толгой дохиод " Сайхан санаа байна. Миний бодлоор Жисон очсон нь хамгийн зөв сонголт байх"
Жисон болон бусад хөвгүүд санал нийлэн маргааш Жисоныг Минугын гэрлүү явуулахаар шидээд хаягийг нь Жисонд өгөв.
_________________________
Минугын гэрийн үүдэнд ирээд хартал дотор нь хүн байхгүй шинжтэй... Харанхуй байна.
Гарсан бол эргээд ирэх биз гэсэн бодлоор Жисон Минуг хүлээн шатан дээр нь суун хүлээх явцдаа инстаграмаа ухан хэсэг суугаад цагаа хартал аль хэдийн 20 минут өнгөрсөн байв.
"Үнэхээр л тэгэж үзэн ядаад байсан юм бол уулзмааргүй байна гээд хэлчихгүй..."
Хэлж дуусаагүй байхад утас нь мэдэгдлүүдээр дүүрч тасралтгүй дуугарч эхлэв.
Юу болоод байгааг ойлголгүй нүд нь бүлтгэнэж бүлтгэнэж нэг зүйлийг хараад нүдэндээ ч итгэхгүй байв...
///WTF 😭 Админ нь 4 жилийн дараа энэ хэсгийг оруулаагүй дравт дотроо үлдээцэн байснаа харж байвал яах ууууу?????
