Төгсгөлийн хэсэг/When i saw you/
Эмэгтэй хүн эрэгтэй хүний хэлсэн хэдхэн сайхан үгэнд уярч, багахан халамжинд сэтгэл нь догдлож, эгцэлж харсан худал харцанд чинь ховсдуулах тийм л амархан хүмүүс тэглээ гээд бусдын зүрхээр тоглох тийм сайхан гэжүү???
******
Сарлуу удаан харж болдоггүйг мэдэхүү? Тэр үзэсгэлэнтэй...............хэдий ч дэлхий дээрх амьд бүхэнд нөлөөлдөг харанхуйг гэрэлтүүлдэг ч харанхуй зүйлийг бий болгодог. Үзэсгэлэнтэй зүйлс үргэлж бусдыг үгүй хийдэгтэй адил...
----------------------------
--------------
-------
Марк-Мүни??? Чи нээрээ шилжих гэж байгаанмуу?
Мүни-........ммм тиймээ
Ина-Яагаад гэнэт? Арай??
Мүни-Зүгээр л хэрэгтэй гэж бодсон зүйлсээ л хийж байна. /Би ямар нэгэн хүнээс бас бүтэлгүй хайр дурлалаас болж сургуулиа солихгээгүй зүгээр өөртөө хэрэгтэй зүйлээ л хийж байна. Сайн сургалт бас боломжын төлбөр тэтгэлэгтэй сургуульд сурах нь надад болон ээжид минь хэрэгтэй. Тиймээ энэ бол зөв. Бусдын төлөө биш өөрийнхөө төлөө амьдарч байгаа болхоор өөртөө хэрэгтэй гэж бодсон шийдвэрээ л дагах хэрэгтэй/
***
Хичээлийн сүүлийн өдөр...ийм зүйл болно гэж бодоогүй ч өнөөдөр энэ сургуульд энэ ангид энэ ангийхантай байх сүүлийн өдөр. БИ өглөө ирэхдээ юу ч хүлээгээгүй харуусал гомдол аль аль нь байх хэдий ч юу ч хүлээсэнгүй яг л "энэ өдөр ЭНГИЙН нэгэн хичээлийн өдөртэй минь адилхан" ингэж би өөртөө давтан хэлнэ. Тэн ч байхгүй тэр өдрөөс хойш тэрнийг хараагүй удаж. Хичнээн гаднаа зарчимч хатуу хүйтэн хүн шиг царайлж байсан ч зүрхний минь гүнд тэрэнтэй тааралдах боловуу харц тулгарах боловуу? Юм ярих боловуу гэсэн найдлага байсаар байсан юм.Хэн нэгнийг хайрласан бол найдлага хэзээ ч тасардаггүй бололтой эцсийн мөчид хүртэл...
Сургуулын коридороор сүүлийн удаа удаанаар алхана. Маргааш гэдэг өдөр дахиж байхгүй энэ нарийхан коридорт зогсохгүй хаанаас ч юм Тэн гарж ирээд тэврээд авахвий гэж айхгүй тийм л өдрүүд намайг хүлээж байгаа...
Би мэдэж байна би тэвчиж бас юу ч болоогүй мэт тэрнийг мартаж чадна гэдэгтээ өөртөө итгэлтэйгээр дотор хүндээ хэлж байгаа хэдий ч би тэрнийг санахаа мэдэж байв. Энэ бол үнэн өөртөө худал гэж итгүүлж байгаа үнэн минь...
Марк-Орой болгон уулзышүү!!!
Мүни-Яахын?
Марк-Яадын уулзмаар байгаа болхоор л уулздын байгааздээ?
Ина-Тд шилжсэн гээд мартаад сураггүй алга болчихвоо!
Мүни-Та нар манай гэрийг мэдэж байхад би хаашаа алга болов л гэждээ...
Дунён-Гэхдээ гаргаж өгөх Парти хийх хэрэгтэй байсан юм бишүү!!!
Тэён-Тийн шдээ явцгаая Парти хийцгээе
Мүни-0.0 чи хаанаас гараад ирвээ???
Дунён,Марк,Ина-КАРАОКЕ орцгооё явцгаая =)
Мүни-Уучлаарай би явмааргүй байна ингээд салах ёс хийчихэж/үг таслах/
Ина-явцгаанаа !!!!!!!!!!
Баяртай гэж хэлэх хүнтэй байна гэдэг аз жаргал гэж хаанаас ч билээ уншсан юм байна. Гэхдээ заримдаа баяртай гэчихээд байхад алга болоод өгдөггүй хүмүүс хэтэрхий яршигтай юм...
***
Дургүй байгаа хэдий ч хүүхдүүдээр сугадуулан хүчээр шахам алхана. Явж байгаа зүгийг нь хархад л хаашаа гэдэг нь илт, Караоке??? Би угаасаа дуулах дургүй авьяас ч байхгүй зүгээр л сонсох дуртай...!!! Надад чухал биш байхад бусдад яагаад чухал гэж??? Зүгээр намайг ганцаардал дунд минь хаяад явчихгүйдээ Т.Т
ХУУЧИН ангийнхан минь!!
****
Тэюны ахын караокеруу орход нээх цаг болоогүй хэдий ч хүн ихтэй байлаа. Цэнхэр манан бүдэгхэн гэрэл дунд хүмүүс суугаа харагдана. Хөгжим чанга байсан болоод тэрүү яршигтай санагдаж байв бас таархыг хүсээгүйййййййй Тиймээ мэдээж бурханы намайг зовоохоор зурсан зургаар Тэн сууж байгаа харагдав. Олуулаа байна холоос байсан хэдий ч Тэн байсан болхоор би сайн харна
Тэн уучихсан юмуудаа? сандал дээр хайш яайш суун байдгаараа буйданг налчихсан байв. Өмнө нь харж байгаагүй хүүхдүүд бололтой таних царай огт харагдсангүй. Мэдээж хажууд нь охидууд!!! надаас хэд дахин хөөрхөн угаасаа тэр үргэлж хөөрхөн охидуудаад хүрээлүүлдэг. Тэр намайг харж байгааг сайн мэдэхгүй ч би тэрнийг холоос бүдэгхэн гэрэл дундаас сайн харж байлаа
Үнэнтэй нүүр тулах хэтэрхий аймар юм. Зүрх минь догдлоно...
Марк-Сайнуу?? Юу байнадаа?
Хэрвээ марк байгаагүй бол магадгүй би зогссоор л байх байсан биз...
Тэюн-Бүгдээрээ сайнуу?? Яасан эрт явж байхын???
Ина-Мүни-г үдэж өгөх парти хийх гэж байгаан тд ирлээ..
Тэюн-Үдэхээ???
Тэён-Өөр сургуульруу шилжинэ гэнээ.
Тэн-...................
Мүни-сайнуу??? Танайх хүн ихтэй байх шиг байна бид нар дараа ирэе/үг таслах/
Тэюн-За бүгдээрээ хамт суучхуу?
Мүни-_- Партиний эзэн дургүй байхад яагаад бүгд дуртай байгаа юм бэ!!
Тэюн-За энүүгээр суугаарай олуулаа байвал гоёшдээ тэ????
Марк-Мүни миний хажууд суучих
Би ТЭН-ийг харж чадахгүй байгаа ч тэрний харц намайг дагаж байгааг мэдрэнэ. Ширээнээс хол босход амарыг нь бодон Маркын хажууд суугаад яагаад ч юм би гэм хийцэн юм шиг Тэн-ий байгаа зүгрүү харц минь харж зүгэлсэнгүй
Марк-Юу уухуу??
Мүни-зүгээр ундаа ууяаа??
Марк-Би чамайг гэрт чинь хүргээд өгөх болхоор санаа зоволтгүйээ
Тэюн-аая та хоёр үерхээд байгаанмуу??
Марк,Мүни-Тийм,Үгүй...-_-
Ина-Тэн?? Чи одоо хичээлдээ сууугаачээ!!!
Тэн-Суух шалтгаан байхгүй болхоор очих хүсэл алга
Тэён-Ооёё!!!
Мүни-Амар амьдрал юмаа...
Тэн-Тийм байна уу??.............
Мүни-.........................
Яагаад тэр ингэж гунигтай харцаар надруу харан яг л дотроо уйлж байгаа мэт хоолойны өнгөөр ярина вэ? Яагаад?.................
Эргэн тойрон байсан хүмүүс гэнэт л чимээгүй болсон мэт юу ч сонсогдсонгүй, тэрэнрүү харна. Нэг зүйлд шаналаад байгаа бололтой. Үе үе надтай тулгарах харц нь нэг л зүйл хэлэх гээд байх шиг гэхдээ би тэрнийг таахыг хүсэхгүй байна... Үргэлж алддаг нь би болхоор .
Хөгжим дуугарна. Өнгийн гэрлүүд асна бүгд л инээд хөөр болж юм ярилцах хэдий ч толгой дотор минь цагийн зүү чаг чаг хийн дугарна. Яг л Үнсгэлжин шиг явмаар санагдана хэрвээ энд байгаад байвал урхидуулчих байх тэрний харцанд....
Марк-Яасан? Бие чинь таагүй байнуу?
Мүни-ммм хэтэрхий чимээтэй байна..
Марк-тэгвэл гарах юмуу??......
Мүни-За би өөрөө
Гэнэт Тэн-ий утас дугарахтай зэрэгцэн ширээний хажууд нэг охин ирэв. Тэр охинг өмнө нь би харж байгаагүй ч зөн совин минь хэн гэдгийг надад хэлээд өгөх шиг л болов. Ийм үед!!!!!! ... энэ үнэхээр сайхан үдэлтийн парти болохнээ!
Надад юу мэдрэгдэж байгааг хүмүүс мэддэг бол энд ингэж хүчээр суулгахгүй л байсан байхдаа намайг өрөвдсөндөө бараг нулимс урсгах байсан биз ТЭН-ий найз охин үгүйэээ сайн охин нь бүр жинхэнэ нь
Мүни-би гарлаа
Ина-хаачих гэж байгаа юмбэ? Марк хамт гараач
Марк-за
Мүни-гүйээ та нар байжы хальт агаар амьсгалчаад ороод ирий байжы байжы..........
Бараг зугтах шахам тэндээс гарна. Тэр хоёрыг хамт байгааг харж дийлэхгүй байх зүгээр л холдоё бүх зүйлийг орхиё
************
*****************
Сар үзэсгэлэнтэй ганцаардмал хэдий ч
Би яагаад ч юм зүгээр л чимээгүй тэрнийг хараад гөлийчихдөг. Юу ч бодолгүйгээр надтай адилхан санагддаг болхоор гунигаа хуваалцахын тулд тэрнийг ажигладаг юм боловуу??? Хэлж чадахгүй ч дотор минь мэдрэгдэж байгаа нулимс дуслуулах энэ хөндүүр зүйлийг би юу болохыг мэдэхгүй юм. Юунаас ямар шалтгаанаас болж багларч бөглөрөөд байгаагаа ч хэлж чадахгүй юм.
Мүни-Ямар ч үед хажууд байх нь Сар чи юм боловуу???
----------------
Тэн-явах гэж байнуу??? Нэг мэдхэд л тэр гараад иржээ..Ард минь зогсож байна. Гарч ирэхгүй байсан нь дээр байсан юмсан
Мүни-яасан?...........
Тэн-Зүгээр надад хамаатай бишэлдээ... зүгээр
Мүни-Тиймээ явлаа... /Намайг явна гэдгийг мэдээд гарж иржээ/
Тэн-Мүни??? Тэрний нөгөө нэг юм хэлэх гээд байгаа харц намайг зовооно. Нэрийг минь дуудах төдийд л харц нь уургалаад намайг зогсоочих юм.......чиний энэ харц??
Мүни-.............яа??яасан.....................
Тэн-.....би ..үгүйээ чи/үг таслах/
/............../-Тэн??? Хайччихваа чи чинь ммм??? Орёоо гадаа юу хийгээд байгаан??!!!!
Надруу гайхсан харцаар харах тэр охин эрхлэн Тэнийг тэврэн хажууд нь зогсход нүд минь шууд л халуу дүүгсэн...Уруул минь чичэрч юу юугүй бүлээн нулимс асгарах гэж байв. Тэнэг юм тэнэг бүх зүйл тэнэг юу хийхээ мэдэхгүй тэнэг царайлан тэр хоёрын өмнө зогсож байгаа би бол ХАМГИЙН ТОМ ТЭНЭГ. Энд энэ газар тэрний хажууд тэрний зүрхэнд бүх зүйлд илүү байгаа хүн нь би.!!!
Тэн-байжы оржы!!!
/............../-яасын?? Хамт орылдоо!!!
Надад хэлэх зүйл байсангүй сүүчлийн удаа салах ёс хийж баяртай гэж хэлэх үг ч байсангүй зүгээр л эргэж харан алхлаа. Гадаа жиндүүхэн байна сарны гэрэл хурц гудамж нам гүм...Бусдыг хайрлахад шалтгаан хэрэггүй байдгыг би ойлгосон. Хэнийг хайрлахаа сонгож чадахгүйг ч мэдсэн.
Тэн-Мүни??? /чангаар/
Энэ магадгүй эцсийн удаа нэрийг минь дуудаж байхыг би сонсож байгаа байх. Эргэж харвал юу харахаа мэдэхгүй юм. Бас тэрний юу хэлэхийг.......... Хэрвээ би харвал дахиад л горьдлого найдлага тээнэ, Тэрнийг хэзээ ч засрахгүйг мэдэх ч би хүлээнэ. Эргэж харахгүй л байх юм бол бүх зүйл өмнөх шигээ сайн сайхан болох болно. Би ч мөн адил....................
Чигээрээ алхана. Цагын зүү чихэнд минь чаг чаг хийн дугараад ч байгаа юм шиг алхалт бүрийн минь тоогоор Нэрийг минь дуудах дууг дахиж сонссонгүй...
Ард минь бүх зүйл үлдэж урдах амьдрал минь алхам алхмаар наашилна.
Мүни-Баяртай................өнгсөрсөн минь......Бүх зүйлд баярлалаа...
Амьд гэдгийг мэдрүүлсэнд энэ их мэдрэмжүүдийг надад өгсөнд баярлалаа....
-----------
-----------
-----------
-----------
-----------
-----------
-----------
Тамхи минь дуусжээ..
Төгсгөлийн мөрүүд ч цагаан цаасан дээр бичигдэж. Цонхоор Сар намайг юу хийж байгааг минь тандана. Гар минь салгална. Шинэ номын минь төгсгөл дуусхад хэдэн мөр дутуу байхад уух ундаа минь татах тамхи дуусаж Дотрох хүнээс минь шивнэн хэлсэн бүх тэр мөрүүд, үгнүүд хэсэг саатхад л нам гүм болчихов.
-Агаар амьсгалах хэрэгтэй бололтой!!!
Гэрийнхээ ойролцоох 24цагийн дэлгүүрээс хүйтэн ундаа хайрцаг тамхи бас хэдэн амттан аван гарав. Урдах замыг минь сар гэрэлтүүлнэ гэртээ харих зам гэгээтэй бас намуухан харагдана.
-Сар чи ганцаардаж байнуу???............... дахиад л өөрийн мэдэлгүй доторх хоолой минь дугарчихлаа /нүдний минь урдуур зурсхан сүүдэр өнгөрхөд юу болохыг нь мэдэхийн тулд эргэж хархад/
Саарал хослол, арьсан цүнх, цэвэрхэн үсний засалт, миний тэрнээс санан дурсдаг бүхэн өөрчлөгдсөн байв.ГЭХДЭЭ?
тэрний харц хэвээрээ байв. Дэлгүүрийн цонхны гаднаас нууцхан тэрнийг ажиглалаа. Бурханы даажигналуу яг ийм үед тэрэнтэй тааралдах гэж.........
Буурь суурьтай болжээ. Бахархах сэтгэл төрж байна хэзээ ч Тэрийг албаны төрхтэйгээр төсөөлж байгаагүй
-Тэнэг!!! Хослол чамд гоё зохиж байна дотроо шивнэн хэлнэ. Энэ бүх хугацаанд сайн байсан биздээ?? Олон охин гомдооснуу? Намайг хальт ч болов дурсаж байснуу? Сургуулиа сайн төгссөн биздээ?? Яаж шуухан амьдарч байна? Найзуудтайгаа уулзаж байгаа юу? Асуух зүйл зөндөө мэдмээр байсан зүйл ч их...Гэхдээ ....
Би нуугдана. Үнэнээс яг л тэр үеийнх шигээ бүхнээс нуугдана. Хүүхэд байждээ.... гэхдээ миний хайр ................онцгой байж тэр догдлол, харц, өвдөлт, найдлага, мэдрэмжүүд хамгийн сайхан нь байж. Тэрний хайр намайг хэтэрхий их өвтөгсөн ч одоог хүртэл тэрнийг гэсэн хайр үгүй болоогүйг догдлож байгаа зүрх минь надад хэлнэ.
-Царайлаг хэвээрээ л байна. Магадгүй хөгшрөөд үс чинь бууралтаж үрчлээстэй болсон ч чи надад царайлаг хэвээрээ л байх байх...........
-...........................Тэн.......................Баяртай!!!
Энэ удаа гунигласангүй зүрхнийхээ гүнээс баярлаж байсан юм. Тэрэнтэй адилхан хүү, хөөрхөн эхнэр сайхан гэр бүлийг нь хараад яг л минийх юм шиг л баярлав. Аз жаргалтай байгаа юм байна. Баяртай энэ удаа дотроо хэлсэнгүй жаргалтайгаар инээмсэглэн тэрэнтэй салах ёс гүйцэтгэв. Баяртай дурсамжаа хадгалан зүрхэндээ үлдээе баяртай. Чамд бүх аз жаргалыг хүсэе баяртай
******
********
*******
Утас дуугарах
Мүни-ммм......хэн бэ?
Марк-Хайраа хоолоо идснүү??
Мүни-үгүй.
Марк-Дахиад л зохиолоо бичээд улайраад суучихсан юм биш биздээ???
Мүни-Гүү..би дэлгүүр орчоод явжын?
Марк-Миний ажил тарж байна. Удахгүй очноо. Амттай юм авч очих болхоор унталгүй хүлээж байгаарай за
Мүни-Хүлээхгүй!
Марк-Хөөе юу гэнээ!!! Би чамд ийм их хайртай байхад чи/үг таслах/
Мүни-Хурдан ир! Үгүй бол шинэ НӨХӨРтэй болно шүү
Марк-Яаж байгаан арайчдээ! Т.Т
Мүни-Хайртай болхоор санаад байна. Хурдан ир!!!!/таслах/
Би юу алдаж байгаагаа тэр үед ухаараагүй.......... өмнө минь бүх зүйл байгаа амьдрал үргэлжилнэ гэж бодож байсан. Гэвч бүх зүйл эцэст нь өөр байсан...
Миний тооцоолж бодож чадаагүй нэг л зүйл ЗҮРХЭНД минь гүн шигдсэн байсан энэ бол харуусал хайрлуулхаа хүлээсэн зүрхний минь харуусал өнгөрсөнд үлдсэн тэр харуусал зүрхний минь гүнд одоо ч хүртэл байгааг би мэдэрдэг. Гэвч Өвдөлтийг хайр үгүй хийдэг Бурханы зурсан жижигхэн үйлдэл ч учир шалтгаантай байдаг гэдэг хэрвээ би чамтай учраагүй байсан бол тэрнийг олж харахгүй байсан. Хэрвээ чи намайг шархлуулаагүй байсан бол тэр намайг ЭДГЭЭЖ чадахгүй байсан...
Хайр......чамд баярлалаа өнгөрсөнд үлдсэн тэр нандин дурсамж догдлол, харуусал, горьдлого, шаналал бүхэнд баярлалаа
Хичнээн удаан хүлээж бүх зүйл оройтсон байсан хэдий ч зүрхэнд минь үлдсэн энэ орон зай зөвхөн чинийх хэвээр байх болно........
---mn4ever---
Admin Murun
----------------------------------------------------
Би амьдарлын утга учрыг мэдэхгүй. Яавал зөв амьдархаа ч мэдэхгүй хийж байгаа сонголт минь буруу юу зөвүү гэдгийг ч тэр. Гэхдээ ганцхан энийг би ҮНЭН гэдгийг мэдэж байна.
энэ амьдралд чамтай учирсан минь алдаа биш...
![←∴PENN∴→[Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/b234/b23434de3a66bc16c953a1f38b3db0eb.avif)