7-р хэсэг
Би үнхээр согтчихсон бололтой. Нэг л зоригтой болчихсон ч юм шиг бүх зүйл аз жаргалтай нэг л гоё сэтгэл санаа сайхан инээмээр ч юм шиг болоод хацар минь улайчихсан Маркын хажууд сууна. Орой болчихсон болхоор гадаа жаахан жиндүүхэн байлаа. Байшингын гэрлүүд асаалттай хүмүүсийн орилолдох чимээ улам чангарсаар л Тэён унтахгүй байгаа бололтой БИ хамгийн хөөрхөн охин гээд орилоод байхыг бодвол их л согтождээ.
Өөрийн эрхгүй инээд хүрээд нүүрээ даран доошоо харан чимээгүй инээж гартал нуруун дээрээс Марк зөөлхөн цохиод
Марк-Яасан бэ?? Дотор чинь зүгээрүү??
Мүни-ККккк зүгээрэ ээ зззүгээр
Марк-Аан зазаза даарч байнуу цамц өмсөхүү гэж хэлхэд нь нүүрээ даран инээсэн чигээрээ толгой сэгсрэн уусан шил пивондоо халамцан суулаа. Бид хэд хэр удаан суух юм бол
Тэн-Маргааш хэд гэж явахын??
Марк-Унтаж байгаад л гарая
Тэюн-Гал байнуу??
Тэн-мм май!!
Тэюн-Уух юм байгаа юмуу??
Марк-Машинд хэдэн юм байгаа аваад ирхийнмүү??
Тэюн-Тэгээч уучаад унтая..
Марк-За би аваад ирэе...
****************
****************
Шөнийн тэнгэрт Гэрлийн хотоор оддын доор хэн нэгний гараас хөтлөн алхаж байна гэж зүүдэллээ. Гадаа хүйтэн байсан ч тэрний гар маш дулаахан байв. Нимгэн цамцтай даарч байсан хэдий ч зүрх минь хурдан цохилон дотроос минь халааж байлаа. Хажууд байгаа хүний царай нүдэнд минь сайн харагдахгүй байсан ч зүрх минь догдолж тэр хүний хажууд гарнаас нь хөтлөн алхаж явахдаа тайван бас нэг л тухтай намайг эзэмдэж байв
Мүни-Хэн юмбэ????.........
Тэюн-Зүүдлээд байгаанмуу?? 0.0
Тэн-Цаашаа болоо!!!Битгий хацарт нь хүрээд бай!!!
Тэюн-Найз залуутай гэсэн шдээ!!!хөгшөөн
Тэн-Тэгсэн ч гэсэн минийх!!!!
Тэюн-0.0
*****************
Зүүд минь үргэлжилсээр бид хоёр гэрэлтэй хот дундуур алхсаар тэрний гарыг улам чанга атгахыг хүснэ Хөтлөлцөн алхаж байгаа хэдий ч биенд нь хүрж ойр явхыг хичээж байлаа Тэр надруу харан инээмсэглэнэ бас хацарт минь хүрнэ намайг энхрийхнээр дуудан тэвэрч байв. Хэн гэдэг нь мэдэгдэхгүй зүүдэндэхь энэ залууг Бодит амьдрал дээрээс хайхыг хүсэж байлаа. Зүүдэлж байгаа хэдий ч өөрийгөө зүүдэлж байгаа гэдгээ мэдэж байв. Зүүд хэдий ч тэр залуутай уулзхыг хүснэ. ЯГ энэ мэдэрч байгаа шигээ бүх зүйлийг дахин дахин мэдэрхийг хүсэн шунаж байтал сайхан зүүд минь дуусах болсон бололтой ар нуруугаар даараад яг л шилэн аяга газарт унан хагарч байгаа мэт гэнэтхэн би жаргалтай зүүднээсээ сэрлээ. Эргэн тойрон харанхуй сарны туяанд бүдэгхэн харагдана. Хажуу талд минь зөөлхөн юм байсан болхоор эргэж хартал
ТЭН байж байлаа. Тэр яагаад миний хажууд байж байдаг билээ нүд минь томрон тэрэнлүү хартал тэр намайг сэрсэнг мэдсэн бололтой надруу харан
Тэн-Гайгүй болснуу??? Толгой чинь эргэж байнуу гэж хэллээ.
Сууж байгаад би тэр чигээрээ унтчихжээ Тэн-ий цаана Марк Тэюн хоёр пиво уун сууж байв. Тамхины цогны гэрэл шөнийн харанхуйд яг л одны гэрэл шиг гялтагнан харагдана. Тэн курткээ надад нөмрүүлжээ тайван унтаад байсан нь ийм учиртай байж нэг л зөөлхөн гоё үнэр үнэртээд байсан юм. Бантсандаа ч гэх юмуу ичсэндээ ч гэх юмуу Тэн-ий курткыг аваад
Мүни-Баярлалаа гэж намуухан хэлчихээд босон байшинруу орох гэтэл Дахиад л нөгөөх дураараа ЭРХЭМ надад хүрэн араас, цамцнаас минь зууран намайг зогсоов
Тэн-байж байлдаа Ханьдаа суучих!!!
Мүни-Суумааргүй байна. Орлоо
Тэн-Удахгүйээ жаахан суучих
Мүни-Үгүйээ орлоо гэж хэлэн Тэний гарыг цамцнаасаа авах гэтэл тэр нэг хүчтэй татхад би арагшаагаа бараг унах гэж байхад тэр намайг барьж аваад урдаа суулгачихлаа
Мүни-0.0 Тавиачээ!!!!!
Тэн-Сууж бай байж байгаад хамт оры
Мүни-ҮГҮЙ!!!!!!! Би яг одоо ормоор байна
Тэн-Жаахан ингээд суучихяаа
Мүни-0.0 тавиачэээ чи!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Марк Тэюн хоёроос ичээд үхэх нь тэр хоёр бид хоёрыг хараад юм ярихаа гэнэт зогсчихсон байлаа. Харин Тэн юу ч болоогүй юм шиг бүсэлхийгээр минь тэврэн ар нуруунд минь хацраа наан сууж байв. ЭНЭ арай л хэтэрнээ!!!!!!!!! Араасаа тэврүүлэн сууж байгаа би хаашаа ч зугтах аргагүй болжээ. Чадхаараа ТЭН-ий гарыг татан хуруунуудыг нь суллан мултрах гэж оролдох боловч ямар ч нэмэргүй байлаа.
Сандрал дээд цэгтээ хүрч жаахан уусан бүх юм минь гараад эв эрүүл болчихов. Ар нуруунаас халуу төөнөн бас тэрний гар бүсэлхийн дээр минь байна арагшаагаа налахгүйн тулд тэрнээс хөндийрөн хол суух гэж оролдох хэдий ч тэр намайг өөрлүүгээ татан нурууг минь яг л дэр шиг тухтай нь аргагүй дэрлэнэ.
Анх удаагаа л ингэж тэврүүлж байна. Ийм үед яах ёстойг мэдэх юм алга. Амьсгал авахдаа тайвнаар цээжээ түнхийлгэхгүй гэж хичээнэ.
Хэр удаан ингэж сууж чадахаа мэдэхгүй юм. Гомдоод бас уйлмаар санагдаад ч байх шиг яагаад намайг ингэж тарчлаана вэ? ЮУ Ч МЭДЭХГҮЙ надаар яагаад ингээд тоглоод байдаг юмбол удахгүй тэрнээс болж солиотой хурдан цохилох зүрхээ би яаж нуух болж байна. Бодсоноор төд удалгүй хурдтай хүчтэй цохилох зүрхний цохилт мэдрэгдэж эхэллээ. Тэрэнд л мэдэгдэж болохгүй юм шүү зүрх минь тэрэнд л биш тайван байгаарай гэж дотроо шивнэж байтал
Мүни.......................................
Энэ хүчтэй цохилж байгаа зүрх
Минийх биш бололтой!!
Анх удаагаа.......тиймээ дахиад л анх удаагаа өөр хүний зүрхний цохилтыг мэдэрч байна. Хүчтэй цохилох зүрхний цохилт мэдрэгдэнэ ар нуруунаас минь. Гайхсандаа Тэнээс дөлж байсан би арагшаагаа тэрэнд налан суутал ҮНХЭЭР ЗҮРХ хүчтэй цохилж байв. Өөр хүний зүрхний цохилтыг сонсох үнхээр сонин юм. Бас тэрний зүрх хэтэрхий хүчтэй цохилон бүр нурууг минь түг түг хийн цохиод ч байгаа юм шиг мэдрэгдэж эхэллээ. Тэн чив чимээгүй болжээ. Харин би хоосон зүйлрүү гөлийн тэрний зүрхний цохилтыг сонсон мэдрэн суув.
Мүни-Яагаад тэрний зүрх ингэж хүчтэй цохилно вэ? Арай тэр надад сайн юм биш биз..........................................
Хүний зүрх ингэж хүчтэй цохилдог гэжүү???
—MN4EVER—
amin Murun
![←∴PENN∴→[Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/b234/b23434de3a66bc16c953a1f38b3db0eb.avif)