Шинэ өгүүллэг NCT U
♥
Дэлгэцэн дээр хоосон цагаан цаас харагдана..Хуруунууд минь хөдлөх хэдий ч ганц ч үсэг дээр дарсангүй энэ нэгэн аялгууг сонсход дотроос минь үргэлж л ямар нэгэн зүйл чангаан харуусан бас өвдөх юм..
Дотроо тайвшруулахын тулд тамхиа гаргаж ирэн асаалаа салгалж байсан бие минь бага багаар тайвшрав гэсэн хэдий ч зүрх минь чичэрсээр л.............Хүчтэй цохилох зүрхний цохилт, биеийн дулаан, тэрний үнрийг бас надруу харах харцыг нь дахиад ганц ч удаа болов мэдрэх юмсан. Хэтэрхий тэнэг байснаа хожуу ухаарсан ч дахиж тэрнийг харж хажууд нь байж холоос ч болов харж чадахгүйдээ маш их шаналж хааяахан нүднээс минь тэрнийг гэсэн үнэтэй нулимс урсан гардаг ч яг л тэр үеийнх шигээ би тэнэг хэвээрээ л ганцаараа шаналан сууна яг л тэр үеийнх шигээ....
————————-
Даралт бүрээр цагаан цаасан дээр тодрон гарж буй үсэг бүрээр миний дотор нуугдах тэр нэгэн нууцхан сэтгэлээ шингээн өгүүллэгээ эхлүүлэнэ.
Охидууд бүгд л муу залууст дуртай байдаг. Яагаад гэвэл тэд шийдэмгий аз сорисон бас яг л чамайг өөрийн өмч мэт эзэмшихийг тэмүүлдэг Хэнийч зүрх энэ онцгой мэдрэмжийг мэдрэхгүй байж чадахгүй.
Тэр ч бас бусдын адил муу залуу байсан...гэхдээ хэтэрхий муу тэрний дэргэд хэдэн эмэгтэй байдаг байсныг би хэзээ ч тоолж барахгүй байх гэхдээ л тэр зүрхэнд минь үлдсэн цорын ганц хүн...Тэрний хувьд би тэр олон охидуудынх нь нэг байж болох ч харин тэр миний хувьд цорын ганц байсан..
*******************
Өдөр бүртэй яг л адил тэр нэгэн өглөө чамтай уулзснаар онцгой болсон. Ахлах ангид орсон эхний өдөр надаас бусад охидууд урьд шөнө нь догдлон маргааш нүүрээ яаж будхуу үсээ яаж янзалхуу ямар ангид орох бол хүүхдүүд нь ямархуу бол царайлаг банди байгаа боловуу гэж бодон догдлол дүүрэн хичээлдээ ирэх байсан байх. Харин би энгийн нэгэн өглөө шигээ босон, шинэ дүрэмт хувцасны үнэрт дасалгүй ундууцан төгөлдөр хуурын найрлаа сонсон сургуулын хүүхдүүд байтугай урдаас ирж байгаа хүмүүсрүү ч харалгүй зөвхөн урдах замаа л харан алхана. Надад бусад охидуудтай адил тэнгэрт нисэж банди нартай ярих гэж нүдэнд нь өртчих гэж айлгүйтэх сонирхол болон шаардлага байхгүй. Бүгд надаас хол байвал баярлана. Би тэд нарт гай болохгүй болхоор тэд нар ч бас надад гай болохгүй байх ёстой энэ бол миний дүрэм. Зарим нэг нь намайг хэтэрхий буурь сууртай эсвэл муу санаатай гэх байх.....Би алдах дургүй.......тиймээ чи ч гэсэн бодож байгаа байх алдаж байж алдаан дээрээ суралцаж дахин босох чадалтай болно гэж........Хэрвээ алдаж байж алдаан дээрээсээ суралцана гэж бодоод алдхаас айхгүй байх юмбол чи амьдарлынхаа турш алдаагаа засах гэж амьдрана Тийм биздээ.?
Ина-Мүни??????? /орилох/
Хөгжим сонсож байсан ч тэр охины хоолой чихэвчийг минь нэвт царгин хэнгэргийг минь цоолох аятай муухай дугарна. Нойрмог нүдтэй амьтан чихэвчээ аван хөмсгөө зангидан тэрний зүг хартал Яг л Фүдэль шиг үс нь буржыцан аббан бэббэн миний зүг далалсаар ирж байлаа.....
Мүни-Арай хэтэрхий гоёчихсон юм бишүүү?? Ина?
Ина-Үгүйээ би хүссэндээ ийм болгоогүй өглөө л эгч хичээлийн эхний өдөр гээд л үсийг чинь гоё болгоод өгий гээд л дадлагаа хийчлээ шд -_-
Мүни-Би лав чамайг танихгүй шүү зайтай яваарай
Ина-_- засс...
Бага ангийн найзтайгаа ахлах сургуульд орсон бол хэн ч баярлана би ч мөн адил ганцаараа биш намайг бага ч гэсэн бусдаас дээр ойлгодог найзтайгаа хамт байсандаа дотроо баярлаж байлаа. Хичээлийн эхний өдөр болхоор бүгд л шинэ дүрэмт хувцастай сайн харвал хөөрхөн охидууд банди нар зөндөө л байсан байх яагаад ч юм надад тэд нарыг харах сонирхол байсангүй болж өгвөл хүний нүдтэй харц тулгарахгүй өөр тийшээ харна. Сургуулын хаалгаар орон шууд л бүгдээрээ хурлын заалруу явцгаагаарай гэж дээд ангийнхан бололтой сурагчид эелдгээр хэлж байлаа. Хурдхан л энэ өдрийг дуусгая баярын ёслол тд ангийн хүүхдүүдтэйгээ багштайгаа танилцана өнөөдөр ийм л юм хийнэ.Хурдхан шиг дуусаасай гэж бодно
Хурлын танхимд орон тайзнаас нилээн хол хаалгатай ойрхон газар Инатай хамт зогслоо тэр бусад охидууд шиг чалчаа биш болхоор надтай юм ярих гэж залхаасангүй бас үснээсээ ичиж байсан болхоор ардуур минь орон зогссон байв. Би ч хөгжмөө бага зэрэг сулалчихаад нэг чихэвчээ аван хурлын заалны хийцийг, ханан дээр өлгөсөн туузнуудыг, тайзан дээр байгаа модон индэрний сийлбэрийг ажиглан зогсож байтал хажуухан талд хүмүүс чангаар инээлдэх шиг болон санаандгүй хажуу тийшээ хартал
Нийлдэг бололтой хэдэн банди нар инээлдэн зогсож байв. Тэр дундаас нэг хүн ялгаран харагдана. Хальт харсан ч сайн харсан ч тэр бусдаасаа өөр магадгүй хамгийн царайлаг нь байсан болоод ч тэрүү хараанд минь өртсөн байж мэднэ. Саяхан л хана тайз ширтэж байсан хүн чинь нууцаар тэр бандыг ажиглан зогсоно. Тэрний хоолой гарын хэлбэр, Хөдөлгөөн бас харц.....яагаад гэдгээ мэдэхгүй ч тэр сонирхлыг минь маш ихээр татан харцаа өөр тийшээ ч салгаж чадахгүй байв.
Ина-Хөөе хаашаа хараад байгаанбээ??
Мүни-Аан зүгээр л сонирхол татаад...
Ина-Аль тэр банди наруу??Хэдэн далдага гарууд юм бишүү...
Мүни-Харваас тийм байна. Гайгүй охин байнуу гэж нүд нь ийш тийшээ хялмаж хараад л хаалганы хажууд зосгож байгааг нь бодвол хэдэн охин дэгээдээд ашиглах санаатай л юм шиг байна.
Ина-Ёоё энэ хурал нь эхлэхгүй юм байхдаа? Ямар удаан юмбэ?. Хүлээсээр байгаад эмээ болох нь байна.
———————————
Далдага.........Хүүхэмсэг...........Шалиг.............Тиймээ энэ үгс яг тэрэнд тохирхоор юм. Инээж байхдаа нүднийхээ булангаар охидуудруу харж байгаа нь ярж байхдаа байн байн хоолойгоо засан үсээ хойшлуулж байгаа нь тэрнийг ямар хүн болохыг надад багахан ч гэсэн хэлээд өгнө. Миний дургүй төрлийн хүмүүс. Харах байтугай харьцаж үг дугарах ч дургүй хүмүүсийн нэг бололтой гэхдээ тэр...яагаад ч юм харцыг минь өөрөөсөө холдуулахгүй байлаа.
Мүни-Яагаад ингэж их татаад байгааа юмбол....
—MN4EVER—
admin Murun
![←∴PENN∴→[Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/b234/b23434de3a66bc16c953a1f38b3db0eb.avif)