10 страница10 апреля 2017, 10:56

Part 14 Төгсгөл

"Воа, воа,воа...энд юу болж байгаа билээ?" Жунин Жүригийн гарыг атгасаар номын сангаас гарч ирж буй ахыгаа харан ийнхүү орьлох нь тэр.

"Хён бас....Ж-Жүри сонбэ????" 

Кёнсүү Жунины мөрөн дээр гараа тавин зөөлхөн атгаад нүдээрээ мэссэж илгээхийг хичээлээ. Тайвшир.

"Г-гэхдээ хён!! Чанёол ах яа---" Кёнсүү мөрийг нь улам чанга атгахад Бэкхён тэдний дундуур орж "Сэхүн ах энэ талаар их бодсон байхаа, битгий их юм болгоод бай" гэж хэлэн санаа алдлаа.

"ммн, та нар Жүритэй ал--бан ёсоор танилцаагүй байхаа..." Сэхүн сандрангуй бувтнасаар найз охиноо урагш бага зэрэг түлхэхэд Жүри ч мөн адил сандран нүд нь ийш тийш гүйсээр "А-ан тийм, намайг Сун Жүри гэдэг...дахин уулзахдаа---таатай байна..." гэж хэлэн хөлөө зөөсөөр "умм...би энэ залуутай одоо үерхэж байгаа..." гээд Сэхүнрүү заав.

Жүнмён инээсэнч инээмсэглэл нь нүдэнд нь хүрсэнгүй. "Аан тиймүү та 2т баяр хүргэе" гээд найзуудруугаа харан "Бид хэд орой нэг газар орох санаатай, та 2 хамт явах уу?"

гэхэд Сэхүн бушуухан гараа савчсаар "Уучлаарай хён, гэхдээ бид 2 аль хэдийнээ нэг тийшээ явахаар тохирчихсон" гэв. Жүри харин түүнрүү гайхан харлаа. Хэзээ тэр 2 ийш тийшээ явна гэж ярьлаа?

Кёнсүү харин тэднийг хаашаа явах гэж буйг аль хэдийн таамагласан бололтой Сэхүний нурууг аяархан цохин зөвхөн түүнд л дуултахаар "Би чамаар бахархаж байнаа. Тэр ч гэсэн бахархаж байгаа байх." гэх нь тэр.

Сэхүн зүгээр л толгой дохьлоо. Тэр бусад найзууд нь түүнрүү санаа зовонгуй мөн урам нь хугарцгаасан аятай харж байгааг мэдэж байсан юм. Харин ийм үед өөрийг чинь ойлгож хажууд чинь зогсох Кёнсүү шиг найз байна гэдэг азтай хэрэг.

"Гэрт уулзацгаая" тэр ингэж хэлээд дахин  Жүригийн гарыг атган машинруугаа зүглэв. 

"Надтай хамт нэг тийшээ аялалд гарахад бэлэн үү?"

"Хэзээ ч бас хаашаа ч хамаагүй явахад бэлэн байна." Сэхүн инээмсэглэн түүний духан дээр үнсээд тэд машиндаа суун хөдөлцгөөлөө.

Жүри энэ удаа хаашаа явж байгаагаа асуухгүй байсан нь дээр юм шиг санагдан асуусангүй. Харин оронд нь тэвчээртэй суун Сэхүнтэй жижигхэн яриа үүсгэн хөгжилтэй явлаа. 

 Сэхүн оршуулгын газрын өмнө зогсоход тэр гайхсангүй.

Булшнуудын хажуугаар өнгөрөхдөө Жүри асуулт асууж шалгаасангүйд Сэхүн нууцхан баярлав. Тэд явж байхдаа хөтлөлцсөнгүй мөн Жүри ч түүнийг гарыг атгах гэсэнгүй.

Хүрэх газартаа ирэхэд Жүри булшны өмнө мөргөн ёсоллоо. Сэхүн үг хэлэх гэсэн ч амнаас нь юм гарч өгсөнгүйд Жүри түрүүлэн ам нээв.

"Намайг э-энд ирнэ гэж бодоогүй биз?" Сул хоолойгоор ийн асуухад түүний хоолойноос хуурай инээд цуйраатана. "Сэхүнтэй хамт ирсэн..." үг бүрийн тоогоор түүний хоолойны өнгө сулран сүүлдээ бүр шивнэн "Гуйя биднийг уучлаарай." 

Мөрийг нь түшин Сэхүн гараараа тэврэхэд түүний зүрх хурдан цохьлож эхэлсэн ч энэ удаа доглолоос биш харин сандралаас болж байв.

"Би Жүриг авчирсан Чанёол-аа" Сэхүний хоолой чичирсээр "Гэхдээ чиний найзын үүднээс биш харин миний найз охины үүднээс.."

Өөрийнхөө гэмэндээ дарагдан хоолой нь суларсаар "Намайг үнэхээр уучлаарай". Хэрвээ Жүри хажууд нь зогсож байгаагүй бол тэр сөхөрч унаад уйлах байсан байх. 

Би тэгье гэж бодоогүй юм шүү...түүнд сайн болно гэж бодоогүй...

"Би үнэхээр муу хүн..."

Жүри яахаа мэдэхгүй уруулаа хазаллаа. Сэхүний гараас атган "Тэр чиний талаар их ярьсан. Чи үнэхээр сайн залуу байсан гэдгийг. Хэрвээ боломжтой бол чамтай уулзаж чиний талаар ихийг мэдэхийг хүсэж байна, гэхдээ Сэхүний ачаар би чамайг үнэхээр сайн мэддэг юм шиг санагдаж байна." 

"Биднийг ийм байдалд хүргэхийг хүсэхгүй байсан байх гэхдээ чиний ачаар би Сэхүн шиг сайн залуутай учирсандаа баяртай байна...Би үнэхээр үнэхээр жаргалтай байгаа. Баярлалаа"

Сэхүн амьсгаа аван "Түүнийг үргэлж жаргалтай байлгах болохоор чи үргэлж түүний инээмсэглэлийг харж байх болноо Чанёолоо би амлаж байна." Чиний хамгийн ихээр хайрласан тэр инээмсэглэл...

Жүри машиндаа түрүүлж очин Сэхүнийг хүлээлээ. Түүнтэй хамт ганцаараа байх цаг олгосон юм...Харин Сэхүн хэсэг хугацааны дараа буцаж ирэхдээ арай дээрдсэн харагдаж байлаа.

"Удсанд уучлаарай өлсөж байна уу?"

"Зүгээрдээ, хэдэн цаг болсон ч болох байсан юм."

Жүри түүнийг машинаа асаахыг хүлээсэн ч тэр тэгсэнгүй, урагш харан ямар ч хөдөлгөөнгүй суух ажээ. Гарыг нь атган "Сэхүн, бидэнд хангалттай цаг байна. Бид гэмээ цагаатгана, Чанёолын уучлалыг хүртэнэ. Тэр ойлгоноо, бидний төлөө чин сэтгэлээсээ баярлах хүн байвал ганцхан тэр л байх болно гэдгийг чи хэн хүнээс илүү сайн мэдэж байгаа"

Сэхүн түүнийг үгийг сонсоход мөрнөөс нь ахин нэг ачаа унах шиг л болов. Жүрирүү инээмсэглэн харахад тэр өөрийгөө хичнээн азтай болохыг ухаарлаа. Чанёол үнэхээр төгс хүн сонгохдоо сайн байжээ. Ийм гайхалтай хүмүүсийг амьдралдаа байлгах тэр юу хийсэн юм бэ?

Жүри түүнийг тэврэн хүзүүнд нь шигдээд "Одоо явцгаая, дараа дахиж ирье за?"

Сэхүн толгой дохин дахин Жүри ямар үзэсгэлэнтэй бас түшигтэй болохыг ухаарлаа.

Хүсвэл түүнийг диваажинд аваарай Чанёол, одоохондоо энд би түүнийг харж хандаж байя.

Жаргаж буй нар улам гэрэлтэх шиг болоход Сэхүн өөдөөс нь мөн инээгээд "Инээж байгаа юмуу найз минь?" гэж бодов. 

10 страница10 апреля 2017, 10:56

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!