12
Цагын зүү шөнө дундыг заагаад аль хэдийн өнгөрч.............
Жонхан унтаж чадахгүй буруу харан хэвтсэн хэвээр л байлаа. Синчол тэрний нуруугаар тэврэн хэвтэнэ. Өрөө харанхуй бас нам гүм зөвхөн амьсгалах чимээ л чихэнд дуулдана.
Ар нуруунаас халуу дүүгэн чихэнд амьсгалж буй чимээ нь сонсогдсоор л биеэ барин хамаг байдгаараа чангалан унтая гэж хичээсэн ч болохгүй байлаа. Хамаагүй хөдөлгөөн хийж ч чадахгүй байрандаа хөшөө шиг л хөдөлгөөнгүй бас яг л дуулгавартай хүүхэд шиг томоотой гэгч нь хэвтсээр л .....Синчол унтчихсан бололтой амьсгал нь тайван бас удаан байв.
Жонханы талаас
Цаг ийм удаан өнгөрчихөөд байхад тайвширч чадахгүй байсан хэвээр л өөрчлөгдөж байгаа өөрийгөө бодхоор толгой минь өвдөх шиг...Яаж яваад ийм зүйл болчихвоо эрэгтэй хүн эрэгтэй хүндээ хайртай болно гэж..........Итгэж чадхааргүй ч аль эрт бүх зүйл болчихсон. Одоо эхлэлийн талаар бодож шаналах биш ирээдүйд юу болох талаараа бодох нь илүү зүйтэй байх.
Цаашдаа?.............яаж..............бодхоос ч ичмээр юм.
Жонхан-Тэр жинхнээсээ унтчихсан юм байхдаа би энд сандраад ичээд тайвширч чадахгүй байхад.............!
Удаан хөдөлгөөнгүй хэвтсэний эцэст эргэхээр шийдэн маш болгоомжтойгоор хөдлөн Синчолын гарыг холдуулан эргэж хартал
Нөгөөдөх чинь тайван гэгч нь амаа ангаалгачихсан унтаж байна. Тэрнийг тайван унтаж байхыг харсан уур ч хүрэх шиг би л ганцаараа сандраад тайвширч чадахгүй байгаа гэж бодхоор....хммм
Жонхан-Гомдмоор юм. Би унтаж чадахгүй зовж байхад чи бөх гэгч нь унтаж байдаг.......
Синчол-Надаас болоод унтаж чадахгүй байнуу?
Жонхан-0.0 !!!!!!!!!!!!!!
Синчол-Сонсход гоё байна шүү!!!чи ч бас над шиг унтаж чадахгүй байгааг мэдэх.
Жонхан-Унтаагүйн бол яагаад?
Синчол-Чамайг л унтуулах гээд. Хэлсэн шүүдээ өнөөдөр сайн унтаж чадахгүй бол маргааш ядрана.
Жонхан-Битгий охин шиг халамжлах гээд бай гэж хэлсэн шдээ.....
Синчол-Хайртай болхоороо л халамжилж байгаан гэж хэлсэн шдээ
Жонхан-0.0...................
.........................
Синчол-Тэгээд унтах гэж байнуу???
Жонхан-ммм ?? аан ххарин.
Синчол-Анхаарлуугыг минь мэдэж байж унтахгүй байгааг бодвол чи ч бас дуртай байх шиг байна ТИЙМ гэж ойлголоо шүү!!!!!!!
Жонхан-ююуу ю юууг вээ???
Синчол-Бодоод байхад энэ боломжыг алдаж болохгүй бололтой угаасаа маргааш Дормдоо оччихвол бид хоёр хамт байж чадахгүй шүүдээ
Жонхан-0.0 Тэгээд?
Синчол-Дургүй байвал хүчлэхгүйээ
Жонхан-0.0 юююуу.........
Синчол жогтой нь аргагүй инээмсэглэчихээд Жонханы хацарт нь 2гараараа хүрхэд Жонхан нүдээ эргэлдүүлэн гаднаа гайхаж байгаа дүр эсгэж байгаа ч Синчолыг юу хийх гэж байгааг мэдэж байв.
Синчол-Үнсэхүү??? Байхуу???
Жонхан-.......................
Синчол-Дуртай байгаа бололтой гэж хэлэн духан дээр нь шоб хийтэл үнсхэд Жонхан үргэлжлүүлэн нүдээ том болгон эргэлдүүлсээр
Синчол-Дахиад нэг үнсхүү байхуу???
Жонхан...........
Синчол-Бас л дуртай байгаа бололтой гэж хэлэн жонханы хацар дээр зөөлхөн үнстэл Жонхан бүр ч ихээр сандран Синчолд мэдэгдэхгүй аяархан шүлсээ залгитал Тэрнийг харж байсан Синчол жуумалзан ярзаатлаа инээчихээд
Синчол-Заза миний нойр хүрчихлээ гэж хэлээд гэнэт гараа татаж аваад буруу хараад чимээгүй хэвтчихлээ..........Гэнэтийн үйлдэлд нь гайхаж хоцорсон Жонханы том болж байсан нүд бүр ч том болон юм хэлж чадахгүй амандаа нэг үг гаргаж ирээд буцааж залгин бага зэрэг бухимдав.
Жонхан-Нээрээгээсээ нойр чинь хүрчихсэн юмуу???
Синчол-Тиймээ тэвчээд байсан тэсэхгүй нь унтлаааа-а-а-аа
Жонхан-........................
Синчол........................
Жонхан нуруугаа хараад хэвтэж байсан Синчолын нуруулуу пад хийтэл алгадаад автал Синчол эргэж харалгүй цаашаа харсан чигээрээ муухай царайлан чимээгүй өвдөлтөө дарлаа. Жонхан ууралсан бололтой хөмсгөө зангидчихсан орон дээрээ босон суугаад
Жонхан-Хөөе худлаа унтаж байгаа биздээ??
Синчол-...............
Жонхан-Мэдэгдээд байна худлаа гэдэг чинь!!!!Наашаа хардаа!!!!гэж хэлэн ширүүхэн хэлтэл юу ч болоогүй юм шиг аяархнаар
Синчол-Ннооййр хүрээд байнааа...унтлаа гэж хэлтэл Жонхан бухимдсандаа шууд л Синчолыг хүчээр эргүүлж харуулан дээр нь гараад суулаа. Тэгсэн ч Синчол унтаж байгаа дүр эсгэн нүдээ нээхгүй л байлаа.
Жонхан-Гүрийхээр шийдсэн юм биздээ???
Синчол-........................
Жонхан-Баахан сонин зүйл ярьж хүн эвгүй болгочихоод өөрөө хэнэгчгүй яаж унтаж чадаж байнаа!!!!!!!!Нүдээ нээгээч унтаагүй гэдгийг чинь мэдэж байна!!!!!!!!!!яаааа!!!!!!!
Синчол-...................
Жонханы бухимдал дээд цэгтээ хүрчээ.. Хэнэгчгүй унтаж байгаа Синчолыг сэрээхээр гижигдэж үзсэн ч хүний урманд хөдөлсөнгүй хүчээр нүдийг нь нээх гэж оролдоод ч бүтсэнгүй Тэгхээр нь худлаа унтаж байгаа Синчолын духан дээр хурдан гэгч нь үнстэл бас ямар ч хувирал алга..............
Жонхан-_- Дахиад нэг духан дээр нь үнстэл бас л хувиралгүй байсаар тэгэнгүүт нь хоёр хацар дээр нь ээлжилж үнстэл хальт нүүрэнд нь инээмсэглэл тодроод буцаад байхгүй болчихлоо.....
Жонхан-/Надтай тоголхоор шийдсэн юм биздээ??? Чамайг хэр удаан сэрэхгүй байхыг чинь хараялдаа/
Жонхан Синчолын яг нүүрэнд тулж ирэн чимээгүй ширттэл тэр хувиралгүй унтаж байгаа царайлсаар л байлаа нүдээ аниж байгаа тулд нь л тэр ингэж ойртож чадаж байна Хэрвээ нүд нь нээлттэй байсан бол ингэж ойртож чадахгүй байсан байх.
Жонхан аяархан Синчолааа??? гэж нэрийг нь дуудтал тэр гүрийсэн хэвээрээ л байв. Хэрвээ эмэгтэй хүн байсан бол үнхээр эвгүй байрлалтай сууж байна эрэгтэй хүмүүс тулдаа юм бодолгүй Жонхан Синчолын дээр гараад суучихсан байх.
Жонханы талаас
Унтаж байгааг нь хархаар хацарнаас нь хазчихмаар санагдаад байна. Эсвэл чихэн дээр нь чангаа гэгч нь орилчихмоор байгаа ч яаж тэрнийг сэрээхээ би мэдэж байлаа. Худлаа унтаж буй Синчолын цамцан дотор гараа шургуултал тэр гайхсан бололтой цочин татганаж хөдөлснөө хөмсгөө зангидан нүдээ нээхгүй гэж хичээж байгаа нь царайнаас нь илт байв. Хүүхэд шиг зан гаргаад хаашаа хүртэл явах гэсэн юм болдоо...Жонхан гараа удаанаар дээшлүүлнэ Синчол хөмсгөө байн байн хөдөлгөн нүдээ эргэлдүүлж байгаа бололтой зовхи нь хөдөлнө. Жонханы инээд хүрсэн бололтой бүр өдхөөр шийдээд гайхсандаа жимийсэн байсан Синчолын уруул дээр зөөлхөн гэгч нь үнстэл......................Сая л нэг худлаа унтаж байгаа юм шиг дүр эсгэж байсан Синчол том алаг нүдээ нээн.
Синчол-.................
Жонхан-Сэрчихвүү???
Синчол-Унтаад байвал чи намайг хүчиндчих юм шиг байна........
Жонхан-0.0 үгүйээ би нөгөө нөгөө???
admin Murun
