4 страница10 октября 2016, 08:26

3

Бүх бодол санаа цагаарч юу ч бодож сэтгэж чадахгүй болох тэр мөч зөвхөн мэдэрч байгаа тэр мэдрэмжэндээ захирагдана......

Нүдээ нээсэн хэдий ч цагаан гэрэл бас тэрний төрх л харагдана. Халуун хэтэрхий халуун байна бие минь ингэж халаад байнуу эсвэл тэрний бие халуун байнуу гэдгийг мэдэх юм алга..Амьсгаа авхад хэцүү байгаа ч энэ мэдэрч буй таатай мэдрэмжийг улам ихээр хүсэж мэдэрч амталмаар байлаа....

Чихэнд минь Синчолын хэлсэн үгс нэг бүрчлэн үг үгээрээ давтагдана би чамд хайртай гэсэн 3н үг нь зүрхийг минь яг л түлшээр дүүргэсэн мотор шиг л хурдтай цохилуулж байв. Энэ болж байгаа бүх зүйл гаж бас буруу гэдгийг мэдэж байгаа ч бие минь бодолд минь захирагдсангүй......

Синчолын талаас

Хэзээ ч амтлана гэж бодож байгаагүй тэрний уруул, мөрөөдөл минь биелж байгаад ч итгэж чадахгүй үхтлээ баярлана. Баярласандаа нулимс гаргахад бэлэн хэдий ч Амьгал бас зүрх минь нэг хэмнэлээр давхцан уруулнаасаа эхлээд гар цээж гээд л бүх зүйл минь Жонханлуу тэмүүлээд завгүй байв . Жонханы талаар маш олон зүйлийг төсөөлдөг байсан ч бодит байдал хэд дахин илүү байна үгээр хэлж тайлбарлах аргагүй баярлуулж бас хүсэж ууссан мэдрэмж бүх минь эерэг энергээр цэнэглэгдэн зөвхөн тэр тэр тэр л бүх зүйлийг минь дүүргэж байлаа. Жонхан намайг эсэргүүцэхгүй байгаад галзууртлаа хурдан цохилж буй зүрх минь улам ч их итгэл орж байгаа аятай бүх биеэр минь халуун цус түгээнэ. Жонханыг тэвэрч байсан тэврэлтээ бага багаар суллан тэрнийг тэр чигт нь газар хэвтүүллээ хуруунууд минь тэрний нойтон үсрүү шигдэн бага зэрэг татан толгойг нь гэдийлгэв. Өмнө нь найз охинтой байсан гэхдээ хэзээ ч ингэж үнсэлтэнд мансуурч байсангүй.....

Жонхан-С-с-синчолаа???

Синчол-Жонханаа жонханаа..........................жонханаа...Бодож байгаагүй гэнэтийн тэрнийг үнссэн үнсэлт минь надад хангалтгүй байгааг тэрний нүдрүү харсан даруйдаа ойлгов.Амьсгаа давчдан гар минь салгалан хамаг бие халуу шатсаар газар хэвтэж байгаа тэрнийг чанга гэгч нь тэврэн хэсэг хэвтлээ бид хоёрын зүрх бие биенийхээ цохилтыг ойлгосон аятай нэг хэмнэлээр цохилно..Тайван байхыг хичнээн хичээсэн ч чадсангүй тэрний үнэр тэрний дулаан гээд л бүх юм аймшигтай ихээр мэдрэгдэж байсан болхоор тэвчилгүй тэрний чихнээс зөөлхөн хазалхад тэр цочсон бололтой чичигнэн

Жонхан-Си-с—ссинчолаа??? Гэж чичирсэн өнгөөр хэлхэд нь шууд л бүх биеэр минь эрвэгнэн доошоо нэг юм хатгаад л явчихлаа.....

Тэр онцгой бусдаас онцгой......миний сэтгэл зүрх бие гээд бүх л зүйлийг эзэгнэсэн маш онцгой хүн.....Хүн хайрлах хүнээ өөрөө сонгож чаддаггүй бололтой. Нэгэнт тэрнийг хайрласан хайр минь эрэгтэй байнуу эмэгтэй байнуу ялгаагүй бололтой хэн ч байсан би тэрэнд л хайртай

Чадах чэнээгээрээ тэрнийг өөртөө ойртуулан чанга тэврэнэ судасны лугшилт нь ойрхон сонсогдоно. Хэдхэн хором салсан хэдий ч дахиад л тэрний уруулыг үгүйлээд эхэллээ Жонханы нүдэнд нулимс цийлэгнэсэн байсан нь намайг улам галзууруулж байлаа тэрнийг тэвэрч байсан гараа салгах л юмбол би маш муу зүйл тэрэнд хийчих гээд байна. Энэ удаа зөвхөн үнсэлт л хангалттай .........миний хийж болох зүйл тэрэнд гэнэтийн зүйл болж мэднэ.

————————————–

———

Хаалга онгойсныг анзаарах сөхөө аль алинд минь байсангүй. Модон хаалгыг нарынхан хуруунууд тогших тэр мөчид л яг л сургуулын хонх шиг чангаар чихэнд сонсогдов. Хаалганы зүг сандран хартал Жошуа зогсож байлаа. Тэр дөнгөж сэрсэн бололтой нойрмог бас тайван харагдана.....тайван гэж тэр үргэлж л тайван байдаг ямар ч үед...Тэр бид хоёрыг харсан хэдий ч байдаг шигээ л тайван байлаа.......царай нь бага зэрэг инээмсэглэлтэй байдаг хэдий ч тэр харцныхаа цаана ямар нэгэн зүйлийг нуудаг.

Жонхан сандран Синчолыг түлхэн биеэ гараараа далдлан

Жонхан-Жисүү-яа??гэж сандарсан өнгөөр намуухан дуудхад тэр хэсэг дуугай байснаа инээмсэглэн.

Жошуа-би чамд хэлдэг шдээ усанд орж байхдаа битгий унтаж бай гэж!!!!Харалдаа Синчолыг үхтэл нь айлгачихсан байна шдээ!!!!тэр тайван өнгөөр ярин Өлгүүрт байх алчуурыг аваад Жонханы хажууд ирэн толгой дээр нь алчуураа тавиад

Жошуа-за хурдан гараа болчихсон бол!!!Дараагын хүн нь усанд орох хэрэгтэй байна!!!гэж хэлэв дахиад л маш тайван юу ч хараагүй юм шиг эсвэл хараагүй болж жүжиглэж байгаа мэт..

Жонхан Синчол хоёр 2уулаа байдлыг улам эвгүй болголгүй бушуухан шиг энгийн байдалдаа орон Жонхан ч биеэ арчин хувцсаа өмсөж эхэлхэд Синчол Жошуатай хамт угаалгын өрөөнөөс гарав.

Синчолын талаас

Зүрх минь тайвшрах болоогүй байгаа бололтой сандарсаар байв....Жошуагаас санаа зовж байсан ч бодол санаа минь тэр чигтээ Жонханаар дүүрчихсэн бас бид хоёрыг Жошуа харсан, тэр нүцгэн бас би тэрнийг үнсэж байсан гэдгийг мэдэж байгаа ч огтхон ч санаа зовж айсангүй......

Синчол-Яг л зогсох точвлуур гэж байхгүй мэт.......ийм болчихсон байхад би юу хийх ёстой бол.................................

..........................

***********

Seventeen

Товолсон байсан Fan meeting-ээ дуусгаад бүгд машинд явна..Өглөө болсон зүйл хэн хэнийх нь бодолд хадаастай байгаа бололтой бүгд чимээгүй явцгааж байлаа...Жонхан урд Жошуагын хажууд суужээ..Тэр хоёр ихэнх цагт хамт байдаг учир нь тэр хоёр сайн найзууд. Харин Синчол хамгийн арын суудалд цонхны тусгал дахь өөрийнхөө төрхийг харан бодлогширон сууж байв.

Синчолын талаас

Жонхан надруу эгцэлж ерөөсөө хараагүй миний хийсэн үйлдлээс болоод тэгэж байгаа байх...Fan meeting-ын үеэр хэвийн байх гэж хичээж байсан ч хэт их хичээснээсээ болоод ч тэрүү их алдаа гаргаж байдалд орсон Толгой дотор маш их бодлууд бас айдас бөөгнөрнө...Жонхан намайг үл тоож байгаа нь бүр ч аймшигтай бас Жошуа харсан зүйлийнхээ талаар нэг л зүйл цухуйлгаагүй.......................................Тэр надад таалагдахгүй байна. Жошуагын надруу харж байгаа харц нэг л өөр магадгүй сайн найзыгаа харамлаж эсвэл надаас болгоомжилсондоо тэр байх Гэхдээ л ....

Цонхоор харж байгаад өөрийн мэдэлгүй тэрний сууж байгаа хэсэгрүү харлаа ядарсан бололтой эвшээж байгаа харагдана. Холоос ч гэсэн харах надад энэ удаа хангалттай сангадаж байлаа...Гэрлүүгээ хурдан харихыг догдлон хүлээнэ бас айна. Өчигдрөөс эхэлж Жонхан надтай хамт нэг өрөөнд байхаар болсон бас Жошуатай....Хошигын хэлснээр тэрнээс Жошуа өрөөгөө солчихоож гэж гуйсан гэсэн эвгүй байгаа ч Жошуад баярлах нь зүйтэй биз гэж дотроо бодон нүд салгалгүй Жонханруу ширтэж байтал

Хаа байсан машины арын суудалд саравчтай малгайтай сууж байгаа намайг Жошуа яагаад ч юм мэдчихсэн бололтой эргэж харахдаа яг харцтай минь тулав. Тэр харсан даруйдаа надруу инээмсэглэн буцаад урагшаа хараад суучихлаа

Синчол– Яагаад ч юм зөн совин минь нэг л биш гэж хэлээд байна. Жошуа ямар нэгэн зүйл хийх гээд байнуу................

—MN4EVER—

admin Murun

4 страница10 октября 2016, 08:26

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!